Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 00658

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 05 өдөр                     Дугаар 142/ШШ2017/00658                                   Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1978 онд төрсөн, 39 настай, эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг багийн 04 дүгээр гудамжны 07 тоотод оршин суух Монгол овгийн Лхагваагийн Сайнтуяагийн  /регистрийн дугаар ФБ78040961/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1971 онд төрсөн, 46 настай, эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг Ундрагын 24 дүгээр гудамжны 04 тоотод оршин суух Боржигон овгийн Бавуугийн Дэлгэрбаатарт /регистрийн дугаар ГИ71100711/ холбогдох хүүхдийн эцэг тогтоож, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Сайнтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Сайнтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2014 онд Б.Дэлгэрбаатартай танилцаж, гэр бүлийн харьцаатай байсан. Бидний дундаас 2015 оны 08 дугаар сарын 22-нд хүү С.Эрдэнэбүрэн төрсөн. Б.Дэлгэрбаатар нь өөр хүнтэй гэрлэлтийн баталгаатай байсан учир миний бие хүүгээ өөрөөрөө овоглосон. Тухайн үед Б.Дэлгэрбаатар нь их уурлаж агсам тавьж, намайг зодсон. Хүү бид 2 2017 оны 10 сарын 25-с аав Лхагваагийнд байнга амьдарч байна. Тэрээр одоо болтол биднийг эргэж тойрдоггүй ба хүүхдээ өөрөө тэжээ гэж байнга хэлдэг. Одоо хүү маань 1 нас 7 сартай, би өөрийн гэсэн ажил төрөлгүй, 2 хүүгийн хамт амьдардаг учир 2015 оны 08 дугаар сарын 22-нд төрсөн хүү С.Эрдэнэбүрэнгийн төрсөн эцэг нь Б.Дэлгэрбаатар мөн болохыг тогтоож, Б.Дэлгэрбаатараас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Сайнтуяа нь хариуцагч Б.Дэлгэрбаатарт холбогдуулан хүүхдийн эцэг тогтоож, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Л.Сайнтуяа хариуцагч Б.Дэлгэрбаатартай гэрлэлтээ бүртгүүлээгүй хамтран амьдарч тэдний дундаас 2015 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүү С.Эрдэнэбүрэн төрсөн, хүүгээ нэхэмжлэгч өөрөөрөө овоглон төрсний гэрчилгээ авсан нь 6101001642 дугаар хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байна.

Хүү С.Эрдэнэбүрэн нь одоо эхийн асрамжинд байж эрүүл бойжиж байгаа нь Баян-Өндөр сумын Булаг багийн засаг даргын тодорхойлолт, “Нийцэл” өрхийн эрүүл эмнэлгийн тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангасан баримтууд тул шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон.

Хариуцагч Б.Дэлгэрбаатарт 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн хувь гардуулж нэхэмжлэлтэй холбоотой хариу тайлбарыг 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдэж, эрх үүрэг танилцуулсан боловч хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй.

Мөн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 09 цаг 00 минутад шүүх хуралтайг мэдэгдсэн боловч хариуцагч Б.Дэлгэрбаатар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй.

Хариуцагч нь нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, мөн шүүх хуралдааны тов мэдэгдэхэд шүүхэд ирж тайлбар өгөөгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийг байлцуулахгүйгээр түүнийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Тодруулбал Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2015 оны 08 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү С.Эрдэнэбүрэнгийн эцэг нь Б.Дэлгэрбаатар мөн болохыг тогтоож, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан Б.Дэлгэрбаатараас хүүхдийн тэтгэлэг гаргуулж нэхэмжлэгчид олгож,  хариуцагчаас  хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн тул хариуцагчийн 1 жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэгийн дүнгээс тэмдэгтийн хураамж тооцож 29 145 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Өөрөөр хэлбэл Б.Дэлгэрбаатар нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар хүү С.Эрдэнэбүрэнг 11 нас хүртэл  амьжиргааны доод түвшингийн 50 хувиар,  11-16 нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэх үүрэгтэй. 

Орхон аймагт амьжиргааны доод түвшингийн хэмжээ сард 170 800 төгрөг ба үүнийг 1 жилээр тооцоход 1 024 800  төгрөг болох ба энэ дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 29 145 төгрөгийг хариуцагч Б.Дэлгэрбаатараас гаргуулж улсын орлогод оруулах үндэстэй.

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурьдав.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 заасныг баримтлан 2015 оны 08 дугаар сарын 22-ны өдөр төрсөн хүү С.Эрдэнэбүрэнгийн эцэг нь Б.Дэлгэрбаатар мөн болохыг тогтоосугай.

 2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2015 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүү С.Эрдэнэбүрэнг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэх тэтгэлгийг сар бүр эцэг Б.Дэлгэрбаатараас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөлөөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Б.Дэлгэрбаатараас 29 145 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.

4.Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Р.ҮҮРИЙНТУЯА