Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2023/0428

 

221/МА2023/0428

 

 

 

 

 

 

 

 

 

  “Ш” ХХК*******ийн нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

 

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.

Нэхэмжлэгч “Ш” ХХК

Хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яам, Увс аймгийн Засаг дарга

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 03*******ны өдрийн 407 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.О, хариуцагч Увс аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З, хариуцагчийн өмгөөлөгч Д.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 128/2022/0109/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Ш” ХХК*******иас Зам, тээврийн хөгжлийн яам, Увс аймгийн Засаг даргад тус тус холбогдуулан “хариуцагч нартай захиргааны гэрээний эрх зүйн харилцаатай байсан болохыг тогтоолгох, хариуцагч нар нь ажил гүйцэтгэх гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүйн улмаас “Ш” ХХК*******д учирсан хохирол 8,431,373,160 /найман тэрбум дөрвөн зуун гучин нэгэн мянга зуун жар/ төгрөгийг гаргуулах”*******аар маргажээ.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 03*******ны өдрийн 407 дугаар шийдвэрээр Автозамын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2, 17 дугаар зүйлийн 17.3, 20 дугаар зүйлийн 20.1, 20.4, 21 дүгээр зүйлийн 21.1, Төсвийн тухай хуулийн 24.4, 42.7 дахь заалт, Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуулийг тус тус баримтлан “Ш” ХХК*******ийн “хариуцагч нартай захиргааны гэрээний эрх зүйн харилцаатай байсан болохыг тогтоолгох, хариуцагч нар нь ажил гүйцэтгэх гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүйн улмаас “Ш” ХХК*******д учирсан хохирол 8,431,373,160 /найман тэрбум дөрвөн зуун гучин нэгэн мянга зуун жар/ төгрөгийг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гдараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр эргэлзээгүй үнэн зөвөөр үнэлээгүй, маргааны зүйлд хэрэглэвэл зохих хуулийг зөв сонгон хэрэглэж үнэлэлт, дүгнэлт өгөөгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

3.2. Нэхэмжлэгч компанийг Гудамж төслийн хүрээнд Гудамж төслийн хэрэгжүүлэгч нэгжээс Увс аймгийн Улаангом суманд хэрэгжсэн авто зам барилгын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй шалгаруулалтад оролцож бүхэлд нь хийж гүйцэтгэхээр шалгарч үргэлжлэл 5.1 км автозамыг гүйцэтгэхдээ Төслийн Удирдах хорооны 2014 оны 08 дугаар сарын 18*******ны өдрийн 45 дугаартай тогтоолын 2 дахь хэсгийн “Үлдсэн ажлыг зураг төсөл, төсөв батлагдсаны дараагаар магадлагдсан төсөвт багтаан хуралд оруулж шийдвэрлүүлэх” шаардлагыг биелүүлээгүй гэж үндэслэлгүй дүгнэсэн.

3.3. Тус шаардлагыг гүйцэтгэгч компани хариуцан гүйцэтгэх үүрэггүй бөгөөд төсөл хэрэгжүүлэгч нэгжийн хариуцан зохион байгуулж шийдвэрлүүлэх чиг үүргийн асуудал байсан. Ажлын төсөв улсын төсөвт батлагдаагүй байхад ажлыг гүйцэтгэсэн гэж буруутгасан байх бөгөөд манай компанийн зүгээс хууль болон эрх зүйн хэм хэмжээгээр, ямар нэгэн гэрээ хэлцлээр уг төслийг хэрэгжүүлж буй этгээдүүдийн өмнө төсвийг батлуулах, батлагдсаны дараагаар ажлыг гүйцэтгэж эхлэх үүргийг хүлээгээгүй тул захиалагч талын хариуцан зохион байгуулж улсын төсөвт батлуулах үүргээ биелүүлээгүй хариуцлагагүй үйл ажиллагааг нэхэмжлэгчийг хариуцахаар бусдын чиг үүргийг гуйвуулан тайлбарлаж байгаа нь шударга ёсны зарчимд нийцээгүй байна.

4. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан энэхүү төсөлд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.6 дахь хэсэг, Концессын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт тус тус зааснаар тухайн хуулиудаар зохицуулагдахгүй байхаар хуульчилсан тул Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4*******т “төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаагүй бол санхүүжилт гаргахыг хориглоно” гэх заалтыг үндэслэл болгосон нь үндэслэл бүхий болоогүй байх бөгөөд нэхэмжлэгч талаас гүйцэтгэсэн ажлын санхүүжилт гаргуулах агуулгатай шаардлага гаргаагүй бөгөөд захиргааны байгууллагын гэрээ байгуулах, санхүүжилтийг зохих журмын дагуу тайлан гаргаж санхүүжилт батлуулж өгөх үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирлоо нэхэмжилснийг анхаарч үзээгүй.

4.1. Улмаар төсөл хэрэгжих явцад хүчин төгөлдөр үйлчилж байсан 1998 оны Автозамын тухай хуулиар Автозам барилгын ажлыг хэсэгчлэн гүйцэтгэж байгаа тохиолдолд ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэхтэй холбоотой зөвшөөрөл авах, техник технологийн хяналтыг заавал захиалагчтэй гэрээ байгуулж хэрэгжүүлэх зэрэг шаардлага тавигдаагүй тул нэхэмжлэгч нь нэгэнт Увс аймгийн Улаангом суманд хэрэгжих автозам барилгын ажлыг бүхэлд нь гүйцэтгэхээр шалгарсан учир эрх бүхий байгууллагаас ажлыг үргэлжлүүлэх зөвшөөрөл авах шаардлагагүй, Гудамж төслийн хэрэгжүүлэгч нэгжийн хяналтын зөвлөх үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулж ажиллуулаагүйтай холбоотойгоор Увс аймгийн Засаг дарга сонгон шалгаруулж өгсөн холбогдох хууль зөрчөөгүй байна.

4.2. Мөн 2015 оны 03 дугаар сард Гудамж төслийн хэрэгжүүлэгч нэгжээс яаралтай зохион байгуулж үлдэгдэл ажлыг гүйцэтгэх чиглэлийг өгсөнтэй холбоотойгоор Гудамж төслийн хэрэгжүүлэгч нэгжээс бодит үйлдлээрээ барилгын зураг төслийг шилжүүлж өгсөн үйл баримтад үнэлэлт өгөлгүй орхигдуулсан.

4.3. Авто зам барилга байгууламжийн ажлын зураг төсөл, төсвийг Барилгын хөгжлийн төвийн 2015 оны 01 дүгээр сарын 09*******ний өдрийн 50/2015 дугаартай магадлалын дүгнэлтээр Увс аймгийн Улаангом суманд 2014 онд болон 2015 онд хэрэгжих барилгын зураг төсөл, төсөв зэргийг хамтад нь хянаж баталгаажуулсан байна гэж дүгнэсэн атлаа өөр хэсэгт шүүхийн төсөвт өртгийг эрх бүхий этгээдээр батлуулаагүй гэх дүгнэлт өгсөн нь нэг дүгнэлтээ нөгөө дүгнэлтээр үгүйсгэсэн байна.

5. Түүнчлэн шүүхээс ажил гүйцэтгэх явцад хүчин төгөлдөр үйлчлэлгүй байсан эх сурвалжийг үндэслэл болгон нэхэмжлэгч компанийг буруутгаж, эрх зүйн байдлыг дордуулсан бөгөөд эх сурвалжаар буруутгасан хуулийн зүйл, хэсэг, заалтууд нь эрх зүйн үйлчлэлгүй байсан тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.

5.1. Дээрх дурдсанчлан тухайн үед хүчин төгөлдөр мөрдөж байсан Авто замын тухай хуулийн 5.1.1, 5.1.2, 6.1.1, 6.1.2*******т зааснаар хариуцагч нарт автозамын гүйцэтгүүлэх ажлыг зохион байгуулж хэрэгжилтийг хангуулахтай холбоотой үйл ажиллагаа явуулах эрх хэмжээ, чиг үүрэг олгогдсон.

5.2. Гудамж төслийг батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Гудамж төслийн хэрэгжүүлэгч нэгж нь Төслийн удирдах хорооны шалгаруулсан гүйцэтгэгчтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулах үүрэг хүлээсэн бөгөөд нэхэмжлэгч талаас үргэлжлэл ажлыг гүйцэтгэж эхлэхээс өмнө Гудамж төслийн хэрэгжүүлэгч нэгжээс гэрээ байгуулах талаар удаа дараа шаардлага тавихад “ажлаа гүйцэтгэж байгаарай, 2014 оны 12 дугаар сард Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн шинэчлэгдсэнтэй холбоотойгоор Эдийн Засаг Хөгжлийн яам татан буугдаж манай байгууллагын шууд харьяалан захирах дээд шатны байгууллага тодорхойгүй байгаа тул одоогийн байдлаар гэрээ байгуулах боломжгүй байна. Манай байгууллагыг шууд харьяалан захирах шатны байгууллага тодорхой болсны дараагаар өмнө гүйцэтгэсэн ажил болон одоо гүйцэтгэж байгаа ажлын гэрээг зохих журмын дагуу нөхөн байгуулж, санхүүжилтийг аль болох хурдан шийдвэрлүүлэх болно” гэх үндэслэлээр гэрээ байгуулахаас татгалзаж Засгийн газрын 46 тоот тогтоолоор хүлээсэн “төслийг зохих журмын дагуу зохион байгуулах, Төслийн удирдах хорооны шалгаруулсан гүйцэтгэгч этгээдтэй гэрээ байгуулах, ажлыг хэрэгжүүлэх, гүйцэтгэлд хяналт тавих, ажлын үе шатыг бүрийг холбогдох байгууллагад тайлагнан, санхүүжилтийг шийдвэрлүүлэх” үүргээ биелүүлэхээс татгалзаж ажлыг гүйцэтгүүлж дуусгуулсан.

5.3. Гэтэл тухайн үед Гудамж төслийн хэрэгжүүлэгч нэгжийн шууд харьяалан захирах байгууллага нь Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 09 дугаартай гудамж төслийн хавсралтын Бүтэц зохион байгуулалтын хэсэгт оруулсан нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан Зам, тээврийн яам нь эрхлэх асуудлын хүрээнд 2015 оны 05 дугаар сарын 12*******ны өдрийн 129 дугаар тушаалаар Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасныг үндэслэн захиалагчийн эрх шилжүүлэн авсан байх /энэхүү нөхцөл байдлыг нэхэмжлэгчид мэдэгдээгүй/ бөгөөд мөн зорилгоор нийслэлийн Засаг даргатай хамтран ажиллах гэрээ байгуулж, хөндлөнгийн хяналт тавих, гүйцэтгэлийг хянанх, баталгаажуулах, санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Төрийн нарийн бичгийн даргадаа даалгаж, шийдвэрлэсэн зэргээс харахад захиалагчийн эрх үүрэг бүхэлдээ шилжсэн тул Зам, тээврийн хөгжлийн яам нь төслийн ажлыг удирдлага зохион байгуулалтаар хангаж, санхүүжилтийг шийдвэрлэх, хяналт тавьж хэрэгжүүлэх чиг үүргийн хүрээнд ажлын захиалагчид хамаарч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцвал зохих этгээд байна.

6. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

3. Нэхэмжлэгч “Ш” ХХК нь “хариуцагч нартай захиргааны гэрээний эрх зүйн харилцаатай байсан болохыг тогтоолгох, хариуцагч нар нь ажил гүйцэтгэх гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүйн улмаас “Ш” ХХК*******д учирсан хохирол 8,431,373,160 /найман тэрбум дөрвөн зуун гучин нэгэн мянга зуун жар/ төгрөгийг гаргуулах”*******аар маргасан байна.

 

4. Давж заалдах шатны шүүхээс “нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхойгүй”*******н улмаас хэргийг шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.

 

5. Нэхэмжлэгчээс “тогтоолгох болон хохирол гаргуулах” нэхэмжлэл гаргасан байх бөгөөд анхан шатны шүүхээс “... нэхэмжлэгч нь Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрт нэмж 5.1 километр авто зам, авто зогсоол, явган хүний зам, замын бусад байгууламж барихдаа эрх бүхий этгээдтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй, уг замын ажлын төсвийг эрх бүхий төсөвчнөөр хийлгээгүй, зардлын хөрөнгийн төсвийг батлуулаагүй, уг ажлын зардлыг улсын 2015, 2016 оны төсөвт суулгаагүй байхад барьж байгуулсан хууль бус ажиллагаа байгаа нь тогтоогдсон,” гэх зэрэг үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.2*******д “хохирол гаргуулах нэхэмжлэлийн хувьд захиргааны байгууллага ямар үүргээ биелүүлээгүйгээс, эсхүл захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид ямар хохирол учирсан, түүнийг хэрхэн шийдвэрлүүлэх”, 52.5.3*******д “нийтийн эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоолгосноор нэхэмжлэгчид ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол үүсэхийг” гэж тус тус заасантай нийцээгүй байна. 

