Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2018/ДШМ/67

 

******* холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                      Даргалагч,

                         Ерөнхий шүүгч                            Б.Батзориг

                         Шүүгчид                                      Г.Давааренчин                                       

                                                                           Д.Буянжаргал

                      

Оролцогчид:

                      Прокурор                                          М.Энхбаатар

                        Шүүгдэгч                                           Д.

                        Шүүгдэгчийн өмгөөлөгч                Б.Гэршихбөртэ, Б.Өлзий-Орших                                   

                        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэдөш нарыг оролцуулж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******018 оны 06 ******* сарын *******8-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан *******018/ШЦТ/144 *******тай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******4.******* ******* зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн т холбогдох эрүүгийн *******  *******тай, 1*******5/*******018/0133/Э индекстэй, ******* хавтас эрүүгийн хэргийг *******018 оны 08 ******* сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд 19*******3 оны 1******* ******* сарын 06-нд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн ******* ******* ******* ******* ******* ******* ******* 38-*******3 оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, /Регистрийн *******: МЖ*******31*******0611/

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д. нь *******01******* оны 08 ******* сарын 19-нөөс *******0-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Ерөө ******* ******* ******* *******ийн нутаг дэвсгэрт орших гэх газарт ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал буюу алт олборлох үйл ажиллагаа явуулсны улмаас байгаль экологид 1.185.909 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх ******* холбогдох эрүүгийн хэргийг *******018 оны 06 ******* сарын *******8-ны өдөр хянан хэлэлцээд *******018/ШЦТ/144 *******тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч ыг мөн хуулийн тусгай ангийн *******4.******* ******* зүйлийн 1-д заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* ******* зүйлийн 1.*******, *******.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч түүнд мөн хуулийн тусгай ангийн *******4.******* ******* зүйлийн 1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр ******* жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, уг хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад даалган, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.5 ******* зүйлийн 1, *******-д зааснаар шүүгдэгч Д.аас 159.000.000 /нэг зуун тавин есөн сая/ төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулах, мөн түүнд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.  

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Гэршихбөртэ, Б.Өлзий-орших нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тус хэргийг шийдвэрлэсэн шийтгэх тогтоолд шүүгдэгч Д.аас 159.000.000 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн хэсгийг үл зөвшөөрч, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар дараах үндэслэл бүхий давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

1. Шүүхийн тогтоолын тогтоох т *******-д шүүгдэгч Д.аас 159.000.000 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулахаар шийдвэрлэсэн нь анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 ******* зүйлийн 1.*******-д зааснаар эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Учир нь уг хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.4 дүгээр зүйлд зааснаар Хялбаршуулсан журмаар шийдвэрлэгдсэн хэрэг юм. ...Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ шүүх зөвхөн үүрэг хүлээлгэж, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах эрхтэй байхаар хуульчилсан байна. Гэвч анхан шатны шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэж ял оноохдоо хуулийн үндэслэлгүйгээр Хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ нэмэгдүүлж хэрэглэсэн нь үндэслэлгүй байна.

*******. Дээрхи үндэслэлгүйгээр хөрөнгө хураах албадлагын арга хэмжээг авахдаа мөн Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж тухайн эд хөрөнгүүдийн үнэлсэн үнэлгээг шүүгдэгчийн хувьд ногдох эд хөрөнгөөс гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Эрүүгийн хууль /шинэчилсэн найруулга/-ийн *******.5 ******* зүйлийн 5 дах т зааснаар зөвхөн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого нь гэрээ хэлцлийн үндсэнд бусдын өмчлөлд шилжсэн тохиолдолд үнэлж албадан гаргуулахаар хуульчилсан байна. Шүүгдэгч Д.ын тухайд анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон ба эвдэж сүйтгэсэн талбайн хэмжээ нь маш *******а бөгөөд түүнийгээ нөхөн сэргээх зардал, экологийн үнэлгээний дагуу ******* дахин нөхөн төлж улсад учруулсан хохирлоо бүрэн төлсөн байсан. Гэтэл анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ тухайн техник хэрэгслүүдийг бүгдийг шүүгдэгч Д.ынх мэтээр үзэж, үнэлгээ тооцон хувь ногдох хөрөнгө, орлогоос нь гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

3. Мөн Эрүүгийн хуулийн /шинэчилсэн найруулга/-ийн *******.5 ******* зүйлийн 1 болон 5 дах хэсгүүдэд зааснаар хөрөнгө, орлого хураан авахдаа гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн хөрөнгө, орлогоос албадан гаргуулах ба хураан авах хөрөнгө орлогыг шийдвэртээ нэг бүрчлэн заахаар хуульчилсан байна Харин шүүгдэгч ******* өөрийн гэсэн эд хөрөнгө, тогтмол орлого байхгүй байгааг хавтаст хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хангалттай тогтоосон байдаг. Гэвч анхан шатны шүүх хохирлоо бүрэн төлж, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн ямар нэг хөрөнгө, орлогогүй шүүгдэгчээс хаанаас яаж гаргах нь тодорхойгүй хөрөнгө, орлогыг хурааж шийдвэрлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж хэрэг шийдвэрлэсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.

4. Эрүүгийн хуулийн /шинэчилсэн найруулга/-ийн 1.1 дүгээр зүйлд зааснаар тус хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршдог. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх болон хууль хэрэглэхдээ хуулийн зорилго, зарчмыг удирдлага болгох ёстой. Шүүгдэгч Д. нь тухайн хууль бус албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх ямар ч санхүү, эдийн засгийн боломжгүй бөгөөд энэ албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуулийн зорилгод нийцээгүй байна. Иимд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолийн шүүгдэгч ******* авсан хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хүчингүй болгож бусад хэсгийг хэвээр үлдээж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүх хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн *******.5 ******* зүйлийн 4-д гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгсэл тухайн хүний өмчлөлд байх юм бол хураан аваад улсын орлого болгох, мөн зүйлийн 5-д тухайн хүний өмчлөлд биш бол эд зүйлийг үнэлэх талаар заасан учраас анхан шатны шүүхийн 144 *******тай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Д.ыг *******01******* оны 08 ******* сарын 19-нөөс *******0-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Ерөө ******* ******* ******* *******ийн нутаг дэвсгэрт орших гэх газарт ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал буюу алт олборлох үйл ажиллагаа явуулсны улмаас байгаль экологид 1.185.909 төгрөгийн хохирол учруулсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******4.******* ******* зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд шүүгдэгчийг дээрхи гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр ******* жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, нэмэлт хөрөнгө орлого хураах алдбадлагын арга хэмжээ хэрэглэн шүүгдэгчээс 159.000.000 /нэг зуун тавин есөн сая/ төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулахаар шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын дагуу ******* холбогдох эрүүгийн 1*******0*******00**************008******* *******тай хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Шүүгдэгч нь дээрхи гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч /1хх-ийн 104-10*******-р ху/, О.Батсайхан /*******хх-ийн 1*******-14-р ху/ гэрч Ц.Цэрэнчунт /1хх-ийн 114-118-р ху/, /1хх-ийн 1*******3-1**************-р ху/, /1 хх-ийн 14*******-143-р ху/, /1 хх-ийн 144-145-р ху/, /1 хх-ийн 154-15*******-р ху/ нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 9-*******4-р ху/, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн *******5-30-р ху/, “Голд стандарт эстимейт” ХХК-ний *******018 оны 03 ******* сарын 15-ны өдрийн Г-01, Г-0*******, Г-03 *******тай автомашиныы үнэлгээний тайлан /1хх-ийн 44-60-р ху/ Байгаль Орчны зөвлөх “” ХХК-ийн *******01******* оны 08 сарын 31-ний өдрийн №1/19 *******тай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 64-9*******-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүх хуульд заасан ял шийтгэлийг оногдуулсан ба гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар хэргийн оролцогчдын зүгээс ямар нэгэн гомдол хүсэлт гаргаагүй байна.

 

Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр прокурорын саналын хүрээнд ******* хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэсэн байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.5 ******* зүйлийн 1-д “…Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна…”, *******.5 ******* зүйлийн *******-д “…Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно…” гэж заасныг баримтлан шүүгдэгч Д.аас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан бусдын өмчлөлийн хөрөнгө болох 35-95УБ улсын *******тай Robex 3000LC-******* маркийн эксковаторын үнэ 118.000.000 төгрөг, *******3-5*******УБК улсын *******тай Sinotruk ZZ3*******55 маркийн ачигч машины үнэ 3*******.800.000 төгрөг, 19-93СЭА улсын *******тай Steyr CQ33*******3 маркийн ачигч машины үнэ 8.600.000 төгрөг нийт 159.000.000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийн 1.3 ******* зүйлд заасан “Шударга ёсны зарчим”, 5.1 дүгээр зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго”-д нийцсэн байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын үндэслэлийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

 

Анхан шатны шүүх дээр дурьдсан хуулийн зүйл, заалтад заасан үндэслэлээр шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл, машин механизмын үнийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлоготой адилтган гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах, үгүйсгэн дүгнэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолдоо дурьдсан...анхан шатны шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхдээ прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн 6.******* ******* зүйлд заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх ёстой байхад хуулийн үндэслэлгүй хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ нэмж авсан... гэх гомдлын хувьд Эрүүгийн хууулийн *******.******* ******* зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл оногдуулсан ял дээр нэмж албадлагын арга хэмжээ хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал байх тул энэ талаарх гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Иймд шүүгдэгч Д.ын өмгөөлөгч Б.Гэршихбөртэ, Б.Өлзийбаатар нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  *******018 оны 06 ******* сарын *******8-ны өдрийн *******018/ШЦТ/144 *******тай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн  1.1, *******-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  *******018 оны 06 ******* сарын *******8-ны өдрийн *******018/ШЦТ/144 *******тай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн  өмгөөлөгч Б.Гэршихбөртэ, Б.Өлзийбаатар нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

*******. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, ******* дахь т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

                                      ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                        ШҮҮГЧИД                        Г.ДАВААРЕНЧИН

                                                                                         Д.БУЯНЖАРГАЛ