| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2017/00104/И |
| Дугаар | 146/ШШ2017/00126 |
| Огноо | 2017-04-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 146/ШШ2017/00126
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймаг, Бүрд сум, 5 дугаар баг, Их монгол хороолол 16-01 тоотод оршин суух Монгол овогтой Очирбатын Мөнхнасангийн /РД:ЙЕ57031010/ хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч О.Мөнхнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батцог нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч О.Мөнхнасан нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
О.Мөнхнасан миний бие нь Өвөрхангай аймгийн Бүрд сумын “Улаантуг” нэгдэлд жолоочоор 1979 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 1991 оны 04 дүгээр сар хүртэл ажиллаж байгаад нэгдэл хувьчлагдсан учир ажлаас чөлөөлөгдсөн Бүрд сумын архивын материал шатсан тул миний ажиллаж байсан байдал тогтоогдохгүй байна. Иймд намайг Өвөрхангай аймгийн Бүрд сумын “Улаантуг” нэгдэлд жолоочоор 1979 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 1991 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч О.Мөнхнасан нь ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүхэд гаргажээ.
О.Мөнхнасан нь 1979 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Бүрд сумын “Улаан туг” нэгдэлд жолоочоор ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 140 дугаартай, 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 208 дугаартай лавлагааны хуулбарууд, О.Мөнхнасангийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, үйлдвэрчний эвлэлийн батлах, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, тайлбар зэргээр тогтоогдож байна.
Түүнчлэн гэрч Боржигон овогтой Гомбын Лувсаншарав нь “...Би 1969 оны 03 дугаар сараас эхлэн Өвөрхангай аймгийн Бүрд сумын “Улаан туг” нэгдэлд цахилгаанчнаар ажиллаж эхэлсэн. О.Мөндхнасан нь 1979 он 12 дугаар сараас эхлэн Өвөрхангай аймгийн Бүрд сумын “Улаан туг” нэгдэлд жолоочоор ажиллаж байгаад 1992 оны 4 дүгээр сард “Улаан туг” нэгдлийг татан буугдахад ажлаасаа чөлөөлөгдсөн. О.Мөнхнасан нь тухайн үед нэгдлийн даргын жолоочоор ажиллаж байсан. Бид хоёр тухайн үед хамт ажиллаж байсан. Төрийн одон медаль авч байгаагүй. О.Мөнхнасан нь тухайн үед тасралтгүй ажилласан. Сайн ажилчин байсан...” гэж, мөн Буурал овогтой Аюушийн Батсүх “...Би 1970 оны 4 дүгээр сараас эхлэн Өвөрхангай аймгийн Бүрд сумын “Улаан туг” нэгдэлд жолоочоор ажиллаж эхэлсэн. О.Мөнхнасан нь 1979 он 12 дугаар сараас эхлэн Өвөрхангай аймгийн Бүрд сумын “Улаан туг” нэгдэлд жолоочоор ажилд орж ажлаад 1992 оны 4 дүгээр сард ажлаасаа чөлөөлөгдсөн. О.Мөнхнасан нь тухайн үед нэгдлийн даргын жолоочоор ажиллаж байсан. Бид хоёр тухайн үед хамт ажиллаж байсан...” гэж мэдүүлсэн тул гэрчүүдийн мэдүүлгүүдийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэллээ.
Өвөрхангай аймгийн Бүрд сумын Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 22-ний өдрийн 1/64 дугаартай тодорхойлолтоор “...Бүрд сумын “Улаан туг” нэгдэл 1992 оны 5 дугаар сард тарж, түүний суурин дээр 1992 онд “Баян бүрд” ХХК байгуулагдаж үйл ажиллагаа явуулж байгаад 1997 онд “Хүйсийн овоо” ХХК болж өөрчлөгдсөн. “Хүйсийн овоо” ХХК-д нэгдлийн архив байхад зарим нэг бригадын цалингийн цэс үрэгдсэн болно...” Мөн Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 57 дугаартай тодохойлолтоор Бүрд сумын “Улаан туг” нэгдлийн 1979, 1980, 1981, 1982, 1984, 1986 1987, 1992 оны захиргаа аж ахуйн болон туслах үйдвэрийн цалингийн баримт шилжиж ирээгүй бөгөөд тус нэгдлийн хурлын тэмдэглэл, даргын тушаалыг шүүж үзэхэд Очирбатын Мөнхнасанд холбогдох баримт байхгүй гэсэн ба
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т зааснаар “эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ” гэж заасан байх тул О.Мөнхнасангийн ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч О.Мөнхнасангийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Монгол овогтой Очирбатын Мөнхнасанг 1979 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Өвөрхангай аймгийн Бүрд сумын “Улаан туг” нэгдэлд жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч О.Мөнхнасангийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсмогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Б.САРАНТУЯА