Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1030

 

 

 

 

 

 

 

 

    2021       09          24                                    2021/ШЦТ/1030

 

 

*******ОНГОЛ УЛСЫН НЭРИЙН Ө*******НӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,

улсын яллагч Х.Еркебулан,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулан Б овогт З.*******-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 000 000 000 0000 дугаартай хэргийг 2021 оны 08 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

*******онгол улсын иргэн, Хэнтий аймгийн Биндэр  суманд 1976 оны 10 дугаар сарын 08-ний өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэг үйлдэх үедээ “Эрдэнэзоо Транс” ХХК-д ачигчийн ажил эрхэлдэг байсан , ам бүл-1, Сүхбаатар дүүргийн 00 хороо, Бэлхийн 00-0 гудамжны  00 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд

 

Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 1999 оны 04 дүгээр сарын 29-ны өдрийн 000 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 2жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэсэн.

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 000 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 06 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх комиссын 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 3217 дугаартай тогтоолоор 2009 оны 07 дугаар сарын 09-ны өдөр батлагдсан, “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасныг баримтлан эдлээгүй үлдсэн 03 жил, 08 сар, 25 хоногийн хорих ялаас 03 жил, хорих ялыг өршөөн хасаж, Баянзүрх дүүргийн шүүхийн шүүгчийн 2009 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 00 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 03 сар 17 хоногийн хорих ялыг тэнсэж, сулласан, бие эрүүл ухаан санаа бүрэн, Б овогт З.*******т /РД: СЖ0000000/,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

******* нь 2021 оны 06 дугаар сарын 29-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, иргэн Ш.Б-ны биед халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч ******* нь мэдүүлэхдээ: 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ажлын байрнаас хамт ажилладаг Ш.Б гэх залуутай хамт нэг шил архи аваад *******-ийн  машинд орж уусан. Түүний дараа Б-тай дэлгүүрт таарсан бөгөөд ажлын байраа хаяад юу хийж яваа юм бэ гэх шалтгаанаар маргалдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан. Тэр орой би  Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст саатуулагдсан. Б-тай харилцан тохиролцож эмчилгээний зардалд 1.100.000 төгрөгийг өгч гомдол, саналгүй гэх бичиг хийж өгсөн гэв

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.Үүнд:

 

*******өрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ш.Б-ны өгсөн: ...Өнөөдөр буюу 2021 оны 06 дугаар сарын 29-ны орой 20 цагийн үед ажлаа хийхээр орой ирсэн тэгээд ажлынхаа хувцас сольдог өрөөнд ороод хувцсаа сольчхоод замын урагшаа гарч дэлгүүр орж ундаа авчхаад эргэж ажил руугаа орох гэтэл ачигч хийдэг З  , О  хоёр  архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай зогсож байсан тэгсэн З   намайг ажлын байраа хаяад үхсэнээ хийж яваад байгаа юм гэж хэлээд зүүн гараараа баруун талын хацар руу цохисон, дараа нь толгойгоороо миний нүүр рүү мөргөсөн тэгэхээр ажлын байр руугаа дагуулж ороод архи уучихсан юм чинь унтаад яв гэсэн тэгсэн намайг ажлаас хална гээд  дарамтлаад байсан тэгэхээр нь би чимээгүй зогсож байгаад хүүхдүүдээ дуудаад аав нь хүнд зодуулчихлаа гэж хэлсэн хүүхдүүд ирээд цагдаа дуудсан тэгсэн З   зугтах гэж байхад нь манай хүргэн Улаанаа барьж аваад цагдаа нар ирэхээр нь цагдаад хүлээлгэн өгсөн. ...Би архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Энэ хоёр  нэлээн их согтолттой байсан. Би өглөө 09 цагт буугаад 19 цаг 30 минутад гардаг З   О  бид гурав  хамт ажилладаг юм, энэ хоёр  ачигч хийдэг юм, орой 20 цаг гэхэд бүгд тардаг.

...З   намайг ундаа аваад ирэхэд ажлын байраа хаяж явлаа гэх шалтгаанаар зодсон. Урьдын өш хонзон байхгүй. О  зодоогүй. Зүүн гараараа миний баруун шанаа руу цохиж, толгойгоороо миний нүүрэн хэсэгт мөргөж хамар мурийлгасан. Ямар нэгэн эд зүйлээр цохиогүй. ...Би хамартаа учирсан гэмтэлдээ эмчилгээ хийлгэж чадаагүй байгаа. Учир нь надад мөнгө байхгүй байна. Өнөөдөр буюу 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр *******  надтай уулзаад бид хоёр 1.200.000 төгрөгөөр тохироод надад 600.000 төгрөг бэлнээр өгсөн. *******  үлдэгдэл 600.000 төгрөгийг 08 дугаар сарын 15-нд төлнө гэж бид хоёр  хоорондоо ярьж тохирсон. Намайг гэмтэл аваад Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж үзүүлэхэд хамарт учирсан гэмтэлд эмчилгээ хийхэд 1.100.000-1.200.000 төгрөгийн хооронд үнэтэй болно гэж хэлж байсан юм. Иймд надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 7-8, 9 дүгээр тал/,

 

*******өрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар З.******* ын өгсөн: ...2021 оны 06 дугаар сарын 29-ны орой  19, 20 цагийн үед ажлаа тараад хамт ажилладаг Б  хамт дэлгүүр ороод архи аваад нэг найзынхаа машинд хувааж уусан. Тэгээд би дэлгүүрийн ойролцоо машин дотор сууж байсан чинь манай компаний манаач Б  гараад явж байсан. Тэгэхээр нь би машинаас буугаад Б д хандаж яагаад ажлын байраа хаяж явж байгаа юм бэ гэж хэлсэн чинь Б  нь дэлгүүрээс орой хэрэглэх ундаа өөр бусад юмнуудаа авах гэж байна гэсэн Тэгээд би Б-тай маргалдсан юм. Тухайн үед би согтуу байсан надтай хамт Ш.Б л байсан. ******* харин тэр үед сэлбэг үзнэ  Ш.Б бид 2-т машинаа  үлдээгээд явчихсан байсан. Тэгээд би Б-тай маргалдаж байгаад харилцан ганц нэг удаа цохилцоод салсан. Тэгээд Б ы хамраас цус гараад Б  нь цагдаа дуудлаа гээд би цагдаа иртэл хүлээж байгаад явсан даа:. Тэгээд би эрүүлжүүлэх байранд хоносон. Тухайн үед Б ы хамраас цус гарсан, харин миний урууд жаахан домбоогоод хавдчихсан, одоо хавдар нь буугаад эдгэрсэн, зүүн шанаанд зулгарсан байсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй учир шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй. ...Би Б-тай ярьж  түүнд учирсан хохирлыг төлж барагдуулах талаар тохирсон. Б  тэгээд гомдолгүй гэдгээ ирж хэлэх байх аа.  ... гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар тал/,

 

Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 0000 дугаартай шинжээчийн:

1. Ш. Б ы биед хамар ясны далд хугарал, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь шинэ гэмтэл байна.

2. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах  тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. .

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Шинжээч эмч Э.Баасанжав... гэх дүгнэлт /хх-ийн 13-14-р тал/,

 

Шүүгдэгч ******* иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд болон хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 28,18, 21-23, 32, 34-40, 19-20, 60-66, дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

******* нь 2021 оны 06 дугаар сарын 29-ны өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, иргэн Ш.Б-ны биед халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

 *******өрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ш.Б-ны өгсөн: ...Өнөөдөр буюу 2021 оны 06 дугаар сарын 29-ны орой 20 цагийн үед ажлаа хийхээр орой ирсэн тэгээд ажлынхаа хувцас сольдог өрөөнд ороод хувцсаа сольчхоод замын урагшаа гарч дэлгүүр орж ундаа авчхаад эргэж ажил руугаа орох гэтэл ачигч хийдэг З  , О  хоёр  архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай зогсож байсан тэгсэн З   намайг ажлын байраа хаяад үхсэнээ хийж яваад байгаа юм гэж хэлээд зүүн гараараа баруун талын хацар руу цохисон, дараа нь толгойгоороо миний нүүр рүү мөргөсөн тэгэхээр ажлын байр руугаа дагуулж ороод архи уучихсан юм чинь унтаад яв гэсэн тэгсэн намайг ажлаас хална гээд  дарамтлаад байсан тэгэхээр нь би чимээгүй зогсож байгаад хүүхдүүдээ дуудаад аав нь хүнд зодуулчихлаа гэж хэлсэн хүүхдүүд ирээд цагдаа дуудсан тэгсэн З   зугтах гэж байхад нь манай хүргэн У барьж аваад цагдаа нар ирэхээр нь цагдаад хүлээлгэн өгсөн. ...Би архи согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Энэ хоёр  нэлээн их согтолттой байсан. Би өглөө 09 цагт буугаад 19 цаг 30 минутад гардаг З   О  бид гурав  хамт ажилладаг юм, энэ хоёр  ачигч хийдэг юм, орой 20 цаг гэхэд бүгд тардаг.

 ...З   намайг ундаа аваад ирэхэд ажлын байраа хаяж явлаа гэх шалтгаанаар зодсон. Урьдын өш хонзон байхгүй. О  зодоогүй. Зүүн гараараа миний баруун шанаа руу цохиж, толгойгоороо миний нүүрэн хэсэгт мөргөж хамар мурийлгасан. Ямар нэгэн эд зүйлээр цохиогүй. ...Би хамартаа учирсан гэмтэлдээ эмчилгээ хийлгэж чадаагүй байгаа. Учир нь надад мөнгө байхгүй байна. Өнөөдөр буюу 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдөр *******  надтай уулзаад бид хоёр 1.200.000 төгрөгөөр тохироод надад 600.000 төгрөг бэлнээр өгсөн. *******  үлдэгдэл 600.000 төгрөгийг 08 дугаар сарын 15-нд төлнө гэж бид хоёр  хоорондоо ярьж тохирсон. Намайг гэмтэл аваад Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж үзүүлэхэд хамарт учирсан гэмтэлд эмчилгээ хийхэд 1.100.000-1.200.000 төгрөгийн хооронд үнэтэй болно гэж хэлж байсан юм. Иймд надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 7-8, 9 дүгээр тал/,

 

*******өрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар З.******* ын өгсөн: ...2021 оны 06 дугаар сарын 29-ны орой  19, 20 цагийн үед ажлаа тараад хамт ажилладаг Б  хамт дэлгүүр ороод архи аваад нэг найзынхаа машинд хувааж уусан. Тэгээд би дэлгүүрийн ойролцоо машин дотор сууж байсан чинь манай компаний манаач Б  гараад явж байсан. Тэгэхээр нь би машинаас буугаад Б д хандаж яагаад ажлын байраа хаяж явж байгаа юм бэ гэж хэлсэн чинь Б  нь дэлгүүрээс орой хэрэглэх ундаа өөр бусад юмнуудаа авах гэж байна гэсэн Тэгээд би Б-тай маргалдсан юм. Тухайн үед би согтуу байсан надтай хамт Ш.Б л байсан. ******* харин тэр үед сэлбэг үзнэ  Ш.Б бид 2-т машинаа  үлдээгээд явчихсан байсан. Тэгээд би Б-тай маргалдаж байгаад харилцан ганц нэг удаа цохилцоод салсан. Тэгээд Б ы хамраас цус гараад Б  нь цагдаа дуудлаа гээд би цагдаа иртэл хүлээж байгаад явсан даа:. Тэгээд би эрүүлжүүлэх байранд хоносон. Тухайн үед Б ы хамраас цус гарсан, харин миний урууд жаахан домбоогоод хавдчихсан, одоо хавдар нь буугаад эдгэрсэн, зүүн шанаанд зулгарсан байсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй учир шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлагагүй. ...Би Б-тай ярьж  түүнд учирсан хохирлыг төлж барагдуулах талаар тохирсон. Б  тэгээд гомдолгүй гэдгээ ирж хэлэх байх аа... гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар тал/,

 

Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 0000 дугаартай шинжээчийн:

1. Ш. Б ы биед хамар ясны далд хугарал, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь шинэ гэмтэл байна.

2. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах  тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. .

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Шинжээч эмч Э.Баасанжав... гэх дүгнэлт /хх-ийн 13-14-р тал/ зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон  байх тул шүүгдэгч З.******* ыг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

******* нь ажлын газрын хүн болох Ш.Б-ны нүүр хэсэгт цохиж, зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байна.

 

Зодох гэдэг нь хүний бие махбодид халдсан байхыг ойлгох бөгөөд хүний бие махбодид халдах үйлдэл нь алгадах, цохих, түлхэх, өшиглөх зэрэг хэлбэртэй байж болно.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч З.******* ын хохирогчийн нүүр хэсэгт цохиж, мөргөж байгаа гэмт үйлдэл, хохирогч Ш.Б-ны биед учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч ******* нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас З. ******* ын  гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдсэн болох нь хэрэгт авагдсан гэрч, хохирогч болон шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлгүүдээр тогтоогдож байх бөгөөд согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

           

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ...Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй... гэж,

 

            *******өн Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д ...Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбоотой гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах, зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус хуульчилжээ.

 

            Энэ хэргийн учир хохирогч Ш.Б д баримтаар 1.200.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч ******* нь 600.000 төгрөгийг нөхөн төлсөн болох нь хэрэгт авагдсан бичмэл баримтаар буюу хохирогч Ш.Б-ны мэдүүлгээр тогтоогдож байгаа бөгөөд хохирогч Ш.Б-тай утсаар холбогдоход үлдсэн 600.000 төгрөгийг 3 хувааж өгсөн учир цаашид гомдолгүй ба шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгч З.******* ыг баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх-ийн 9, 75 дугаар тал/,

 

          Хохирогч Ш.Б  нь энэ гэмт хэргийн улмаас  цаашид  гарах  гэм хорын хохирлын холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

 

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар З.******* ын гэм буруугийн үйлдлийг зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн байх ба гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б овогт З.******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Загдын ******* ыг 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* нь 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, З. *******  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Хохирогч Ш.Б  нь энэ гэмт хэргийн улмаас цаашид  гарах  гэм хорын хохирлын холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ******* урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.АЛТАНЦЭЦЭГ