Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/994

 

 

 

 

 

 

 

 

   2021        09          10                                   2021/ШЦТ/994

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхбат,

улсын яллагч Э.Ариунболд,

шүүгдэгч *******  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан С овогт Б-ийн Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2106 02368 1681 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцээд

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1989 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ “Т-Э” ХХК-д түгээгчийн ажил эрхэлдэг байсан гэх, ам бүл-5, эхнэр, 3-7 насны гурван хүүхдийн хамт Чингэлтэй дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар хороолол, 0 дугаар байр, 00 тоотод оршин суух бүртэглтэй боловч одоогоор Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, Олимп хотхоны, 00 дугаар байр, 00 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн С овогт Б-ийн Б /РД: 00000000/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

*******  нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Олимп хотхоны 000 дугаар байрны 000 тоотод 2021 оны 07 дугаар сарын 23-ны шөнийн 02 цагийн орчимд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр У.З-г хардан маргалдаж, улмаар баруун гараараа нүүр, модон сандлаар толгой, бие хэсэг лүү нь удаа дараа өшиглөж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн цохиж зодож, биед нь баруун нүдний дээд, зүүн нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дотор булан, доод зовхи, хамарт цус хуралт, зүүн нүдний доод зовхинд шарх, сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, сарвууны ард долоовор хурууны харалдаа, долоовор хурууны 3-р шивнүүрт шарх, баруун тохойнд цус хуралт, зүүн бугалганы гадна дээд хэсэгт зулгаралт, зүүн эгэмний хэсэгт цус хуралт, баруун хөхний дээд хэсэгт зулгаралт, цус хуралт, зүүн хөхний дээр зулгаралт, цус хуралт, зүүн гуяны гадна дээд хэсэг, шилбэний гадна дээд хэсэг, баруун өвдөгний гадна доод хэсэгт цус хуралтгүй, зүүн өгзөгний доод хэсэг, зүүн өвдөгт шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч *******  мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн тул нэмж ярих зүйлгүй гэв.

 

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч У.З-гийн өгсөн: ...Нөхөр ******* тэй сүүлийн жилүүдэд маргаантай амьдарч байгаа. Гэрлэлтийн баталгаагаа салгана гэж нөхөр *******  эмээгийнхээ гэрт амьдарч байсан юм. 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр “буцаад хамт амьдаръя намайг уучлаарай” гэж фэйсбүүк чатаар зурвас бичихээр нь бага зэргийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. 2021 оны 07 дугаар сарын 23-ны 02 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо “Олимп” хотхоны 000 дугаар байрын 00 тоотод гэртээ ороход охин Б.Алтангэрэлийн утсан дээр оруулсан байсан миний фэйсбүүк чатаас найз Ч-тэй бичсэн зурвасыг нөхөр *******  уншиж хардаж гал тогооны өрөөнд сандал дээр сууж байхад *******  баруун гараараа нүүрний хэсэгт нь хоёр удаа цохиж хажууд байсан модон сандлаар толгой хэсэг рүү нь далайж дээрээс нь гурван удаа цохиход нь би гараа толгой дээрээ барьж хамгаалахад цохиж байсан сандалны хөл хугарахад сандал дээрээс татаж газар өвдөглүүлж унагаад өгзөг болон гуя хэсэгт 3-4 удаа өшиглөсний дараа сандалны хугарсан хөлөөр цээж болон нүүр хэсэгт 2-3 удаа цохиход нь гараараа хамгаалаад гэрээсээ гарж явах гэтэл хойноос тэвэрч хоолой боох үед нь муухай орилоход эргүүлтэй явж байсан цагдаагийн алба хаагч сонсож орж ирээд цагдаагийн газар луу аваад явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар ******* гийн өгсөн: ...Гаргасан үйлдэлдээ маш их харамсаж байна. Дахин ийм ёс бус үйлдэл гаргахгүй .Эхнэр У.З-тай учир зүйгээ олж хоорондоо эвлэрсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 59 дүгээр тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 6624 дугаартай шинжээчийн:

