| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2021/1022/Э |
| Дугаар | 1114 |
| Огноо | 2021-10-25 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Оюунбат |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 1114
2021 10 25 2021/ШЦТ/1114
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Тэргэл,
Улсын яллагч М.Оюунбат,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *******ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2106 00000 1830 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн *******, 1999 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэгт төрсөн, 22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, оюутан, ам бүл 4, ээж, аав, 1 дүүгийн хамт амьдардаг, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө гудамжны 89 дүгээр байрны 147 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /РД: /;
Шүүгдэгч Д.С нь 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Моннидер ХХК-ийн “Оргил” Амгалан салбар худалдааны төвөөс JackDaneils 3 ширхэг, Valentines 2 ширхэгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 399.200 төгрөгийн үнийн дүн бүхий бараа, бүтээгдэхүүн хулгайлж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Д.С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Дуламсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Оргил худалдааны төвд үйлчлүүлж байхдаа нэг эмэгтэй 18-58 цагт өөрийнхөө улаан өнгийн цүнхэнд 5 ширхэг Виски хулгайлаад цүнхэндээ хийгээд гараад явсан талаар манай хяналтын камерын ажилтанд шүүж байгаад мэдээд надад хэлсэн. Тухайн үед шууд барьж чадаагүй ба хяналтын камераа шүүж байхад нөгөө эмэгтэй гараад явсан байсан учраас цагдаагийн байгууллагад хандсан...Манай худалдааны төвөөс JackDaneils 3 ширхэг ба 1 ширхэгийн үнэ 93400 төгрөг, Valentines 2 ширхэг 1 ширхгийн үнэ 59500 төгрөгөөр жижиглэнгээр зарагдаж байсан. Эдгээр 5 ширхэг Виски алдагдаж 399200 төгрөгийн хохирол манай байгууллагад учирсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,
Гэрч С.Мөнх-Од мөрдөн шалгах мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” худалдааны төвд камер хянагчийн ажил хийдэг юм. Өнөөдөр буюу 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 19:00 цагийн үед манай дэлгүүрт үл таних 30 орчим настай эмэгтэй хүн ганцаараа үйлчлүүлэхээр ороод архи ундааны тасагт лангуун дээр худалдаалж байсан 5 ширхэг Вискийг хулгайлж авч гарсан байсныг манай худалдагч Жанслуу гэдэг эмэгтэй мэдээд надаар хяналтын камер шүүлгэхэд саарал өнгийн малгайтай цамц, цэнхэр өнгийн өмд, цагаан өнгийн гуталтай эмэгтэй хүн тэрэг түрж явж байхдаа тэрэг дотроо лангуун дээрээс 5 ширхэг Виски хийж гарсныг камерын бичлэгээр илрүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,
Яллагдагч Д.С нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би хүлээн зөвшөөрч байна, хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж, ахиж ийм бодлогогүй үйлдэл хийхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/,
2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол /хх-ийн 1-2/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 63/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 59/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.С нь 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Моннидер ХХК-ийн “Оргил” Амгалан салбар худалдааны төвөөс JackDaneils 3 ширхэг, Valentines 2 ширхгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 399.200 төгрөгийн үнийн дүн бүхий бараа, бүтээгдэхүүн хулгайлж бага хэмжээнээс дээш хохирол учруулж, хулгайлсан болох нь,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Дуламсүрэнгийн: “...Оргил худалдааны төвд үйлчлүүлж байхдаа нэг эмэгтэй 18-58 цагт өөрийнхөө улаан өнгийн цүнхэнд 5 ширхэг Виски хулгайлаад цүнхэндээ хийгээд гараад явсан талаар манай хяналтын камерын ажилтанд шүүж байгаад мэдээд надад хэлсэн. Тухайн үед шууд барьж чадаагүй ба хяналтын камераа шүүж байхад нөгөө эмэгтэй гараад явсан байсан учраас цагдаагийн байгууллагад хандсан...Манай худалдааны төвөөс JackDaneils 3 ширхэг ба 1 ширхэгийн үнэ 93400 төгрөг, Valentines 2 ширхэг 1 ширхгийн үнэ 59500 төгрөгөөр жижиглэнгээр зарагдаж байсан. Эдгээр 5 ширхэг Виски алдагдаж 399200 төгрөгийн хохирол манай байгууллагад учирсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч С.Мөнх-Одын: “...Би Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” худалдааны төвд камер хянагчийн ажил хийдэг юм. Өнөөдөр буюу 2021 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 19:00 цагийн үед манай дэлгүүрт үл таних 30 орчим настай эмэгтэй хүн ганцаараа үйлчлүүлэхээр ороод архи ундааны тасагт лангуун дээр худалдаалж байсан 5 ширхэг Вискийг хулгайлж авч гарсан байсныг манай худалдагч Жанслуу гэдэг эмэгтэй мэдээд надаар хяналтын камер шүүлгэхэд саарал өнгийн малгайтай цамц, цэнхэр өнгийн өмд, цагаан өнгийн гуталтай эмэгтэй хүн тэрэг түрж явж байхдаа тэрэг дотроо лангуун дээрээс 5 ширхэг Виски хийж гарсныг камерын бичлэгээр илрүүлсэн...”гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Д.Сад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Д.Сыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Сад хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Сыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаанд тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Сад хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаанд тэнсэж, түүнд 1 жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Д.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Сад урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР