Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1005

 

 

 

 

 

 

 

 

    2021       09          14                                    2021/ШЦТ/1005

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,

улсын яллагч Н.Өнөрбаяр /томилолтоор/,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулан М овогт Х-ийн Э-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 210 600 000 1652 дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Хэрлэн суманд 2000 оны 5 дугаар сарын 21-ний өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-6, аав, ээж, эгч  дүү  нарын хамт, Хэнтий аймаг, Хэрлэн сум, 2 дугаар баг, Булгийн 15 дугаар гудамж, 11 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоогоор Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Ургах наран хорооллын 11 дүгээр байрны  22 тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл ухаан санаа бүрэн, М овогт Х-ийн Э /РД: 000000000000/

 

Холбогдсон хэргийн талаар:

 

******* нь 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Ургах наран” хороолол, 200 дугаар цэцэрлэгийн урд иргэн С.А ыг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч ******* нь мэдүүлэхдээ: Үүрийн 3 цагийн үед Амарбаатар өөр нэг залуутай миний байсан айлд буюу 11 дүгээр байрны 47 тоотод орж ирсэн. Орж ирээд хамт архи ууж байгаад намайг хэл амаар доромжлоод, гарахдаа дунд хуруугаа гаргаад зугтаасан. Би араас нь гараад барьж аваад, татаж унагаад 2 удаа цохисон гэв

  Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.А ын өгсөн: ...Би 2021оны 07 дугаар сарын 27-ноос 28-ны шилжих шөнө 01цагийн орчимд ах Бтой цуг Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Ургах наран хороололын 000 дугаар цэцэрлэгийн урд талын 00 дүгээр байранд байдаг Бийн найз охин А гийн гэрт бид хоёр очиход А гийн танил хүмүүс гэх үл таних хоёр эрэгтэй гурван эмэгтэй байсан. Бид архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж эхлээд удалгүй би Бид “өглөө ажилтай явъя” гэж хэлэхэд нөгөө гэрт байсан хүмүүс нь Бийг явуулахгүй байхаар нь “Зүгээр явуулчих орк-ууд минь” гэж хэлэхэд нэг үл таних залуу намайг алгадаж аваад байхаар нь би уурлаад Б ийг тэнд үлдээгээд тэр байрнаас гараад явсан. Удалгүй ардаас А гийн гэрт байсан хүмүүс бүгд байрнаас гарч ирээд миний ардаас нэг үл таних эмэгтэй хүрч ирээд миний хувцаснаас зуурч аваад цаанаас нь нэг үл таних залуу нь гараараа миний нүүр хэсэгт цохисон. Би зугтах гээд хөдлөхөд тэр хоёр миний хувцаснаас зуураад татсаар байгаад намайг унагаасан. Тэгээд би газар унахдаа гараараа нүүрээ хамгаалахад тэр хоёр үл таних эмэгтэй, эрэгтэй хоёр миний нүүр, толгой хэсэг рүү өшиглөөд байхаар нь “болио” гэж хэлээд би боссон. Би босоход миний хамраас цус гараад толгой хөндүүртэй болсон байсан. Би Бид “явъя” гэхэд Б “үгүй” гэхээр нь би шууд замаас такси бариад Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтэс дээр хүрч ирсэн. ...Хаана хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. Дүү гээд байсан танихгүй залуу миний хамар руу цохисон. Одоо миний хамар хугарсан байна. Хэл амаар доромжлоогүй. ...Гомдолтой байна. Хамраа янзлуулмаар байна... гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 10 дугаар тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.А ийн өгсөн: ...Би 2021 оны 07 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Баянзүрх дүүгийн 11 дүгээр хороо, Ургах наран хороолол, 00-00 тоот манай гэрт нөхөр Э, А, Т, Э тавуулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхад гаднаас А гийн найз болох Б болон нэгэн үл таних залуу орж ирээд бид нартай 2 литрийн хоёр ширхэг пиво хувааж ууж эхэлсэн. Удалгүй Бийн найз үл таних залуу согтуурсан байхдаа хүмүүстэй маргалдаж эхэлсэн. 04 цагийн орчимд Б гэрээс гарахдаа над руу инээснээ дунд хуруугаа гаргаад явсан. Би уурласандаа араас нь гараад Эд “бариад аваарай” гэж хэлээд байшингаас гарахад Э тэр залууг татаж унагааснаа хоёр удаа нүүр хэсэгт нь цохиод би хоёр удаа гэдэс нуруу хэсэгт нь өшиглөсөн. Тэгээд би “больё, больё” гэж хэлээд байшин руугаа орсон... гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Н.Эын өгсөн: ...Би 2021 оны 07 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 1 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Улаанхуаран хороолол, 11-47 тоотод Энхцог эгчийн гэрт А, Т, А бид тав архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхад манай Агийн найз болох хоёр үл таних залуу орж ирээд бид нартай танилцаад цуг хоёр литрийн хоёр пиво уугаад байж байсан. 15 цагийн орчимд Агийн найз болох намхан нуруутай туранхай залуу нь согтуурсан байдалтай хүмүүстэй ярьж байснаа маргалдаж эхэлсэн. Тэгээд удалгүй намхан нуруутай залуу нь гараад явахаар нь араас нь бид нар гэрээс гараад А эгч “тэрийг бариад аваарай, над руу дунд хуруу гаргачихлаа” гэж хэлэхээр нь би намхан нуруутай залуугийн араас гүйж очоод хувцаснаас нь зуурч байгаад татаж унагаагаад нүүр хэсэгт нь гараараа хоёр удаа цохиход А эгч хажууд зогсоод эр залуугийн гэдэс хэсэгт нь өшиглөсөн. Тэгээд бид нар гэр рүүгээ ороод амарсан. ...Би хохирогчийн эмчилгээний төлбөр гэж 130.000 төгрөгийг өгч томографийн зурганд хамрагдуулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр тал/,

Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 6836 дугаартай шинжээчийн:

1. С.Аын биед хамрын нуруун зөөлөн эдийн няцрал, дагзны хуйх, зүүн хацар, бүсэлхийн нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүэх боломжтой.  

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Шинжээч эмч Т.Сэлэнгэ... гэх дүгнэлт /хх-ийн 22-23-р тал/,

 

Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 41-44 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

******* нь 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 00 дүгээр хороо, Ургах наран хороолол, 000 дугаар цэцэрлэгийн урд иргэн С.Аыг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Аын  өгсөн: ...Би 2021оны 07 дугаар сарын 27-ноос 28-ны шилжих шөнө 01цагийн орчимд ах Бтой цуг Баянзүрх дүүргийн 00 дүгээр хороо Ургах наран хороололын 000 дугаар цэцэрлэгийн урд талын 00 дүгээр байранд байдаг Бийн найз охин Агин гэрт бид хоёр очиход Агийн танил хүмүүс гэх үл таних хоёр эрэгтэй гурван эмэгтэй байсан. Бид архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж эхлээд удалгүй би Бид “өглөө ажилтай явъя” гэж хэлэхэд нөгөө гэрт байсан хүмүүс нь Бийг явуулахгүй байхаар нь “Зүгээр явуулчих орк-ууд минь” гэж хэлэхэд нэг үл таних залуу намайг алгадаж аваад байхаар нь би уурлаад Бийг тэнд үлдээгээд тэр байрнаас гараад явсан. Удалгүй ардаас Агийн гэрт байсан хүмүүс бүгд байрнаас гарч ирээд миний ардаас нэг үл таних эмэгтэй хүрч ирээд миний хувцаснаас зуурч аваад цаанаас нь нэг үл таних залуу нь гараараа миний нүүр хэсэгт цохисон. Би зугтах гээд хөдлөхөд тэр хоёр миний хувцаснаас зуураад татсаар байгаад намайг унагаасан. Тэгээд би газар унахдаа гараараа нүүрээ хамгаалахад тэр хоёр үл таних эмэгтэй, эрэгтэй хоёр миний нүүр, толгой хэсэг рүү өшиглөөд байхаар нь “болио” гэж хэлээд би боссон. Би босоход миний хамраас цус гараад толгой хөндүүртэй болсон байсан. Би Бид “явъя” гэхэд Б “үгүй” гэхээр нь би шууд замаас такси бариад Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын гуравдугаар хэлтэс дээр хүрч ирсэн. ...Хаана хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. Дүү гээд байсан танихгүй залуу миний хамар руу цохисон. Одоо миний хамар хугарсан байна. Хэл амаар доромжлоогүй. ...Гомдолтой байна. Хамраа янзлуулмаар байна... гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 10 дугаар тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Аийн өгсөн: ...Би 2021 оны 07 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Баянзүрх дүүгийн 00 дүгээр хороо, Ургах наран хороолол, 00-00 тоот манай гэрт нөхөр Э, А, Т, Э тавуулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхад гаднаас Агийн найз болох Б болон нэгэн үл таних залуу орж ирээд бид нартай 2 литрийн хоёр ширхэг пиво хувааж ууж эхэлсэн. Удалгүй Бийн найз үл таних залуу согтуурсан байхдаа хүмүүстэй маргалдаж эхэлсэн. 04 цагийн орчимд Б гэрээс гарахдаа над руу инээснээ дунд хуруугаа гаргаад явсан. Би уурласандаа араас нь гараад Эд “бариад аваарай” гэж хэлээд байшингаас гарахад Э тэр залууг татаж унагааснаа хоёр удаа нүүр хэсэгт нь цохиод би хоёр удаа гэдэс нуруу хэсэгт нь өшиглөсөн. Тэгээд би “больё, больё” гэж хэлээд байшин руугаа орсон... гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Н.Эын өгсөн: ...Би 2021 оны 07 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 1 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 00 дүгээр хороо, Улаанхуаран хороолол, 00-00 тоотод Э эгчийн гэрт А, Т, А бид тав архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхад манай Агийн найз болох хоёр үл таних залуу орж ирээд бид нартай танилцаад цуг хоёр литрийн хоёр пиво уугаад байж байсан. 15 цагийн орчимд Агийн найз болох намхан нуруутай туранхай залуу нь согтуурсан байдалтай хүмүүстэй ярьж байснаа маргалдаж эхэлсэн. Тэгээд удалгүй намхан нуруутай залуу нь гараад явахаар нь араас нь бид нар гэрээс гараад А эгч “тэрийг бариад аваарай, над руу дунд хуруу гаргачихлаа” гэж хэлэхээр нь би намхан нуруутай залуугийн араас гүйж очоод хувцаснаас нь зуурч байгаад татаж унагаагаад нүүр хэсэгт нь гараараа хоёр удаа цохиход А эгч хажууд зогсоод эр залуугийн гэдэс хэсэгт нь өшиглөсөн. Тэгээд бид нар гэр рүүгээ ороод амарсан. ...Би хохирогчийн эмчилгээний төлбөр гэж 130.000 төгрөгийг өгч томографийн зурганд хамрагдуулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр тал/,

Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 6836 дугаартай шинжээчийн:

1. С.Аын биед хамрын нуруун зөөлөн эдийн няцрал, дагзны хуйх, зүүн хацар, бүсэлхийн нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүэх боломжтой. 

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Шинжээч эмч Т.Сэлэнгэ... гэх дүгнэлт /хх-ийн 22-23-р тал/  зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон  байх тул шүүгдэгч Х. Эыг  гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

******* нь зүс таних хүн болох С.Аын гэдэс болон нүүр хэсэгт цохиж, зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байна.

 

Зодох гэдэг нь хүний бие махбодид халдсан байхыг ойлгох бөгөөд хүний бие махбодид халдах үйлдэл нь алгадах, цохих, түлхэх, өшиглөх зэрэг хэлбэртэй байж болно.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч *******ын хохирогчийн гэдэс болон нүүр хэсэгт цохиж байгаа гэмт үйлдэл, хохирогч С.Аын биед учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч ******* нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

 

            Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдсэн болох нь хэрэгт авагдсан гэрч, хохирогч болон шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлгүүдээр тогтоогдож байх бөгөөд согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.

           

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй... гэж,

 

            Мөн Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ...Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбоотой гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах, зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус хуульчилжээ.

 

            Энэ хэргийн учир хохирогч С.Ат баримтаар 238.420 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч ******* нь 130.000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан бичмэл баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 28-33, 39-40 дүгээр тал/,

 

            Шүүгдэгч ******* нь хохирогч С.Ат баримтаар учирсан хохирол болох 108.420 төгрөгийг  2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр  шүүхийн хохирлын данс болох 100 900 00541.. тоот дансанд байршуулсан байх тул тус хохирлыг хохирогч С.Ат гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Мөн хохирогч С.А нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.  

 

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар гэм буруугийн үйлдлийг зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн байх ба гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. М овогт Х-ийн Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х-ийн Э-г 480 /дөрвөн зуун наян/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* нь 480 /дөрвөн зуун наян/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Х-ийн Эаас /РД: 000000/ шүүхийн хохирлын 100900005406 тоот дансанд байгаа 108.420 /нэг зуун найман мянга дөрвөн зуун хорин/ төгрөгийг гаргуулан хохирогч С-ийн А-т /РД: 00000000/ олгосугай.

 

5. Хохирогч С.А нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.  

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.АЛТАНЦЭЦЭГ