Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1012

 

 

 

 

 

 

 

 

   2021        09          20                                   2021/ШЦТ/1012

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,

улсын яллагч Э.Ариунболд,

хохирогч Ч.О,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан М овогт *******-т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 0000 00000 0000дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцээд

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1984 оны 07 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, зураач мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ хувиараа зураг зурдаг ажилтай байсан гэх, ам бүл ганцаараа, Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, 0 дугаар байрны 0000 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, М овогт ******* /РД: УХ0000000/

 

Холбогдсон хэргийн талаар:

 

******* нь 2021 оны 06 дугаар сарын 30-ний өдөр 00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “?” хотхоны орчимд Ч.О-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар нүд хэсэг рүү гараараа цохиж, газар унагаан биед нь зүүн хөмсөгт няцарсан шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын сарвуу, зүүн гарын долоовор хуруунд зулгаралт, цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт  шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Би ах Б-тай хамт 2021 оны 06 дугаар сарын 30-ны шөнө тавилга зөөгөөд явж байхад  хоёр  согтуу эмэгтэй хүн хоорондоо маргалдаж байсан. Бидний урдаас эгч нь зам хаагаад агсам тавьсан. Миний зүгээс “Ковид”-той байгаа маскаа зүү гэх шаардлага тавихад огт шаардлага хүлээж аваагүй. Хэрүүл маргаан болж биед нь халдсан. Энэ нь нэгээс хоёр минут үргэлжилсэн. Түүний дараа хажуугаар явж байсан гэрч болон хамгаалагчийг дуудсан. Би хамгаалагчийн утсаар цагдаа дуудсан. Цагдаа ирсний дараа хэл амаар доромжилж биед халдсан. Би хохирогчийг цохиогүй. Манай ах бид хоёрын эд зүйлийг эвдэж, биед халдсан гэв.

 

Шүүх хуралдаанд хохирогч Ч.О мэдүүлэхдээ: Эгч бид хоёр Саруул хороололоос гэр лүүгээ буюу “Олимп”  хотхон руу харих гээд явж байсан. Гудамд хоёр залуу тавилга чирээд явж байсан. Манай эгч манай цонх наалд талдаа байдаг дуу чимээ их сонсогддог хүүхдүүд унтаж байгаа гэж хэлэхэд ах нь юу яриад байгаа юм, хоёр метрийн зай бариарай гэж орилсон. Би манай эгч согтуу байгаа ойлгоорой гэж орилоход хоёр гичий минь гэж хэлсэн. Тэгээд манай эгч очоод юу яриад байгаа юм гэж хэлээд маргаан эхэлсэн.  Гэтэл намхан залуу нь манай эгчийн шанаа тус газар хоёр удаа цохисон. Би болиоч ээ гээд очтол эргэж хараад нэг удаа цохиод би газар унасан. Хажуугаар өнгөрч байсан залуу салгах гэж ирсэн. Удаагүй байхад хамгаалагч нь ирсэн. Би хамгийн түрүүнд 102 дугаарт дуудлага өгсөн. Шүүгдэгч шкаф унасан гээд байгаа боловч шкаф нь унаагүй. Надад бичлэг нь байгаа. Миний нүдэнд үүссэн сорви будгаа арилгахаар гарч ирээд байгаа. Би нялх хүүхэдтэй тул одоогоор лазерт орж болохгүй гэж байсан. Би хэдэн сарын дараа лазерт орно гэв.

 

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-“Солонго” нүдний эмнэлэгт үзүүлэгчийн карт /хх-ийн 11-12 дугаар тал/,

 

-Хохирлын баримтууд /хх-ийн 10 дугаар тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.О-ын өгсөн: ...2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 00 цаг өнгөрч байхад найзын гэрээс эгчийн хамт гэр лүү явах замд эгчийн байрны ойролцоо хоёр залуу том хувцасны шкаф даавуун дээр чирээд чимээ гаргаад манай хотхон руу орохоор явж байсан бөгөөд эгч Э  тухайн хоёр залууд “манай гэрийн цонх байнга онгорхой байдаг, хүүхдүүд унтаж байгаа, чимээ гаргаад байна, өдөр зөөж болдоггүй юм уу, чимээ гаргалаа” гэж хэлсэн. Эгч уурандаа орилоод маргаж байхад манай эгчийг тухайн хоёр залуугийн нэг нь хоёр удаа дараалаад зүүн талын шанаа хэсэгт гараараа цохисон. Тэгэхээр нь би “хөөе болиоч” гээд эгч рүү дайраад байсан хоёр залуугийн урт үстэй, үсээ хоёр хуваасан залуугийн нимгэн куртикнээс нь арагш татахад эргэж хараад миний зүүн нүд рүү нэг удаа цохиод би газарт унасан. Би тийм согтуу байгаагүй, биеэ авч явах, хянах чадвартай байсан ба газар унахдаа хашлага мөргөөгүй. Би толгойн зураг 100.000 төгрөгөөр, “Солонго” гэх нүдний эмнэлэгт 30.000 төгрөгөөр үзүүлсэн ба нийт 130.000 төгрөг нэхэмжилж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 19-23-р тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Э-ын өгсөн: ...Тухайн залуу нь миний зүүн талын шанаа хэсэгт гараараа хоёр удаа шанаадсан бөгөөд хамт явсан өндөр залуу нь мөн над руу нийлж дайрч маргаж байхад манай дүү “болиоч ээ” гэж орилоод, өндөр залууг араас нь татахад намхан намайг цохисон залуу манай дүүгийн зүүн талын нүд хэсэгт нэг удаа цохисон ба манай дүү газар унаад толгойн дагз хэсгээр хойш савж унасан. Тэгээд би татаж босгоход манай дүүгийн зүүн нүдний дээд хэсгээс цус гарч байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.С-ийн өгсөн: ...Намайг очиход хоёр эмэгтэй хүний эгч нь нилээн согтуу, хоёр эрэгтэй хүн рүү дайраад хараалын үг хэлээд байж байсан. Намайг эгчийг нь аваад цаашаа аваад зайтай зогсоод байж байгаад харахад хоёр эрэгтэй хүний дүү буюу намайг дуудсан залуу миний холдуулсан эмэгтэйн дүүг баруун гараараа нүүр хэсэгт нь цохисон чинь тухайн эмэгтэй газар унаад босож ирэхэд нүүрний баруун хэсэг нь бага хэмжээний цус болсон байсан. Эмэгтэйг нүүр хэсэгт нь цохисон эрэгтэй хүн утсаар залгаад “цагдаа дээр очоод мэдүүлэг өгөөрэй би цохиогүй юм чинь цохиогүй гээд хэлчихээрэй” гэсэн утгатай зүйл ярьсан би “цохисон шүү дээ” гэж хэлэхэд “тэгэх юм бол би баларна шоронд орно шүү дээ” гэж хэлсэн. Би болсон зүйлийг үнэнээр нь хэлж байна... гэх мэдүүлэх /хх-н 30-31 дүгээр тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Д-ын өгсөн: ...2021 оны 06 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Олимп” хотхоноос харих гээд шөнө би гэр лүүгээ явж байхад “Олимп” хотхоны авто зогсоол руу ордог зам дээр үл таних хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй нар маргалдаж байхыг харсан. Тэгээд би хажуугаар нь явж байгаад салгах гэхэд эхлээд би бодохдоо хоёр залууг тэргэн дээр шүүгээ хулгай хийгээд явж байна гэж харсан. Тэгэхэд хоёр залуугийн өөдөөс нэг жижиг биетэй эмэгтэй нь согтуу байсан ба хоёулаа нөгөө хоёр руу “банди болгоно, манай нөхөр ирээд та хоёрыг ална” гэх мэтээр хэл амаар доромжилж дайраад байсан. Харин нөгөө хоёр залуу нь авч явсан шүүгээгээ унагаахгүй гэж бариад “зайгаа барь” гээд өөрсдөөсөө гараараа холдуулж байсан. Тэгж байхад хоёр эмэгтэйн өндөр нь шүүгээг нь түлхээд унагачихсан. Тэгэхэд хоёр залуугийн намхан нь “чи хүний эд хөрөнгө эвдчихлээ” гэхэд шүүгээ түлхэж унагасан эмэгтэй “би наад балгасыг чинь хэд нугалаад төлөөд өгнө” гээд хэрүүл хийгээд байсан. Энэ үед “Олимп” хотхоноос нэг хамгаалагч гарч ирээд хоёр эмэгтэйг салгаж байсан. Тэгэхэд хоёр залуугийн арай намхан биетэй рүү нь нөгөө хоёр эмэгтэйн арай өндөр нь дайрч байгаад өөрөө хий өшиглөөд замын хашлага дээр уначих шиг харагдсан. Тэгээд босож ирээд “миний линзтэй нүд гэмтчихлээ” гэж хэлж байсан ба нөгөө жижиг биетэй эмэгтэй нь мөн “миний гоо сайханд халдлаа, би гоо сайханч хүн” гээд орилоод байсан. ...Намайг ирснээс хойш хоёр залуу нь нөгөө хоёр эмэгтэйгээ “хоёр архичин минь хүн юм аа зөөгөөд явж байхад ямар хамаатай юм гээд бухимдалтай байсан. Тэгж байхад ээж нь хүрээд ирсэн. Мөн нөгөө хоёр эмэгтэй хоёр залуу руу дайраад байсан ба хоёр залуу эсэргүүцэл үзүүлэхгүй өөрсдөөсөө түлхээд “зайгаа барь” гэж байсан. Миний харснаар хоёр залуу бол хоёр эмэгтэйн биед халдаагүй, өөрсдөөсөө холдуулж түлхэж харагдсан... гэх мэдүүлэх /хх-н 26-27 дугаар тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Б гийн өгсөн: ... 2021 оны 06 дугаар сарын 30-ны шөнө 00 цаг өнгөрч байхад төрсөн дүү *******-ын хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо “Элизабет” хотхоноос “Олимп” хотхон руу тавилга өдөржин зөөгөөд хамгийн сүүлийн том шүүгээгээ зөөгөөд явж байгаад “Олимп” хотхоны туслах зам руу ороод ядраад түр амарч байхад хойноос хоёр согтуу эмэгтэй гарч ирээд “хэдэн цаг болж байна, юун тавилга зөөгөөд байгаа юм” гэж үг хаяаад хэтэрхий ойрхон зайнд орж ирсэн. ...би “зайгаа барь” гэхэд нөгөө хоёр эмэгтэйн намхан эгч гэх эмэгтэй хүн нь амны хаалтгүй ирээд намайг түлхэж, өшиглөсөн. Мөн эгч, дүү хоёр шүүгээг унагаах гээд ээлжилж түлхээд байсан. ...тухайн хоёр эмэгтэй үг үйлдлээ хянах чадваргүй байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар тал/,

