Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 261

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Ч” ХХК

Хариуцагч: АМГТГ

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 11 дүгээр зүйлийн 11.1.19, 26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсгийг тус тус үндэслэн “Чт” ХХК-ийн эзэмшиж байсан XV-0******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн 15,768.58 гектар талбайд дүйцүүлэн нөхөн олговрын зориулалтаар хавсралтад заасан солбицол бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хавсралтад заасан солбицол бүхий талбайд шинээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг АМГТГ- даргад даалгах”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Ө.М, М.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Чт” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Чт” ХХК нь анх 2011 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл геологи хайгуулын салбарт тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа дотоодын хөрөнгө оруулалттай үндэсний компани юм. Манай компани болон манай хамааралтай, холбоотой компаниуд нь 1996 оноос эхлэн геологи, уул уурхайн салбарт геологи, хайгуул, судалгаа шинжилгээний ажлыг өнөөдрийг хүртэл хийж ирлээ. Энэ хугацаанд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрт нийт 6 тэрбум орчим төгрөгийг Ашигт малтмалын газар, Сангийн яаманд төлж, нийт 30 орчим тэрбум төгрөгийг геологи, хайгуулын ажилд зарцуулаад байна.

Манай компани 2008.12.08-ны өдөр Б-аймгийн Т, Б сумын нутагт орших Хүнгүйн нурууны 15,782 гектар талбайтай *******Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Т-У” ХХК-аас шилжүүлэн авч хууль ёсоор эзэмшиж эхэлсэн. Урьдчилсан таамгаар дээрх талбайд байгаа орд газар нь 7,560 тонн мөнгөний нөөцтэй. Ингээд үйл ажиллагаагаа явуулж байтал 2009 онд Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдаж, дээрх тусгай зөвшөөрлийн талбай бүхэлдээ хуулиар хориглосон талбайд хамаарч манай компани хайгуулын үйл ажиллагаагаа цааш явуулах боломжгүй болж, эрх ашиг маань зөрчигдөж хохирч эхэлсэн.

Манай компанийн хууль ёсоор эзэмшиж байсан талбайг төр хууль гаргах замаар мэдэлдээ буцаан авсан учраас тусгай зөвшөөрлийн төлбөр, хайгуулын ажлын зардал, бусад хөрөнгө оруулалтын зардал буюу учирсан хохирлынхоо нөхөн олговрыг авахаар Ашигт малтмал газрын тосны газарт удаа дараа хандаж байсан боловч нөхөн олговор улсын төсөвт тусгагдаагүй гэдгээр боломжгүй хариуг өгч байсан. Ингээд 2016 онд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016.09.06-ны өдрийн 624 дүгээр шийдвэрээр нийт 235,417,168 төгрөгийн нөхөн олговрыг “Чт” ХХК-д олгохыг АМГТГ- дарга, Сангийн яамны Төрийн сангийн газарт тус тус даалгаж шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэр гараад 2 жилийн хугацаа өнгөрч байгаа хэдий ч өнөөдрийг хүртэл манай компанид нөхөн олговор олгоогүй байгаа болно. Нөхөн олговор авах талаар Ашигт малтмал газрын тосны газарт 2018.05.30-ны өдөр хандахад 2018.07.06-ны өдрийн албан бичгээр Засгийн газраас тогтоосон хилийн заагт хамаарагдсан тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөн олговрын зориулалтаар олгох мөнгөн хөрөнгийг улсын төсөвт суулгаж өгөөгүй, нөхөн олговор олгох боломжгүй гэсэн хариуг өгсөн. Нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэхдээ нэгэнт мөнгө өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн тул Ашигт малтмалын тухай хуулийн 9-р зүйлийн 9.1.13, 26-р зүйлийн 26.9 дэх хэсгийг тус тус үндэслэн “Чт’ ХХК-ийн эзэмшиж байсан ХV-0******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн 15,768.58 гектар талбайд дүйцүүлэн шинээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар хэлэлцэн тохирохоор хандсан боловч АМГТГ-ын 2018.10.10-ны өдрийн 1/6821 тоот албан бичгээр асуудлаа шүүхийн байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ үү гэсэн хариуг өгсөн. Ингэхдээ Засгийн газрын 2017 оны 256, 560 дугаар тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 9-р зүйлийн 9.1.13, Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 13-ны 256 дугаар тогтоол, АМГТГ- даргын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 560 дугаар тушаалын дагуу нөхөн олговрын зориулалтаар 17 компанид шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байгаа талаар дурдсан. Өөрөөр хэлбэл АМГТГ  нь Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.13, 26.9-ийн дагуу нөхөн олговрын зориулалтаар шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой, өөр бусад компанид олгож байгаа тухайгаа мэдэгдсэн. 2017 онд 17 компанид шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон мөртлөө манай компанид тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж байгаа нь хууль бус байна.

Мөн “Чт” ХХК-иас АМГТГ т холбогдуулан тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах байдлаар өөрчилж байна.

            2019 оны 03-р сарын 12-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад тусгай зөвшөөрлийн 15,768.58 гектар талбайд дүйцүүлэн нөхөн олговрын зориулалтаар нэхэмжлэлд дурдсан солбицол бүхий нийт 12 талбайд шинээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах байсан. Эдгээр 12 талбай дээр нэмээд С аймгийн Э сумын Ч*******, Т аймгийн З сумын З-3 талбайг нэмж, бусад зарим хайгуулын талбайн солбицлыг өөрчилж, талбайн хэмжээг бууруулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээ өөрчилж байгаа болно.

            Ашигт малтмалын тухай хуулийн 9-р зүйлийн 9.1.13, 11-р зүйлийн 11.1.19 дэх заалт, 26-р зүйлийн 26.9 дэх хэсгийг тус тус үндэслэн “Чт” ХХК-ийн эзэмшиж байсан XV-0******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн 15,768.58 гектар талбайд дүйцүүлэн нөхөн олговрын зориулалтаар дараах солбицол бүхий талбайд шинээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг АМГТГ-ын дарга Х.Хдаалгаж өгнө үү.

Үүнд:

д/д

Аймаг

Сум

Тал-байннэр

Тал-байнду-гаар

Уртраг

Өргөрөг

Гектар

Град

Мин

Сек

Град

Мин

Сек

1

Т

З

Д*******

1

104°

34'

0.97716"

48°

33'

36.8496"

1008

2

104°

34'

0.97968"

48°

33'

13.1796"

3

104°

34'

1.21044"

48°

33'

11.8404"

4

104°

35'

0.98196"

48°

33'

11.8404"

5

104°

35'

40.96608"

48°

33'

11.8404"

6

104°

35'

40.96608"

48°

33'

1.8432"

7

104°

35'

40.96608"

48°

31'

41.85156"

8

104°

35'

40.96608"

48°

31'

33.87"

9

104°

33'

25.95924"

48°

31'

33.87"

10

104°

33'

25.95924"

48°

31'

34.6584"

11

104°

33'

25.97364"

48°

31'

56.8452"

12

104°

33'

10.9764"

48°

31'

56.8452"

13

104°

33'

10.98"

48°

32'

4.84116"

14

104°

32'

55.97124"

48°

32'

4.84116"

15

104°

32'

55.96476"

48°

32'

17.7108"

16

104°

32'

55.96872"

48°

32'

21.84"

17

104°

32'

52.16604"

48°

32'

21.8796"

18

104°

32'

52.30356"

48°

32'

24.4932"

19

104°

32'

50.93088"

48°

32'

29.42484"

20

104°

32'

43.54764"

48°

32'

36.75804"

21

104°

32'

35.60568"

48°

32'

40.6176"

22

104°

32'

39.40836"

48°

32'

47.12604"

23

104°

32'

44.74644"

48°

32'

53.8728"

24

104°

32'

49.71804"

48°

33'

2.88"

25

104°

32'

51.57888"

48°

33'

4.6692"

26

104°

32'

56.6736"

48°

33'

5.3028"

27

104°

33'

2.24244"

48°

33'

3.18564"

28

104°

33'

17.05716"

48°

33'

0.7128"

29

104°

33'

27.32004"

48°

33'

1.4472"

30

104°

33'

35.98524"

48°

33'

5.4396"

31

104°

33'

40.07916"

48°

33'

11.31444"

32

104°

33'

36.61236"

48°

33'

20.2176"

33

104°

33'

33.21288"

48°

33'

24.948"

34

104°

33'

34.5312"

48°

33'

27.2412"

35

104°

33'

43.9596"

48°

33'

30.0852"

36

104°

33'

46.5228"

48°

33'

32.9004"

37

104°

33'

46.79244"

48°

33'

36.8496"

38

104°

34'

0.97716"

48°

33'

36.8496"

2

Говь-Алтай

Бигэр

Б

1

96°

56'

0''

45°

45'

17.175''

2621.47

2

96°

56'

0''

45°

42'

1.52''

3

96°

55'

15.67''

45°

42'

1.52''

4

96°

54'

45.79''

45°

43'

23.53''

5

96°

52'

30.24''

45°

43'

4.05''

6

96°

51'

46.94''

45°

43'

47.46''

7

96°

51'

0.21''

45°

43'

44.79''

8

96°

51'

0.21''

45°

45'

17.175''

9

96°

56'

0''

45°

45'

17.175''

3

Өмнөговь

Мандал-Овоо

Б

1

104°

20'

0.6648"

44°

21'

0.7596"

644.9

2

104°

22'

15.6576"

44°

21'

0.7596"

3

104°

22'

15.6576"

44°

19'

50.7468"

4

104°

20'

0.6648"

44°

19'

50.7468"

5

104°

20'

0.6648"

44°

21'

0.7596"

4

Дунд-говь

Өндөршил

Т

1

108°

 26'

2.608"

45°

32'

11.608"

1566

2

108°

29'

20"

45°

32'

11.608"

3

108°

 29'

20"

45°

30'

2.5"

4

108°

 28'

52.632"

45°

30'

2.5"

5

108°

 28'

52.632"

45°

29'

8.232"

6

108°

26'

58.828"

45°

29'

8.232"

7

108°

24'

43.49"

45°

30'

43.48"

8

108°

24'

42.99"

45°

30'

50"

9

108°

24'

49.37"

45°

30'

50"

10

108°

26'

2.608"

45°

32'

11.608"

5

Булган

Дашинчилэн

1

103°

 48'

 24"

47°

 45'

52"

410.2

2

103°

 50'

 27"

47°

45'

 52"

3

103°

 50'

 27"

47°

45'

 0"

4

103°

 48'

24"

47°

 45'

 0"

5

103°

 48'

 24"

47°

 45'

52"

6

Т

Эрдэнэ, Сэргэлэн

У

1

107°

31'

14"

47°

35'

31.7616"

1163

2

107°

 32'

 31.3692"

47°

 35'

31.7616"

3

107°

 32'

31.3692"

47°

36'

 4"

4

107°

 33'

30"

47°

 36'

4"

5

107°

 33'

30"

47°

35'

11.76"

6

107°

33'

1.4184"

47°

35'

 11.76"

7

107°

33'

1.4184"

47°

33'

42.1416"

8

107°

 33'

30"

47°

33'

42.1416"

9

107°

 33'

30"

47°

 33'

 14"

10

107°

 31'

 14"

47°

 33'

 14"

11

107°

31'

14"

47°

35'

31.7616"

7

Ховд

Булган

А

1

91°

 13'

41"

45°

38'

27"

484.3

2

91°

 15'

53"

45°

38'

27"

3

91°

 15'

53"

45°

37'

32"

4

91°

 13'

41"

45°

37'

32"

5

91°

 13'

41"

45°

38'

27"

8

Т

Аргалант

А*******

1

105°

47'

20"

47°

53'

38"

25.33

2

105°

 47'

40.30"

47°

53'

38"

3

105°

47'

40.30"

47°

53'

 18.5"

4

105°

47'

20"

47°

53'

 18.5"

5

105°

47'

20"

47°

53'

38"

9

Дундговь

Өндөршил

Ө*******

1

108°

28'

25.56"

45°

35'

34.98"

323

2

108°

29'

40"

45°

35'

34.98"

3

108°

29'

40"

45°

34'

30"

4

108°

28'

25.56"

45°

34'

30"

5

108°

28'

25.56"

45°

35'

34.98"

10

Дорноговь

Сайхандулаан

Т*******

1

109°

 0'

1.7316"

44°

40'

 33.41"

623.4

2

109°

4'

50"

44°

40'

 33.41"

3

109°

 4'

50"

44°

40'

1.54"

4

109°

0'

1.7316"

44°

 40'

1.54"

5

109°

 0'

1.7316"

44°

40'

 44"

11

Өмнөговь

Хүрмэн

Н*******

1

104°

1'

14"

42°

57'

8.4996"

3711.44

2

104°

1'

14"

43°

0'

0"

3

104°

11'

35.35"

43°

0'

0"

4

104°

1'

14"

42°

57'

8.4996"

12

Т

Аргалант

М*******

1

105°

54'

40"

47°

50'

30"

57.64

2

105°

55'

5"

47°

50'

30"

3

105°

55'

5"

47°

50'

0"

4

105°

54'

40"

47°

50'

0"

5

105°

54'

40"

47°

50'

30"

13

Т

З

З 3

1

104°

17’

1.65”

48°

11’

23.19”

810.9

2

104°

17’

31.76”

48°

11’

35.51”

3

104°

17’

41.29”

48°

11’

28.72”

4

104°

18’

0.91”

48°

11’

1.81”

5

104°

18’

4.62”

48°

10’

31.4”

6

104°

18’

20.49”

48°

10’

2452”

7

104°

18’

23.14”

48°

10’

20.59

8

104°

18’

28.4”

48°

10’

22.91”

9

104°

18’

36.83”

48°

10’

23.11”

10

104°

18’

37.8”

48°

10’

19.73”

11

104°

18’

30.26”

48°

10’

19.54”

12

104°

18’

24.79”

48°

10’

16.92”

13

104°

18’

21.63”

48°

10’

7.46”

14

104°

18

18.31”

48°

10’

2.59”

15

104°

18’

14.88”

48°

9’

49.82”

16

104°

18’

27.74”

48°

9’

49.82”

17

104°

18’

27.74”

48°

9’

25.88”

18

104°

18’

25.33”

48°

9’

25.88”

19

104°

18’

25.284”

48°

9’

23.641”

20

104°

18’

22.95”

48°

9’

23.641”

21

104°

18’

22.95”

48°

9’

21.76”

22

104°

18’

19.91”

48°

9’

21.76”

23

104°

18’

19.91”

48°

9’’

20.5”

24

104°

18’

14.07”

48°

9’

20.285”

25

104°

18’

14.07”

48°

8’

51”

26

104°

16’

51.53”

48°

8’

51”

27

104°

16’

51.53”

48°

10’

42.57”

28

104°

16’

56.99”

48°

10

42.67”

29

104°

16’

44.59”

48°

11’

12.74”

30

104°

16’

52.38”

48°

11’

27.62”

31

104°

17’

1.65”

48°

11’

23.19”

14

С

Эрдэнэцагаан

Ч*******

1

115°

25’

0.64”

45°

31‘

54”

2319

2

115°

25‘

0.64”

45°

32’

11.11”

3

115°

28’

33.41”

45°

33‘

8.81”

4

115°

28‘

33.41”

45°

33’

23.87”

5

115°

26’

5.04”

45°

33‘

2.27”

6

115°

26‘

5.04”

45°

35’

2.07”

7

115°

29’

20”

45°

35‘

2.07”

8

115°

29‘

20”

45°

31’

54”

9

115°

25’

0.64”

45°

31‘

54”

Нийт

15768.58

Хариуцагч АМГТГ-аас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 11 дүгээр зүйлийн .1.19, 26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсгийг тус тус үндэслэн “Чт ХХК-ийн эзэмшиж байсан *******Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн 15.768.58 гектар талбайд дүйцүүлэн нөхөн олговрын зориулалтаар шинээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг АМГТГ т даалгах тухай нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.

Б-аймгийн Т, Б сумдын нутаг Хүнгүйн нуруу нэртэй 5782 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-******* тоот тусгай зөвшөөрлийг Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2008 оны 11 дүгээр арын 18-ны өдрийн 1588 дугаар шийдвэрээр “Т” ХХК -д анх олгосон байна.

“Т” ХХК  нь ашигт малтмалын хайгуулын XV-******* тоот тусгай зөвшөөрлийг шилжүүлэх тухай өргөдөл гаргасныг хянан үзэж Геологи, Уул уурхайн «адастрын хэлтсийн даргын 2011 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 629 дүгээр шийдвэрээр Чт ХХК-д шилжүүлэн бүртгэсэн байна.

“Чт” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын ХV-******* тоот тусгай зөвшөөрөл нь 2014 оны 12 дугаар сарын 8-ны өдөр дуусгавар болсон байна.

Монгол Улсын Их Хурлаас 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийг баталсан.

Уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно” гэж заасан.

Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасны дагуу ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн заагийг Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор тогтоосон ба дээрх тогтоолд нэхэмжлэгч Чт ХХК-ийн Б, Т сумдын нутагт Хүнгүйн нуруу нэртэй талбайн ашигт малтмалын хайгуулын ХV-******* тоот тусгай зөвшөөрлийн талбай нь хамрагдсан байна.

Мөн ашигт малтмалын хайгуулын ХV-******* тоот тусгай зөвшөөрлийн талбайн зураг зүйн шүүлтээр Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 289 дүгээр, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 511 дүгээр тогтоолоор баталсан сонгон шалгаруулалт тусгай зөвшөөрөл олгох талбайтай тус тус хэсэгчлэн ; давхцалтай байна.

Гурав. Засгийн газрын 2012 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 194 дүгээр тогтоолоор баталсан “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглах тухай хуулийн хилийн зааг дотор “Чт” ХХК-ийн эзэмшиж байсан *******X дугаартай тусгай зөвшөөрлийн талбай хэсэгчлэн давхацсан.

“Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэгт заасны дагуу Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор “Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам” баталсан.

“Чт” ХХК нь тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болсны дараа 2015 оны 01 дүгээр сард энэ журмын дагуу нөхөх олговор авах хүсэлтийг гаргасныг Ашигт малтмалын газар /тухайн үеийн/ хүлээн авч шийдвэрлэх боломжгүй хариуг авсантай холбогдуулан тус агентлаг болон Сангийн яамны Төрийн сангаас нийт 235.417.168 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүхэд гаргасныг шүүх хүлээн авч хянан хэлэлцээд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 624 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

Нэгэнт хуулийн хүчин төгөлдөр болсон Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 624 дүгээр шийдвэрийг Монгол улсын шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасны дагуу Сангийн яам болон АМГТГ  эрх хүлээн авагчийн хувьд биелүүлэх үүрэгтэй.

Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор баталсан журмын 4.4-д “Санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны Т байгууллага энэ журмын 4.2-т заасан тодорхойлолтыг хүлээн авснаас хойш ажлын 30 өдөрт багтаан хянаж, тусгай зөвшөөрөл эзэмшигчид олгох нөхөх олговрын хэмжээг баталгаажуулна”. 4.5-д “Нөхөх олговор нь улсын төсвийн бүрэлдэхүүн хэсэг байх бөгөөд тухайн жилийн улсын төсөвт тусгагдсан байна” гэж заасан.

Тус компанийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын ХV-0******* дугаартай 15768.58 гектар бүхий тусгай зөвшөөрөл бүхий талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.13, 19.12, 26.9 дэх заалтуудыг үндэслэж хайгуулын талбай дүйцүүлэн олгох асуудлыг АМГТГ  шийдвэрлэх эрх хэмжээгүй олгогдоогүй байна.

Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 11 дүгээр зүйлийн 11.1.19, 26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсгийг тус тус үндэслэн “Чт” ХХК-ийн эзэмшиж байсан *******Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн 15.768.58 гектар талбайд дүйцүүлэн нөхөн олговрын зориулалтаар шинээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг АМГТГ т даалгах тухай нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгч “Чт” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч “Чт” ХХК, түүнийг төлөөлж Гүйцэтгэх захирал Ж.Б тус шүүхэд хандаж “...Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 11 дүгээр зүйлийн 11.1.19, 26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсгийг тус тус үндэслэн “Чт” ХХК-ийн эзэмшиж байсан XV-0******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн 15,768.58 гектар талбайд дүйцүүлэн нөхөн олговрын зориулалтаар хавсралтад заасан солбицол бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хавсралтад заасан солбицол бүхий талбайд шинээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг АМГТГ- дарга Х.Хдаалгаж өгнө үү” гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж хүсэлт болгож буй талбайн солбицлыг хавсарган ирүүлжээ.

            Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “...АМГТГ- даргын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1/6821 дугаар албан бичгээр татгалзсан үйлдлийг хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, хавсралтад заасан солбицол бүхий талбайд шинээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг АМГТГ-ын даргад даалгаж өгнө үү” гэж тодруулсан болно.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай” хууль батлагдсанаар манай эзэмшлийн тусгай зөвшөөрлийн 15,782 гектар талбай бүхэлдээ хориглосон талбайд хамаарч, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон...нөхөх олговор олгоогүй...тул Ашигт малтмалын тухай хуулийн заалтыг үндэслэн дүйцүүлж талбай авах эрхтэй...” гэж тодорхойлсныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч “...Засгийн газрын 2017 оны 256, 560 дугаар тогтоолуудаар нөхөх олговрын зориулалтаар 17 компанид тусгай зөвшөөрөл олгосон, үүнээс хойш...ажлын хэсэг байгуулагдаагүй...” гэж тайлбарлан мэтгэлцэж байна.

Б-аймгийн Т, Б сумдын нутаг Хүнгүйн нуруу нэртэй газарт орших 15782 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын XV-0******* дугаар тусгай зөвшөөрлийг Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2008 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1588 дугаар шийдвэрээр Түшиг-Уул ХХК-д олгосон, тус компанийн хүсэлтийг үндэслэн мөн хэлтсийн даргын 2011 оны 8 дугаар сарын 23-ны 629 дүгээр шийдвэрээр “Чт” ХХК-д шилжүүлэн бүртгэсэн, тусгай зөвшөөрлийн 1-6 дахь жилийн төлбөрөө төлсөн, уг тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр  дуусгавар болсон үйл баримтууд тогтоогдож байна.

Монгол Улсын Их Хурлаас 2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хууль батлагдсан, уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглоно” гэж заасан.

Түүнчлэн уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасныг үндэслэн ашигт малтмал хайх ашиглахыг хориглосон гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн заагийг Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор тогтоосон байх ба энэ тогтоолд нэхэмжлэгч компанийн эзэмшлийн, Б-аймгийн Т, Б сумдын нутаг Хүнгүйн нуруу нэртэй газарт орших 15782 гектар бүхий ашигт малтмалын хайгуулын XV-0******* дугаар талбай бүхэлдээ багтсан, энэ үйл баримтын талаар хэргийн оролцогчид маргахгүй байна.

Дээрхи хуулийн 4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэгт зааснаар Засгийн газрын 2010 оны 299 дүгээр тогтоолоор “Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор олгох журам” батлагдсан, нэхэмжлэгч компаниас Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж 235,417.168 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 624 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн хэдий ч уг компани нөхөх олговроо аваагүй болох нь тогтоогдсон болно.

Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д “ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг үндэсний аюулгүй байдлыг хангах, улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд нөлөөлөх томоохон хэмжээний төслийг хэрэгжүүлэх, тусгай хэрэгцээнд авах зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авч нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхдээ тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохирсоны үндсэн дээр улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай болон энэ хуулийн,  26.9-д заасан талбайгаас тусгай зөвшөөрөл олгож болно” гэсэн нэмэлтийг 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ: 11.1.19-д түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, 11.1.25-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайг солбицлоор тодорхойлох гэж тус тус заажээ.

Хуулийн дээрхи заалтуудаас үзвэл нэхэмжлэгч компанид ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр олгосон талбайг тусгай хэрэгцээний зорилгоор төрийн мэдэлд шилжүүлэн авахад нөхөх олговор олгохоор журамласан, уг нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхийн тулд тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй хэлэлцэн тохиролцох үүрэгтэй, ийнхүү хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр 2 төрлийн талбайгаас тухайлбал, улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбай, эсхүл сонгон шалгаруулалтаар олговол зохих талбайгаас тусгай зөвшөөрлийг сонгож олгох боломжтой, уг талбайг солбицлоор тодорхойлох үүргийг хариуцагч Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад олгосон байна.

Гэвч хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч компанийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг төрийн мэдэлд авсан хэдий ч нэхэмжлэгч хариуцагч нарын хооронд Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13 дахь хэсэгт заасан “хэлэлцэн тохиролцох, нөхөх олговор олгох” үйл ажиллагаа явагдаагүй, нэхэмжлэгч компанийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болсон нь тус тус тогтоогдов.

Нэхэмжлэгч компаниас 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 86 дугаар албан бичгээр АМГТГ-ын дарга Х.Х хандаж “...нөхөх олговрын оронд дүйцүүлж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргуулах”-аар хүсэлт гаргасан боловч АМГТГ-ын дарга уг хүсэлтийг шийдвэрлэлгүй, 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1/6821 дугаар албан бичгээр “шүүхийн байгууллагад хандаж асуудлаа шийдвэрлүүлнэ үү” гэж хариу өгсөн нь хариуцагч захиргааны байгууллага өөрт хуулиар олгогдсон эрх хэмжээний асуудлыг шийдвэрлэхээс татгалзсан, хууль бус эс үйлдэхүй гэж шүүх дүгнэв.

Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д зааснаар нөхөх олговрын оронд дүйцүүлж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргах нь Засгийн газрын эрх хэдий ч тухайн тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайг солбицлоор тодорхойлох нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.25-д зааснаар Ашигт малтмалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын эрхлэн шийдвэрлэх асуудал мөн бөгөөд ийнхүү шийдвэрлээгүй хариуцагчийн эс үйлэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн заагийг Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор тогтоосноор нэхэмжлэгч компанийн эзэмшлийн, Б-аймгийн Т, Б сумдын нутаг Хүнгүйн нуруу нэртэй газарт орших 15782 гектар бүхий ашигт малтмалын хайгуулын XV-0******* дугаар талбай бүхэлдээ багтаж хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл үүссэн, энэ тохиолдолд хариуцагч нь дээрхи хуулийн 9.1.13-д зааснаар нөхөх олговор олгох, эсхүл хайгуулын тусгай зөвшөөрлийг дүйцүүлэн олгох үүрэгтэй боловч энэ үүргээ биелүүлээгүй байна.

Иймд АМГТГ- 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1/6821 дугаар албан бичиг нь нэхэмжлэгч компанид эрх зүйн сөрөг үр дагавар үүсгэсэн хууль бус захиргааны акт байх тул түүнийг захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, нэхэмжлэгч компанид Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасны дагуу нөхөн олговрын зориулалтаар нэхэмжлэлийн хавсралтанд заасан солбицол бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг АМГТГ- даргад даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.3, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13, 11 дүгээр зүйлийн 11.1.19, 26 дугаар зүйлийн 26.9-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Чт” ХХКомпанийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, АМГТГ- даргын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1/6821 дугаар албан бичгийг хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоож, “Чт” ХХК-д Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.13-д заасны дагуу 15,768.58 гектар талбайд дүйцүүлэн нэхэмжлэлд дурдсан солбицлын дагуу нөхөн олговрын зориулалтаар шинээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг АМГТГ- даргад даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид  буцаан олгосугай.

3. Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  108  дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.ДУЛАМСҮРЭН