Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2018/ДШМ/66

 

******* холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                      Даргалагч,

                         Ерөнхий шүүгч                            Б.Батзориг

                         Шүүгчид                                      Г.Давааренчин                                       

                                                                           Д.Буянжаргал

                      

Оролцогчид:

                      Прокурор                                      Н.Бадам

                        Шүүгдэгчийн өмгөөлөгч                Д.Даваахүү

                        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэдөш нарыг оролцуулж, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 06 ******* сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2018/ШЦТ/58 *******тай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.7, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн т холбогдох эрүүгийн *******  *******тай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2018 оны 08 ******* сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1998 оны 02 ******* сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн ******* суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймаг ******* ******* ******* ******* ******* ******* ******* тоотод оршин суудаг, 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Замын үүд дэх Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 98 *******тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 ******* зүйлийн 145.2, 126 ******* зүйлийн 126.2.******* дахь хэсэгт зааснаар 06 жилийн хорих ялаар шийтгүүлж, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07-р сарын 05-ны өдрийн 416 тоот шүүгчийн захирамжаар 2015 оны Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.6 дахь хэсэгт зааснаар 0******* жил 02 сар 1******* хоногийг ял болгон дүйцүүлэн хассан, 2018 оны 02 ******* 05 ны өдөр 28 *******тай шүүгчийн захирамжаар 01 жил 0******* сар 08 хоног хугацааны өмнө тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай /Регистрийн *******: /

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Э. нь

1.2018 оны 02 ******* сарын 17-ны орой 21 цагийн орчим Сэлэнгэ аймгийн ******* ******* ******* ******* *******ийн нутаг д иргэн Н.Нансалмаагийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэргийг,

2.Эрүүгийн хэрэгт шалгагдан Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь цагдан хорих байранд хоригдож байхдаа 2018 оны 0******* ******* сарын 02-ноос 0*******-нд шилжих шөнийн 02 цаг *******1 минутад тус байрны 04 тоот өрөөний цонхны хамгаалалтын хаалт төмрийг сугалж цонхоор гарч оргон зайлах гэмт хэргийг,

*******. 2018 оны 0******* ******* сарын 02-ноос 0*******-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сайхан сум тоотод орших иргэн цоожтой байсан гэрийн цоожийг эвдэн гэрт нэвтэрч 2 хос гутал авч үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх ******* холбогдох эрүүгийн хэргийг 2018 оны 06 ******* сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд 2018/ШЦТ/58 *******тай шийтгэх тогтоолоор овгийн ыг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндсэн, оргон зайлсан, хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт зааснаар 0******* жилийн хорих ял, эрүүгийн хуулийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хорих ял, эрүүгийн хуулийн 17.1 ******* зүйлийн 2.1 дэх хэсэг зааснаар 02 жилийн хорих ял тус тус оногдуулж, түүнд оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 06 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоон, Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор ******* оногдуулсан 06 жилийн хугацаагаар хорих ял дээр Дорноговь аймгийн Замын үүд дэхь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 98 тоот шийтгэх тогтоолоор оногдуулсан 06 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 0******* сар 08 хоногийн нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 07 жил 0******* сар 08 хоногийн хугацаагаар тогтоож, ялыг хаалттай хорих эдлүүлж, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.  

 

Шүүгдэгч Э. давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 06 ******* сарын 28-ны өдрийн 58 *******тай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******8.1 дүгээр зүйлд заасны дагуу шүүгдэгч Э. би давж заалдах гомдол гаргаж байна. Шүүхээс намайг бусдыг хүчиндсэн, цагдан хорих байрнаас оргосон, бусдын гэрт нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзсэнийг хүлээн зөвшөөрч, буруугаа ойлгон гэмшиж байна. Би шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хүндэдсэн гэж үзэхгүй байна. Харин хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хорих ял эдлэх хугацаандаа мэргэжил эзэмших, ялаа эдэлж дуусаж гарч ирээд эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж бусдын адил амьдрах хүсэлттэй байгаа юм. Үүнийгээ би анхан шатны шүүх хурал дээр эцсийн үгэндээ хэлж мэдүүлсэн байгаа. Нээлттэй хорих ангид ял эдлэх тохиолдолд тэнд явагддаг мэргэжил эзэмшүүлэх сургалтанд сууж мэргэжилтэй болох боломжтой байдаг төдийгүй ажилд гарч ажил хөдөлмөр эрхэлж, ажил хийж сурдаг тул би нээлттэй хорих ангид ялаа эдэлж мэргэжил эзэмшин, ажил хийж сурах чин хүсэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж намайг ялаа нэлттэй хорих ангид эдлэх боломжоор хангаж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 ******* зүйлийн *******-т “энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ” гэж заасан байгаа учраас шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газраас Э.ыг 2018 оны 02 ******* сарын 17-ны орой 21 цагийн орчим Сэлэнгэ аймгийн ******* ******* ******* ******* *******ийн нутаг д иргэн Н.Нансалмаагийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орж хүчиндсэн,

-Эрүүгийн хэрэгт шалгагдан Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь цагдан хорих байранд хоригдож байхдаа 2018 оны 0******* ******* сарын 02-ноос 0*******-нд шилжих шөнийн 02 цаг *******1 минутад тус байрны 04 тоот өрөөний цонхны хамгаалалтын хаалт төмрийг сугалж цонхоор гарч оргон зайлсан,

-2018 оны 0******* ******* сарын 02-ноос 0*******-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сайхан сум тоотод орших иргэн цоожтой байсан гэрийн цоожийг эвдэн гэрт нэвтэрч 2 хос гутал авч үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2.7, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 21.11 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд түүнийг дээрхи гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2.7 дахь хэсэгт зааснаар 0******* жил, эрүүгийн хуулийн 21.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил, эрүүгийн хуулийн 17.1 ******* зүйлийн 2.1 дэх хэсэг зааснаар 02 жилийн хорих ял тус тус оногдуулж, түүнд оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 06 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоон, урьд оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 0******* сар 08 хоногийн нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 07 жил 0******* сар 08 хоногийн хугацаагаар тогтоож, ялыг хаалттай хорих эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Э.ын давж заалдах гомдлын дагуу түүнд холбогдох эрүүгийн 18**************00000001******* *******тай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Э. нь дээрхи гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хохирогч Н.Нансалмаа /хх-ийн *******4-*******5-р ху/, /хх-ийн 107-110-р ху/, гэрч /хх-ийн *******8-*******9-р ху/, /хх-ийн 40-41-р ху/, /хх-ийн 42-р ху/, /хх-ийн 4*******-44-р ху/, /хх-ийн 46-47-р ху/, /хх-ийн 48-р ху/, Г. /хх-ийн 111-112-р ху/, /хх-ийн 11*******-114-р ху/, /хх-ийн 115-117-р ху/, /хх-ийн 118-119-р ху/, /хх-ийн 122-р ху/ нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр бэхжүүлсэн гэрэл зураг болон бүдүүвч зураг /хх-ийн 2-4, 5-р ху/, Н.Нансалмаагийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг болон бүдүүвч зураг /хх-ийн

6-10-р ху/, 2018 оны 02 ******* сарын 18-ны өдөр Н.Нансалмаагийн болон   Э.ын өмсөж явсан гэх хувцаснуудыг эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол /хх-ийн 17-18-р ху/, Шүүх сэтгэц, эмгэг судлалын эмнэлгийн 2018 оны 0******* ******* сарын 29-ний өдрийн №20/18 *******тай магадлагаа /хх-ийн *******2-р ху/, Дархан-Уул аймгийн Шүүхийн Шинжилгээний Албаны шинжээчийн 2018 оны 0******* ******* сарын 12-ны өдрийн *******10 тоот дүгнэлт /хх-ийн 25-р ху/, 2018 оны 0******* ******* сарын 0*******-ны өдөр цагдан хорих байрны хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 77-79-р ху/, Цагдан хорих байрнаас оргосон хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 80-8*******-р ху/, 2018 оны 0******* ******* сарын 0*******-ны өдрийн Оргодол эрэн сурвалжилсан тухай мэдээлэл /хх-ийн 87-95-р ху/, Оргодол Э.ыг олж баривчилсан тухай илтгэх хуудас, түүнийг барьсан газрын нөхцөл байдлын гэрэл зураг /хх-ийн 96-97-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр, хуульд заасан эрүүгийн хариуцлагыг оногдуулсан ба гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар хэргийн оролцогчдын зүгээс ямар нэгэн гомдол хүсэлт гаргаагүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 ******* зүйлийн 4-д “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно...” гэж заасны дагуу анхан шатны шүүх ******* оногдуулсан 07 жил 0******* сар 08 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч Э.ын гаргасан “....Би шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хүндэдсэн гэж үзэхгүй байна. Харин хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хорих ял эдлэх хугацаандаа мэргэжил эзэмших, ялаа эдэлж дуусан гарч ирээд эзэмшсэн мэргэжлээрээ ажиллаж бусдын адил амьдрах хүсэлттэй байгаа юм. Үүнийгээ би анхан шатны шүүх хурал дээр эцсийн үгэндээ хэлж мэдүүлсэн байгаа. Нээлттэй хорих ангид ял эдлэх тохиолдолд тэнд явагддаг мэргэжил эзэмшүүлэх сургалтанд сууж мэргэжилтэй болох боломжтой байдаг төдийгүй ажилд гарч ажил хөдөлмөр эрхэлж, ажил хийж сурдаг тул би нээлттэй хорих ангид ялаа эдэлж мэргэжил эзэмшин, ажил хийж сурах чин хүсэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж намайг ялаа нэлттэй хорих ангид эдлэх боломжоор хангаж өгнө үү...” гэсэн гомдлын үндэслэлийг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Иймд шүүгдэгч Э.ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн  2018 оны 06 ******* сарын 28-ны өдрийн 2018/ШЦТ/58 *******тай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9.9 дүгээр зүйлийн 1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Э.ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн  2018 оны 06 ******* сарын 28-ны өдрийн 2018/ШЦТ/58 *******тай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш *******0 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

                                      ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                        ШҮҮГЧИД                        Г.ДАВААРЕНЧИН

                                                                                         Д.БУЯНЖАРГАЛ