Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 128/2023/0036/З |
Дугаар | 221/МА2023/0410 |
Огноо | 2023-06-21 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 221/МА2023/0410
2023.06.21******* 221/МА2023/0410
“Ж” ХХК*******ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, З.М
Нэхэмжлэгч “Ж” ХХК
Хариуцагч нийслэлийн Засаг дарга
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 02*******ны өдрийн 404 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Баасанцэрэн
Хэргийн индекс: 128/2023/0036/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Ж” ХХК*******иас нийслэлийн Засаг даргад холбогдуулан “... нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02*******ны өдрийн А/413 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”*******аар маргажээ.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 02*******ны өдрийн 404 дүгээр шийдвэрээр Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Ж” ХХК*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02*******ны өдрийн А/413 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, З.М дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Шүүхийн шийдвэр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, холбогдох хууль тогтоомж зэргийг зөрчсөн гэх үндэслэлээр дараах тайлбарыг хүргүүлж гомдол гаргаж байна.
3.2. Нийслэлийн Засаг даргаас Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4, 20 дугаар зүйлийн 20.2.2, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 56 дугаар зүйлийн 56.1, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1 дэх заалтыг үндэслэн ойн сан бүхий газар дээр газар олголт хийгдсэн нь бодит нөхцөл байдал дээр тогтоогдож байгаа мөн Улаанбаатар хотын нийт хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж байгаа тул нийтийн эрх ашгийг хамгаалж гарсан захиргааны акт юм.
3.3. Мэргэжлийн хяналтын газраас 2021 оны “Арга хэмээ авах тухай” 02*******01/1355 дугаартай албан бичгээр нийслэлийн Засаг даргад хандан Хан*******Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Зайсангийн гүүрний зүүн талд Ойн сан бүхий газарт иргэн, аж ахуй нэгжид газар эзэмшүүлсэн Ойн тухай хууль, Усан са бүхий газарт газар эзэмшүүлсэн зэрэг нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсгийг зөрчиж байх тул нийслэлийн Засаг даргаас Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтын дагуу газар эзэмших эрхийг хүчингүй болгосныг анхан шатны шүүх харгалзан үзэлгүйгээр шийдвэрлэсэн.
3.4. Иймд нийслэлийн Засаг даргын 2021 оны А/413 дугаар захирамжийг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.
2. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив. Үүнд
2.1. Маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 02*******ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/413 дугаар захирамжаар “... Хан*******уул дүүргийн 17 дугаар хороо /хуучнаар 11 дүгээр хороо/*******ны нутаг дэвсгэрт нийслэлийн Засаг даргын 2020 оны А/140 дүгээр захирамжаар газар ашиглах эрх олгогдсон “Ж” ХХК нь хууль ёсны ашиг сонирхол, нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн байх тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож, ингэхдээ Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4, 20 дугаар зүйлийн 20.2.2, 39 дүгээр зүйлийн 39.1.4, 56 дугаар зүйлийн 56.1, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.1, 48.2.2 дахь заалтыг үндэслэсэн байна.
2.2. Захиргаа өмнө нь гаргасан хууль бус шийдвэрээ хүчингүй болгох тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийг баримтлахаар, тухайлбал эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг 48.2*******т заасан үндэслэлээр л хүчингүй болгох ба ингэхдээ хандсан этгээдийн зүгээс “захиргааны актыг гаргуулахдаа хууран мэхлэх, айлган сүрдүүлэх, авлига өгөх буюу бусад хууль бус аргыг хэрэглэсэн”*******ээс бусад тохиолдолд хүчингүй болгох боломжтойг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь заалтаар зохицуулжээ.
2.3. Нэхэмжлэгчид нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2008 оны 03 дугаар сарын 10*******ны өдрийн “Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл зөвшөөрч батлах тухай” 18 дугаар тогтоолоос улбаалан гарсан нийслэлийн Засаг даргаас 2010 оны 204 дүгээр, 2014 оны А/916 дугаар, 2016 оны А/562 дугаар, 2020 оны А/140 дүгээр захирамжуудаар газар ашиглах эрх олгосноос хойш /эерэг нөлөөлөл бүхий/ захирамжийг хүчингүй болгосон маргаан бүхий акт болох 2021 оны А/413 дугаар тушаалын үндэслэлд Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2*******т заасан үндэслэлийн аль нэг нь хамаарч байгаа гэдэг нь тогтоогдоогүйгээс гадна хариуцагч өмнөх шийдвэрээ хүчингүй болгосон нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашгийг хөндсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
2.4. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг хүчингүй болгох үндэслэлийг тодорхой зааснаар хууль тогтоогч захиргааны эрх хэмжээг хязгаарласан, өөрөөр хэлбэл захиргааны байгууллага өмнө нь гаргасан хууль бус актаа гагцхүү хуульд заасан зайлшгүй, тодорхой нөхцөл бүрдсэн тохиолдолд хүчингүй болгох боломжтой.
2.5. Гэтэл нэхэмжлэгчээс маргаан бүхий газарт газрын дэд бүтцийн ажил, газрын дуудлага худалдааны үнэ, жил бүрийн газрын үнэ төлсөн зэрэг нь эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн байх бөгөөд хариуцагчаас бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, хариуцагчийн тайлбарлаж байгаа Захиргааны ерөнхий хуулийн 48.2.1, 48.2.2*******т заасан “... хууль болон бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол болон нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн” гэх хуулийн урьдчилсан нөхцөл хэрхэн бий болсон, маргаан бүхий акт хүчин төгөлдөр болсноор хэний ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхол яаж сэргэх талаар тодорхой үндэслэл бүхий нотолгоонд тулгуурлаж гарсан гэж үзэхээргүй байна.
3. Аливаа захиргааны байгууллага өөрийн санаачилгаар хэн нэгэн этгээдийн хувьд эерэг нөлөөлөлтэй хууль бус захиргааны актыг хүчингүй болгохдоо /Захиргааны ерөнхий хуулийн 48.2/ энэхүү хуульд заасан үндэслэлийг тодорхой заах бөгөөд түүнийхээ үндэслэлийг нотлох учиртай. Хэдийгээр хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1. “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/*******ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэснийг үндэслэсэн байх боловч энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2*******т заасан үндэслэлд, тухайлбал маргаан бүхий актад дурдсан 48.2.1. “хууль, ...*******д түүнийг хүчингүй болгохоор заасан бол” гэсэнд хамаарахгүй юм. Хуулийн энэхүү заалтыг маргаан бүхий актад заасан хүчингүй болгож буй үндэслэл нь өөрөө холбогдох хуульд тодорхой заасан байхыг ойлгохоос бус Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1*******д заасан ерөнхий зохицуулалтыг шууд ойлгохгүй юм.
3.1. Тодруулбал, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1*******д заасан ерөнхий үндэслэл нь өөрөө Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2*******т заасан тодорхой үндэслэлээр хязгаарлагдах бөгөөд ойн сан бүхий газрын хамгаалалтын бүс болон усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн газартай давхацсан гэж үзэж нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож байгаа бол ямар хуулийн хэм хэмжээг хэрхэн зөрчсөн талаар дурдаж, дүгнэх учиртай.
3.2. Өөрөөр хэлбэл, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2008 оны 03 дугаар сарын 10*******ны өдрийн 18 дугаар тогтоолоор Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний үндсэн шийдлийг хэрэгжүүлэх, дэд бүтцийн шугам сүлжээнд ойр байрлалтай гэр хорооллыг барилгажуулах зорилгоор маргаан бүхий газарт хийгдсэн Зайсан толгой орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг зөвшөөрч баталсны дагуу нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газрын орчимд ус, дулааны техникийн нөхцлийг шийдсэний үндсэн дээр орон сууцны хотхон, хороолол баригдсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, энэ нь Газрын тухай хуульд заасан /газар эзэмших, ашиглах/ эрхийг цуцлах үндэслэлд хамаарахгүй юм.
4. Иймд давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 02*******ны өдрийн 404 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3*******д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН