Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1026

 

 

 

 

 

 

 

 

   2021        09          23                                  2021/ШЦТ/1026

 

                                   

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг би даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Дариймаа,

          улсын яллагч Б.Оюунцэцэг,

          хохирогч Р.Н /цахимаар/

          шүүгдэгч ******* , түүний өмгөөлөгч Б.Наранцэцэг /ҮД: 03-34/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт ******* т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 0000 00000 0000 дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч энэ өдөр хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

          Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1987 оны 06 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, барилгын цахилгаанчин мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ “Түмэн хүрээ сервис” ХХК-д хамгаалагч ажилтай байсан , ам бүл-4, эцэг, эх, ах нарын хамт Баянзүрх дүүргийн 0 дүгээр хороо, 00 дугаар байрны 00 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

         

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 311 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жилийн 1 сарын хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж  шийдвэрлэсэн, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Б овогт *******  /РД: 000000000/,

 

          Холбогдсон хэргийн талаар:

 

          *******  нь 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мотел” нэртэй дэн буудалд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Р.Н-г бусадтай утсаар ярьсан асуудалд дургүйцэн нүүрэн тус газарт нь гараараа цохиж, зүүн гарыг нь мушгих зэргээр зодон улмаар биед нь тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний зовхины доод булан, зүүн тохой, зүүн бугалга, цээжний зүүн дээд хэсэг, зүүн шуунд цус хуралт гэмтэл үүсгэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

         

          Мөн 2020 оны 10 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших 00 дугаар байрны 00 тоот орон сууцанд хохирогч Р.Н-гийн хүсэл зоригийн эсрэг цээжийг нь дарах зэргээр хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******  мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн тул нэмж ярих зүйлгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Р.Н мэдүүлэхдээ: Би М-ын  хэлснийг сонслоо. Бид хоёр танилцаад 2 сар болоогүй. Бид хоёр 9 дүгээр сарын эхээр танилцсан. Энэ хэрэг 10 дугаар сарын -ний өдөр болсон. Танилцаад нэг сар хүрээгүй байсан хүнтэйгээ би хамтарч амьдарна, хүүхэд гаргана гэж яриагүй. Дуудаагүй байхад манай гэрт ирсэн гэж байна. Би ажлаа хийгээд байж байсан. Хавтаст хэрэгт тэдний ээж, найзууд, дүү нар нь намайг доромжилж гүтгэсэн байсан. Миний амьдралын түүхийг мэдэхгүй байж намайг орой бүр архи уудаг, тамхи татдаг гудамжны хүүхэн гэж хэлсэн байсан. Намайг өөрөө очиж зодуулчхаад мөнгө төгрөг нэхсэн гэж хэлсэн байсан. Би энэ хүнээс мөнгө төгрөг нэхэмжлээгүй. Хамгийн гол нь шүүгдэгч биеэ зөв зохистой авч явж чадахгүй, архи, тамхины хамааралтай гэдгийг нь би ч мэднэ, ээж нь ч мэднэ. Тийм байхад ээж, дүү нь тэдний гэрт архи уусан гэсэн байсан. Би энэ насандаа хүний гэрт архи авч орж үзээгүй. Би тамхи татдаггүй. Надад тийм хүмүүжил байхгүй. Гэтэл өөрсдийнхөө орчин шиг бодож намайг тэгж гүтгэсэн. Хүнийг дээрэлхэж, зодчихоод яагаад тэгж хүний нэр төрд халдаж байгаа юм. Найз, ээж, дүү нар нь мэдүүлэгтээ яг л нэг зүйлийг ярьж хүүгээ цэв цэвэрхэн цагаан цаас шиг юм шиг мэдүүлэг өгсөн байсан. Би маш их гомдолтой байна. Би болсон үйл явдлыг мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгсөн. Би 2 сар ажлаа хийгээгүй. Гар сойлттой явсан. Нүдний доор зөөлөн эдийн няцралттай, зүүн гарын шуу зөөлөн эдийн няцралттай, тархиндаа хавантай, тархины доргилт бүхий гэтэл учирсан. Хавтаст хэрэгт хараахан зарим баримтуудыг хавсаргаагүй. Би мэдрэлийн эмнэлэгт хэвтсэн. Төв аймагт өөрийн харьяаны эмнэлэг хэвтсэн. Би 11 дүгээр сарын 20 хэдэн хүртэл ажилдаа яваагүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Р.Н-гийн өгсөн: ...Би М  гэх залуутай фейсбүүкээр танилцаад хорь гаран хонож байгаа юм. Бид хоёр өмнө нь 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс байнгын холбоотой уулзаж байсан ба 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр М  гэх залуу нь намайг “Төв аймаг руу гэр рүү маань унаанд суулгаж өгнө” гэж уулзсан. Тэгээд Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансарын клонкын автобусны буудал дээр явж байтал М-ын  хоёр эрэгтэй найз нь утасдаад “бид хоёр ууж байна. Чи хүрээд ир” гэж байсан. Тэгээд бид хоёр замаараа доошоо уруудаад Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мотел”-ын үүдэнд М  нь нөгөө хоёр найзтайгаа уулзаад “Мотел”-д орсон. Тэгээд мотел дотор хоёр шил архи, тэр гурав хувааж уусан. Би архинаас нь уугаагүй. Тэгээд би буудлын ариун цэврийн өрөөнд ороод ээж рүүгээ утсаар ярьтал ариун цэврийн өрөөний хаалга нэг хүн татах шиг болсон. Тэр үед М-ын  найзууд нь “наана чинь Н  байгаа шүү дээ, чи болиоч” гэж байх шиг сонсогдсон. Тэгээд ариун цэврийн өрөөнөөс гартал М  намайг “хэнтэй утсаар ярьсан бэ” гэхээр нь би “ээжтэйгээ утсаар ярьсан” гэж хэлсэн. Тэгээд сууж байтал миний гар утас дахин дуугарсан ба хартал ээж залгаж байсан. Би тэр үед гар утсаа аваагүй ба М  найзуудынхаа хамтаар гараад явчихаар нь би гар утсаа аваад ээжтэй ярьсан. Тэр үед гаднаас М  найзуудтайгаа орж ирсэн ба удалгүй найз нар нь “явлаа” гээд яваад өгсөн. Тэр хоёрыг явсны дараа М  нь “чи хэнтэй утсаар ярьсан бэ” гэж асуусан. Тэгэхээр нь би “ээжтэйгээ ярьсан” гэж хэлсэн. Гэтэл М  “битгий худлаа яриад бай, хүүхнүүд та нарыг мэднэ шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд М  гэнэт миний нүүр хэсэг рүү гараараа цохисон. Тэр үед миний нүдний шил унасан ба нүдний шилээ аваад “яаж байгаа юм бэ” гэхэд дахиад нүүр хэсэг рүү нэг удаа цохисон. Тэр үед би гар утсаа аваад цагдаа дуудах гэтэл миний зүүн гарыг барьж аваад “хэн рүүгээ залгах гээд байгаа юм” гээд гараас бариад байсан. Би тэр үед “боль гараас тавь би явмаар байна” гэж хэлтэл М  нь миний гараас мушгичихсан. Тэгтэл буудлын ресейпшн хаалга тогшоод гаднаас “юу болоод байна” гээд удаа дараа асуусан ба би тэр үед “зүгээр биш байна” гэж хэлсэн. Тэгтэл тэр эмэгтэй “би цагдаа дуудлаа шүү эсвэл наад хаалгаа онгойлго” гэж хэлсэн. Удалгүй хаалга онгойсон ба би тэндээс гараад явах гэтэл М  намайг чангаагаад явуулаагүй ба намайг дагуулаад гэр рүүгээ явсан. Тухайн үед би тэр хүнээс зугтааж явах гэсэн боловч намайг дарамтлаад явуулахгүй байсан ба би тэр хүнээс зугтааж чадаагүй. Тэгээд би М-ын  гэрт очиж хоносон. Тэгээд маргааш нь буюу 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 11 цагийн үед гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлсэн. Тэр үед М  нь надтай хамт явсан ба надад цагдаа болон ар гэрт мэдэгдэх боломж өгөөгүй. М  “намайг цагдаад хэлнэ” гэж бодоод хамт яваад байсан юм шиг байна лээ. Намайг “цагдаад битгий хэлэлдээ, би өмнө нь цагдаад шалгагдаад тэнсэн авч байсан” гэж хэлж байсан. ...Миний зүүн нүд хөхөрсөн. Мөн миний бие хөндүүр толгой эргээд, дотор муухайраад байна. Мөн миний зүүн талын гар зөөлөн эдийн гэмтэлтэй байгаа ба би Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд үзүүлсэн. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ.

...Дондогийн М  гэдэг нь 1987 оны 06 дугаар сарын 02-ны өдөр төрсөн гэсэн. Тухайн хүнтэй “000000000 гэсэн дугаараар холбоо барьж болно. Би гэрийг нь зааж өгч мэднэ. Гэртээ аав, ээж, дүүгийн хамтаар амьдардаг. Би гэрт нь 2-3 удаа орж байсан ба тэр үед гэрийнхэн нь байсан.

...Хэрэг болсон газраас явах гэсэн чинь надаас чаргууцалдаад явуулахгүй байсан. Тэгээд би таксинд суусан чинь намайг таксинаас гаргаж чаргууцалдаад байсаар байгаад 2-3 цаг өнгөрсөн. Тэгээд намайг гэр рүүгээ дагуулаад явсан. Би явлаа гэсэн чинь “чи цагдаа руу явах гээд байна” гээд явуулахгүй байсан. Би баруун гараараа утсаа гаргаад эгч рүүгээ залгасан чинь миний зүүн гарыг мушгиад байсан. Тэгээд би гэрт нь ороод унтах гээд хэвтэж байсан чинь намайг “секс хийе” гээд оролдоод байсан. Тэгээд би эсэргүүцэж байхад миний цээжин дээр түлхээд дээр гарсан. Тэгээд надтай хүчээр бэлгийн харьцаанд орсон. Тэр нь хоёр цаг үргэлжилсэн. Тэгээд би “больчих тэгэх үү, би жоохон унтаж амарчихаад маргааш эмнэлэг орно” гэж хэлсэн. Тэгсэн чинь “чи намайг уучлах уу? чи цагдаад хэлэхгүй биз дээ” гэсэн. Тухайн үед тэр хүнтэй эвээр ярихгүй бол болохгүй юм байна гэж бодоод “чамайг цагдаад хэлэхгүй” гэж хэлсэн. Тэгээд би эсэргүүцэл үзүүлэхэд миний дотуур хувцсыг урсан. Би дотуур хувцсаа маргааш нь хаясан. Бас маргааш нь эмнэлэг явахаасаа өмнө усанд орсон. Тэгээд эмч найз руугаа мессеж бичээд ингэчихлээ гэж хэлсэн чинь “хурдан эмнэлэг явж үзүүл” гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг явах гэсэн чинь М  намайг “ганцааранг минь явуулахгүй хамт явна” гэж хэлээд гэмтлийн эмнэлэг хамт явсан. М  надтай бэлгийн харьцаанд орохдоо миний бэлэг эрхтэнг хоёр тийш татаж байгаад хүчээр чихээд байсан. Тэгээд би тайлбарлаад “эмэгтэй хүн ийм байдалтай секс хийхийг хүсэхгүй, миний бэлэг эрхтэнг хуурай байхад чи чихээд байна” гэж хэлсэн чинь “чи одоо дахиж надтай уулзахгүй, чи цагдаад хэлнэ, би шоронд орно” гээд хүчээр бэлгийн харьцаанд орсон. Бас “чиний анус руу хиймээр байна” гээд миний ануус руу бэлэг эрхтнээ хийсэн. Тухайн үед би “ориллоо, хашгирлаа шүү” гэхэд “чимээгүй бай” гээд байсан. Тэгээд би айгаад орилж болохгүй, орилох юм бол намайг дахиад цохиж магадгүй гэж бодоод уйлаад хэвтэж байсан. ...Бүтэн нэрийг нь мэдэхгүй Б гэж дууддаг 28 настай нэг залуу байсан, том эгчийнх нь хүүхэд байсан. ...Өмнө нь бид хоёр бэлгийн харьцаанд орж байсан. Уулзах болгондоо орсон нийт арав гаруй удаа орсон урьд нь бэлгийн харьцаанд орохдоо гар, гуянаас чанга баздаг байсан, нэг удаа гуя дээрээс хазаж байсан. Урьд нь бэлгийн харьцаанд орж байхдаа анус руу хийж байгаагүй. Хийх гэж оролдож байсан. Би “анус руу хийж болохгүй” гэж хэлээд хийлгэхгүй байсан. Надаас “анус руу чинь хийе” гэж удаа дараа гуйж байсан болохоор “энэ чинь секс хийхэд зориулагдаагүй” гэж тайлбарлаж байсан. ...Урд нь зодож байсан асуудал бол байхгүй. Надтай бэлгийн харьцаанд орохдоо гар хөлөөс базаад хөхрүүлж байснаас өөрөөр бол зодож байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 12-15 дугаар тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Э-ийн өгсөн: ...*******  нь 1987 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Эцэг, эхээсээ тавуулаа ба отгон хүүхэд байгаа юм. Бага насаа аав, ээж, ах, эгч нарын хамтаар өнгөрүүлсэн ба 2005 онд 97 дугаар сургуулийг төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшээд барилгын коллеж төгссөн байгаа. ...Миний дүү *******  нь нийтэч зантай. ...Одоо хаана байгааг нь мэдэхгүй байна. Миний бие 2020 оны 12 дугаар сард шинэ жилийн өмнө энэ гэрт аав, ээжтэйгээ хамт байхаар ирсэн. Намайг ирэхэд энд гэртээ байгаагүй. Ер нь холбогдоогүй удаж байна. Түүнийг ямар дугаартай байгаа эсэхийг нь мэдэхгүй байна. Мөн аав ээжтэй холбогдоогүй... гэх мэдүүлэг /хх-ийн 19-21 дүгээр тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Б-ий өгсөн: ...*******  нь миний нагац ах байгаа юм. Би М  ахтай Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 42 дугаар байрны 14 тоотод амьдардаг. Н  гэх эмэгтэй манай гэрт 2020 оны 09 сараас манай гэрт ирэх болсон. Нэг ирэхээрээ 2-3 хоног болоод явдаг байсан. М  ахтай байнга хамт явдаг. Хамтран амьдардаг байсан. Манайхаас яваад нэг хоночихоод маргааш нь хүрээд ирдэг байсан. М  ах Н  эгч хоёрын харилцаа хэвийн ямар ч асуудалгүй нилээн нялууралдаад байдаг байсан. Би өглөө 8 цаг гээд ажилдаа яваад орой ирдэг юм. Тэгээд нэг өдөр ажлаа тараад ирсэн чинь М  ах Н  эгч хоёр том өрөөнд миний унтдаг өрөөнд унтаж байсан. Тэгээд би юм идчихээд унтаад өгсөн. Тэгээд өглөө босоод ирсэн чинь М , Н  нар сэрсэн ариун цэврийн өрөөнд нүүр гараа угаагаад байж байсан. Тэгээд би ажилдаа яваад өгсөн. Надад тэр хоёр хоорондоо муудалцсан барьсан зүйл ажиглагдаагүй. Сүүлд нь сонсоход тэр хоёр хоорондоо муудалцсан гэж сонсогдож байсан. Н , М  хоёр байнга согтуу орж ирдэг байсан. Тэгээд байрны гадаа болон гэрийн гал тогооны өрөөнд байнга пиво уудаг байсан. Бас хоёулаа тамхи татдаг байсан. Гэрийн ариун цэврийн өрөөнд байхдаа бас тамхи татдаг байсан юм. Манай гэрт өсвөр насны жоохон хүүхэд байдаг байсан болохоор би тэр хоёрт дургүй байдаг байсан. Тэгээд тэр хоёртой юм ярьдаггүй байсан. ...Манай гэрийнхэн намайг Б гэж хочилж дууддаг. ...Манай гэрт байхдаа хамт гадагшаа гараад ямар нэг асуудалгүй байдаг байсан. Манай гэрт байх хугацаандаа Н  нь дотуур хувцастайгаа явдаг, эмээ, өвөө хоёроор хоол цайгаа хийлгэдэг өөрөө бол хэвтэж л байдаг байсан. Хоол идсэн аягаа ч угаадаггүй байсан. ...Тэр орой би тэр хоёртой нэг өрөөнд унтаж байсан. Тэр хоёр газар унтаж би буйдан дээр унтсан. Тэр орой ямар нэгэн юм болоогүй намайг шөнө нэг цаг өнгөрөөгөөд гэртээ орж ирэхэд тэр хоёр унтаж байсан. Манай гэрт эмээ, өвөө, дүү, тэгээд би бас Н , М  хоёр байсан. Манай өвөө, эмээ хоёр тогтмол гэртээ байдаг зун лагерь гардаг бусад үед гэртээ байдаг. ...Манайх хуучны гал тогоо тусдаа хоёр өрөө байр. Хэрэг болсон өдөр манай гэрт эмээ, өвөө, дүү, тэгээд би бас Н , М  хоёр байсан. Яг хэзээ болсон он сарыг нь би сайн санахгүй байна. М , Н  хоёрыг манай гэрт ирэхэд дүү болон би М , Н  бид дөрөв нэг өрөөнд хамт унтдаг. Эмээ, өвөө хоёр нөгөө өрөөнд унтдаг байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р тал/,

   Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Д-гийн өгсөн: ...*******  нь миний тав дахь хүүхэд байгаа юм. Айлын бага хүүхэд, дээрээ хоёр эгч, хоёр ахтай. М  нь 1987 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотын 3 дугаар төрхөд төрсөн. Бага насаа Улаанхуарангийн 82 дугаар цэцэрлэгт 3 настайгаасаа 8 нас хүртлээ хүмүүжиж байгаад 1995 онд Эрдэнэт хотын 2 дугаар 10 жилд 1 дүгээр ангид элсэн сурч байгаад 4 дүгээр ангиасаа буюу 1998 онд Улаанбаатар хотын 69 дүгээр сургуульд элсэн суралцаж байгаад 2003 онд Баянзүрх дүүргийн 97 дугаар сургуульд 8 дугаар ангиа төгсөөд хотын төвийн сургуульд 10 дугаар ангиа төгсөөд Хүнсний технологийн дээд сургуульд 5 сарын барилгын цахилгааны сургалтад суусан. Герман Монголын сургалтын төвд барилгын цахилгааны 4 дүгээр зэрэг, баруун 4 замын барилгын коллежийг цахилгаан техникч мэргэжлээр төгссөн. 2014 онд “Сэвэн” телевиз дээр телевизийн хөтлөгчөөр сурсан. 2003 онд “Гүн шим” сургалтын төвд зөөгч, барменээр сурсан. 2019 онд “Чухал амжилт” сургалтын төвд гагнуурын 4 дүгээр зэргээр суралцсан. 2020 онд Дотоодын цэргийн 05 дугаар ангид харуул хамгаалалтын сургалтад суусан. Миний хүү М  манай отгон хүүхэд учир нөхөр бид хоёртой хамт амьдардаг байсан. Эхнэр авч байгаагүй, Н  гэх эмэгтэйгээс өмнө хүнтэй сууж болон хамтран амьдарч байгаагүй. Миний хүү М  нь интернэтээр Н  гэх эмэгтэйтэй танилцсан байсан. Н  нь анх танилцаж байхдаа “эмийн санд ажилладаг” гэж хэлж байсан. Манай хүү болохоор Өмнөговь аймагт 15 хоног ажиллаад 15 хоног ирж амардаг байсан. Н  2020 оны 09 сард манай гэрт ирээд М тай хамт амьдрах болсон. Н  анх манай гэрт ирэхдээ шөнө болохоор манай гэрт ирдэг байсан. Тэгээд намайг өглөө сэрэхэд манай гэрт унтаж байдаг байсан. Архи уудаг, пиво уудаг, лэвчик өмсөхгүй манай гэрт зөвхөн бандааштайгаа явж байдаг болсон. Бас гэрт тамхи татдаг байсан. Өдөр босож хоол идээд буцаад унтаад өгдөг байсан. Дандаа согтуу явдаг байсан. Би анх “Н г манай хүүтэй амьдрах гэж байгаа юм байх” гэж бодсон. Тэгсэн архи дарс уудаг болохоор нь “одоо боль” гэж хүү дээ хэлсэн. М ыг айлын бага хүүхэд болохоор “авгай авах гэж байгаа юм байх” гэж бодсон. Тэгээд сүүлдээ Н гаас залхаад явуулсан. Манай хүүг Төв аймаг руу аав, ээжтэйгээ танилцуулна гээд гурав хоног аваад явсан. Тэгээд сүүлд нь сураг сонсоход дүүгийнхээ гэрт очоод гурав хоносон байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар тал/,

 

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Т-гийн өгсөн: ...М  бид хоёр нэг байрны багын найзууд. Сүүлийн арав гаруй жил М тай найзалж нөхөрлөж байгаа. М  нь янз бүрийн гаж характер байхгүй. Хаяадаа бид нийлэхээрээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Тогтмол бол уугаад байдаггүй. Бусадтай нийтлэг харилцаатай, дээрэнгүй зан чанар байхгүй. Би Н  гэх эмэгтэйтэй М тай найзалсан цагаас нь хойш 1-2 удаа уулзаж байсан. Н  хамт ууж идэх үедээ пиво, архиа өөрөө авч өгдөг байсан. Тэгээд хамт ууж байгаад би түрүүлээд яваад өгдөг байсан. 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр М , Н  хоёр Сансарын тунель дээр буудалд байна, хүрээд ирээч” гэсэн. Тухайн үед би гэртээ амарч байсан. Тэгээд Отай хамт очсон. О бас гэртээ байсан. Манай байранд байдаг юм. Тэгээд бид хоёр М , Н  хоёр дээр очиход тэр хоёр уух юмаа аваад уугаад сууж байсан. Пиво болон архи авсан байсан. Тэгээд бид хоёр очоод архинаас нь хувааж уугаад архи нь дуусахаар нь бид хоёр гараад яваад өгсөн. Тэр хоёр буудалдаа үлдсэн. О бид хоёрыг байх хугацаанд М , Н  хоёр ямар нэгэн маргалдсан зүйл байгаагүй. Маргааш нь М  над руу залгаад надаас “20.000 төгрөг байвал зээлээч” гэсэн. Тэгээд “яасан” гэсэн чинь “яагаач үгүй” гэсэн. Тэгээд би “чи хаана байгаа юм” гэхэд “гэртээ байна” гэсэн. Тэгээд “Н  та хоёр хамт байгаа юм уу” гэхэд “тийм” гэж хэлсэн. Тэгээд надад мөнгө байгаагүй болохоор 20.000 төгрөг өгч чадаагүй. Би ажил дээрээ ажил ихтэй байсан болохоор олигтой юм ярьж чадалгүй утсаа тасалсан. Тэрнээс хойш долоо хоногийн дараа М тай уулзахад “Н г алгадсан” гэж хэлж байсан. Тэгээд “өө тийм үү ямар балай юм бэ” гээд тухтай юм ярьж чадалгүй би ажилтай байсан болохоор яваад өгсөн. Тэгээд би 2-3 хоногийн дараа Сэлэнгэ аймгийн Зүүн хараа сум руу ажлаар явсан. Тэгээд цагаан сарын өмнө ирсэн. Ирсэн цагаасаа хойш М тай уулзаагүй байж байгаад 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр М-ын  төрсөн өдрөөр л уулзсан... гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.О-ын өгсөн: ...М  бид хоёр  нэг байрны багын найзууд сүүлийн арав гаруй жил М тай найзалж нөхөрлөж байгаа. М  нь хүнтэй нийтэч, бусадтай аятайхан харьцдаг, аль болох хүний арга эвийг олоод яваад байдаг. Хааяа нэг архи уудаг, нээх их бол уудаггүй. Ажил хийх дур сонирхолтой. Н  гэх эмэгтэйг М  надад найз охин гэж танилцуулж байсан. Хөдөө ажиллаж байгаад ирээд найз охинтой болсон гэж танилцуулж байсан. Н тай 2-3 удаа уулзаж байсан. Буудал аваад архи дарс аваад өөрөө бас найзуудаа дуудаад уулзаж байсан. Н   өөрөө мөнгө гаргаад өөрөө даагаад ууж иддэг байсан. 2-3 удаа уулзахдаа дандаа л архи дарс уудаг байсан. 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр би гэртээ байж байсан чинь М  над руу утсаар яриад “хөгшин нь найз охинтойгоо буудалд байна, хүрээд ирээч” гэсэн. Тэгээд очоод бас архи уусан. Би очихдоо нэг шил 0.75 литрийн “Хараа” архи аваад очсон. Тэгээд нэг шил архиа уучихаад Н , М  нарыг буудалд үлдээгээд Тэмүүлэн бид хоёр түрүүлээд явсан. Тэгээд маргааш нь М  надтай утсаар яриад “эмнэлэг яваад өгөөч” гэсэн. Тэгээд “надаас архи үнэртэнэ, би машин барихгүй” гэж хэлээд М т цонхоороо 20.000 төгрөг шидэж өгөөд явуулсан. Тэр өдрөөс хойш М тай нэг ч уулзаагүй. М хөдөө ажлаар явсан. М , Н  нарын харилцаа их сүрхий байсан. М-ын  гэрт орж хоноод явдаг байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.П-ын өгсөн: ...Би *******  гэх хүнийг танина. Би ******* ыг 2019 оноос хойш таньдаг болсон. Бид хоёр ажлын шугамаар анх танилцаж байсан. Одоо бид хоёр “Түмэн хүрээ сервис” гэх гэрээт харуул хамгаалалтын байгууллагад хамт ажилладаг. Бид хоёр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд “мира т12 т13” тэсэлгээний компанид хамгаалагч хийдэг. Бид хоёр нэг ээлжинд ажилладаг юм. Би “Түмэн хүрээ сервис” гэрээт харуул хамгаалалтын газар 2019 оноос хойш ажиллаж байгаа. 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүртэл ажиллаж байгаад ээлжнээсээ буусан. Энэ хугацаанд М тай хамт ажиллаж амьдарч байсан. Бид хоёр нэг кампьт амьдардаг байсан. *******  бид хоёр 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотоос уул уурхайн ээлжийн автобусаар хамт явсан. Тэгээд буцаад хамтдаа ирсэн. *******  ажилдаа үнэнч шударга, идэвх санаачилгатай, үүрэг даалгаврыг их биелүүлдэг, хариуцлагатай хамгаалагч. Хамт олон дундаа нэр хүнд сайтай, итгэл даах ажилтан. *******  бид хоёр дотно харилцаатай. Хамт олны дунд эелдэг, тусархуу даруу төлөв. Ажлын байранд архи дарс уудаггүй. Манай байгууллага нь уул уурхай тэсэлгээний нийт ажилчдад согтууруулах, мансууруулах зүйл хэрэглэх дээр хяналт тавьж ажилладаг. Бид нар компанийн дүрэм журам болон “Түмэн хүрээ сервис”-ийн дүрэм журмыг баримталдаг учраас манай байгууллагад зодоон цохион болон маргаан үүсэх боломжгүй. *******  ч бас бусадтай нийтэч учир хүнтэй маргалдаад байдаггүй. *******  нь ажлын тал дээр зөвхөн хамгаалагч биш бусад уул уурхай, барилга, үйлдвэрт хувирч ажиллах өөрийн хэмжээнд ажиллах чадвартай юмыг их амархан сурдаг алдаа оноо гаргасан ч тэрийг давтдаггүй алдаанаасаа байнга суралцаж байдаг төлөвшил сайтай. Би өөрөө уул уурхайн ХАБ хийдэг, “Тасо” гэх компанид нягтлан хийдэг учраас ерөнхий ажлын санал дээр ******* тай уулзаж зөвлөгөө авдаг. Цаашдаа ******* ыг давхар уул уурхайн технологийн замын хяналт дээр хамт ажиллах гэж байгаа энэ ажлууд маань ростероор ажиллах боломжтой болсон үед ******* тай хамтарч ажиллахад татгалзах зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд ******* ын яллагдагчаар өгсөн: ...Бид хоёр байнгын дотно харилцаатай байсан. Би тухайн үедээ маргалдсаны дараа манай гэрт хоноход бэлгийн харьцаанд орсон. Гэхдээ бид хоёр амьдарна гэж байсан болохоор хүч хэрэглэж бэлгийн харьцаанд ороогүй. Гэхдээ хохирогч өөрөө тэгж хэлж байгаа бол надад хэлэх юм алга. Миний буруу. Өөрөө маргааш нь “усанд орно” гээд усанд орсон. Тэгэхдээ намайг “бие угааж өг” гээд би Н г усанд орж байхад биеийг нь угааж өгсөн. ...Би нүдийг нь цохисон асуудалдаа их харамсаж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 104 дүгээр тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 000000 дугаартай:

1. Р.Н-гийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний зовхины доод булан, зүүн тохой, зүүн бугалга, цээжний зүүн дээд, хэсэг, зүүн шууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шинжээч эмч Н.Энхцолмон... гэх дүгнэлт /хх-ийн 42 дугаар тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 00000 дугаартай:

1. Р.Н-гийн биед гэмтэл тогтоогдсонгүй.

2. Р.Н-гийн үтрээнээс эр бэлгийн эс үзэх боломжгүй байна.

3. Р.Н-гийн охин хальс хуучин урагдалттай байна. Шинжээч эмч Ж.Ганцэнгэл... гэх дүгнэлт /хх-ийн 38-39 дүгээр тал/,

 

- Р.Н-гийн Цагдаагийн байгууллагад гаргасан хүсэлт /хх-ийн 74 дүгээр тал/,

 

- “Тун эрдэнэ фарма” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 76 дугаар тал/,

 

- Р.Н-гийн эрүүл мэндийн болон хохирлын талаарх баримтууд /хх-ийн 77-92 дугаар тал/, 

 

- Р.Н-гийн итгэмжлэл /хх-ийн 95 дугаар тал/,

 

- Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 110 дугаар тал/,

 

- Р.Н-гийн гомдолгүй гэдгээ илэрхийлсэн хүсэлт /хх-ийн 119 дүгээр тал/,

 

- 000000000 тоот данс руу 2.500.000 төгрөгийг шилжүүлсэн “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 120 дугаар тал/,

 

-Шүүгдэгч ******* ын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50, 55, 62-64, 68-70, 71-73 дугаар тал/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

          Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

          *******  нь 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мотел” нэртэй дэн буудалд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Р.Н-г бусадтай утсаар ярьсан асуудалд дургүйцэн нүүрэн тус газарт нь гараараа цохиж, зүүн гарыг нь мушгих зэргээр зодон улмаар биед нь тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний зовхины доод булан, зүүн тохой, зүүн бугалга, цээжний зүүн дээд хэсэг, зүүн шуунд цус хуралт гэмтэл үүсгэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг ,  

         

          Мөн 2020 оны 10 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших 00 дугаар байрны 00 тоот орон сууцанд хохирогч Р.Н-гийн хүсэл зоригийн эсрэг цээжийг нь дарах зэргээр хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Р.Н-гийн өгсөн: ...М  нь “чи хэнтэй утсаар ярьсан бэ” гэж асуусан. Тэгэхээр нь би “ээжтэйгээ ярьсан” гэж хэлсэн. Гэтэл М  “битгий худлаа яриад бай, хүүхнүүд та нарыг мэднэ шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд М  гэнэт миний нүүр хэсэг рүү гараараа цохисон. Тэр үед миний нүдний шил унасан ба нүдний шилээ аваад “яаж байгаа юм бэ” гэхэд дахиад нүүр хэсэг рүү нэг удаа цохисон. Тэр үед би гар утсаа аваад цагдаа дуудах гэтэл миний зүүн гарыг барьж аваад “хэн рүүгээ залгах гээд байгаа юм” гээд гараас бариад байсан. Би тэр үед “боль гараас тавь би явмаар байна” гэж хэлтэл М  нь миний гараас мушгичихсан. Тэгтэл буудлын ресейпшн хаалга тогшоод гаднаас “юу болоод байна” гээд удаа дараа асуусан ба би тэр үед “зүгээр биш байна” гэж хэлсэн. Тэгтэл тэр эмэгтэй “би цагдаа дуудлаа шүү эсвэл наад хаалгаа онгойлго” гэж хэлсэн. Удалгүй хаалга онгойсон ба би тэндээс гараад явах гэтэл М  намайг чангаагаад явуулаагүй ба намайг дагуулаад гэр рүүгээ явсан. Тухайн үед би тэр хүнээс зугтааж явах гэсэн боловч намайг дарамтлаад явуулахгүй байсан ба би тэр хүнээс зугтааж чадаагүй. ...Миний зүүн нүд хөхөрсөн. Мөн миний бие хөндүүр толгой эргээд, дотор муухайраад байна. Мөн миний зүүн талын гар зөөлөн эдийн гэмтэлтэй байгаа.

...Би явлаа гэсэн чинь “чи цагдаа руу явах гээд байна” гээд явуулахгүй байсан. Би баруун гараараа утсаа гаргаад эгч рүүгээ залгасан чинь миний зүүн гарыг мушгиад байсан. Тэгээд би гэрт нь ороод унтах гээд хэвтэж байсан чинь намайг “секс хийе” гээд оролдоод байсан. Тэгээд би эсэргүүцэж байхад миний цээжин дээр түлхээд дээр гарсан. Тэгээд надтай хүчээр бэлгийн харьцаанд орсон. Тэр нь хоёр цаг үргэлжилсэн. Тэгээд би “больчих тэгэх үү, би жоохон унтаж амарчхаад маргааш эмнэлэг орно” гэж хэлсэн. Тэгсэн чинь “чи намайг уучлах уу? чи цагдаад хэлэхгүй биз дээ” гэсэн. Тухайн үед тэр хүнтэй эвээр ярихгүй бол болохгүй юм байна гэж бодоод “чамайг цагдаад хэлэхгүй” гэж хэлсэн. Тэгээд би эсэргүүцэл үзүүлэхэд миний дотуур хувцсыг урсан. Би дотуур хувцсаа маргааш нь хаясан. Бас маргааш нь эмнэлэг явахаасаа өмнө усанд орсон. ...М  надтай бэлгийн харьцаанд орохдоо миний бэлэг эрхтэнг хоёр тийш татаж байгаад хүчээр чихээд байсан. Тэгээд би тайлбарлаад “эмэгтэй хүн ийм байдалтай секс хийхийг хүсэхгүй, миний бэлэг эрхтэнг хуурай байхад чи чихээд байна” гэж хэлсэн чинь “чи одоо дахиж надтай уулзахгүй, чи цагдаад хэлнэ, би шоронд орно” гээд хүчээр бэлгийн харьцаанд орсон. Бас “чиний анус руу хиймээр байна” гээд миний ануус руу бэлэг эрхтнээ хийсэн. Тухайн үед би “ориллоо, хашхирлаа шүү” гэхэд “чимээгүй бай” гээд байсан. Тэгээд би айгаад “орилж болохгүй, орилох юм бол намайг дахиад цохиж магадгүй” гэж бодоод уйлаад хэвтэж байсан. ...Надаас “анус руу чинь хийе” гэж удаа дараа гуйж байсан болохоор “энэ чинь секс хийхэд зориулагдаагүй” гэж тайлбарлаж байсан. ...Надтай бэлгийн харьцаанд орохдоо гар хөлөөс базаад хөхрүүлж байснаас өөрөөр бол зодож байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 12-15 дугаар тал/,

 

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Т-гийн өгсөн: ...М тай уулзахад “Н г алгадсан” гэж хэлж байсан. Тэгээд “өө тийм үү ямар балай юм бэ” гээд тухтай юм ярьж чадалгүй би ажилтай байсан болохоор яваад өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд ******* ын яллагдагчаар өгсөн: ...Бид хоёр байнгын дотно харилцаатай байсан. Би тухайн үедээ маргалдсаны дараа манай гэрт хоноход бэлгийн харьцаанд орсон. ...хохирогч өөрөө тэгж хэлж байгаа бол надад хэлэх юм алга. Миний буруу. Өөрөө маргааш нь “усанд орно” гээд усанд орсон. Тэгэхдээ намайг “бие угааж өг” гээд би Н г усанд орж байхад биеийг нь угааж өгсөн. ...Би нүдийг нь цохисон асуудалдаа их харамсаж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 104 дүгээр тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 0000 дугаартай:

1. Р.Н-гийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний зовхины доод булан, зүүн тохой, зүүн бугалга, цээжний зүүн дээд, хэсэг, зүүн шууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шинжээч эмч Н.Энхцолмон... гэх дүгнэлт /хх-ийн 42 дугаар тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 00000 дугаартай:

1. Р.Н-гийн биед гэмтэл тогтоогдсонгүй.

2. Р.Н-гийн үтрээнээс эр бэлгийн эс үзэх боломжгүй байна.

