| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Амарсайханы Мөнхсайхан |
| Хэргийн индекс | 177/2021/0081/э |
| Дугаар | 2021/ШЦТ/83 |
| Огноо | 2021-06-16 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 2021/ШЦТ/83
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,
Шүүгдэгч: Ц.И нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цгийн Ит холбогдох эрүүгийн 2135000000081 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Увс аймгийн Өмнөговь суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэлийн мэргэжилтэй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг 6-15 тоотод оршин суух хаягтай, регистрийн дугаар ОМ96092022, З овгийн Цгийн И.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ц.И нь Улаангом сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбар дээр 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр иргэн З.Дгийн дансны үлдэгдлээ шалгуулахаар өгсөн Хаан банкны виза картыг ашиглан З.Дгийн эзэмшлийн Хаан банкны 5822064511 дугаартай дансны үлдэгдлийг шалгах явцдаа тус данснаас 306,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.Иийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ц.И нь 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны салбар дээр иргэн З.Дгийн дансны үлдэгдлээ шалгуулахаар өгсөн Хаан банкны виза картыг ашиглан З.Дгийн эзэмшлийн Хаан банкны 5822064511 дугаартай дансны үлдэгдлийг шалгах явцдаа тус данснаас 306,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан болох нь:
1. Хохирогч З.Дгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн өдөр би өөрийн хаан банкны 5800794519 дугаарын дансанд байсан төрөөс олгож буй 300,000 төгрөгийг киоск машин ашиглаж өөрийн тэтгэврийн 5822064511 дугаарын данс руу шилжүүлсэн. Миний 5800794519 дугаарын дансанд виза карт байдаггүй учир би виза карттай болох 5822064511 данс руу мөнгөө шилжүүлсэн юм. Тэгээд би тэр өдөр банкинд зогсож байсан эмэгтэйд картаа өгч АТМ буюу бэлэн мөнгөний машинаас дансны үлдэгдлээ шалгуулахад 308,000 төгрөг байсан юм. Тэгээд удалгүй бэлэн мөнгөний машинаас миний виза карт гараад ирэхээр нь би картаа аваад явсан юм. Тухайн өдөр би бэлэн мөнгөний машинд виза картаа хийхдээ виза картыг тухайн эмэгтэйд өгч нууц үгийг нь хэлж өгсөн ба би бэлэн мөнгөний машин дээр ямар нэгэн товчлуур дараагүй, ямар нэгэн гүйлгээ хийгээгүй, харин нөгөө эмэгтэй миний картны үлдэгдлийг шалгаж өгчхөөд картыг авч надад өгсөн юм. Харин тэр эмэгтэй сүүлд надтай ирж уулзахдаа тэр өдөр таныг явсаны дараа бэлэн мөнгөний машинаас 306,000 төгрөг гарч ирснийг би авсан гэж хэлж байсан ба тэр өдөр миний картнаас тэр эмэгтэй 306,000 төгрөгийн гүйлгээ хийсэн байсан. ...Би тухайн өдөр өөрийн данснаас 306,000 төгрөг алдсан байсныг би 307,000 төгрөг гэж андуурсан байна. Тэр өдөр миний 5822064511 дансанд нийт 308,000 төгрөг байснаас 306,000 төгрөгийн гүйлгээ хийгдэж, дансанд 2000 төгрөг үлдсэн байсан юм. Тухайн өдөр миний данснаас 306,000 төгрөг гарсан ба надад 306,000 төгрөгийн хохирол учирсан юм. Тэтгэврийн данс руу 307,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд уг мөнгө шилжиж орсон эсэхийг тухайн эмэгтэй болох Иээр шалгуулсан, өөр ямар нэгэн мөнгө төгрөг авах, гүйлгээ хийлгэх талаар Ит хэлээгүй юм. И нь надад дансны үлдэгдэл шалгаж өгсний дараа бэлэн мөнгөний машинаас миний карт гарч ирэхээр нь би виза картаа аваад гэр лүүгээ харьсан юм. Тухайн үедээ би данснаас мөнгө авсан гэдгийг мэдээгүй бөгөөд сүүлд охин Алтантунгалагийг явуулж данснаас мөнгө авах гэхэд 2000 төгрөг үлдсэн байсан юм. Тухайн үед намайг банкнаас гараад явж байхад миний араас И хайж ирээгүй, намайг дуудаагүй бөгөөд И нь хэрвээ тэр өдөр намайг явсны дараа миний данснаас мөнгө гарч ирсэн бол надад авч ирээд өгчих боломжтой байсан гэж бодож байна. Би банкнаас алхаж гараад гэр лүүгээ явах үед мөнгө гарч ирсний дараа И намайг хайсан бол би банкны үүднээс холдоогүй ойр явж байсан учир би мөнгөө авчих боломжтой байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуудас/,
2. Гэрч Д.Аийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...аав Дгийн өгч явуулсан виза картыг хийгээд мөнгө авах гэтэл үлдэгдэл хүрэлцэхгүй байна гэж байсан юм. Тэгээд би дансны үлдэгдлийг шалгаж харахад 2000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан юм. Энэ тухайгаа аавдаа очоод хэлэхэд 307,000 төгрөг байх ёстой юм гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 20 хуудас/,
3. Гэрч Х.Агийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “....2021 оны 4 дүгээр сарын 26-ны үдээс хойш 13:00 цагийн орчимд байх цагийг нь сайн санахгүй байна би өөрийн эхнэр Иийн хамт Увс аймгийн Улаангом сумын 5-р багт байрлах төв хаан банк орсон юм. Тухайн өдөр би төрөөс олгосон 300,000 төгрөгийг өөрийн хаан банкны данснаас авах гээд хаан банк руу орсон бөгөөд надад виза карт байдаггүй тул хаан банкны киоск машинаар гүйлгээ хийсэн юм. Би киоск машинаар гүйлгээ хийж байхад манай эхнэр банкин дотор бэлэн мөнгөний машины хажууд зогсож байсан юм. Би өөрийн данснаас киоск машинаар 20-30 гаруй минутын хугацаанд гүйлгээ хийж төрөөс олгосон 300,000 төгрөгийг авсан. Тэгээд эхнэр бид хоёр банкнаас гараад гэртээ харихад манай эхнэр И нь надад “чамайг гүйлгээ хийж байхад нэг ахын картнаас мөнгө авахад тусалсан, тэгэхэд машин нь гацаад машинаас мөнгө гарч ирэхээр нь би тэр мөнгийг нь авчихсан, би эзнийг нь хайж мөнгийг нь өгөөгүй” гэж хэлсэн. Тэгэхэд би өөрийн эхнэр Ит хандаж “чи яахаараа хүний мөнгийг авдаг юм, наад мөнгөө хадгалж бай, эзэнд буцаагаад өг” гэж хэлээд уурласан. Тэр үед эхнэр маань ямар нэгэн зүйл хэлээгүй юм. Тэгээд тэр өдрөөс хойш 2-3 хоногийн дараа цагдаагийн алба хаагчид манай эхнэр лүү залгаж дуудсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/,
4. Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 5-6, 8-р хуудас/,
5. Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн: “Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн нутагт хаан банкны бэлэн мөнгөний машин руу харсан хяналтын камерийн 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хяналтын камерийн бичлэгт үзлэг хийлээ. Үзлэгээр уг хяналтын камерт бэлэн мөнгөний 3 ширхэг машины дүрс харагдаж байх бөгөөд уг камерийн бичлэгт И гэгч нь саарал өнгийн ханцуйтай юүдэн малгайтай цамцтай, дээр нь цэнхэр өнгийн хантааз өмссөн, үсээ ар талдаа боосон, хар өнгийн өмд гэх хувцастай байх ба хяналтын камерийн цагаар 12:48:41 цагт бэлэн мөнгөний машины дунд талын машинаар үйлчлүүлж буй саарал өнгийн кепк малгайтай, бор ногоон өнгийн хүрэмтэй эрэгтэй /өндөр настанд/ хүнд бэлэн мөнгөний машинд гүйлгээ хийхэд тусалж 12:49:19 цагт гүйлгээ хийж дуусч нөгөө эрэгтэй хүн нь бэлэн мөнгөний машины баруун талын захын бэлэн мөнгөний машинд ганцаараа очиж гүйлгээ хийв. Хяналтын камерийн бичлэгийн цагаар 12:49:22 цагт бэлэн мөнгөний машины голын машин дээр хохирогч З.Д ногоон өнгийн шиляпан малгайтай, хөх өнгийн хүрэмтэй, бараан өнгийн өмд, гутал зэрэг хувцастай ирэх бөгөөд тухайн хүн Ит виза картаа өгөх бөгөөд И нь уг виза картыг авч бэлэн мөнгөний машин руу 12:49:26 цагт хийж хохирогч З.Дгаас нууц үгийг асууж виза картны нууц үгийг бэлэн мөнгөний машинд хийж, уг бэлэн мөнгөний машинд дансны үлдэгдлийг шалгаж тухайн бэлэн мөнгөний машины дэлгэцийг гараараа зааж дансны үлдэгдлийг хохирогч Дд харуулсны дараа бэлэн мөнгөний машины дэлгэц дэх үлдэгдэл арилах бөгөөд И нь уг бэлэн мөнгөний машины баруун талын товчлуурт дарж 12:49:50 цагт бэлэн мөнгөний машинаас виза картыг гаргаж Дд өгөв. Уг картыг гаргаж өгсний дараа бэлэн мөнгөний машины дэлгэцэд мөр бүхий улаан өнгийн бичиг гарч ирэх бөгөөд бэлэн мөнгөний машины дэлгэцэд саарал өнгийн бичиг гарч бэлэн мөнгөний машинаас мөнгө гарч ирэх сум зааж байлаа. 12:50:00 цагт хохирогч З.Д гарч явах бөгөөд И нь 12:50:11 цагт бэлэн бэлэн мөнгөний машинаас мөнгө уншиж гарч ирмэгц очиж 12:50:18 цагт бэлэн мөнгийг аваад халаасандаа хийгээд бэлэн мөнгөний машинаас гарч явж буй бичлэг хадгалагдсан байна” гэх тэмдэглэл /хх-ийн 7-р хуудас/,
6. Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 53-54, 57-р хуудас/,
7. Шүүгдэгч Ц.Иийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр үдээс хойш нөхөр Амарсанаагийн хамт Хаан банкны Увс салбарын төв байранд очсон. Нөхөр маань төрөөс олгосон 300,000 төгрөгийг өөрийнхөө данснаас миний данс руу шилжүүлэх гэж байсан юм. Нөхөр маань киоск машинаар данс руугаа нэвтэрч ороод мөнгөө миний данс руу шилжүүлж байх хооронд би нөхрийнхөө хажууд зогсож байсан. Тэгтэл нэг ах ирээд “дансны үлдэгдэл шалгаад өгөөч” гэж хэлээд надад виза картаа өгсөн юм. Би картыг нь уншуулаад тэр хүнээс нууц кодыг нь асууж хийгээд үлдэгдлийг нь шалгаж өгсөн. Дансанд 300,000 төгрөг байсан. Тэр ахад мөнгөн дүнг нь хэлж өгөөд картыг нь авч өгөх гээд товчлуур дарахад карт нь гарч ирсэн. Нөгөө ах картаа аваад гарсан. Би ард нь үлдээд зогсож байтал АТМ машин дуугарч байгаад бэлэн мөнгө гараад ирсэн. Ойр хавьд хүн байгаагүй. Зэрэгцээ АТМ-д хүн зогсож байсан тул би очоод тэр мөнгийг нь халаасандаа хийчихсэн. Карт авснаас хойш удаагүй 1 минут л болсон байх. Би тэр хүнийг гарч хайгаагүй, тэндээ зогсож байтал нөхөр маань “явъя” гэж хэлээд тэгээд бид хоёр шууд гэртээ ирсэн. Тэгээд гэрт очсон хойноо мөнгийг тоолж үзэхэд 306,000 төгрөг байсан. Тэгээд болсон явдлын талаар нөхөртөө хэлсэн. Нөхөр маань уурлаад “хулгайлчихсан юм биш биз дээ” гэж асуугаад “Чи яахаараа хүний мөнгө авдаг юм. Хадгалж байгаад наад мөнгөө эзэнд нь буцааж өг” гэж хэлсэн тул би тэр мөнгийг үрэхгүй хадгалж байтал 3 хоногийн дараа цагдаагийн алба хаагч манайд ирж шалгасан юм. ...Мөнгө гарч ирэхээр нь би шууд аваад халаасандаа хийчихсэн юм. Би ямар товчлуур дарснаа санахгүй байна. Үргэлжлүүлэх гэсэн товчлуур байсан санагдаж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 40-р хуудас/
-Мөн шүүгдэгч Ц.Иийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Мэдүүлэг гаргахгүй. Ийм үйлдэл гаргасандаа маш их харамсаж байна” гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх үнэлэн, хэргийн үйл баримтуудыг тогтоож шийдвэрлэлээ.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгө, эд юмсыг хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар буюу өмчлөгч болон бусад эргэн тойрны хүмүүс /хэнд ч/-т мэдэгдэхгүйгээр авч буй үйлдэл байдаг.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд шүүгдэгч Ц.И 2021 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн Хаан банкны салбар дээр иргэн З.Дгийн дансны үлдэгдлээ шалгуулахаар өгсөн Хаан банкны виза картыг ашиглан З.Дгийн эзэмшлийн Хаан банкны 5822064511 дугаартай дансны үлдэгдлийг шалгах явцдаа тус данснаас 306,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан үйлдэл хууль бус бөгөөд шууд санаатай, шунахай сэдэлттэй байна.
Мөн шүүгдэгч Ц.Иийн дээрх хууль бус үйлдлийн улмаас хохирогч З.Дд 306,000 төгрөгийн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан бага хэмжээний хохирлоос дээш хэмжээгээр хохирол учирсан болох нь мөн дээрх шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдсон тул Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.
Иймд прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан тул шүүгдэгч Ц.Иийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Мөн шүүгдэгч Ц.И нь тус шүүхэд хандаж “Миний бие шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан байх бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “...өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах...” эрхтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүн, хуулийн этгээд хуульд заасны дагуу хууль зүйн туслалцаа авах, өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх боломж нөхцөл, цаг хугацаагаар хангагдана” гэж заасны дагуу түүний хүсэлтийг хүлээн авсан болно.
Шүүгдэгч Ц.И нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч Ц.И бүрэн төлж барагдуулсан болох нь хохирогч З.Дгийн “...надад учирсан хохирол болох 306,000 төгрөгийг Ц.И нь нөхөртэйгээ хамт ирээд надаас уучлалт гуйж хохирлыг төлж барагдуулсан. Надад ямар нэгэн санал хүсэлт, гомдол тэмцэл байхгүй” гэх мэдүүлэг гаргажээ. Иймд шүүгдэгч Ц.Иээс гаргуулах хохирол төлбөр байхгүй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.Ит эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ц.И нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Ц.Ит ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон гэрч Х.Агийн “Бид 2020 оны 8 дугаар сард гэр бүл болсон. И зан араншингийн хувьд сэргэлэн цовоо зантай, хэлэмгий, ярих хэлэх гэсэн зүйлээ шулуухан хэлчихдэг, дотроо нуугаад байдаггүй, цайлган зантай, элдэв муу зуршилгүй, найз нөхөд цөөхөн, гадуур тэнээд байдаггүй, гэр бүлдээ анхаарал халамж сайн тавьдаг, цэвэр цэмцгэр байхыг хичээдэг. Бид хоёрын дундаас 1 хүү гарсан, одоо 8 сартай” гэх мэдүүлэг /хх-ийн 30-р хуудас/, гэрч А.Наранцэцэгийн “И нь миний хүү Амарсанаатай 2020 оны 8 дугаар сард гэр бүл болсон бөгөөд хамтдаа амьдарснаас хойш 1 хүүхэд төрүүлсэн. Одоо 8 сартай юм. И нь миний хүүтэй гэр бүл болохоос өмнө 1 хүүхэдтэй байсан бөгөөд одоо 6 настай охин байгаа. И нь зан араншингийн хувьд сэргэлэн цовоо зантай, нөхөр хүүхдүүддээ халамж анхаарал сайн тавьдаг” гэх мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46-р хуудас/, Увс аймгийн Улаангом сумын 10-р багийн Засаг даргын 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 445 дугаартай тодорхойлолт /хх-ийн 48-р хуудас/, төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбарууд /хх-ийн 49-50-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.И нь урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй, Увс аймгийн Улаангом сумын 10-р багт ам бүл 4, нөхөр, 0-6 насны 2 хүүхдийн хамт оршин суудаг болох нь тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ц.Иийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Гэвч шүүгдэгч Ц.Иийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, түүний хувийн зан байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлд “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно. Энэ хугацаанд ялтанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналт тавина” гэж заасны дагуу хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь зохистой гэж шүүх дүгнэв.
Учир нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөн 8 сартай хүүхэдтэй болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх тул хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.Ит хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан хугацаанд хяналт тавихыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан болно.
Бусад хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялтан хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай шүүгчийн захирамж гарахыг, мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд ялтан санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй байна.
Мөн шүүгдэгч Ц.И нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Дивиди-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаанд хэрэгт хадгалахаар тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ит өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З ургийн овогт Цгийн Иийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Иийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ит оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ит хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.Ит хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан хугацаанд хяналт тавихыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялтан хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай шүүгчийн захирамж гарахыг, мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд ялтан санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг шүүгдэгчид сануулсугай.
7. Шүүгдэгч Ц.И нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Дивиди-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаанд хэрэгт хадгалсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ит өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.МӨНХСАЙХАН