| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2021/0121/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/128 |
| Огноо | 2021-10-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 19 өдөр
Дугаар 2021/ШЦТ/128
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б. Гантөгс даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө. Мөнхтуул
Улсын яллагч Э.Ууганзаяа
Шүүгдэгч А.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* овогт *******ийн *******од холбогдох эрүүгийн *******36000000182 дугаартай, 178/*******/01*******/Э индекстэй хэргийг ******* оны 10 дугаар сарын *******-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны 12 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүүгийн хамт амьдардаг, Ховд аймгийн ******* сумын ******* багийн *******-******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, регистрийн дугаартай, ******* овогт *******ийн *******
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч А.******* нь ******* оны 08 дугаар сарын 30-ны өдөр Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сэнхэр багийн нутаг дэвсгэр Сэнхэрийн голын хөвөөнд байрлах сагсан бөмбөгийн талбай дээр “тор давуулж шидсэн бөмбөгийг аваад өг” гэх шалтгааны улмаас маргалдаж, хохирогч Ч.ийг толгойн хэсэгт чулуугаар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т заснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэцэв.
Хохирогч овогт ын ийн /..-ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хөгжил политехиник коллежийн зоо техникчийн ангид сурдаг, ПЙ01*******0*******5/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...******* оны 08 дугаар сарын 30-ны өдөр би найз нартайгаа Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сэнхэр багийн Сэнхэрийн голын хөвөөнд байх сагсан бөмбөгийн талбай дээр тоглож байгаад амраад сууж байсан.Энхтөр гэдэг айлын хүргэн залуу найз гын хамт ирээд уг талбай дээр бөмбөг шидэж байгаад тор давуулчихсан. Тэгээд манай найз Мөөгийг “ бөмбөг авч ир” гэж хэлэхэд Мөөгий сонсолгүй цаашаа яваад өгсөн. Тэгтэл намайг “ бөмбөг аваад ир” гэхээр нь би “чиний шидсэн бөмбөгийг яахаараа авчирдаг юм бэ, чадахгүй” гэсэн чинь бид нарын сууж байсан сандалны хажууд ирээд аяганы хэмжээтэй чулуу аваад миний зүүн доод уруулыг сэтэртэл цохисон.Би босоод заамдаад автал миний толгой руу чулуу атгасан гараараа 3-4 удаа цохисон.Тэгээд манай найзууд салгасан.Тухайн үед би бас чулуу аваад Энхтөрийн хүргэн залуу руу шидэхэд зүүн гарынх нь хуруу орчимд цохих шиг болсон.Намайг хөөж байгаад бүдэрч унах үед нь би дээрээс нь дарж байгаад цамцных нь захаар боож байгаад босгоод явуулсан ... гэх мэдүүлэг /хэргийн 8-9-р хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ******* оны 09 дүгээр сарын -ны өдрийн 512 дугаартай шинжээчийн... Ч.ийн биед толгойн дагз хэсгийн хуйх болон доод уруул язарсан шархнууд, зөөлөн эдийн няцрал, зүүн талын эрүүнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд бөгөөд тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Ч.ийн биед учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хэргийн 14-*******-р хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ******* оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 514 дугаартай шинжээчийн... А.*******ын биед зулай болон баруун хөлийн шилбэнд тус бүр зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд бөгөөд тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.А.*******ын биед учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй... гэх дүгнэлт /хэргийн 18-*******-р хуудас/
Насанд хүрээгүй гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би найзуудтайгаа сагс тоглож байгаад амраад сууж байтал А.******* гэдэг ах найз охинтойгоо ирээд намайг дуудсан.Би яваад очиход миний нүүр лүү үлээгээд “ надаас архи үнэртэж байна уу” гэж асуухаар нь би “ үнэртэж байна” гэж хэлчихээд сандал дээр суугаад утсаараа чаталж байтал А.******* ах сагсны бөмбөг шидэж байгаад хашаа давуулж шидчихээд намайг гараад бөмбөг аваад ир гэсэн.Би утсаараа оролдоод дуугарахгүй сууж байтал А.ийг аваад ир гэхэд А. бас яваагүй. Тэгтэл Ч.ийг бөмбөг аваад ир гэж хэлэхэд Ч. дуугарахгүй утсаараа дуу сонсоод сууж байсан. А.******* Ч.ийг түлхэж сандал хашаа хоёрын завсарт унагаагаад нүүр лүү нь мөргөж гараараа 2-3 удаа цохисон.Ч. “бид хоёрыг салгаарай” гээд орилоход нь бид нар очиж салгасан.Салгах хооронд Ч.ийн толгойг чулуугаар хагалсан байсан. Бид нар гол руу явж цусыг нь угаасан...гэх мэдүүлэг / хэргийн 45-46-р хуудас/
Насанд хүрээгүй гэрч А.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...А.******* Ч.ийг толгой цээж рүү нь цохисон. Яг хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна... гэх мэдүүлэг / хэргийн 47-р хуудас/
Шүүгдэгч А.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... ******* оны 08 дугаар сарын 30-ны орой Мөнххайрхан сумын төвд явж байгаад 3 ах таараад 2 хундага архи уусан. Тэгээд сагсны талбай дээр очиход 4 залуу сагс тоглож байхаар нь хамт очоод сагс тоглож байтал бөмбөг тор давчихаар нь нэг хүүхдийг очоод бөмбөг аваад ир гэхэд Ч. намайг “ чи өөрөө очиж аваач, хэн юм бэ чи” гээд босоод ирэхээр нь би чулуугаар нэг удаа цохисон.Тэгтэл тэнд байсан хүүхдүүд салгаад би гэрлүүгээ явсан... гэх мэдүүлэг / хэргийн 32-33-р хуудас/ зэрэг баримт болно.
Хэрэг авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шиийдвэрлэх тухай хуульд засан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоороноо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч А.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* оны 08 дугаар сарын 30-ны өдөр Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сэнхэр багийн нутаг дэвсгэр Сэнхэрийн голын хөвөөнд байрлах сагсан бөмбөгийн талбай дээр сагсны бөмбөг шидэж байгаад бөмбөгөө тор давуулчихаад тэнд байсан Ч.ийг “тор давуулж шидсэн бөмбөгийг авч өгсөнгүй” гэх шалтгааны улмаас маргалдаж, хохирогч Ч.ийн толгойн хэсэгт чулуугаар цохиж түүний биед зулай болон баруун хөлийн шилбэнд тус бүр зулгаралт гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч А.******* нь өөрөө бөмбөгийг тор давуулж шидчихээд, түүнийг авч өгсөнгүй гэх шалтгаанаар Ч.ийн толгой хэсэгт чулуутай гараараа цохиж үүний улмаас гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж түүний эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтлийг зориуд учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч А.*******ын хохирогч Ч.ийн эрүүл мэндэд ... зулай болон баруун хөлийн шилбэнд тус бүр зулгаралт... гэх хөнгөн хохирол учруулсан нь шинжээчийн дүгнэлт болон насанд хүрээгүй гэрч, хохирогч, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдсон, улсын яллагчийн дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирч байх тул Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.
Шүүгдэгч А.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байгаа ба хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх хүсэлт гаргаж, прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэх саналтай шүүхэд шилжүүлэн ирүүлсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч А.******* хохирогч Ч. нар хоорондоо зүй бус харьцсаны улмаас гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болжээ.
Шүүгдэгч А.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Ч. нь шүүгдэгч А.*******оос *******00 төгрөгний хохирол нэхэмжилсэн ба хохирогч Ч.ийн...хохирол мөнгөө бүрэн барагдуулж авсан.Надад ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй... / хэргийн 60-р хуудас/ гэх хүсэлт гаргасан нь шүүгдэгч А.*******ыг бусдад төлөх хохирол төлбөргүйг нотолж байна.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч А.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн 48 дугаар хуудас дахь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч А.*******ын хувийн байдлын талаар гэрч Э.гын өгсөн... А.******* нь даруухан төлөв, тайван, ажилч хичээнгүй, цайлган сэтгэлтэй хүн юм.... гэх мэдүүлэг шүүгдэгчийн байнга оршин суух хаягийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч А.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч А.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.*******од дөрвөн зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун наян мянган төгрөгөөр торгох ял шийтгэх, торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн нэхэмжилж буй хохирлыг төлсөн, торгох ял биелэгдэх хүртэл түүний эзэмшлийн ХААН банкны 400000 төгрөг бүхий дугаартай дансыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээх дүгнэлт гаргаж байна гэв.
Шүүх хуралдаанд шүүгдэгч А.******* өөрийгөө өмгөөлж оролцоно гээд: миний бие нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байгаа. Хохирогчид хохирол төлбөр төлж барагдуулсан. Улсын яллагчийн санал болгосон 480000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрч 3 сарын хугацаанд төлнө гэх тайлбар гаргаж байна гэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч А.******* нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирол *******00 төгрөгний хохирлыг төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал , шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлсөн дүгнэлт, улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар дөрвөн зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун наян мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар 480000 төгрөгний торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.*******од тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан 480000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч А.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурдаж, урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээв.
Шүүгдэгч А.*******ын 400000 төгрөг бүхий ХААН банкны дугаарын дансыг битүүмжилсэн прокурорын ******* оны 09 сарын 29- ний өдрийн 76 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай“ тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.1,36.2-1,2,4, 36 .5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг дөрвөн зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний дөрвөн зуун наян мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч А.*******од оногдуулсан 480000 /дөрвөн зуун наян мянга /төгрөгний торгох ялыг 3 / гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн *******36000000182 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч А.*******од тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан 480000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Шүүгдэгч А.*******ын 400000 төгрөг бүхий ХААН банкны дугаарын дансыг битүүмжилсэн прокурорын ******* оны 09 сарын 29-ний өдрийн 76 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай“ тогтоолыг торгох ял биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч А.*******од хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч гомдол, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС