Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2021/ШЦТ/1004

 

2021             10          00                                   2021/ШЦТ/1004

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга: Б.Анударь,

улсын яллагч: Х.Анхцэцэг,

шүүгдэгч: ******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******т холбогдох 2108000000000 тоот хэргийг 2021.09.30-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Их-Уул суманд 2002.09.30-ны өдөр төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Их бүрд” ХХК-ийн нядалгааны газарт туслах ажилтан ажилтай, ам бүл-7, эцэг, эх, ах, 3 дүүгийн хамт Завхан аймгийн Их-Уул сумын 0 дугаар баг, Цэцүүх гэх газарт оршин суух бүртгэлтэй боловч одоо Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Шандын Задгай тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:**0000000/ Бэсүд овогт Оын Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* нь 2021 оны 9 дүгээр сарын 00-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Их Бүрд” нэртэй мал нядалгааны газарт иргэн Д.Стой маргалдан нүүрэн тус газар нь цохиж, зодсоны улмаас бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл  учруулсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Цагдаагийн газарт гаргасан “ажлынхаа хүнд зодуулчихлаа” гэх өргөдөл, дуудлагын бүртгэл /хх-3-4/,

- Хохирогч Д.Сын: “...2021 оны 9 зүгээр сарын 00-ны өдөр 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт намайг ажлаа хийгээд ямааны эвэр тасалж байхад ******* гэх залуу ирээд “ямааны эвэр таслаад өгөөч” гээд намайг өдөөд байсан юм. Тэгэхээр нь би уурлаад “чамд хамаагүй чи өөрийнхөө ажлаа хий” гэхэд над руу босож ирээд зүүн нүд рүү гараа атгаж байгаад нэг удаа цохиод намайг доош дараад нэг удаа өвдөглөхөд нь би хоёр гараараа хаасан. Миний зүүн нүдний доод хэсэг язраад цус гарч байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хх-7/,

- Гэрч Б.Агийн: “...ямааны үс зумладаг тогооны хажууд хүү ******* Д.Стой барьцалдаад маргалдаж байсан. Тэгэхээр нь би яваад очих хооронд ******* Д.Сын нүүр рүү гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-10-16/,

- Гэрч Б.Г-ын: “...******* Д.Сын нүүр рүү гараараа нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-20/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 8370 дугаартай дүгнэлт: “...Д.Сын биед зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-9/,

- Яллагдагч *******ын: “...2021 оны 9 дүгээр сарын 00-ны өдөр ажлаа хийгээд байж байхад Д.С ах намайг үгээр өдөөд ажил хийлгэхгүй байсан учир түүнд хандан “энэ олон хүмүүсээр 3-4 хүний ажил хийлгэж, ажлаар шахаж болохгүй ш дээ, би бас хүн болохоор ядарч байна” гэж хэлсэн чинь “чи миний ажлыг заах юм уу” гэхээр нь миний уур хүрээд түүнийг барьж аваад гараараа нэг удаа нүүр рүү нь цохисон чинь манай ажлын хүмүүс болон ээж салгасан. Би шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан гэмтлийг гараараа нэг удаа цохиж учруулсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ийм үйлдэл гаргасандаа их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-00/ зэрэг баримтууд хамаарч байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч *******ын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч ******* нь хохирогчийн зүй бус харьцааны улмаас гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрч Б.Г-ын “...Д.С *******ыг “ямааны эвэр хурдан таслаад ажлаа хурдан хий” гэх мэтээр өглөөнөөс хойш дээрэлхээд байгаа нь анзаарагдсан. Гэтэл ******* Д.Сын зогсож байсан газар хүрч ирээд “чи яагаад нэг хүнээр олон хүний ажил хийлгээд шахаад байгаа юм. Дөнгөж саяхан ажилд орсон Чөдрөө ахаар хүртэл илүү дутуу ажил хийлгээд байх юм” гэж хэлж байсан. Тэгээд намайг хараад зогсож байхад ******* Д.Сын нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. *******ыг Д.С өөрөө өдөөд байсан бөгөөд хүмүүсээр олон хүний ажил хийлгээд шахаад байсан учир ажилд ороод удаагүй Чөдрөөг өмөөрч уурласан” гэх мэдүүлэг /хх-20/, гэрч Р.Төмөрчөдөрийн “...******* Д.Сын зогсож байсан газар хүрч ирээд “наад ажил хийж байгаа хүмүүстэйгээ хамтраад ажил хийгээч хүн болгоноор олон хүний ажил хийлгэх гэж хэрүүл хийж байхаар” гэж хэлсэн чинь “тэгвэл чи бүгдийг нь хийчхээч” гэж Д.С хэлсэн. Гэтэл ******* түүний нүүр лүү гараараа нэг удаа цохиж авах үед хажууд байсан Гантулга ах салгасан...” гэх мэдүүлэг /хх23-24/, гэрч Б.Агийн “...бид нарыг ахалж ажилладаг Д.С гэх залуу ажлаар шахаад нэг хүнээр 3-4 хүний ажил хийлгэх гээд байдаг болохоор хамт ажиллаж байгаа хүмүүс болон манай хүү ******* дургүйлхээд байдаг юм. ...ямааны үс зумладаг тогтооны хажууд хүү ******* Д.Стой барьцалдаад маргалдаж байсан.. хүүгээсээ юу болсон талаар асуутал “Д.С нэг хүнээр 3-4 хүний ажил хийлгэж ингэж шахаад болгүй шүү дээ” гэж хэлсэн чинь “тэгвэл чи бүгдийг нь хийчихгүй юу” гэж ёжлоод байхаар нь цохисон гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-10-16/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь ажил үүргийн хуваариас үүдэлтэйгээр Д.Стой маргалдан нүүрэн тус газар нь цохиж, зодсоны улмаас бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн зүйл хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

          Шүүгдэгч *******ын хууль бус санаатай үйлдлийн улмаас Д.Сын биед “зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх” учирсан, уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь шинжээчийн 2021.09.09-ний өдрийн 8370 дугаар дүгнэлтээр /хх-9/; хохирогч Д.Сын “босож ирээд зүүн нүд рүү гараа атгаж байгаад нэг удаа цохиод намайг доош дараад нэг удаа өвдөглөхөд нь би хоёр гараараа хаасан. Миний зүүн нүдний доод хэсэг язраад цус гарч байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. ******* надад эмчилгээний зардалд 100000 төгрөг өгч хохирлыг бүрэн барагдуулсан...” гэж мэдүүлж иргэний нэхэмжлэл гаргаагүй болох нь хохирогчийн мэдүүлэг /хх-7/, шүүгдэгч *******ын “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Ийм үйлдэл гаргасандаа гэмшиж байна. Надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлтээр /хх-00, 69/ тус тус тогтоогдож байна.     

   Хохирогч Д.Сын дахин өгсөн: “...Надад толгойн зураг авахуулсан 130000 төгрөг, Шүүх-эмнэлэгт үзүүлсэн 8000 төгрөгийн баримт байна. Түүнээс өөр эмчилгээ хийлгээгүй, гэмтлийг өөрөөр нь эдгээсэн тул надад өөр баримт байхгүй. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ******* бид хоёр өөрсдийн сайн дураар эвлэрсэн. ******* надад эмчилгээний зардалд 100000 төгрөг өгч хохирлыг бүрэн барагдуулсан...” хэмээн мэдүүлсэн /хх-61/, хавтаст хэргийн материалтай танилцаад  “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн, иргэний нэхэмжлэл гаргахаасаа татгалзсан тул өнөөдрийн шүүх хуралдаанаар шүүх иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхилоо.

          Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг сайн дураараа нөхөн төлж барагдуулсан, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

          Дээрх нөхцөл байдал болон ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, түүний хувийн байдал зэргийг харгалзан прокурортой тохиролцсон “000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 000000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” саналын дагуу *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

          1. Шүүгдэгч Бэсүд овогт Оын Гыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 0.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бэсүд овогт Оын Гт 000 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 000000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 0.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан *******т оногдуулсан 000000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван/ сарын хугацаанд 3 /гурав/ хувааж хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

          4. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд зүйл хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч Д.С нь гомдол саналгүй гэсэн ба иргэний нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

          0. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          6. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд тогтоосон хувь хэмжээгээр биелүүлээгүй тохиолдолд торгох ялын 10 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн нэг хоногоор тооцож хорих ялаар солино гэдгийг *******т мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                               С.СЭРЖМЯДАГ