 

1. У.З-гийн биед баруун нүдний дээд, зүүн нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дотор булан, доод зовхи, хамарт цус хуралт, зүүн нүдний доод зовхинд шарх, сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, сарвууны ард долоовор хурууны харалдаа, долоовор хурууны 3-р шивнүүрт шарх, баруун тохойнд цус хуралт, зүүн бугалганы гадна дээд хэсэгт зулгаралт, зүүн эгэмний хэсэгт цус хуралт, баруун хөхний дээд хэсэгт зулгаралт, цус хуралт, зүүн хөхний дээр зулгаралт, цус хуралт, зүүн гуяны гадна дээд хэсэг, шилбэний гадна дээд хэсэг, баруун өвдөгний гадна доод хэсэгт цус хуралтгүй, зүүн өгзөгний доод хэсэг, зүүн өвдөгт шарх гэмтэл тогтоогдлоо.

 

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой ба үүссэн дарааллыг нарийвчлан тодорхойлох боломжгүй.

 

3. Дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд хэрэг болсон үед үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Шинжээч эмч Ч.Эрдэмболор гэх дүгнэлт /хх-ийн 24-25 дугаар тал/,

 

Шүүгдэгч ******* гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар болон хувийн байдалтай холбогдох баримт /хх-ийн 35-51, 66 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас ******* гийн үйлдсэн буюу Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Олимп хотхоны 000 дугаар байрны 00 тоотод 2021 оны 07 дугаар сарын 23-ны шөнийн 02 цагийн орчимд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр У.З-г хардан маргалдаж, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.

 

Шүүгдэгч ******* гийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан, гэмт хэргийн улмаас хохирогч У.З нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлсэн зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул ******* д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

*******  нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Олимп хотхоны 000 дугаар байрны 00 тоотод 2021 оны 07 дугаар сарын 23-ны шөнийн 02 цагийн орчимд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр У.З-г хардан маргалдаж, улмаар баруун гараараа нүүр, модон сандлаар толгой, бие хэсэг лүү нь удаа дараа өшиглөж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн цохиж зодож, биед нь баруун нүдний дээд, зүүн нүдний доод зовхины зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний дотор булан, доод зовхи, хамарт цус хуралт, зүүн нүдний доод зовхинд шарх, сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, сарвууны ард долоовор хурууны харалдаа, долоовор хурууны 3-р шивнүүрт шарх, баруун тохойнд цус хуралт, зүүн бугалганы гадна дээд хэсэгт зулгаралт, зүүн эгэмний хэсэгт цус хуралт, баруун хөхний дээд хэсэгт зулгаралт, цус хуралт, зүүн хөхний дээр зулгаралт, цус хуралт, зүүн гуяны гадна дээд хэсэг, шилбэний гадна дээд хэсэг, баруун өвдөгний гадна доод хэсэгт цус хуралтгүй, зүүн өгзөгний доод хэсэг, зүүн өвдөгт шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч У.З-гийн мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар тал/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 6624 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24-25 дугаар тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт: ...гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаас гарсан хүүхэдтэй этгээдийг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд тооцохоор хуульчилжээ.

 

Хохирогч У.З нь шүүгдэгч Б. Баярхүүгийн эхнэр тул гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд тооцогдоно.

 

Шүүгдэгч *******  нь эхнэр У.Зд бие махбодийн болон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 6624 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч ******* г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч ******* г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгч *******  нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

 

            Хохирогч У.З нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч ******* г бусдад баримтаар төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 73 дугаар тал/,

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Шүүгдэгч ******* д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэм хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцов.

 

Харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *******  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Шүүгдэгч *******  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн зэргийг харгалзан Прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. С овогт Б-ийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б-ийн Бг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй *******  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын ******* д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ч.АЛТАНЦЭЦЭГ