Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1050

 

 

 

 

 

 

 

 

   2021        10          14                                    2021/ШЦТ/1050

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,

улсын яллагч Я.Амарзаяа,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт холбогдуулан Т овогт *******-д яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2106 00000 0000  дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод 1999 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, үйлчилгээний ажилтан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, эгч, дүү нарын хамт амьдардаг, Чингэлтэй дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жаргалант” 00 дугаар гудамж, 0000 тоотод оршин суух хаягтай боловч одоо Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, “Сэрэнэ тауны” 00/б/-00 тоотод түр оршин сууж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Т овогт ******* /РД: УП000000/

 

Холбогдсон хэргийн талаар:

 

******* 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн14 цагийн орчим Баянзүрх дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 00-00 тоотоос иргэн Т.У-ын эзэмшлийн “Iphone 11pro” загварын 2 ширхэг гар утсыг ширээн дээрээс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 3.650.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч ******* нь мэдүүлэхдээ:  Миний буруу.  Би буруугаа  хүлээж байна. Дахиж алдаа гаргахгүй. Тухайн үед би үнэхээр том алдаа хийсэн гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.У-ын өгсөн: ...Өчигдөр буюу 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 15 цагийн орчимд над руу Юнителийн дугаараас /дугаарыг нь санахгүй байгаа/ нэг эрэгтэй хүн залгаад “I phone 11 рro” байгаа юу? хоёр ширхгийг авах гэсэн юм орой гэртээ байх уу? 18 цагийн үед очиход байх уу? гэж асуусан. Тэгэхээр нь би байна ирээд тохироод аваарай гэж хэлсэн. Тэгтэл 18 цаг 40 минутын үед залгаад одоо очиж байна уу? Гэртээ байж байна уу” гэсэн. Хариуд нь би гэртээ байна аа гэхэд орцны код хаалганыхаа тоотыг над руу мессежээр явуулчхаач” гэсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө 00000000 гэсэн дугаараас тэр хүний дугаар руу явуулсан. Тэгээд орой 21 цагийн орчимд дэлгүүр гарчхаад гэртээ орж ирэхэд 22-25 орчим настай, 170-173 см орчим өндөртэй шар царайтай залуу байсан. Манай нөхрөөс гар утас үзээд зогсож байсан. Тэгээд би “юун хүн бэ” гэхэд өдрийн ярьсан гар утас үзнэ гэсэн хүн байна гэж хэлсэн. Тэгээд тэр залуу манай ажлын газраас олон жил ажилласан хоёр ажилтандаа гар утас бэлэглэхээр болоод манай захирал намайг гар утасны үнэ ханш сонирхоод ир гээд явуулсан юм гэж ярьж байсан. Тэр залуу “I phone 11 рro” макрийн дөрвөн ширхгийг үзэж байгаад. “Маргааш ирээд шууд авъя” гэж хэлээд явсан. 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 14 цаг 40 минутын үед манай хаалгыг тогшоод “нөгөө утсаа авъя” гээд тэр залуу ороод ирсэн. Тэгээд тэр залуу “хоёр ширхэг “I phone 11 рro”маркийн гар утас авахаар болоод манай захирал 13 дугаар хороололд явж байна ирэхээр нь үзүүлж байгаад авъя” гэсэн. Тэгээд тэр залуу манай захирлыг ороод ирэхээр яг өнөөдөр каргоноос бууж байгаа утас гэж хэлээрэй. Тэгээд 1.950.000 төгрөгийн ханштай гэж хэлээрэй, эхлээд хайрцаггүй хоёр утсыг нь үзүүлээрэй. Дараа нь хайрцагтай хоёрыг нь үзүүлээрэйгээд манай жижиг өрөө рүү ороод компьютерын ширээн дээр суугаад гар утаснуудаа санитолоор арчиж цэвэрлээд яг шинэ юм шиг болгож байсан. Тэгээд би том өрөөнөөс скоч аваад буцаад ороод ирэхэд хоёр утсаа хайрцаг саванд хийчихсэн дээр дээрээс нь давхарлаад тавьчихсан байсан. Тэгээд манай захирал ирчихлээ гээд утас нь дугараад гараад явсан юм. Тэгээд орж ирэхгүй 15-20 орчим минут болохоор нь араас нь гараад байхгүй болохоор нь цагдаад дуудлага өгсөн. ...Т  гэх хүн нь миний хохирол мөнгийг барагдуулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 7-8, 32-р тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Б.Т-ны өгсөн: ...Би доллар авч зардаг ба 2021 оны 08 дугаар сарын эхээр 12.000 доллар алдсан ба тухайн мөнгийг хувь хүнээс таньдаг хүмүүсээсээ авсан байсан. Би тухайн мөнгийг олох гэж явж байгаад дахиад 4000 доллар алдсан ба хүмүүсээс мөнгө зээлж явж байгаад найз Баасанпүрэвээс мөн 4.000.000 төрөг зээлсэн байсан ба хүмүүст их хэмжээний өрөнд орсон байсан учир “Үнэгүй.мн” зарын сайтаас “утас зарна” гэсэн зарын дагуу Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “10к” гэх нэртэй байрны тэнд очиж утас үзэхдээ хоёр ширхэг 3I phone 11” загварын гар утсыг хулгайлан авч явсан. Би тухайн үед авч яваад боломжтой болохоороо мөнгийг нь өгнө гэж бодож байсан боловч цагдаа нарт баригдсан. ...Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р тал/,

 

“Дамно” ХХК-ийн “I phone 11 pro” маркийн гар утсыг 3.650.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 38-39-р тал/,

 

Шүүгдэгч Б.Т-ны иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 19, 44-50-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.Т-ны 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн14 цагийн орчим Баянзүрх дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 00-00 тоотоос иргэн Т.У-ын эзэмшлийн “Iphone 11pro” загварын 2 ширхэг гар утсыг ширээн дээрээс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 3.650.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилжээ.

 

Шүүгдэгч Б.Т-ны үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан, гэмт хэргийн улмаас хохирогч Т.У-д хохирол төлбөр төлөгдсөн зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул *******-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

            ******* нь 2021 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн14 цагийн орчим Баянзүрх дүүргийн 00 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 00-00 тоотоос иргэн Т.У-ын эзэмшлийн “Iphone 11pro” загварын 2 ширхэг гар утсыг ширээн дээрээс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 3.650.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.У-ын өгсөн: ...Өчигдөр буюу 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 15 цагийн орчимд над руу Юнителийн дугаараас /дугаарыг нь санахгүй байгаа/ нэг эрэгтэй хүн залгаад “I phone 11 рro” байгаа юу? хоёр ширхгийг авах гэсэн юм орой гэртээ байх уу? 18 цагийн үед очиход байх уу? гэж асуусан. Тэгэхээр нь би байна ирээд тохироод аваарай гэж хэлсэн. Тэгтэл 18 цаг 40 минутын үед залгаад одоо очиж байна уу? Гэртээ байж байна уу” гэсэн. Хариуд нь би гэртээ байна аа гэхэд орцны код хаалганыхаа тоотыг над руу мессежээр явуулчхаач” гэсэн. Тэгэхээр нь би өөрийнхөө 0000000 гэсэн дугаараас тэр хүний дугаар руу явуулсан. Тэгээд орой 21 цагийн орчимд дэлгүүр гарчхаад гэртээ орж ирэхэд 22-25 орчим настай, 170-173 см орчим өндөртэй шар царайтай залуу байсан. Манай нөхрөөс гар утас үзээд зогсож байсан. Тэгээд би “юун хүн бэ” гэхэд өдрийн ярьсан гар утас үзнэ гэсэн хүн байна гэж хэлсэн. Тэгээд тэр залуу манай ажлын газраас олон жил ажилласан хоёр ажилтандаа гар утас бэлэглэхээр болоод манай захирал намайг гар утасны үнэ ханш сонирхоод ир гээд явуулсан юм гэж ярьж байсан. Тэр залуу “I phone 11 рro” макрийн дөрвөн ширхгийг үзэж байгаад. “Маргааш ирээд шууд авъя” гэж хэлээд явсан. 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 14 цаг 40 минутын үед манай хаалгыг тогшоод “нөгөө утсаа авъя” гээд тэр залуу ороод ирсэн. Тэгээд тэр залуу “хоёр ширхэг “I phone 11 рro”маркийн гар утас авахаар болоод манай захирал 13 дугаар хороололд явж байна ирэхээр нь үзүүлж байгаад авъя” гэсэн. Тэгээд тэр залуу манай захирлыг ороод ирэхээр яг өнөөдөр каргоноос бууж байгаа утас гэж хэлээрэй. Тэгээд 1.950.000 төгрөгийн ханштай гэж хэлээрэй, эхлээд хайрцаггүй хоёр утсыг нь үзүүлээрэй. Дараа нь хайрцагтай хоёрыг нь үзүүлээрэйгээд манай жижиг өрөө рүү ороод компьютерын ширээн дээр суугаад гар утаснуудаа санитолоор арчиж цэвэрлээд яг шинэ юм шиг болгож байсан. Тэгээд би том өрөөнөөс скоч аваад буцаад ороод ирэхэд хоёр утсаа хайрцаг саванд хийчихсэн дээр дээрээс нь давхарлаад тавьчихсан байсан. Тэгээд манай захирал ирчихлээ гээд утас нь дугараад гараад явсан юм. Тэгээд орж ирэхгүй 15-20 орчим минут болохоор нь араас нь гараад байхгүй болохоор нь цагдаад дуудлага өгсөн. ...Т  гэх хүн нь миний хохирол мөнгийг барагдуулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 7-8, 32-р тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Б.Т-ны өгсөн: ...Би доллар авч зардаг ба 2021 оны 08 дугаар сарын эхээр 12.000 доллар алдсан ба тухайн мөнгийг хувь хүнээс таньдаг хүмүүсээсээ авсан байсан. Би тухайн мөнгийг олох гэж явж байгаад дахиад 4.000 доллар алдсан ба хүмүүсээс мөнгө зээлж явж байгаад найз Баасанпүрэвээс мөн 4.000.000 төрөг зээлсэн байсан ба хүмүүст их хэмжээний өрөнд орсон байсан учир “Үнэгүй.мн” зарын сайтаас “утас зарна” гэсэн зарын дагуу Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “10к” гэх нэртэй байрны тэнд очиж утас үзэхдээ хоёр ширхэг 3I phone 11” загварын гар утсыг хулгайлан авч явсан. Би тухайн үед авч яваад боломжтой болохоороо мөнгийг нь өгнө гэж бодож байсан боловч цагдаа нарт баригдсан. ...Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна... гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р тал/,

 

“Дамно” ХХК-ийн “I phone 11 pro” маркийн гар утсыг 3.650.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 38-39-р тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг бөгөөд шүүгдэгч Б.Т-ны гэм буруугийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

            Хохирогч Т.Уянга нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн зэргийг харгалзан шүүгдэгч *******-ыг баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч *******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Шүүгдэгч *******-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. 

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй байна.

 

Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн зэргийг харгалзан Прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Т овогт *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Баянмөнхийн Хүрэлчулуунд 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******-д оногдуулсан 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.        

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.АЛТАНЦЭЦЭГ