Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/247

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

  Улсын яллагч Г.Чанцалдулам

  Шүүгдэгч О.Д************ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О************ын Д************ид холбогдох эрүүгийн ************ дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгчийн биеийн байцаалт: Холбогдсон хэргийн талаар: (Яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч О.Д************ нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Баян-Эрхт гэх газарт 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 32-04 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас тухайн тээврийн хэрэгсэлд ачиж явсан өвсөнд дарагдаж зорчигч А.Э************ийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Д************ нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Баян-Эрхт гэх газарт 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 32-04 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас тухайн тээврийн хэрэгсэлд ачиж явсан өвсөнд дарагдаж зорчигч А.Э************ийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ************ дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч О.Д************ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр би өөрийн хадам ээж А.Э************ийн хамт Түнэл сумын 3 дугаар баг Баян-Эрхт гэх газарт хадлан хийж байгаад хадлангаар авсан өвсөө өөрийн эзэмшлийн 32-04 ХӨВ улсын дугаартай Супер портер маркийн машинд ачаад өвөлжөө рүү зөөгөөд явж байсан. өвөлжөө рүү явах замд хазгай сайртай газраар явж байхдаа би хадам ээжийг машинаасаа буулгаад та явган явж бай энэ их эвгүй зам байна машин осолдож магадгүй гэж хэлээд хадам ээжийг машинаас буулгаад хөдлөөд хэсэг явж байгаад машин зүүн тийшээ гээ уначихсан юм. Би тэгээд машины нөгөө талын хаалганы цонхоор гарсан. Тэгээд ээжийг дуудсан боловч ээж дуугарахгүй байхаар нь би тэр хавиар зөндөө хайж гүйгээд ээжээ, ээжээ гэж орилсон боловч ээж дуугарахгүй байхаар нь би машинд даруулчихлаа гэж тухайн машин унасан газартай ойрхон өвс хадаж байсан учраас тэд нарт очиж болсон явдлыг хэлсэн. Тэгээд тэнд байсан хүмүүс ирээд машинд ачаатай байсан өвсийг тарааж үзэхэд өвсөн доороос хадам ээж гарч ирсэн. Тэгээд ээжийг амьсгал хураасныг мэдсэн. ...” гэх мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-1х),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-4-9х),

Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл (хх-10х),

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хх-11х),

Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл (хх-12-13х),

Баримт бичиг хураан авсан тухай прокурорын зөвшөөрөл (хх-15х), п

Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл (хх-16х),

Цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл (хх-30х),

Хохирогч М.О************ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...өнгөрсөн 9 дүгээр сарын 01-ний өдөр Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3 дугаар баг Баян-Эрхт гэх газарт манай ээж, талийгаач Эрдэнэдаваа, манай хүргэн ах Д************ нар хадлангаа бэлдэж байгаад бэлдсэн өвсөө өвөлжөө рүү машинаар зөөж яваад машин нь газрын уруу руу унаад машины хажууд явганаар явж байсан ээж маань машинд ачсан байсан өвсөнд даруулж газар дээрээ шууд нас барсан байсан. миний мэдэх зүйл энэ л байна. ...миний бодлоор манай ээжийг нас барахад хэн нэгний буруутай үйл ажиллагаа байхгүй байх гэж бодож байгаа. Би хүргэн ах Д************ийг манай ээжийг санаатайгаар албаар амь насыг нь хохироосон гэж үзэхгүй байгаа. Надад одоо гомдол санал байхгүй. ...” гэх мэдүүлэг,

Гэрч М.Цоозойн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ”... тухайн өдөр Түнэл сумын 3 дугаар баг Баян-Эрхт гэх газарт өвс бэлдэж байсан. тэгээд оройны 19 цагийн үед манай нутгийн Д************ над дээр гүйж ирсэн. Тэгээд их сандарсан байдалтай гүйж ирсэн. Д************ ирээд ээж маань алга болчихлоо гэж хэлсэн. Тэгээд бид нар тэр хавиар талийгаачийн нэрийг дуудаж жаал орилсон боловч дуугарахгүй байсан. тэгэхээр нь бид нар өвсөн дор орчихлоо гэж бодоод өвсийг ухаж үзтэл өвсөн доороос талийгаачийн цогцос гарч ирсэн. Тэгээд бид хүн амьтанд хэл хүргэсэн юм. ...” гэх мэдүүлэг (хх-27х),

