| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Амарын Нарантуяа |
| Хэргийн индекс | 150/2017/00127/и |
| Дугаар | 128 |
| Огноо | 2017-06-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 128
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч А.Нарантуяа би,
Нэхэмжлэгч: Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг, 19-12 тоотод байрлах “ХААН” банк, Хөтөл бизнес зээлийн төвийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Орхон сум, 1-р баг, 7-р хэсэг, 2-3 тоотод оршин суух Галиндэв овогт *******,
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, 5-р баг, 1-р хэсэг, 0 31 тоотод оршин суух Боржигон овогт *******/ нарт холбогдох зээлийн гэрээ цуцалж, 5 639 208 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 05-р сарын 03-ны өдөр хүлээн авч, 2017 оны 05-р сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “ХААН” банк, Хөтөл бизнес зээлийн төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“...“...Иргэн ******* нь тус банкны Хөтөл бизнес зээлийн төвөөс 2014 оны 01-р сарын 09-ний өдрийн ЗГ/ТТЗХ/2014/14-2 тоот зээлийн гэрээ байгуулж /12 954 331 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3 002 846 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 4 347 төгрөг, нийт 11 787 524 төгрөгийг төлж барагдуулсан болно. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч /607 хоног/ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан үндэслэлээр зээлийг буцаан дуудаж, зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй.
Иймээс банк зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг, 4 дүгээр зүйлийн 4.2.11 дэх хэсгийг үндэслэн шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
Б/ Зээлийн хүүгийн төлбөрт 1 310 583 төгрөг,
В/ Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 154 377 төгрөг, нийт 5639 208 төгрөг,
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...******* миний бие Хаан банкны Хөтөл бизнес зээлийн төвийн нэхэмжилсэн 5 639 208 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “ХААН” банк, Хөтөл бизнес зээлийн төвөөс хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээ цуцалж, 5 639 208 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, төлнө гэх тайлбар ирүүлсэн байна.
Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ХААН” банк, Хөтөл бизнес зээлийн төвийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 105 177 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос 52 588,5 төгрөгийг, хариуцагч нараас 52 588,5 төгрөгийг тус тус гаргуулж, бүгд 105 177 төгрөгийг нэхэмжлэгч “ХААН” банк, Хөтөл бизнес зээлийн төвд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.”ХААН” банк, Хөтөл бизнес зээлийн төвийн нэхэмжлэлтэй *******, ******* нарт холбогдох зээлийн гэрээ цуцалж, 5 639 208 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ХААН” банк, Хөтөл бизнес зээлийн төвийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 105 177 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос 52 588,5 төгрөгийг, хариуцагч *******, ******* нараас 52 588,5 төгрөгийг тус тус гаргуулж, бүгд 105 177 төгрөгийг нэхэмжлэгч “ХААН” банк, Хөтөл бизнес зээлийн төвд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ А.НАРАНТУЯА