3. Р.Н-гийн охин хальс хуучин урагдалттай байна. Шинжээч эмч Ж.Ганцэнгэл... гэх дүгнэлт /хх-ийн 38-39 дүгээр тал/,

 

- Р.Н-гийн эрүүл мэндийн болон хохирлын талаарх баримтууд /хх-ийн 77-92 дугаар тал/, 

 

- 000000000 тоот данс руу 2.500.000 төгрөгийг шилжүүлсэн “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 120 дугаар тал/ зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас ******* ын дээрх үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн байна.

 

          Шүүгдэгч *******  нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Р.Н-г бусадтай утсаар ярьсан асуудалд дургүйцэн нүүрэн тус газарт нь гараараа цохиж, зүүн гарыг нь мушгих зэргээр зодон улмаар биед нь тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний зовхины доод булан, зүүн тохой, зүүн бугалга, цээжний зүүн дээд хэсэг, зүүн шуунд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулж, түүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан байна.

 

          Өөрөөр хэлбэл Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг хөндөж хохирогчийн нүүрэн тус газарт нь гараараа цохиж, зүүн гарыг нь мушгих зэргээр зодсоны улмаас үүдэн түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба энэ нь шүүгдэгч ******* ын гэмт үйлдэлтэй шууд хамааралтай, шалтгаант холбоотой байх тул шүүгдэгч ******* ын гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь хэсэгт: 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн энэ хуулийн үйлчлэлд хамаарна гэж,

 

Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т ...6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч *******  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг 2021 оны 06 дугар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдсэн байх бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь “Өршөөл Үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж байх тул мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар ******* т холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

          *******  нь хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн үйлдлийн тухайд:

 

Хүчиндэх гэмт хэрэг нь хохирогчийн хүсэл зоригоос гадуур бэлгийн халдашгүй байдалд халдаж, хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурьцал үйлдэх хэлбэрээр илрэх бөгөөд шүүгдэгч *******  нь хохирогч болох Р.Н-гийн бие махбодид хүч хэрэглэж, сэтгэл санааны хувьд айдас төрүүлэн, сэтгэл зүйн хүчирхийлэл үйлдэх замаар бусдын хүсэл зоригийг үл харгалзан хүчиндэх гэмт хэрэг үйлджээ.

 

Хүчиндэх гэмт хэрэг нь хохирогчийн хүсэл зоригоос гадуур, бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд халдаж хурьцал үйлдэж эхэлснээр төгсдөг бөгөөд хохирогчийн биеэс эр бэлгийн эс илэрсэн байх үр дагаврыг заавал шаардахгүй юм.

 

Шүүгдэгч *******  нь хохирогчийн бие махбодид хүч хэрэглэж, сэтгэл санааны хувьд айдас төрүүлэн, сэтгэл зүйн хүчирхийлэл үйлдэх замаар бусдын хүсэл зоригийг үл харгалзан бэлгийн харьцаанд орж хүчиндсэн үйлдэл хийсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна.

 

Энэ гэмт хэрэг нь зөвхөн гэмт этгээд болон хохирогч хоёрын хооронд үйлдэгддэг, өөр бусад хэн нэгэн этгээд оролцдоггүй бөгөөд тухайн цаг хугацаанд болоод өнгөрдөг онцлогтой.

 

Шүүгдэгч *******  нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон тухайн гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийн хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй... гэж,

 

Мөн Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ...Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбоотой гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах, зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус хуульчилжээ.

 

Хэрэгт хохирогч Р. Н  эрүүл мэндийн талаархи гарсан хохиролд 1.918.420 төгрөгийн, хоёр сарын цалин хөлстэй тэнцэх 2.000.000 төгрөгийн, нийт 3.918.420 төгрөгийг нэхэмжилжээ. /хх-ийн 76-83- р тал/,

 

Үүнээс хохирогч Р.Н д эрүүл мэндийн талаархи гарсан хохиролд  1.918.420 төгрөгийг шүүгдэгч *******  төлөх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Харин хохирогч Р.Н хоёр сарын цалин хөлстэй тэнцэх 2.000.000 төгрөгийг нэхэмжилж байх боловч түүнийгээ нотлох баримт болох эмчийн акт, магадлагаа болон бусад баримтуудаа ирүүлээгүй тул эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч *******  нь 2.500.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн талаарх нотлох баримтаа ирүүлсэн байх тул түүнийг баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ /хх-ийн 120 дугаар тал/,

 

Хохирогч Р.Н нь энэ хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв. 

 

             Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

             Шүүгдэгч ******* т эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

          Шүүгдэгч *******  нь 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай” мөрдөгчийн тогтоолоор 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс мөн оны 06 дугаар сарыг 02-ны өдрийг хүртэл нийт 2 хоног шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсаныг эдлэх ялд нь оруулан тооцох үндэслэлтэй байна. /хх-ийн 113-114 дүгээр тал/,

 

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан ******* т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй,  нотлох  баримтаар төлөх төлбөргүй,  шүүгдэгч *******-аас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4,  36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Б овогт *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

         

          - Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчид хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

          2. Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар ******* т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

 

          3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* т 1 /нэг/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ******* т 1 /нэг/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар ******* ын урьд шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан нийт 2 /хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

          6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, баримтаар төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

          7. Хохирогч энэ хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй. 

 

          8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ******* т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ******* т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.АЛТАНЦЭЦЭГ