Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 00667

 

 

 

 

 

 

2017 оны 06 сарын 07 өдөр                    Дугаар 142/ШШ2017/00667                                     Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: 1986 онд төрсөн, 31 настай, эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг багийн 31 дүгээр гудамжны 01 тоотод оршин суух Наран овгийн Мандалхүүгийн Уугантуяагийн /регистрийн дугаар ИЦ86042066/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1985 онд төрсөн, 32 настай, эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн Харуулын байрны 07 тоотод оршин суух Боржигон овгийн Баттөмөрийн Батхуягт /регистрийн дугаар ГИ85092111/ холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн  нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагч М.Уугантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч М.Уугантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Б.Батхуягтай 2009 онд танилцаж гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. 2010 оны 02 дугаар сарын 26-нд хүү Чинхүсэл төрсөн. Бид 2010 оноос хоорондоо таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдрах болсон. Сүүлийн үед бид хоорондоо таарч тохирохгүй болж цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтийг цуцлаж өгнө үү, хүү Чинхүсэлийг өөрийн асрамжинд авна, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй” гэжээ.

Хариуцагч Б.Батхуяг шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие М.Уугантуяагийн гаргасан  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Хүүхдээ ээжийнх нь асрамжинд өгөхийг зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч М.Уугантуяа нь хариуцагч Б.Батхуягт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн  нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Гэрлэгчид нь 2008 онд гэр бүл болж, 2009 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлсэн тэдний дундаас 2010 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүү Б.Чинхүсэл төрсөн нь Г-1007 дугаар гэрлэлтийн гэрчилгээ, Г-515 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар,  зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангасан баримтууд тул шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон.

Зохигчид хэн аль нь гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага гаргаагүй, гэрлэлт цуцлахыг аль аль нь зөвшөөрч байгаа, удаан хугацаанд тусдаа амьдарч байгаа зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан зохигчдын гэрлэлтийг цуцлаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь хүү Б.Чинхүсэлийг өөрийн асрамжинд авна, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэсэн шаардлага гаргасан ба хариуцагч хүүхдийн асрамжийн талаар маргаагүй, хүүхдийг санал зэргийг харгалзан хүү Б.Чинхүсэлийг эх М.Уугантуяагийн асрамжинд үлдээж шийдвэрлэв.

Хариуцагч Б.Батхуяг өөрийгөө эзгүйд хэргийг шийдвэрлэж өгөхийг хүссэн хүсэлт ирүүлсэн тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200  төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгч хариуцагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг гаргуулахгүй гэснийг дурьдав.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар нэхэмжлэгч М.Уугантуяа, хариуцагч Б.Батхуяг нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2010 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Б.Чинхүсэлийг эх М.Уугантуяагийн асрамжид үлдээсүгэй.

3.Зохигчид эд хөрөнгийн маргаангүй, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурьдсугай.

   4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч хариуцагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг гаргуулахгүй гэснийг дурьдсугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хувийг хүчин төгөлдөр болсноос хойш 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЗДТГ-ын иргэний бүртгэлийн ажилтанд явуулахыг шүүгчийн туслах Б.Жадамбад даалгасугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймаг дахь иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Р.ҮҮРИЙНТУЯА