Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 2021/ШЦТ/997

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,    

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхжин,

Улсын яллагч Б.Энэрэл,

Шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :     

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.М-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2008022290368 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.       

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн, эрэгтэй, 34 настай, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “ *** ”ХХК-д нярав ажилтай гэх, ам бүл ***, ээжийн хамт Ховд аймгийн Жаргалант сум ***-р баг Бичигт *** дугаар гудамж *** тоотод оршин суух албан ёсны хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *** овогт *** -ийн ***, РД: *** ,   

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/  

Шүүгдэгч Б.М нь 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 12 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо *** -ийн *** тоотод байх иргэн Д.Н-ын гэрт цэнэглэж үлдээсэн иргэн А.А-ийн эзэмшлийн redmi note 8 загварын гар утсыг “утсаар яриад өгье” гэж хэлээд бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч авсны улмаас бусдад 499.900 төгрөгийн хохирол учруулсан, залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :  

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Б.М нь 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр *** цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хороо ***-ийн *** тоотод байх иргэн Д.Н-ын гэрт цэнэглэж үлдээсэн иргэн А.А-ийн эзэмшлийн redmi note 8 загварын гар утсыг “утсаар яриад өгье” гэж хэлээд бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч авсны улмаас бусдад 499.900 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- иргэн А.А-аас Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан өргөдөл /хх-01, 13/,

- хохирогч А.А-ийн ... 2020 оны 06 дугаар сарын 14-ны өдөр өөрийн найз болох Н.О-ын амьдардаг Сонгинохайрхан дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах гэрт нь очиж хоносон юм. Тэгээд Н бид хоёр архи уугаад сууж байтал гаднаас Н найз М орж ирэхээр нь бид гурав  нийлж ууж байгаад унтаж амарсан юм. Тэгээд би маргааш өглөө нь дэлгүүр явах үедээ Н-ын дүү Н-д өөрийн худалдаж аваад удаагүй байсан Redmi-note 8 маркийн гар утсыг үлдээчхээд явчихсан. Тэр хооронд М нь НА-ээс миний гар утсыг аваад “утсаар ярьчихаад өгье” гэж хэлээд авч гараад буцаж ирээгүй...Тэгээд хэдэн өдрийн дараа Н-д М  үлдээчхээд яваад өгсөн байсан...2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр *** ХХК-наас 499000 төгрөгөөр худалдан авсан утас байсан. Худалдан авсан үнээрээ үнэлнэ...гэх мэдүүлэг /хх-19/,

- гэрч Г.Н-ын... Тухайн өдрийн өглөө 12 цагийн орчим гэртээ ээжийн хамт байж байтал манай нагац ах Н-ын найз А гэрт орж ирээд өөрийн худалдан авсан гэх Redmi-note 8 маркийн цэнхэр өнгийн гар утсаа цэнэглээд байж бай гээд үлдээсэн...Гар утсыг нь цэнэглэж үлдээчихээд хашаандаа өөрийнхөө эзэмшлийн тээврийн хэрэгслээ угааж байтал А , Н нартай хамт байсан М гэх залуу над дээр ирээд А-ийн утсыг түр өгч бай, би нэг хүнтэй утсаар ярих гэсэн юм гэхээр нь өгчихсөн юм. Тэгээд машинаа угааж дуусчхаад байж байтал А ах ирээд утсаа авах гэтэл би М-г авч явсан талаар хэлсэн. Тэгээд А ах гайгүй байлгүй дээ гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд ирэхгүй байж байгаад оройн 22 цаг орчим М ирэхдээ 200000 төгрөгөөр А ахын гар утсыг тавиад уучихсан гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-27-28/,

- гэрч Д.Н-ын...2020 оны 06 сарын 14-ны өдөр М бид хоёр манайд архи уусан бөгөөд тухайн үед манайхаар найз А ирж, бид гурав хоносон бөгөөд маргааш өглөө нь А нь худалдаж авсан Redmi-note 8 маркийн гар утсаа манай нагац дүү Н өгч, үзүүлэхээр үлдээчхээд явсан байсан. Би тухайн үедээ унтаж байсан бөгөөд М манай дүүгээс А-ийн утсыг хүнтэй яриад өгье гэж хэлээд авч явсан байсан, шөнө нь М нь ирээд А-ийн утсыг асуутал би хувь хүнд тавьсан гэж ярихаар нь бид хүлээсэн тэгээд сүүлдээ М-ээс ямар учиртайг асуутал нэг утасны дугаар өгөхөөр нь тэр хүнтэй нь ярьтал би 200000 төгрөгөөр худалдаж авсан, зарчихсан гэхээр нь цагдаад өргөдөл гаргасан байсан...гэх мэдүүлэг /хх-32-33/,   

- гэрч Г.М-ын... 2020 оны 06 дугаар сарын дундуур Ховд аймгийн танил М над руу залгаад “мөнгөний хэрэг гарсан, ах нь өөрийнхөө барьж байгаа утсаа ломбардад тавих гэсэн чинь хайран санагдаад таньдаг хүндээ зарах санаатай холбогдож байна” гэхлээр нь би “хулгайн утас биш биздээ, дараа нь би хэрэгт холбогдвол лай болно шүү дээ” гэсэн чинь “ юу яриад байгаа юм бэ, ах нь яаралтай хүн рүү мөнгө шилжүүлэх хэрэг гараад байна” гэхээр нь гар утсыг нь аваад 200000 төгрөг өгсөн...Дараа нь М надад 200000 төгрөг өгөөд, гар утсаа аваад салцгаасан...гэх мэдүүлэг /хх-37-38/,  

- *** ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан... *** маркийн гар утасны нийт хохирлын дүн 499.900 төгрөгөөр тогтоож байна .../хх-44-45/,

- Рэдми нөте-8 маркийн гар утасны баталгааны хуудас, худалдан авсан гэх баримт /хх-49/,

- хохирогчид эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-51/,

- шүүгдэгч Б.М-ийн өгсөн...Би зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би А-ийн гар утсыг худал хэлж аваад 200.000 төгрөгөөр зараад, архи авч уусан...гэх мэдүүлэг //хх-86/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгч тухайн гэмт хэргүүдийг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.

Оролцогч талууд хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар маргаангүй байх тул тус хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулан дүгнэхгүйгээр тус шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн болохыг тэмдэглэв.      

Иймд шүүгдэгч Б.М-г залилах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.      

Тус гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.М нь хохирогчид гар утсыг биет байдлаар өгсөн /хх-51, шүүх хуралдааны тэмдэглэл/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:      

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.  

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн,  түүний туслах жолооч, нярвын ажил хөдөлмөр эрхэлдэг гэснийг үгүйсгэсэн баримтгүй болон түүний амьдрал ахуй, бусад хувийн байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж хэрэгт авагдаж /хх-41, 54-56, 61-64, 73, 86, шүүх хуралдааны тэмдэглэл/, судлагдсан болно.                    

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар болон эрхэлж буй ажлаа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэв.     

Уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч 2021.09.27-ны өдрөөс 2021.10.01-ны өдрийг хүртэл нийт 4 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдав.      

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Б.М-г залилах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.М-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.             

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар Б.М-д оршин суугаа газар болон эрхэлж  байгаа ажлаа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.       

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.М тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй болон гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд мэдэгдсүгэй.          

5. Б.М бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон 4 хоногтой, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.       

6. Б.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, түүнийг даруй суллаж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.                  

7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

8. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай

           9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   Б.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.           

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.ГАНБААТАР