Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 146/ШШ2017/00144

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч:  Монгол Улсын иргэн, 1982 оны 03 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, эмэгтэй, Өвөрхангай аймаг, Хархорин сум, Эрдэнэтолгой баг, Арцат 17-14 тоотод оршин суух, ЙС82031231 дугаарын регистртэй, Бузуу овгийн Нямсүрэнгийн Батцолмон

“Х.Гарьмагнайг эрэн сурвалжлуулах” тухай хүссэн хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Н.Батцолмон, нарийн бичгийн дарга А.Батцог нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Н.Батцолмон нь шүүхэд гаргасан хүсэлтэндээ: “...Миний бие Гарьдмагнайтай 2009 онд танилцаад үерхэж байгаад салцгаасан юм. Тэр үед бид хоёрын дундаас хүү Алтансоёмбо 2010 онд төрсөн. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох гэсэн боловч хаяг тодорхойгүй. Х.Гарьдмагнай тухайн үед хэлчний 22-24 тоотод оршин сууж Өгөөмөр зах дээр хувиараа бизнес эрхэлдэг байсан. Одоо хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байгаа учир Х.Гарьдмагнайг эрэн сурвалжилж оршин суугаа хаягыг нь тогтоож өгнө үү. Х.Гарьдмагнай нь одоогийн хаяг Баянмонгол хороололд оршин суудаг сурагтай хэдийн хэдэн тоотод суугаа нь тодорхойгүй 88113077 дугаар дээр одоогоор өөрөө байдаг. Иймд миний хүсэлтийг хангаж өгнө үү...” гэжээ.

Хүсэлт гаргагч Н.Батцолмон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Х.Гарьдмагнайтай 2009 оноос эхлэн 2010 он хүртэл 1 жил хамт амьдарсан. Бид хоёрын дундаас 2010 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүү Алтансоёмбо төрсөн. 2012 оны сүүлээр Х.Гарьдмагнай Солонгос улс руу эмчилгээнд явна гэж яваад ор сураггүй таг болсон. Би энэ тухай 2012 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч буцаагдсан. Х.Гарьдмагнайгаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байгаа боловч оршин суугаа хаягийг нь мэдэхгүй байгаа учир шүүхэд эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргасан...” гэжээ.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Н.Батцолмон нь “Х.Гарьдмагнайг эрэн сурвалжлуулах” тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Х.Гарьдмагнай нь Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ба Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, Хилчний 22-24 тоотод оршин суудаггүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт болон хүсэлт гаргагч Н.Батцолмонгийн тайлбар зэргээр тогтоогдож байх тул Хаянхярваагийн Гарьдмагнайг /РД:ЙР84071919/ эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь үндэстэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ба Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, Хилчний 22-24 тоотод оршин суудаг хаягтай Хаянхярваагийн Гарьдмагнайг / РД:ЙР84071919/ утас 88113077 эрэн сурвалжилсугай.

2. Хаянхярваагийн Гарьдмагнайг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газрыг тогтоож, хүсэлт гаргагч Өвөрхангай аймгийн Хархорин сум, Эрдэнэтолгой баг, Арцат 17-14 тоотод оршин суух Н.Батцолмонд /утас 99330319, 80282428/ мэдэгдэхийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Цагдаагийн хэлтэст даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Н.Батцолмон нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдcугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.           

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.ДАГИЙМАА