Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 0131

 

 

            Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум, Баянцогт 2-р багт оршин суугч  иргэн Боржигон овогт *******ийн / РД: *-/ улсад ажилласан байдал тогтоолгохыг хүссэн иргэний  хэргийг хянан  хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч  *******, гэрч С.Жамсран, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  С.Цэнд-Аюуш  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч  *******  шүүхэд гаргасан нэхэмжлэл, болон шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа:

Би 2016 оны 09 сараас хорт хавдартай болоод эмнэлэгт хэвтэж химийн хосолсон эмчилгээ хийлгэж байгаад 12 сард эмнэлгээс гарч группт орсон. Сэлэнгэ аймагт очиход нийгмийн халамжаас улсад ажилласан жилээ тогтоолго гэсэн. Сэлэнгэ аймгийн шүүхэд хандахад өөрийн орон нутгийн шүүхэд хандаж ажилласан жилээ тогтоолгох хэрэгтэй гэж хэлсэн. Би 1988 оны 03 сарын 01-ний өдрөөс 1992 оны 03 сарын 01-ний өдөр Сангийн аж ахуй өмч хувьчлалд орж өөрчлөгдөх хүртэл Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Сангийн аж ахуйн үтрэмд агро техникт, тоо бүртгэгчээр ажиллаж байсан. Миний тэр хугацаанд ажилласан хугацааны 04 жил 07 сар, 04 хоногийг  тогтоолгохоор хүсэлт гарсан боловч би хөдөлмөрийн дэвтэр дээрээсээ буруу хараад 1988 оны 03 сарын сарын 1 гээд ажилд орсон өдрөө бичсэн юм. Би улсад 03 жил 07 сар, 04 хоногийн хугацаагаар ажилласан жилээ тогтоолгохоор хүсэлт гаргаж байна гэв .

            Шүүх хуралдаанд  Иргэн *******гийн иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлт, эмчийн тодорхойлолтууд, комиссын шийдвэрүүд, хөдөлмөрийн дэвтэр, Сангийн аж ахуйн даргын ажилд томилох, ажлаас чөлөөлөх, ажилд түр авч ажиллуулах тухай тушаалууд, цалингийн түүвэр, үйлдвэрчний эвлэлийн батлах, гэрч асуулгах хүсэлт, шинээр гаргасан Засаг даргын тамгын газрын тодорхойлолт, гэрч асуулгах хүсэлт зэрэг нотлох баримтуудыг нэг бүрчлэн бичмэл нотлох баримтуудыг уншин сонсгож шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь :

              Иргэн *******  нь 1988 оны 07 сарын 26-ний өдрөөс 1992 оны 03 сарын 01-ний өдөр хүртэл  Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Сангийн аж ахуйн үтрэмд агро техникт, тоо бүртгэгчээр ажиллаж байсан 03 жил 07 сар 04 хоног улсад ажилласан хугацааг сэргээн тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.

             Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах  үндэслэлтэй байна гэж үзлээ.

            Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцсэн нотлох баримтууд зохигчийн тайлбараас үзхэд:

  Иргэн *******гийн 1988 оны 07 сарын 26-ний өдрөөс 1992 оны 03 сарын 01-ний өдөр хүртэл  Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Сангийн аж ахуйн үтрэмд агро техникт, тоо бүртгэгчээр 03 жил 07 сар 04 хоног улсад ажилласан нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул  Сангийн аж ахуйн даргын 1988 оны 07-р сарын 26-ний өдрийн 128 тоот “ажилд томилох тэтгэмж олгох тухай” тушаал 1990 оны 09-р сарын 12-ний өдрийн “ ажилд түр авч ажиллуулах тухай” тушаал, 1988, 1989 оны  цалингийн түүвэр, 1987 оны 03-р сарын 01-нээс 1992 оны 03-р сарыг дуустал  үйлдвэрчний эвлэлийн татвар төлснийг нотолсон 608801 тоот үйлдвэрчний эвлэлийн батлах, гэрч Цорс овогт Содномын Жамсрангийн /РД:МК50122419/ “******* 1988 онд Алтанбулагийн хөдөө аж ахуйн техникум төгсөөд Орхонтуулын Сангийн аж ахуйд агро техникчээр ажиллаж байсан. 1992 онд өмч хувьчлалд орж Сангийн аж ахуй тарах хүртэл хамт ажиллаж байсан. Би тэр үед Сангийн аж ахуйн Үйлдвэрчний хорооны даргаар ажиллаж байсан” гэсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байна гэж шүүх үзлээ.

             Дээрх нотлох баримтыг үндэслэн  *******г   1988 оны 07 сарын 26-ний өдрөөс 1992 оны 03 сарын 01-ний өдөр хүртэл  Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Сангийн аж ахуйн үтрэмд агро техникт, тоо бүртгэгчээр 03 жил 07 сар 04 хоног улсад ажилласан   хугацааг сэргээн тогтоож  шийдвэрлэлээ.

             Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар ******* улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй.

            Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ  нь:

            1.Монгол улсын  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овогт ******* 1988 оны 07 сарын 26-ний өдрөөс 1992 оны 03 сарын 01-ний өдөр хүртэл  Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Сангийн аж ахуйн үтрэмд агро техникт, тоо бүртгэгчээр 03 жил 07 сар 04 хоног улсад ажилласан   хугацааг сэргээн  тогтоосугай.

            2.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар *******г улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

            3.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            4.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш  ******* 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.

            5.Монгол улсын  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг  эс зөвшөөрвөл  ******* шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Г.САРАНТУЯА