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 138 дугаартай:

  1.  А.Э************ийн биед цээжний гадна хэсэгт цус харвалт, цээжний баруун хэсгийн зөөлөн эдэд цус хуралт, баруун зүүн уушгины дэлбэнд цус хуралт бяцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр цээжний хэсэгт удаан дарсны улмаас үүссэн гэмтэл байх боломжтой.  Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.1-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  3. А.Э************ийн биед үүсэн гэмтлүүд нь үхэлд шууд хүргэсэн байна.
  4. А.Э************ийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
  5. А.Эрдэнэдаваа нь механик амьсгал бүтэлт буюу цээж дарагдлын улмаас нас барсан байна.
  6. Үхлийн шалтгаан нь цээжний гадаргууд цэгчилсэн цус харвалт, цээжний баруун хэсгийн зөөлөн эдэд цус хуралт, уушги цээжний хөндийг дүүргээгүй авчсан, уушги агааржилтгүй, баруун зүүн уушгины дэлбэнд бяцарсан зэрэг шинж тэмдгээр батлагдаж байна. ... гэх дүгнэлт (хх-32х),Хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-37-38х),

Мөрдөгчийн магадалгаа (хх-43-44х),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

            О************ын Д************ийн иргэний үнэмлэхийн хуулбар (хх-57х), Хөвсгөл аймгийн Түнэл сумын Баян-Эрхт багийн Засаг даргын тодорхойлолт (хх-58), О************ын Д************ийн жолоочийн үнэмлэхийн хуулбар (хх-59х), 32-04 ХӨВ улсын дугаартай техникийн гэрчилгээний хуулбар (хх-60х), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-61х) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн ************ дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О.Д************ нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Баян-Эрхт гэх газарт 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 32-04 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад замын автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас тухайн тээврийн хэрэгсэлд ачиж явсан өвсөнд дарагдаж зорчигч А.Э************ийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч О.Д************ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-1х),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-4-9х),

Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл (хх-10х),

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хх-11х),

Хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл (хх-12-13х),

Баримт бичиг хураан авсан тухай прокурорын зөвшөөрөл (хх-15х), п

Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл (хх-16х),

Цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл (хх-30х),

Хохирогч М.Отгонбаатарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч М.Цоозойн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-27х),

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2021 оны 09 дүгээр сарын өдрийн 13 дугаартай дүгнэлт (хх-31х),

Мөрдөгчийн 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн магадалгаа (хх-43х),

Шүүгдэгч О.Д************ нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь хохирол гомдол, санал хүсэлт байхгүй гэх мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч О.Д************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

         Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

         Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй байдал нөлөөлсөн гэж үзлээ.

         Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг шүүгдэгч О.Д************ нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

    Шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцон үйлдсэн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

   Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч О.Д************ нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас А.Э************ийн амь насыг хохироосон бөгөөд хохирогч М.Отгонбаатар нь хохирол гомдол, нэхэмжлэх зүйлгүй  гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

  Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

  Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч О.Д************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

  Шүүгдэгч О.Д************ нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-61)-аар тогтоогдож байна.

        Шүүгдэгч О.Д************ нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзлээ.

       Шүүх улсын яллагчаас гаргасан гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын ялын дүгнэлтэд дүгнэлт хийн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэсний дагуу прокурорын санал болгосон 1 жилийн хугацаагаар тэнсэх саналыг шүүгдэгч О.Д************ нь хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д************ид оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Эрүүгийн ************ дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүх хэргийг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1-4 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Ямаат овогт О************ын Д************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О************ын Д************ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жил, 1 (нэг) сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д************ид оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар О.Д************ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

            5. Хэрэгт хураагдан ирсэн О.Д************ийн №205779 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Хөвсгөл аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

            6. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч О.Д************ид хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            7. Эрүүгийн ************ дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч О.Д************оос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

             8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Д************ид шүүхээс авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.БЭЭЖИН