Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 146/ШШ2017/00146

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа би

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Толгойтын 80-6 тоотод оршин суух, Батсүхийн Мөнхсүрэнгийн хүсэлттэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Мөнхсүрэн нь шүүхэд гаргасан хүсэлтэндээ: “...Б.Мөнхсүрэн миний бие 1986 оны 01 дүгээр сарын 01-нээс Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд малчнаар 1992 оныг дуустал ажилласан. Гэтэл тухайн үеийн ажиллаж байсан архивын баримт шатаж үгүй болсон тул архивын лавлагаа авах боломжгүй тул 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оныг дуустал Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү...” гэжээ.

Хүсэлт гаргагч Б.Мөнхсүрэн нь 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлтэндээ: “...Батсүх овогтой Мөнхсүрэн миний бие нь 1986 оны 01 дүгээр сарын 01-нээс Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын “Саруул зам” нэгдэлд малчнаар 1992 оныг дуустал ажилласан. Гэтэл 1986-1992 оныг дуусталх бичиг баримт дутуу хангалтгүй тул тус шүүхэд гаргасан уг хүсэлтээ татан авч байна. Миний бие Улаанбаатар хотод оршин суудаг орлого багатай нэгэн тул олон дахин явах боломжгүй учраас намайг байлцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Б.Мөнхсүрэн нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргагч Б.Мөнхсүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж шүүхэд бичгээр хүсэлт гаргасан  тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийн 50 хувь буюу 35100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 35100 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцэж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг  удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Өвгөн гэлэн овгийн Батсүхийн Мөнхсүрэнгийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй  болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5. дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийн тал хувь буюу 35100 төгрөгийг улсын орлогод  хэвээр үлдээж, 35100 төгрөгийг улсын орлогоос гаргуулж хүсэлт гаргагч Б.Мөнхсүрэнд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                       Ц.ДАГИЙМАА