Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/130

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Раднаабазар, улсын яллагч З.Алтансолонго, шүүгдэгч Т.*******  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 2-д  зааснаар яллах дүгнэлттэй, хэргийг хялбаршуулсан журмаар хэлэлцүүлэх саналтай шүүхэд шилжүүлэн  ирүүлсэн шүүгдэгч  ******* овогт *******ын *******д   холбогдох эрүүгийн 2136001350184  дугаартай, 178/2021/0122/Э/ индекстэй хэргийг 2021 оны 10 сарын 15-ны өдөр   хүлээн авч, 2021 оны 10 сарын 25-ны өдөр   хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1986 оны 02 сарын 04- ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, 35 настай, ард урианхай, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчны мэргэжилтэй, ам бүл-5, эхнэр хүүхдүүдийн хамт амьдрах, “******* *******” ХХК-д цахилгаанчин ажилтай, аминдаа гэр нэг, Приус -11 маркын автомашин нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 550000 төгрөг,  Ховд аймгийн ******* сумын ******* багийн 2 дугаар гудамж 20 тоотод оршин суух, ПЮ86020432 регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч Т.******* нь  архи  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт өөрийн гэртээ 2021 оны 07 сарын 29-нөөсс 30- нд шилжих шөнө гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ц.*******тай маргалдаж, гараараа цохиж, хутгаар зүүн гуяны гадна дунд хэсэгт хутгалж, шарх бүхий гэмтэл, толгойн хуйх хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн тохой хэсгийн цус хуралт, зүүн гуяны гадна дунд хэсгийн цус хуралт бүхий гэмтэл үүсгэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 2-д заасан  гэмт хэрэгт  холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Мөрдөн шалгах ажилллагаанд хохирогч / Ховд аймгийн ******* сумын ******* багийн 20 дугаар гудамж 22 тоотод оршин суух, 1987 оны 05 сарын 19- ний өдөр төрсөн, эмэгтэй, 34 настай, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн туслах багшийн мэргэжилтэй, ам бүл-5, нөхөр хүүхдүүдийн хамт амьдрах, Хөх хулганы орон  хувийн цэцэрлэгт  туслах багшаар ажилладаг, *******  дугаарын регистртэй/ овогт ийн *******гийн өгсөн... 2021 оны 07 сарын 29- ний өдөр аавынхаа гэрт очоод гэрлүүгээ явж байгаад  замдаа дэлгүүр  ороход  манай ангийн Гэрэлмандах гэх залуу  таарсан.  Манай ангийн хоёр залуу намайг машинтай явж байсан тул гол руу дөхүүлээд өгчих гэхээр нь тэр хоёрыг машиндаа суулгаад стадионы доод талын зам дээр буулгаад хөдлөх гэж байтал манай нөхөр хойноос найзынхаа машинтай ирсэн. Нөхрийгөө харчихаад машинаа хө*******гөхгүй  зогсож байтал  миний талаар ирээд машины цонхоор “ чи энэ хоёр залуутай явлаа” гээд  тайлбар хэлэхийн завдалгүй намайг нэг алгадчихаад найзынхаа машинтай яваад өгсөн.  Тэгээд гэртээ очоод хүүхдүүддээ хоол хийж өгөөд байж байтал хардсан байдалтай янз бүрийн үгээр доромжилсон мессеж бичээд залгаад байхаар гар утсаа унтраасан. Тэгээд өөрийн ээжийн хамт хүүхдүүдтэйгээ унтаж байхад шөнө 03 цагийн үед манай нөхөр ирсэн. Тэр согтуу байсан ба намайг босоод ир гээд  машины түлхүүр нэхээд байхаар нь машины түлхүүр өгөөгүй. Манай нөхөр гэрээс гараад машин дотор ороод суухаар нь өөрийн даавуун цүнхийг авах хооронд хэл амаар доромжлоод байхаар нь цүнхээрээ нүүр лүү нь шавдчихаад гэртээ орсон. Миний хойноос  орж ирээд уруул руу цохиод цус гаргачихлаа гээд хөнжил татаж унагаад үснээс татаад хэвтэж байсан орноос унагасан. Тэгээд надтай ноцолдож байтал манай ээж бид хоёрын дундуур ороод салгахад зүүн талын тавиур дээр ил байсан халбага сэрээ хутга зэргээс шар иштэй хутга аваад чамайг ална гээд над руу дайрахаар ээжийг салгах үед зүүн гуяны ар хэсэгт хутгаар зүсэх шиг болсон. Миний хөлнөөс цус гарахад нь  хутгаар зүсчихсэн байна гэж ойлгосон. Удалгүй цагдаа нар ирсэн. Бид гэр бүл болоод 10 жил болж байна. Манай нөхөр урьд нь 2-3 удаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан. 2020 оны хавар 7 хоногийн хугацаагаар баривчлагдаж байсан. Надад ямар нэгэн санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй ... гэх мэдүүлэг / хэргийн 08-09 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.гийн өгсөн...  Би өөрийн хүргэн Т.*******ы гэрт 13 цагт очоод байж байтал манай  охин Ц.******* таксинд явна гээд гарсан. Манай охин над руу залгаад  таксинд хүн суухгүй  байна гээд гэртээ ирсэн. Тэр үедээ манай нөхөр тааралдлаа согтуу явж байна, намайг янз бүрээр хэлээд доромжлоод байна, та манайд хоноорой гэхээр нь тэдний гэрт хонож байтал шөнө 03 цагийн үед манай хүргэн согтуу ирсэн. Эхнэрийгээ “янхан пизда” гээд хэл амаар доромжлоод эхнэрийгээ унтаж байсан орноос нь  татаж унагасан. Намайг дундуур  нь ороод салгаж байхад үүдний дэргэд байсан аяга тавьдаг ширээн дээрээс хутга аваад  чамайг алга гээд дайрахаар нь  би  салгах гээд дундуур нь ороход  охин Ц.*******гийн зүүн гуяных нь ар хэсэгт хутгаар зүсэгдсэн байдалтай цус гарч байсан. Манай охин  энэ хүнтэй гэрлээд 10 жил болж байгаа.  Цохиж зодсон асуудал 4-5 удаа болж байсан. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Манай хүргэн архи уудаг. Архи уусан үедээ эхнэрээ хардаж дарамталж байдаг   ...  гэх мэдүүлэг / хэргийн 30-31 дүгээр хуудас/

Ховд аймгийн  Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 сарын 05- ны өдрийн 435 дугаартай ... Ц.*******гийн биед зүүн гуяны гадна дунд хэсгийн шарх, толгойн хуйх хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн тохой хэсгийн цус хуралт, зүүн гуяны гадна  дунд хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Ц.*******гийн биед учирсан дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”- ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ц.*******гийн биед учирсан дээрх шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, зөөлөн эдийн няцрал, цус хуралтууд  гэмтэлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Ц.*******гийн биед учирсан дээрхи  гэмтлүүд нь ерөнхий хө*******мөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Ц.*******гийн биед учирсан дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна... гэх дүгнэлт / хэргийн 45 - 46 дугаар хуудас /

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.*******ы хэргээ хүлээн мэдүүлсэн ...Тухайн өдөр бараан захын доод талд барилга дээр ажиллаж байгаад орой 18 цагийн үед эхнэр Ц.*******г ирээд  авчих гээд залгахад утсаа авахгүй болохоор нь ажлаасаа гараад хойшоо явж байхад найз Баярхүү залгасан. Тэгээд хаана байна гэхээр нь ажлаасаа тараад явж байна гэхэд наанаа байж бай би очоод авъя гэхээр нь би Хөрс колонкийн дэргэд  хүлээж байтал манай найз ирсэн. Тэгээд хоёулаа 10 мянгат ороод айлаас мах аваад орхиё гэхээр нь хамт явсан. Махаа аваад буцаад явж  байтал манай эхнэр машинтайгаа явж байсан. Би араас  нь сигналдаад зогсоогоод орхи гэхэд манай найз сигналдаад зогсоосон.  Намайг машинаас буугаад очиход манай эхнэрийн  дэргэд нэг залуу ар талд нэг залуу суусан явсан. Би эхнэрээ яагаад утсаа авахгүй байгаа юм бэ гэхэд миний урдаас таксинд явж байна гэсэн. Нөгөө хоёр хүн нь машинаас буугаад явахдаа гартаа  пиво барьчихсан явахаар нь уурлаад буцаад найзынхаа машинд суугаад явсан. Тэгээд найзтайгаа мах чанаж идээд хоёр шил архи уугаад нэлээн согтуу  гэртээ найзаараа хүргүүлж ирсэн. Гэртээ ороход эхнэр унтаж байсан. Би ямар юмтайгаа машин  завааруулаад яваад байгаа юм , тэр хоёр залуу ямар залуучууд байсан гээд  хэл амаар доромжилж маргалдаж байгаад машиндаа ороод сууж байтал манай эхнэр миний араас гарч ирээд машинд байсан хоолны халуун сав, тортой зүйлээ авах  үедээ миний нүүр лүү тортой зүйлээрээ цохисон. Тэгтэл уруулнаас цус гоожоод байхаар нь араас нь ороод энхэрээ үснээс нь татаж унагаад нуруу руу нь 2-3 удаа цохиход хадам ээж надтай зууралдаад байхаар нь гэрийн зүүн талын тавиур дээр байсан хутга, заазуур халбага , сэрээг гараараа түлхэж унагаад машин дотроо ороод сууж байтал цагдаа  нар ирээд намайг эрүүлжүүлсэн. Тухайн машин манай хувийн машин эхнэр хааяа таксинд явдаг. Эхнэрээ хардаад л цохисон. Бид хоёр энэ асуудлын дараа ярилцаж эвлэрсэн. Би цаашид дахин эхнэрээ хардаж хэрүүл маргаан хийхгүй. Өөрийн гэм бурууг хүлээн  зөвшөөрч байна  ... гэх мэдүүлэг

Аюулын зэргийн эрсдлийн түвшин “ дунд” гэх үнэлгээ / хэргийн 73-74-р  хуудас/  зэрэг болно

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг  зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:

Шүүгдэгч Т.******* нь  архи  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт өөрийн гэртээ 2021 оны 07 сарын 29- нөөс 30- нд шилжих шөнө  эхнэр Ц.*******тай... утсаа авсангүй, машиндаа  залуучууд суулгалаа... гэж хардаж , “ янхан, пизда “ гэж хэл амаар доромжилж, эхнэрээ нүүрлүүгээ цохиж уруулнаас цус  гаргалаа гэж уурлаж,   хутгаар зүүн гуяны гадна дунд хэсэгт хутгалж, үснээс нь татаж  толгойн хуйх хэсгийн зөөлөн эдийн няцрал, гараар цохиж зүүн тохой хэсгийн цус хуралт, зүүн гуяны гадна дунд хэсгийн цус хуралт бүхий гэмтэл үүсгэсэн хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Т.******* нь  эхнэр Ц.*******гийн үснээс зулгааж, гараараа цохиж, хутгаар зүүн гуяны ар хэсэгт хутгалахад  гэмтэл  учрах боломжтой гэдгийг мэдсээр байж түүнийг цохиж, хутгаар хутгалж  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол зориуд  учруулсан нь Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.  

Шүүгдэгч Т.*******ы  хохирогч Ц.*******гийн үснээс зулгааж, гараараа цохиж, хутгаар зүүн гуяны ар хэсэгт хутгалсаны  улмаас түүний  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь  хохирогч Ц.*******гийн  мэдүүлэг, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 435  дугаартай дүгнэлт, шүүгдэгч Т.*******ы  мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт  хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,  гэрч Б.гийн  мэдүүлэг,  шар өнгийн иштэй хутгыг хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, тогтоол зэрэг баримтаар тогтоогдож байгаа ба шүүгдэгч Т.*******, хохирогч Ц.******* нар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай  болох нь ******* овогт *******ын *******, овогт Цэнд-Аюушийн ******* нарын 2009 оны 10 сарын 06-ны өдөр гэр бүл болсон гэрлэлтийн 0150555 дугаартай  гэрчилгээний хуулбар, Ховд аймгийн ******* сумын Магсаржав багийн Засаг даргын 2021 оны 10 сарын 01- ний  өдрийн 409 дугаартай .... Тус багийн иргэн *******ын ******* нь ам бүл- 5, эхнэр хүүхдүүдийн хамт  3 дугаар гудамж 14 тоотод оршин суудаг ... гэх тодорхойлолт зэрэг баримтаар нотлогдож байна. 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлд “гэр бүлийн хүчирхийлэл “ гэдгийг ...  гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан  үйлдэл, эс үйлдэхүйг хэлнэ ... гэж заасан ба шүүгдэгч Т.*******ы гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогч Ц.*******г хутгалж,  зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан гэж үзэж, Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан... гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж ...” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүнээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.*******ы   үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан   нь   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлд хамаарч  байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.  

            Шүүгдэгч Т.******* нь  эхнэрийгээ хардаж  хэл амаар доромжилж,  маргалдаж, зүй бус харилцаа үүсгэсэн нь    гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болсон гэж үзнэ.

Шүүгдэгч Т.*******ыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж,  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.*******...нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгч Т.*******ыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзнэ.

            Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Т.******* анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 54 дүгээр хуудсан дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар нотлогдож байна.

Шүүгдэгч Т.*******ы хувийн байдлын талаар  гэрч О.Лхагвадоржийн өгсөн...  Манай найз Т.******* нь эхнэр,  3 хүүхдийн хамт амьдардаг, ******* ******* ХХК-д цахилгаанчнаар ажилладаг. 2005 онд Баян- Өлгий аймагт цэргийн алба хаасан. Архи уугаад тасраад эхнэрээ цохичихлоо гэж хэлж байсан. Урьд  нь эхнэрээ зодож байсныг мэдэхгүй. Бид сүүлийн 7-8 жил найзалж  нөхөрлөж байна.  Гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Манай найз баргийн хүнтэй хэрүүл маргаан хийхгүй даруу төлөв зантай... гэх мэдүүлэг, гэрч Э.Анхбаярын өгсөн... Т.*******  нь Ховд аймгийн ******* суманд төрсөн, айлын 2 дахь хүүхэд, нэг эгчтэй, хоёр дүүтэй. ******* ******* ХХК-д ажилладаг,  ажлынхаа хажуугаар  барилга дээр ажилладаг. Гэр бүлдээ ааш зан гаргаж байгааг нь харж байгаагүй, надад сүүлд согтуудаа эхнэрээ зодчихлоо гэж хэлж байсан. Өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Архи уухаараа ухаанаа алдчихдаг гэж хэлж байсан. ******* сумын 10 жилийн 3 дугаар сургууль төгссөн, Баян-Өлгий аймагт цэргийн алба хаасан ... гэх мэдүүлэг , Т.*******ы  иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суух хаягийн бүртгэлийн лавлагаа  зэрэг баримт хавтаст хэрэгт авагдсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч Т.Эрэдэнчулуун  нь  хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол төлсөн, хохирогч гомдолгүй гэх хүсэлтийг ирүүлсэн байх тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. 

Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

  Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Т.*******  нь  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар  шүүгдэгч Т.*******д  таван  зуун   нэгжтэй тэнцэх хэмжээний  таван  зуун  мянган төгрөгөөр торгох ял шийтгэх,  500000 төгрөгний торгох ялыг гурван сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох,  хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутгыг устгах, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй  болохыг  тус тус дурдаж, дүгнэлт  гаргаж байна гэв. 

Шүүх хуралдаанд шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж:Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгон гэмшиж байна. Улсын яллагчийн санал болгосон  таван  зуун  нэгжтэй  тэнцэх хэмжээний  таван  зуун  мянган төгрөгөөр торгох ялыг  гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр зөвшөөрч байна гэх дүгнэлт гаргав. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Т.*******  нь  хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь хохирол нэхэмжлээгүй зэрэг нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн ялын саналыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Т.*******д  таван зуун   нэгжтэй тэнцэх хэмжээний  таван зуун  мянган  төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар 500000 төгрөгний торгох ялыг  03 сарын хугацаанд   сар бүр хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар  солихыг шүүгдэгч Т.*******д  тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар түүнд оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

  Эрүүгийн 2136001350184 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  шар өнгийн иштэй хутга нэг ширхэгийг устгуулахаар Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх,  энэ  хэрэгт  шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс  гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг   тус тус дурдаж,  шүүгдэгчид  өмнө  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр  болтол хэвээр хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4,36.1,36.2-1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж,  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг    таван зуун   нэгжтэй тэнцэх хэмжээний  таван зуун    мянган  төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Т.*******д  оногдуулсан  500000 төгрөгний  торгох ялыг 03 сарын хугацаанд сар бүр хувь тэнцүүлэн  хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн 2136001350184 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  шар өнгийн иштэй хутга нэг ширхэгийг устгуулахаар Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх,  энэ  хэрэгт  шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс  гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг   тус  дурдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 5-д  зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Т.*******д тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид  оногдуулсан 500000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  даалгасугай.

6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Т.*******д  өмнө  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                     Т.ЦЭЦЭГМАА