 

холдуулах Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар *******энгэлбаярыг өгсөн: ..”Олимп” хотхон руу эргэдэг хотхоны зам дээр араас хоёр согтуу эмэгтэй хоорондоо хэрүүл хийгээд араас явж байгаа сонсогдсон. Тэгээд тухайн хоёр эмэгтэй хүний намхан эгч нь “шөнө үхсэнээ хийгээд тавилга зөөгөөд явж байгаа юм бэ” гэж зандраад урд ирээд зам хаагаад зогсохоор нь “хол бай ковид гарч байгаа” гэж хэлсэн чинь “хөөлөө” гэж манай ахыг гараараа цохиж эхлэхээр нь би очоод гэхэд тухайн хоёр эмэгтэйн эгч эмэгтэй нь миний хөл рүү өшиглөж гараараа самардаад нүүр рүү цохих гээд байсан чинь дүү нь араас хүрч ирээд адилхан манай эгчийг хөөлөө гэж бид хоёрыг цохиж өшиглөсөн би гараараа болиулах гэхэд хөл гараараа цохих гээд байсан маргаан ойролцоогоор нэг минут орчим үргэлжлээд өшиглөж цохихоо болихгүй байсан. Дараа нь хувцасны шүүгээг тухайн хоёр эмэгтэй тэргэн дээрээс түлхэж газар унагаасан. Бид хоёр газар унагаахгүй гэж хичээгээд дийлэхгүй, би нэг эмэгтэй хүнтэй нь хамт шүүгээндээ дарагдаж газар унасан. Мөн манай ах, тухайн хоёр эмэгтэйн нэгэнтэй нь мөн тавилгандаа бүдэрч унасан. Ах тавилга татаж авах гэж байсан нөгөө эмэгтэй нь тавилга түлхэж байсан. Ах бид хоёр тавилгаа босгох гэхэд тухайн хоёр эмэгтэй дахин тавилга түлхэж унагаасан. Би тухайн 2 эмэгтэйг болихгүй байхаар нь “Олимп” хотхоны хамгаалагч харуулын байрнаас нь дуудаж, би түрүүлж яваад араас хамгаалагч ирээд би хажуугаар явж байсан залууг гэрч болгож “согтуу хүмүүс хоргоогоод байна чи тайвшруулаад байж байгаач” гэж тусламж хүссэн. Хамгаалагчийн утсаар би цагдаад дуудлага өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 65 дугаар тал/,

 

Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 5834 дугаартай:

 

1. Ч.Оын биед зүүн хөмсөгт няцарсан шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын сарвуу, зүүн гарын долоовор хуруунд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ц.Бадрал... гэх дүгнэлт /хх-ийн 43-44 дүгээр тал/,

 

Шүүгдэгч *******-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн хуулбар, хувийн байдалтай холбогдох баримтууд /хх-ийн 68-71 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

******* нь 2021 оны 06 дугаар сарын 30-ний өдөр 00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп” хотхоны орчимд Ч.О-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар нүд хэсэг рүү гараараа цохиж, газар унагаан биед нь зүүн хөмсөгт няцарсан шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын сарвуу, зүүн гарын долоовор хуруунд зулгаралт, цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.О-ын өгсөн: ...эгч Э  тухайн хоёр залууд “манай гэрийн цонх байнга онгорхой байдаг, хүүхдүүд унтаж байгаа, чимээ гаргаад байна, өдөр зөөж болдоггүй юм уу, чимээ гаргалаа” гэж хэлсэн. Эгч уурандаа орилоод маргаж байхад манай эгчийг тухайн хоёр залуугийн нэг нь хоёр удаа дараалаад зүүн талын шанаа хэсэгт гараараа цохисон. Тэгэхээр нь би “хөөе болиоч” гээд эгч рүү дайраад байсан хоёр залуугийн урт үстэй, үсээ хоёр хуваасан залуугийн нимгэн куртикнээс нь арагш татахад эргэж хараад миний зүүн нүд рүү нэг удаа цохиод би газарт унасан... гэх мэдүүлэг /хх-ийн 19-23-р тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Э-ийн өгсөн: ...Тухайн залуу нь миний зүүн талын шанаа хэсэгт гараараа хоёр удаа шанаадсан бөгөөд хамт явсан өндөр залуу нь мөн над руу нийлж дайрч маргаж байхад манай дүү “болиоч ээ” гэж орилоод, өндөр залууг араас нь татахад намхан намайг цохисон залуу манай дүүгийн зүүн талын нүд хэсэгт нэг удаа цохисон ба манай дүү газар унаад толгойн дагз хэсгээр хойш савж унасан. Тэгээд би татаж босгоход манай дүүгийн зүүн нүдний дээд хэсгээс цус гарч байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.С-ийн өгсөн: ...Намайг очиход хоёр эмэгтэй хүний эгч нь нэлээн согтуу, хоёр эрэгтэй хүн рүү дайраад хараалын үг хэлээд байж байсан. Намайг эгчийг нь аваад цаашаа аваад зайтай зогсоод байж байгаад харахад хоёр эрэгтэй хүний дүү буюу намайг дуудсан залуу миний холдуулсан эмэгтэйн дүүг баруун гараараа нүүр хэсэгт нь цохисон чинь тухайн эмэгтэй газар унаад босож ирэхэд нүүрний баруун хэсэг нь бага хэмжээний цус болсон байсан. ...Би болсон зүйлийг үнэнээр нь хэлж байна... гэх мэдүүлэх /хх-н 30-31 дүгээр тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 0000 дугаартай:

 

1. Ч.О-ын биед зүүн хөмсөгт няцарсан шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гарын сарвуу, зүүн гарын долоовор хуруунд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ц.Бадрал... гэх дүгнэлт /хх-ийн 43-44 дүгээр тал/ зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул *******-ыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Гэрч, хохирогч шүүгдэгч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг судлан үзэхэд хохирогч Ч.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шүүгдэгч *******энгэлбаярт хотхоны дотор дуу чимээ гаргахгүй байх талаар шаардлага тавьсан байх ба уг шаардлагыг зүй ёсоор тавиагүйгээс болж хохирогч Ч.О, шүүгдэгч ******* нарын хооронд маргаан үүссэн байна.

 

Зодох гэдэг нь хүний бие махбодид халдсан байхыг ойлгох бөгөөд хүний бие махбодид халдах үйлдэл нь алгадах, цохих, түлхэх, өшиглөх зэрэг хэлбэртэй байж болно.

 

******* нь үл ойлголцож, хувийн таарамжгүй харилцааны улмаас Ч.О-ын нүд рүү цохиж газар унагаан хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  нь Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 5834 дугаартай шинжээчийн дүгнэлтээр нь тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч *******-ын хохирогчийн нүд рүү цохиж, түлхэн газар унагаасан идэвхтэй үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан байх бөгөөд түүний гэмт үйлдэл, хохирогч Ч.О-ын биед учирсан хөнгөн хохирол хоёр шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч ******* нь өөрөө мөн зодуулсан, эд зүйлээ хохирогч Ч.О болон түүний эгч болох Э нар эвдсэн гэх боловч энэ талаар мэдүүлж байх ба энэ талаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт үгүй байна.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас *******-ын гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

            Иймд *******-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн зүйл хэсэг тохирсон мөн зүйл хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

             Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,

 

            Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1: ...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбоотой гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах, зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж хуульчилжээ.

 

            Хохирогч Б.Б нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаар баримт 130.000 төгрөгийг баримтыг ирүүлсэн байх бөгөөд тус хохирлоо нэхэмжилж буйгаа илэрхийлсэн байх тул *******-аас 130.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.О-д олгон нь зүйтэй. /хх-ийн 10 дугаар тал/,

 

            Хохирогч Ч.О нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч *******-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Шүүгдэгч *******-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.4-т заасан хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэм хэрэг үйлдсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдлоо.

 

Харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч *******-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэгт тохируулан торгуулийн ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. М овогт *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Тогтохын Цэнгэлбаярт 500 /таван  зуун  / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 / таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар *******-т оногдуулсан    500 /таван  зуун  / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 / таван зуун мянган/ төгрөгөөр  торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар ******* 130.000 /нэг зуун гучин мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Ч.О /РД:УШ0000000/-д олгосугай.

 

5. Хохирогч Ч.О нь цаашид гарах гэм хорын хохирол, түүнтэй холбогдох бусад зардлын талаарх бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.АЛТАНЦЭЦЭГ