 

6. Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл болон Эдийн засгийн хөгжлийн яамны харьяа “Гудамж” төслийн Удирдах хорооны 2014 оны 08 дугаар сарын 18*******ны өдрийн 45 дугаар тогтоол, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн үзлэг, 2012*******2016 онд Увс аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Ц мэдүүлэг зэрэг бусад баримтуудаас үзвэл,

*******Увс аймгийн төвд хийх бүтээн байгуулалтын уулзвар, авто замын ажлын гүйцэтгэгчээр төсөл хэрэгжүүлэх нэгжээс сонгон шалгаруулсан,

*******Үүний дагуу “Ш” ХХК*******иар гүйцэтгүүлсэн,

*******Улмаар эхний ээлжинд 3.2 км авто замын барилгын ажил эхлүүлэх гурвалсан гэрээ байгуулах, үлдсэн ажлыг зураг төсөл, төсөв батлагдсаны дараа магадлагдсан төсөвт багтаан хуралд оруулж шийдвэрлүүлэхийг Гудамж төслийн удирдагчид даалгасан,

*******Уг 3.2 км авто зам, замын байгууламжийн ажлын төсөвт зардал нь 2015 оны Төсвийн тухай хуульд тусгагдсан,

*******Харин уг 3.2 км авто замын ажлыг хийж, гүйцэтгэж дууссаны дараа /2015 оны 6 сар/ нэхэмжлэгч нь Увс аймгийн төв, Улаангом сумын нутаг дэвсгэрт нэмж авто зам, авто зогсоол, явган хүний зам, замын бусад байгууламжийг барьсан нь тогтоогдсон байгаагаас үзвэл нэхэмжлэгчийг авто зам барьсантай холбоотойгоор мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргаж хандсан гэж үзэхээр байна.

 

7. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Улаангом сумын нутаг дэвсгэрт 5.1 километр авто зам барьсантай холбоотойгоор хариуцагч байгууллагуудтай эрх зүйн харилцаа байсан болохыг тогтоолгох, үүнээс улбаатай хохирол буюу үүрэг хүлээлгэсэн дээрх нэхэмжлэлийг гаргасан нь утга агуулгын хувьд ойлгомжгүй. Тодруулбал, эрх зүйн харилцаатай байсан болохыг тогтоох нэхэмжлэл нь эрх зүйн хэм хэмжээ хүчин төгөлдөр эсэхийг тогтооход бус, харин тодорхой эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтооход чиглэгддэг тул энэ хүрээнд нэхэмжлэлийг хангасан тохиолдолд нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргэх нь тодорхойгүй байна.

 

8. Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4*******д заасны дагуу нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа ямар нэгэн эргэлзээгүйгээр тодорхойлох учиртай. Хэрэв нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байгаа тохиолдолд үүнийг тодруулах нь шүүхийн үүрэг юм. Анхан шатны шүүх энэ үүргээ хангалттай хэрэгжүүлэхгүйгээр хэргийг шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасан гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

 

9. Мөн нэхэмжлэгчээс захиргааны байгууллагуудтай эрх зүйн харилцаатай байсан болохыг тогтоосноор 5.1 километр автозамын ажлыг хийж гүйцэтгэсэн мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх төлбөрийг шаардах зорилго биелэгдэх эсэх, шүүхээс дээрх нэхэмжлэлийг шийдвэрлэснээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.5*******д “эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоож, хүлээн зөвшөөрөх”, 106.3.7*******д “захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хүн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах, хохирлын хэмжээг өөрчилж тогтоох” гэж заасан шийдвэрийг хамтад нь гаргах боломжтой эсэхийг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу юм.

 

10. Нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн гэх 5.1 километр автозамын ажлыг гүйцэтгэсэнтэй холбоотойгоор, бусад бүхий л захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас шаардах нэхэмжлэл гаргах боломжтой. Тухайлбал 2012*******2016 онд ажиллаж байсан Увс аймгийн Засаг даргатай холбоотойгоор эрх зүйн хэлбэржээгүй үйл ажиллагаатай холбоотойгоор хохирол шаардсан эсэх, эсхүл нэхэмжлэгчийн хувьд хохиролтой холбоотой шаардлагыг ерөнхий үүрэг хүлээлгэх нэхэмжлэл гаргасан эсэхийг тодруулах нь энэ хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

 

11. Тодруулбал, нэхэмжлэгчээс 5.1 километр автозамын ажил гүйцэтгэхтэй холбоотойгоор захиргааны байгууллага хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид хохирол учирсан эсэх, эсхүл хууль бус үйл ажиллагаа явуулснаас нэхэмжлэгчийн эрх нь хөндөгдсөн эсэх талаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ тодорхой болгох нь шүүхээс гарах шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байх зарчимд нийцэх юм.

 

12. Нэгэнт давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4*******д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 03*******ны өдрийн 407 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3*******д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БААТАРХҮҮ

 

 

            ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН

               

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН