Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 1117

 

2021.10.25                                   2021/ШЦТ/1117

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэргэл,

улсын яллагч Ж.Энхжаргал,

хохирогч Ц.Алтанзул,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ю.Батболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2103 00000 0241 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн *******, 2000 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Налайх дүүрэг, 4 дүгээр хороо, Алтайн 12 дугаар гудамж, 5 тоотод оршин суух гэх, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, /РД: /.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 21 цаг 53 минутын үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг, Алтан-Өлгийн зам, “Ами” хүнсний дэлгүүрийн зүүн урд замд Тоёота Приус-20 маркийн 05-48 УБӨ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авнаг гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Алтанзулын хөлийг дайрч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Ц.Алтанзул шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би тухайн үед нөхөртэйгөө цуг явж байгаад дэлгүүрийн гадаа сууж байсан чинь гудамжнаас гэнэт 1 тээврийн хэрэгсэл гарч ирээд намайг мөргөсөн. Хажуу булангаас машин гарч ирээд намайг мөргөөд чирээд яваад байсан. Манай нөхөр ардаас нь зогсооч гэсэн чинь доошоо зогсохгүй яваад байсан. Манай нөхөр цагдаа, түргэн дуудсан Замын хажуугаар явж байсан түргэний машин ирээд миний хөлийг боочхоод яваад өгсөн.. Гэмтэл согог судлалын үндэсний төв орж 7-8 оёдол тавиулсан. Намайг эмнэлэгт хэвтэж байхад 1 удаа ирсэн. Эдгээр хүмүүс манай эгч ээжтэй уулзахад хэдэн талаас нь дайраад барьж идэх гэж байсан гэсэн. Эмнэлэгт хэвтсэн 600.000 төгрөгийн тамгатай баримт даруулсан. Миний хөл шөнө маш их өвддөг. Хохирлоо нэхэмжилж байна” гэв.

Хохирогч Ц.Алтанзул мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...намайг дэлгүүрийн үүдэнд сууж байсан чинь дэлгүүрийн арын гудамжнаас хар өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл намайг мөргөчихөөд яваад байхаар нь би орилсон чинь тухайн тээврийн хэрэгсэл ухраад, манай нөхөр дэлгүүрээс гарч ирээд цагдаа болон түргэн тусламжийн байгууллага дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21/,

Иргэний хариуцагч Б.Доржравдан мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Би Тоёота Приус-20 05-48 УБӨ дугаартай машиныг 2018 оны 04 дүгээр сард өөрийн хамаатны дүү болох М.Нямгэрэл гэх хүнд 9 сая гаран төгрөгөөр худалдаж зарсан. Тэрнээс хойш машины нэрийг шилжүүлээгүй явж байгаа...цаашид хохирлыг барагдуулна....” гэх мэдүүлэг /хх-ийн 35/,

Гэрч Э.Бат-Очир мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... гадаа хүн “ёо ёо гээд машинд дайруулчихлаа” гээд орилоод байхаар нь гараад харсан чинь манай эхнэрийг хар өнгийн Приус маркийн тээврийн хэрэгсэл мөргөөд урд талын дугуй хэсэгт газар уначихсан байсан. Тэгэхээр нь би явж очоод ухраач гэж хэлсэн чинь тухайн тээврийн хэрэгслийн жолооч “би дайраагүй гээд хэрүүл” хийгээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37/,

Мөрдөгчийн магадлагаа: №179 “1.Тоёота Приус-20 маркийн 05-48 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолдооч Баясгаланбат овогтой Я нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2.Явган зорчигч Цээсүрэн овогтой Алтанзул нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн эсэх нь тогтоогдохгүй байна....” гэх магадлагаа /хх-ийн 61/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн №7410 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1. Ц.Алтанзулын биед тойгны дотор даруулган холбоосын сэмэрсэн урагдал, 4 толгойт булчингийн шөрмөсний тойг ясанд бэхлэгдэх хэсэгт хэсэгчилсэн урагдал, зүүн өвдөгт шарх, нүүр, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 43-44/,

“Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын төвийн 2021 оны 08 дугаар 19-ний шинжээчийн дүгнэлт /хх-ийн 51/,

Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Сонсгосон зүйл ангитай танилцлаа. Хуулийн байгууллагын гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 120-121/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 12/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 82/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 84/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 83/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч ******* нь 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 21 цаг 53 минутын үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг, Алтан-Өлгийн зам, “Ами” хүнсний дэлгүүрийн зүүн урд замд Тоёота Приус-20 маркийн 05-48 УБӨ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авнаг гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.Алтанзулын хөлийг дайрч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь

Хохирогч Ц.Алтанзулын: “...намайг дэлгүүрийн үүдэнд сууж байсан чинь дэлгүүрийн арын гудамжнаас хар өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл намайг мөргөчихөөд яваад байхаар нь би орилсон чинь тухайн тээврийн хэрэгсэл ухраад, манай нөхөр дэлгүүрээс гарч ирээд цагдаа болон түргэн тусламжийн байгууллага дуудсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Э.Бат-Очирын: “...гадаа хүн “ёо ёо гээд машинд дайруулчихлаа” гээд орилоод байхаар нь гараад харсан чинь манай эхнэрийг хар өнгийн Приус маркийн тээврийн хэрэгсэл мөргөөд урд талын дугуй хэсэгт газар уначихсан байсан. Тэгэхээр нь би явж очоод ухраач гэж хэлсэн чинь тухайн тээврийн хэрэгслийн жолооч “би дайраагүй гээд хэрүүл” хийгээд байсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч *******ыг Автотээврийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөрт нийт 1.366.770 төгрөгийг хохирогч Ц.Алтанзулд төлж барагдуулсан тул бусдад баримтаар төлөх төлбөргүй гэж шүүх шийдвэрлэв.

Харин хохирогч Ц.Алтанзул нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, ажилгүй байсан хугацааны цалин, цаашид гарах эмчилгээний талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

Шүүхээс шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлэгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг байдлыг харгалзан үзэж хуульд заасан торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. *******ыг Автотээврийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар *******ыг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар ******* нь 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол  хуулийн хүчин төгөлдөр болмогц 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

6. Хохирогч Ц.Алтанзул нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, ажилгүй байсан хугацааны цалин, цаашид гарах эмчилгээний талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                   

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР