Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
Хэргийн индекс | 146/2017/00051/И |
Дугаар | 146/ШШ2017/00137 |
Огноо | 2017-04-17 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 146/ШШ2017/00137
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Монгол Улсын иргэн, 1978 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, эрэгтэй, Өвөрхангай аймаг, Хархорин сум, Вангийн-Овоо баг, Өлийн 9-6 тоотод оршин суух, ЙР78012774 дугаарын регистртэй, Чонос овгийн Санжаагийн Алтаншагай
Байрны өмчлөгч мөн болохоо тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгээд, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэндагва, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.Алтаншагай нь шүүхэд гаргасан хүсэлтэндээ: “....Д.Батжаргал миний бие Ганган Орхон багийн нутаг дэвсгэрт орших хойд 8 айл “...Санжаа овогтой Алтаншагай миний бие Ганган-Орхон багийн нутагт орших Орхон хорооллын 30-2-6 тоотод оршин суудаг /хуучинаар 20 айл орон сууц/ бөгөөд өмчлөх, эзэмших эрхийн гэрчилгээг байхгүй тул өмчлөгч нь мөн болохыг тогтоож өгнө үү...” гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэндагва шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хархорин сумын Ганган-Орхон багийн Орхон хорооллын 30-2-6 тоот 32 мкв 2 өрөө орон сууц нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгүй. Сангийн аж ахуйд байхад хувьчилж авч байсан. Гэхдээ Алтаншагай өөрийнхөө нэр дээр бичиг баримтыг нь аваагүй байсан. Одоо бичиг баримтыг нь авах гэж байгаа юм. Иймд Алтаншагайг Хархорин сумын Ганган-Орхон багийн Орхон хорооллын 30-2-6 тоот 32 мкв 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү...” гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч С.Алтаншагай нь “Байрны өмчлөгчөөр тогтоолгох” тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч С.Алтаншагай нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган Орхон баг Орхон хороолол 30-2-6 тоот байрны өмчлөгч мөн болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хуралдаанд гаргасан тайлбар, Өвөрхангай аймгийн Хархорин сумын 2 дугаар багийн засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №63 тоот албан бичиг, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар Чингэлтэй дүүргийн бүртгэлийн хэлтсийн №002287019 тоот гэрчилгээ, Өвөрхангай аймгийн Хархорин сумын 2 дугаар багийн засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн №150 тоот албан бичиг, Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн №301 тоот албан бичиг, гэрч Р.Түмэнбаяр, Б.Батдорж нарын мэдүүлэг, зэрэг нотлох баримтаар нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар Чонос овгийн Санжаагийн Алтаншагайг Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган Орхон баг Орхон хороолол 30-2-6 тоот байрны өмчлөгч мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч С.Алтаншагайн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА