| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2021/0966/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/1049 |
| Огноо | 2021-10-14 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Ариунболд |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 2021/ШЦТ/1049
2021 10 14 2021/ШЦТ/1049
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,
улсын яллагч Э.Ариунболд,
шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заасан гэмт хэрэгт холбогдуулан Ш овогт Б.Т-д яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2106 02606 1922 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1987 оны 06 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ “Астра” ХХК-д талбай инженерийн ажил эрхэлдэг байсан, ам бүл-4, ээж, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 424 дүгээр байрны 126 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Ш овогт Б.Т /РД: ХА0000000/,
Холбогдсон хэргийн талаар:
Б.Т нь согтуугаар, 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт, гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч болох О.М-г хардан, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн нүүр лүү нь гараараа удаа дараа цохиж, биед нь хоёр зовхи, зүүн мөр, бугалга, шуу, сарвуунд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Т нь мэдүүлэхдээ: М-г хардалтын улмаас цохисон. 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр М ажлын залуустайгаа хамт хоолонд орж байсан. М “Болд” группт борлуулалтын менежер хийдэг. Түүнийг ажлын залуустайгаа хамт хоол идэж байгааг нь хараад хардсан. 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдөр би машиныхаа түлхүүрийг авъя гэж М руу ярихад өөрөө хүргэж ирнэ гэж хэлээд “Олимп” хотхоны гадна ирсэн. М ирээд бид хоёр ярилцаж байхад би түүнд хардалтынхаа шалтгааныг хэлээд түүнийг ганц удаа алгадсан. Хохирогч хохиролгүй гэж хэлсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.М-гийн өгсөн: ...2021 оны 08 дугаар сарын 12-ны орой хамтран амьдрагч Т-д машины түлхүүр аваачиж өгөх түүний гэр болох “Олимп” хотхоны үүдэнд очсон юм. Тэр үед Түмэн-Эрдэнэ гэрээсээ гарч ирээд миний жолоодож явсан машинд суугаад хамтдаа явж байхад Түмэн-Эрдэнэ намайг манай ажлын хүмүүстэй хардаж улмаар миний нүүрэн тус газар нэлээд хэдэн удаа цохисон юм. Тухайн үед Т гэрээсээ гарч ирэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байдалтай гарч ирсэн. Тэгээд би зодуулсныхаа маргааш нь билүү нөгөөдөр нь билүү ажил дээрээ ирэхэд ажлынхан нүүр чинь яасан юм цагдаад өргөдөл өг гээд тэгээд би цагдаад хандсан юм. Одоо миний бие зүгээр гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Т бид 2 салсан одоо ямар нэгэн харилцаа байхгүй. Уг хэргийг шийдвэрлэж өгнө үү. ...Намайг урьд нь цохиж зодож байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Б.Т-ийн өгсөн: ...Би Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 0000 00000 0000 дугаартай прокурорын дугаартай танилцлаа. Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би яллагдагчийн эрх, үүрэг танилцлаа эрх, үүргээс асууж тодруулах зүйл байхгүй. Би яллагдагчийн мэдүүлгийг өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. ...Үйлдсэн хэргийнхээ талаар өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө бүх зүйлээ ярьсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 47-р тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 0000 дугаартай:
1. О.М-гийн биед хоёр зовхи, зүүн мөр, бугалга, шуу, сарвуунд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
З. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч О.Болороо гэх дүгнэлт /хх-ийн 31-32-р тал/,
Шүүгдэгч Б.Т-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух газрын хорооны тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 48-54-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.Т нь согтуугаар, 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт, гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч болох О.М-г хардан, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн нүүр лүү нь гараараа удаа дараа цохиж, биед нь хоёр зовхи, зүүн мөр, бугалга, шуу, сарвуунд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт:... гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаас гарсан хүүхэдтэй этгээдийг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд тооцохоор хуульчилжээ.
Шүүгдэгч Б.Т, хохирогч О.М нар гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч болох нь оролцогч нарын мэдүүлгээр тогтоогджээ.
Гэмт хэргийг үйлдэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.
Шүүгдэгч Б.Т-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан, гэмт хэргийн улмаас хохирогч О.М нь хохирол төлбөр нэхэмжлээгүй зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Б.Т-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Б.Т нь согтуугаар, 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт, гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч болох О.М-г хардан, улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн нүүр лүү нь гараараа удаа дараа цохиж, биед нь хоёр зовхи, зүүн мөр, бугалга, шуу, сарвуунд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч О.М-гийн өгсөн: ...2021 оны 08 дугаар сарын 12-ны орой хамтран амьдрагч Т-д машины түлхүүр аваачиж өгөх түүний гэр болох “Олимп” хотхоны үүдэнд очсон юм. Тэр үед Т гэрээсээ гарч ирээд миний жолоодож явсан машинд суугаад хамтдаа явж байхад Т намайг манай ажлын хүмүүстэй хардаж улмаар миний нүүрэн тус газар нэлээд хэдэн удаа цохисон юм. Тухайн үед Т гэрээсээ гарч ирэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байдалтай гарч ирсэн. Тэгээд би зодуулсныхаа маргааш нь билүү нөгөөдөр нь билүү ажил дээрээ ирэхэд ажлынхан нүүр чинь яасан юм цагдаад өргөдөл өг гээд тэгээд би цагдаад хандсан юм. Одоо миний бие зүгээр гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Т бид 2 салсан одоо ямар нэгэн харилцаа байхгүй. Уг хэргийг шийдвэрлэж өгнө үү. ...Намайг урьд нь цохиж зодож байгаагүй. ... Хэн ч байгаагүй. ... гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Б.Т-ийн өгсөн: ...Би Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 0000 000 0000 дугаартай прокурорын дугаартай танилцлаа. Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би яллагдагчийн эрх, үүрэг танилцлаа эрх, үүргээс асууж тодруулах зүйл байхгүй. Би яллагдагчийн мэдүүлгийг өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. ...Үйлдсэн хэргийнхээ талаар өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө бүх зүйлээ ярьсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. ... гэх мэдүүлэг /хх-ийн 47-р тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 7437 дугаартай:
1. О.М-гийн биед хоёр зовхи, зүүн мөр, бугалга, шуу, сарвуунд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
З. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч О.Болороо гэх дүгнэлт /хх-ийн 31-32-р тал/, зэрэг хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул Б.Т-ийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Б.Т нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч О.М-гийн нүүрэн тус газар нь гараараа цохиж, зодон түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Т-ийн хохирогчийн нүүр руу цохиж байгаа гэмт үйлдэл, хохирогч О.М-гийн биед учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.Т-ийн гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн Эрүүггийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн нь үндэслэл бүхий болжээ.
Иймд Б.Т-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан тул Эрүүгийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн Эрүүггийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Т нь хохирогчийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.
Хохирогч О.М нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаар баримт ирүүлээгүй бөгөөд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул Б.Түмэн-Эрдэнийг баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Б.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүгдэгч Б.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.
Шүүгдэгч Б.Т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн зэргийг харгалзан Прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ш овогт Б.Т Эрүүгийн хуулийн тусга ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баянжаргалын Т-д 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Т нь 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