Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 1110

 

 

 

 

 

 

 

 

    2021        10          25                                 2021/ШЦТ/1110

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Тэргэл,                            

Улсын яллагч Ц.Ганцэцэг,

Шүүгдэгч ******* /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.ад холбогдох эрүүгийн 2106 01824 1595 дугаартай хэргийг 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн *******, 1978 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 43 настай, бүрэн дунд бус боловсролтой, сантехникийн слесарь мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоогийн 16-18 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд 2005 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 386 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлагдсан,  /РД: /,

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ буюу 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 63 дугаар гудамжны 846 тоотод оршин суух, хадам дүү Б.Мөнхзулын гэрт ороод гарахдаа ширээн дээр нь цэнэглэх гээд орхисон байсан “Самсунг эс-8” маркийн гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.  

Хохирогч Б.Мөнхзул мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 63 дугаар гудамж, 846 тоот гэртээ бага насны хүүхэдтэйгээ хамт байж байхад ойролцоогоор 12 цагийн орчим манай хадам эгч Эрдэнэчимэгийн нөхөр Б ах согтуу гаднаас орж ирсэн. Би ахыг орж ирэхээр нь гэрээс зөрөөд гараад явсан. Тэгээд эргээд гэртээ ороод иртэл Б ах гэрээс гараад явсан байсан. Харин миний ширээн дээр цэнэглээд орхисон байсан самсунг эс-8 гар утас байхгүй алга болсон байсан. Манай гэрт тухайн үед гаднаас Баас өөр хүн ору ирээгүй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 12/,

Яллагдагч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 63 дугаар гудамж 846 тоотод оршин суух хадам дүү Пүрэвийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ очиж, эхнэр Б.Мөнхзулын самсунг эс-8 маркийн гар утас нь ширээн дээр нь цэнэглээстэй байхад нь хулгайлж, гэрээс нь авч гарсан гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 48/,

Самсунг эс-8 гар утсыг 350.000 төгрөгөөр үнэлсэн Ашид Билгүүн ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 21-23/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 29/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 28/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ буюу 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 63 дугаар гудамжны 846 тоотод оршин суух, хадам дүү Б.Мөнхзулын гэрт ороод гарахдаа ширээн дээр нь цэнэглэх гээд орхисон байсан “Самсунг эс-8” маркийн гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 350.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

            Хохирогч Б.Мөнхзулын: “...2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 63 дугаар гудамж, 846 тоот гэртээ бага насны хүүхэдтэйгээ хамт байж байхад ойролцоогоор 12 цагийн орчим манай хадам эгч Эрдэнэчимэгийн нөхөр Б ах согтуу гаднаас орж ирсэн. Би ахыг орж ирэхээр нь гэрээс зөрөөд гараад явсан. Тэгээд эргээд гэртээ ороод иртэл Б ах гэрээс гараад явсан байсан. Харин миний ширээн дээр цэнэглээд орхисон байсан самсунг эс-8 гар утас байхгүй алга болсон байсан. Манай гэрт тухайн үед гаднаас Баас өөр хүн орж ирээгүй юм...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч Б.Мөнхзул нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

Шүүгдэгч *******ад хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ад 250 /хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******ын урьд цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийн нэг хоногийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, 48 /дөчин найм/ цагийг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч, түүний эдлэх нийт ялыг 202 /хоёр зуун хоёр/ цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт найман дээшгүй цагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, ******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл *******ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Т.ШИНЭБАЯР