Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2023/0542

 

 

 

 

 

 

 

 

 

     

       “О” НҮТББ*******ын нэхэмжлэлтэй

      захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.П

Нэхэмжлэгч: “О” НҮТББ

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар

Гуравдагч этгээд: “О” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 13*******ны өдрийн 1/1449 дүгээр татгалзлыг хууль бус болохыг тогтоолгож, “О” ХХК*******ийн нэрийн бүртгэлийг хүчингүй болгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 29*******ний өдрийн 473 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа

Хэргийн индекс: 128/2023/0255/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Улсын бүртгэлийн ерөнхий газрын 20253 оны 02 дугаар сарын 13*******ны өдрийн 1/1449 дүгээр татгалзлыг хууль бус болохыг тогтоолгож, “О” ХХК*******ийн нэрийн бүртгэлийг хүчингүй болгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах”*******аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 29*******ний өдрийн 473 дугаар шийдвэрээр: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2015 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2, Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.1*******д заасныг тус тус баримтлан “О” НҮТББ*******аас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 13*******ны өдрийн 1/1449 дугаар татгалзлыг хууль бус болохыг тогтоож, “О” ХХК*******ийн нэрийн бүртгэлийг хүчингүй болгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.П дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. О, Оц гэх нэрийн бүртгэлүүд нь хоорондоо төсөөтэй гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Учир нь олон нийтэд тус нэрийг нэг ижил гэж ойлгогдох, улмаар үйл ажиллагааг нь ялгаж салгахад төвөгтэй нөхцөл байдал бий болж болзошгүй байна. Тодруулбал Онц шийдэл, Онц шийдэл гэх нэрийг 2 тусдаа өөр өөр үйл ажиллагаа явуулдаг компани, төрийн бус байгууллага гэдгий иргэд ялгах боломжгүй. Түүнчлэн төрийн бус байгууллага ашгийн төлөө бус байх ёстой атал төсөөтэй нэртэй “О” ХХК нь бизнесийн үйл ажиллагаа эрхлээд байгаа нь андуурагдах ноцтой үндэслэл болж байна. “О” ХХК нь алдаа дутагдал, зөрчил гаргавал яг аль хуулийн этгээд нь гаргасан гэдгийг иргэд ялгах боломжгүй юм.

3.1.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1*******т “хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болохоор хуульчилсан. Дээрх хуулийн 3.1.3*******т “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” гэж, 3 дугаар зүйлийн 3.1.4*******т “анхан шатны шүүхийн шийдвэр” гэж захиргааны хэргийн анхан шатны шүүхээс захиргааны хэргийг хянан шийдвэрлэж гаргасан шийдвэрийг” гэж, 17 дугаар зүйлийн 17.3*******т “энэ хуулийн 3.1.3*******т заасан нэхэмжлэлийг гаргасан этгээдийг нэхэмжлэгч гэнэ” гэж тус тус заасан.

3.1.2. Анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгодоо нийцүүлж, асуудлыг дүгнээгүй. Тодруулбал, ирээдүйд дээрх 2 хуулийн этгээдийг андуурагдах нөхцөл байдал үүсч болзошгүй гэж үзээд нэхэмжлэгч нэхэмжлэлээ тодорхойлж байхад одоогоор андуурагдсан нөхцөл байдал үүсээгүй гэж дүгнэж байгаа нь хууль ёсны биш. Анхан шатны шүүх зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй эрхийг сэргээх зорилготой байхаар хуульчилсан атал шүүхээс анхаарч үзээгүй.

3.2. Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.1*******т “Хуулийн этгээд өөрийн нэртэй байна. Хуулийн этгээдийн нэр нь түүний зохион байгуулалт, эрх зүйн хэлбэрийг тусгасан байна” гэж, 27 дугаар зүйлийн 27.3*******т “Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй” гэж тус тус заасан. Монгол улсын Засгийн газрын 2018 оны 339 дүгээр тогтоолоор баталсан “Хуулийн этгээдийн нэр баталгуужуулах журмын 3.10*******т “Хуулийн этгээдийн нэр Иргэний хуулийн 27.3*******т зааснаар өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй” бөгөөд дараах тохиолдолд бусдыг төөрөгдүүлэхээр ижил төсөөтэй гэж үзэж үзээд баталгаажуулахгүй. 3.10.4*******т “Баталгаажуулах нэр нь бичвэр, хэлбэр, авианы дуудлагын хувьд хуулийн этгээдийн нэрийн санд бүртгэгдсэн нэрийн үгийн үндэс, үеэр төсөөтэй бол. Жишээлбэл, хуулийн этгээдиййн нэрийн санд “Баян гео”, “Эко систем” гэсэн нэр бүртгэгдсэн байвал “Баян геологи”, “Экологи систем” гэсэн нэрийг гэж заасан. Гэтэл анхан шатны шүүхээс ямар үндэслэлээр төсөөтэй гэх шинжид хамаарахгүй байгааг шүүхийн шийдвэртээ үндэслэж бичээгүй. Жишээ авсан үгтэй ижил байх ёстой гэж үзсэн бол үндэслэлгүй. Учир нь бүх бүртгэл тус жишээтэй адил байх шаардлагагүй. Хууль ёсны болж чадаагүй гол үндэслэл нь Засгийн газрын 339 дүгээр тогтоолын 3.10*******т заасан өөр хуулийн этгээдийн нэртэй бусдыг төөрөгдүүлэхээр төсөөтэй шинжтэй гэх хэсэг юм. Тодруулбал, “Онц шийдэл”, “Онч шийдэл” гэх 2 нэр хоорондоо төсөөтэй, бусдыг төөрөгдүүлэхээр байна. Түүнчлэн 3.10.4*******т “бичвэр, хэлбэр, авианы дуудлагын хувьд үгийн үндэс, үеэр төсөөтэй гэх шинжийг зөрчиж, “Онц шийдэл” ХХК*******ийн нэрийг олгосон.

3.2.1. Иймд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Улмаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосноор цаашид дээрх 2 хуулийн этгээд, иргэдэд, бусдад нэг гэх төөрөгдөлд оруулах эрсдэл бий болж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

4. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх маргаангүй асуудалд дүгнэлт хийж, үүнийгээ шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэж бичсэн. Нэхэмжлэгч байгууллагын зүгээс “онц шийдэл, онц шийдэл хуулийн этгээдүүдийн үйл ажиллагаа нь ижил болохоор төөрөгдөж байна гэж гомдол гаргаагүй. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2 дахь хэсэгт “...Улсын бүртгэлийн ерөнхий газрын нээлттэй мэдээллийн сангийн мэдээллээс үзвэл нэхэмжлэгч нь Хууль эрх зүйн онол, практикийн судалгаа, харьцуулсан судалгаа, сургалт явуулах чиглэлээр харин гуравдагч этгээд нь жимс болон хүнсний ногоо боловсруулах, хүнсний жижиглэнгийн болон бөөний худалдаа, жимс жимсгэний мод, бут, сөөг тариалалт, бизнес зөвлөгөө өгөх, жимс болон хүнсний ногоо боловсруулах, хүнсний ногоо худалдаалах, хүлэмжийн аж ахуй гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна...”. Дээрхээс үзвэл нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар нь өөр өөр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, онц болон онц гэх үг нь өөр өөр утгыг илэрхийлдэг, бичвэр өөр байх бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй гэх үндэслэл хангалттай тогтоогдохгүй байна” гэжээ.

4.1. Харин нэхэмжлэгч “Онч” болон “Онц” нэрүүд нь утгын хувьд өөр хэдий ч бичвэр, авианы дуудлага, үеэр төсөөтэй байна. Энэ нь андуурагдах нөхцөл байдлыг бий болгож болзошгүй байна гэж маргасан. Тус нэрийн бүртгэл төсөөтэй байдлыг иргэд андуурах бодит эрсдэл байгаа талаар нэхэмжлэлдээ дурдсан. Үйл ажиллагааны чиглэлээс үл хамааран алдаа дутагдал зөрчлийг “О” ХХК гаргавал “О” ТББ гаргаж байгаа мэтээр иргэд ойлгож, улмаар манай байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх юм. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн байгууллагаас  тодорхой төрийн байгууллага албан бичгийг авснаараа ялгаатайг мэдэх болохоос биш иргэд, олон нийт төөрөгдөх эрсдэл байгаа юм.

5. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх буруу дүгнэлт хийж, гол маргаж буй үндэслэл болох үгийн хувьд авианы дуудлага, үеэр төсөөтэйн улмаас төөрөгдөх, бусдад андуурагдах нөхцөл байдал бий болж байгааг хэрхэн яаж үгүйсгэж байгаа талаар шүүхийн шийдвэрт дурдаагүй.

5.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2*******т “нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг, эсхүл бүхэлд нь хангах” гэж заасны дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 29*******ний өдрийн 0473 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2. Нэхэмжлэгч “О” НҮТББ*******аас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “...О” ХХК*******ийн нэрийн бүртгэлийг хүчингүй болгохыг даалгах”*******аар маргасан, ингэхдээ “О” ХХК нь манай төрийн бус байгууллагын нэртэй ижил, нэгхэн үсгийн зөрүүтэй, бусдад андуурагдах нөхцөл байдал бий болгох, ажил хэргийн нэр хүндэд бодитой эрсдэл тулгарч болзошгүй, “О” НҮТББ нь 2012 онд үүсгэн байгуулагдсан, “О” ХХК нь 2015 онд үүсгэн байгуулагдсан тул Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалтыг зөрчсөн” гэх үндэслэлээр маргасныг хүлээн авах үндэслэлгүй.

3. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, нэхэмжлэгч “О” НҮТББ нь 2012 онд, гуравдагч этгээд “О” ХХК нь 2015 онд тус тус үүсгэн байгуулагдаж, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн, улмаар нэхэмжлэгчээс Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2023 оны 02 дугаар сарын 03*******ны өдөр “О” ХХК*******ийн нэрийн бүртгэлийг хүчингүй болгуулахаар хандаж, хариуцагчаас 2023 оны 02 дугаар сарын 13*******ны өдрийн 1/1449 дугаар албан бичгээр хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

4. Учир нь гуравдагч этгээд “О” ХХК*******ийн хувьд 2015 онд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1*******д “Өргөдөл гаргагч шинээр байгуулах хуулийн этгээдийг бүртгүүлэх өргөдлийг улсын бүртгэлийн байгууллагад гаргана” гэж заасны дагуу хүсэлтээ гаргаж, улсын бүртгэлд бүртгүүлж баталгаажуулсан нь нэхэмжлэгчийн “О” НҮТББ*******ын нэртэй давхардуулсан болон нэр бичвэр, хэлбэр, авианы дуудлагын хувьд хуулийн этгээдийн нэрийн санд бүртгэгдсэн нэрийн үгийн үндэс, үеэр төсөөтэйгөөр бүртгэсэн гэж үзэхээргүй байна. 

5. Өөрөөр хэлбэл, “онч”, “онц” гэх үгс нь хоёр өөр утга санааг илэрхийлэх учраас хуулийн этгээдийн нэрийг давхардуулан олгосон үндэслэлд хамаарахгүй, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн оноосон нэр нь бусдыг төөрөгдүүлээгүй, энэ талаар үйл баримт тогтоогдоогүй тохиолдолд хариуцагчаас гаргасан 2023 оны 02 дугаар сарын 13*******ны өдрийн 1/1449 дүгээр албан бичиг нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж үзнэ. 

6. Түүнчлэн гуравдагч этгээд “О” ХХК нь хуульд заасан журмын дагуу бүртгэлийн байгууллагад өөрийн оноосон нэрийг бүртгүүлэхээр хандаж, нэрийн баталгаажуулалтыг бүртгэсэн нь захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа тогтоогдоогүй, тухайн нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хянан шийдвэрлэж албан бичиг хүргүүлсэн нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 339 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журам”*******ын 3.10, 3.10.4*******д заасантай нийцсэн тул хариуцагчийн татгалзсан хариу үндэслэлтэй болно.

7. Иймд анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дүгээр сарын 29*******ний өдрийн 473 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3*******д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

 

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН