| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбаатарын Энхжаргал |
| Хэргийн индекс | 108/2021/0115/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/149 |
| Огноо | 2021-09-23 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | С.Цэрэндалай |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 2021/ШЦТ/149
иргэдийн төлөөлөгч Х.Эн,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Өлзийдэмбэрэл,
улсын яллагч С.,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Чимгээ,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Баярбат,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батзориг, М.ҮТ,
гэрч Б.Э, Г.О, Д.М, Ц.Э, Б.Э /цахимаар/, М.М /цахимаар/,
шинжээч С.Төгсбуян,
шүүгдэгч О.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор С.гийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт О.Мд холбогдох эрүүгийн 2107000000043 дугаартай хэргийг -ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр , ******* суманд төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүрэг, 5 дугаар хороо, ******* тоотод оршин суух,
урд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 309 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэж, хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
******* овогт О.М /РД: .............../.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хууль ёсны төлөөлөгч, гэрч, шинжээч нарын өгсөн мэдүүлэгт:
Шүүгдэгч О.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр манай оюутан ангийн найз Эын төрсөн өдөр болж, би 03 дугаар сарын 04-ний өдөр Эын гэрт очсон. Тэгээд граш дотор бид хоёр машин дотор цуг 2, 2 пиво ууж байсан. Гэтэл Эа руу талийгаач Г залгаад мэнд хүргэж, тарваганы боодог хийж өгье гээд уулзах газраа тэр хоёр тохирсон. Би явах гэтэл Эа цуг явъя гээд байхаар нь хамт явахаар болж, хоёулаа уусан байсан тул машин барих хүн хайж ангийн группээс асуухад ангийн охин М дуудлагын жолооч хийж байгаа гээд машинаа бариулж Чулуун овоонд байх Г гээд Эын ахынх нь грашид очиход М, Э, О нар байсан, араас талийгаач Г нэг шил архи, махтай төрсөн өдрийн бэлэг гээд Эад өгсөн. Тухайн үед бид нар пиво авсан байсан болохоор пивоо уугаад бэлгийн архийг нь уусан, харин мах хөлдүү байна гэсэн асуудал яриад бид нар уугаад байж байхад нэг мэдсэн шийдвэр гарсан байсан. Тэрэлж явж махаа өглөө нь боож идье гэсэн санал гарч ирэхэд би маргааш нь ажилгүй байсан болохоор саналыг дэмжсэн. Тэгээд бид приус 30 маркийн 2 машинтай гараад нэг машинд нь манай ангийн М, Эа, Э, би явсан, Эыг би танихгүй тухайн өдөр танилцсан. Нөгөө машинд Г буюу М, талийгаач Г, О нар машинаа бариад явсан. Замдаа бид нар тодорхой хэмжээний архи, пиво, хүнсний зүйл аваад 18 цагийн орчим Тэрэлж шугуйн гэр амралтын газар очоод нэг гэрт ороод махаа гэсгээх гэж галын хажууд тавиад ширээ засаад уугаад байж байтал талийгаач Гийн ар гэрээс залгахад эхнэр залгаж байна гэсэн. Гэтэл эхнэртээ хэлэхээс санаа нь зовж, Г бил үү Эын утас руу залгаж нөгөө 2 үнэнийг нь хэлэхэд талийгаач маш их ууртай болсон. Эа эхнэртэй нь ярьж асуудлаа шийдвэрлэсэн. Тэгээд ууж сууж байгаад талийгаач миний ажлын талаар ярилцаж, надаар нэг жижиг тэрэг, портер машины бичиг баримтын ажил хийлгэмээр байна, гэрчилгээ болон татвар тайлан дээр хүндрэлтэй байна гэж асуудал яригдсан. Тэгэхээр нь би тусалъя гэхдээ би өөрөө гүйхгүй чи бичиг баримтаа бүрдүүлээд өөрөө яв, би холбогдох хүмүүс рүү нь утсаар яриад өгье гэхэд чи тийм том дарга юм уу гэж муудалцахаар нь наадах чинь болдоггүй юм төрийн үйлчилгээний байгууллага учир асуудалтай байдаг юм гэсний үндсэн дээр бид 2 нэлээн муудалцсан. Муудалцах явцад талийгаач би мянгат малчин чамайг малаар зодож ална гэх зэрэг элдвээр хэлж, дайраад Э бид 2-ыг салгаж маргаан намжаад бид нар уугаад эрт унтацгаасан. Өглөө намайг сэрэхэд тэр гэрт Эа, би, М, Э бид дөрөв сэрсэн бусад нь хаана унтсаныг нь мэдээгүй. Тэгээд бид босоод боодгоо хийж идээд, машины ардаас нэг шил архиа талийгаач оруулж ирээд тэрийг нь би сүн түшээд нэг нэг уучхаад махаа идчихээд орой машин барих учраас архиа гаргах байдлаар би шууд унтсан. Ингээд намайг унтаад байж байтал өргөж шидсэн. Яагаад шидсэн бэ гэхээр архинд явъя, архи ууя гэдэг асуудал ярихад бусад нь салгаж өөрсдөө явъя гээд би буцаад унтсан. Би гамериттай дээшээ харж унтаж болдоггүй учир доошоо хараад унтаж байтал нуруу руу хүн нүдээд байхаар нь цочиж сэрээд эргээд хартал талийгаач намайг өшиглөөд босож архиа уу пизда минь гэхээр нь би уухгүй гэж хэлсэн шүү дээ гээд цаашаа түлхсэн чинь чи ямар том пизда вэ гэх зэргээр харааж дайраад босоод эргээд харсан чинь архины шил хагалаад над руу дайрсан. Тухайн үедээ намайг босож ирэхэд баруун гараараа заамдаж босгож ирээд зүүн гартаа архины шил барьсан дайрч эхэлсэн. Тэр үед согтолтын зэрэг их байсан, миний архи харин гарчихсан байсан. Ингээд дайрч би шахаанд орж гарах боломжгүй болсон тул бид хоёр ноцолдож, над руу дайрч, хатгах үйлдэл хийхэд хоёр гурван удаа займчуулан бултаж гаргасан. Ахиж хатгах гээд дайрахад нь би гарыг нь цааш нь дараад түлхэхэд асуудал үүссэн. Талийгаач бид хоёр бие бие рүүгээ хараад гайхаж байгаад би татаад авсан чинь цус нь олгойдоод гарсан. Би сандраад тэврэх гэсэн чинь цааш 3 алхаад газар унасан. Гаднаас Э орж ирээд хүзүүн дээр нь гараараа дарж байсан би шоконд ороод цаад сандал дээр суугаад хэргийн газраас хөдлөлгүй нэлээн хэдэн тамхи татаж, архинаас 2 татаад тайвшраад суусан. Тэгээд цагдаа ирсэн” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Чимгээ шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2021 оны 03 дугаар сарын 03-нд Эын төрсөн өдөр болоод манай хүн рүү залгахад нь би явуулаагүй. Тэгээд 03 дугаар сарын 04-нд манай хүн шинжилгээ өгөх гэж гараад Дүнжингарав дээр шинжилгээ өгч байхад нь Эа яриад найзынх ньтөрсөн өдөр болоод чи ирээд тарвага боогоод өгөөч гээд дуудаад граш дээр очсон. Тэгээд граш дээр очоод утас нь холбогдохгүй байхаар нь нэлээн байж байгаад залгасан чинь холбогдоод чи хаана явж байна гэсэн чинь Мөнхтулгын граш дээр Эа бид нар тарвага боох гээд байж байна удахгүй очно гээд утас нь холбогдохгүй байж байгаад орой 8 цагийн үед залгасан чинь утас нь холбогдоод ярьсан чинь бид нар Тэрэлжид ирсэн байна би машин бариад явж байна юм уугаагүй санаа зоволтгүй өглөө очно гэж хэлсэн. Тэгээд би тэр орой нь нөхөр рүүгээ залгаагүй байж байгаад шөнө 5 цагийн үед залгахад утас нь холбогдохгүй Эын утас холбогдож байсан. Тэгээд би өглөө 8 хүртэл Эа, М нарын утас руу залгасан чинь Эа утсаа аваад нөхөртэйгөө ярья гээд нөхөртэйгөө ярьсан чинь одоо бид нар удахгүй гарах гэж байна удахгүй очно гэсэн. Тэгээд дахиад Эа руу залгаад дахиад би нөхөртэйгөө ярья хэлэх юм байна гэсэн чинь чи ер нь яах гэж над руу залгаад байгаа юм бэ, битгий залгаад бай, хэний зөвшөөрлөөр над руу залгаад байгаа юм бэ яриулахгүй гээд утсаа тасалсан. Тэгээд би 10 цагт ажилдаа явж байхдаа залгасан чинь бүгдийнх нь утас холбогдоогүй. Энэ хэрэг өдөр 2 цагийн үед болсон юм шиг байна лээ, өдөр над руу нэг ч залгаагүй. Тэгээд орой 8 өнгөрч байхад ажлаа тарахад танай хүн чинь Тэрэлж гэдэг газар өнгөрсөн юм шиг байна гээд гэж хэлсэн, бид нарыг ирэхэд өнгөрсөн байсан. Эа манай хүнийг зүгээр байхад нь авч явсан. Би маш их гомдолтой байна. 5 хүүхэдтэй. Би ажилгүй хэцүү байна, хүүхдүүд аавыгаа нэхээд байна. Тэгээд би 07 дугаар сарын 27-нд өөрийнхөө утсаар Эа руу ярьж чи дагуулж явж ийм зүйл болгочихоод яахаараа над руу залгаж уучлалт гуйдаггүй юм бэ? гэхэд чи надаас үг сонсох гэж залгаад байгаа юм уу? Үгүй гэсэн. Чи надаас нэг удаа ч уучлалт гуйчихаач гэсэн чинь чадахгүй танай хүн надад өртэй байсан болохоор Тэрэлж авч явсан гэж хэлсэн. Тэгээд манай хүний оршуулгын зардал 43.348.733 төгрөг гарсан. Мөн хүүхдүүдээ 18 нас хүртэл тэтгэмж энэ хүмүүсээс гаргуулж авмаар байна. Өнөөдөр хүнийг ийм байдалд оруулчихаад ичихгүй худлаа яриад сууж болохгүй. Манай нөхөр хэзээ ч зүүн гартаа юм барьж хүн рүү давшилж дайрахгүй. Би хэргийн газарт очиход манай хүн хаалгаар ороод зүүн хойд талын орон дээр суусан юм шиг байгаа юм. М шилээ бэлдсэн. Тэгээд орж ирэхэд нь хүзүү рүү дайрсан чамд ноцолдсон юм байхгүй би тэгж үзэж байна” гэв.
Гэрч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Энэ хэрэг 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр болсон. Бид нар 03 дугаар сарын 04-ний өдөр Амгаланд тарвага боож иднэ гээд Мийн ажил дээр нь очсон. Тэгээд М бид хоёр өдөр гэрийнхээ гадаа пиво уусан байсан болохоор Мыг дуудаж машинаа бариулаад Амгаланд 16 цагийн үед очсон. Тэгээд орой 5, 6 цагийн алдад хэдүүлээ Тэрэлж явъя гээд шууд Тэрэлж явсан. Тэрэлжид очоод ууж идэцгээгээд хоносон. Маргааш өдөр нь тарвагаа боож идчихээд талийгаач, Э, би, М бид 4 архинд явахаар болоод Оы ажил дээр очоод Оаас мөнгө аваад дэлгүүр орж ганц шил архи аваад гэр амралтынхаа гадаа ирээд талийгаач түрүүлээд машинаас бууж ороод М, Э, бид 3 машиндаа 5, 6 минут байж байгаад ороход талийгаач үүдэнд цус алдсан хэвтэж байсан. Тэгээд машинаас Э бууж очоод хүүе найз чинь цус алдсан болохоо байлаа гээд намайг дуудахад хүзүүнээс нь цус гарсан гэрийн үүдэнд хэвтэж байхаар нь би тодорхой хэмжээнд хүзүүн дээр нь гараараа дарж байж байгаад Эод хөгшөөн дарж байгаарай түргэн дуудахгүй бол болохоо байлаа гээд гэрээс гарч түргэн, цагдаа руу залгаад байж байтал удалгүй Э араас гарч ирээд найз чинь өнгөрчихлөө гээд удалгүй цагдаа нар ороод ирээд бүгдийг нь буруу харж зогсоогоод бид нар Налайхын цагдаагийн хэлтэс дээр ирсэн” гэв.
Гэрч Г.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “03 дугаар сарын 04-ний өдөр би хот орсон. Манай найзын машин нь эвдрээд засаад өгөх хүн байна уу гээд над руу ярихаар нь би талийгаачтай яриад Өгөөмөрийн урд талын Бийн засварын газарт ажилладаг найзтай нь уулзаад манай найзын машиныг орой 7, 8 цагийн үед янзалж өгье гээд тэр найзтайгаа машиныг нь янзлуулчхаад ирэх байсан. Тэгэхэд ******* буюу Эа утас руу нь залгаад байхаар нь хэн залгаад байгаа юм гэхэд төрсөн өдөр нь болоод өнгөрсөн би авч яриагүй одоо залгаад байна гээд сүүлд нь дахиж залгаад ярихад ахынх нь граш дээр хүрээд ир гээд граш дээр очоод уулзсан. Миний мэдэж байгаагаар энэ хүмүүс тарваганы махаа бэлдчихсэн салхинд гарах зорилготой цугласан хүмүүс байсан. Тэгээд У гээд байсан хүний авгай нь ирнэ, ирэхээс нь өмнө хэдүүлээ явахгүй бол болохгүй гээд яараад байхаар нь яагаад яараад байгаа юм гэсэн чинь хүний амьдралд садаа болоод яах вэ хэдүүлээ өөр тийшээ явъя гэсэн. Талийгаач Тэрэлж явах шаардлага байгаагүй би грашийн арын өрөөнд нь утсаа цэнэглээд сууж байхад энэ хэд Тэрэлж явъя гээд байна гэр олдох болов уу гэхээр нь би хорио дөнгөж тавигдсан байгаа хэцүү шүү дээ гэсэн чинь чи асуугаад өгчих гэхээр нь юу ч гэсэн асуугаад өгье олдоно гэж хэлж чадахгүй шүү дээ гээд Тэрэлж явсан. Тэрэлжид очоод би ажлаараа ороод ээлжийн ахаасаа асуухад Т эгчээсээ асуу гэсэн. Бид нар замдаа бензин аваад ЭрдэнэТ эгч рүү яриад доошоо амралтын газар ирэхэд Т эгч амралтын гэрээ галлаад байж байсан. Бид нар наашаа ирэхдээ Г, би, талийгаач бид 3 нэг машинд, энэ 4 арын цагаан Приуст сууж ирсэн. Тэгээд ирээд галлахыг нь хүлээж байгаад гэрт ороод нэг шил архи уугаад дахиж нэг шилтэйг нь дээрээс нь ууж байгаад сүүлд нь орхисон. Тэгээд унтаж амрах гэхэд М гээд байгаа хүн нэлээн ууртай байсан. Гэр галлаад машин дотор хүлээж байх хооронд хүртэл ууртай байгаад байсан. Тэгээд би шалтгааныг нь асуухад М яавал ч яана гээд уурлаж байсан. Би шалтгааныг нь мэдээгүй сүүлд гэрт орсон хойно дахиад уурлаад байсан. Тэгээд би аргаа бараад энэ хүн яагаад ууртай байгаад байна гэхэд эрээн хувцастай залуу надад энэ 2 болохоор энэ хүүхэндээ сайн, энэ хүүхэн нь болохоор Эадаа сайн, чи нүдэн дээр нь М нь Эатай цуг яваад байхаар нь уурлаад байгаа юмаа гэж хэлж байсан. Тэгээд М болж өгвөл хэрүүл гуйгаад хэрүүлийн сэдэлтэй байгаад байхаар нь бид 2 та нартай цуг хонохгүй ээ гэхэд Эа гээд залуу Ш хөгшөөн чи ахыг аваад хоночих би ахынхаа дэргэд хүүхэнтэй энээ тэрээ гэх надад хэцүү байна гэхэд нөгөөдөх нь за за гэсэн. Тэгээд дахиж би Т эгч рүү яриад дахиад гэр байна уу ингэчихлээ гэсэн чинь за за эгч нь нэг гэр галлачихъя гээд урд талын гэрийг галлуулаад орсон. Тэгээд 11 цаг 30, 40 минутын үед наад хүмүүс чинь унтаж амрах гээд байна Г-г аваад явъя гээд бид 3 урд талын гэрт хоносон, Г нэг өнгөрч байхад сэрсэн. Сэрчихээд юм яриад 4 цаг болоод би өглөө ажилтай гээд унтаад 8 цаг өнгөрөөд 9 цагийн үед ажилдаа явахад Т эгч надтай машинд нь дайгдаад явъя гэж байснаа эгч нь амжихаа байлаа та 2 яв гэхэд Г намайг хүргэж өгөхдөө жолоочийн цонх нь онгорхой намайг ажлын үүдэн дээр хүргэж өгөөд явсан. Тэгээд би ажил дээр очсоноос хойш 12 цаг 30 минутын үед талийгаач ирээд надад жоохон тарваганы мах авч ирж өгөөд явчихаад нэлээн байж байгаад ирэхдээ энэ 4 дөрвүүлээ очиход Г, М 2 байгаагүй. Тэгээд очоод надаас юм авах гэсэн юм гээд 20.000 төгрөг авсан. Тэгээд архи авч ирээд тэр архийг нээх уух хүн байхгүй байсан. Тэгээд энэ 4 доошоо буугаад цаг гаруйн дараа ийм юм болчихлоо гэж эрхлэгч хэлсэн” гэв.
Гэрч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 14-15 цагийн орчим би Эа, М хоёртой уулзсан. Тэгээд Амгаланд Эын ахын ажил дээр очоод 2 цаг орчим байж байгаад Тэрэлж рүү яваад харанхуй болохын алдад амралтад очоод байж байгаад шөнө дундын үед унтсан. Тэгээд 03 дугаар сарын 05-ны өглөө хоол хийж идчихээд байж байгаад дэлгүүр яваад дэлгүүрээс архи авч амралтын газрын гадаа очиж үргэлжлүүлж уусан” гэв.
Гэрч Ц.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “03 дугаар сарын 04-ний орой айлуудаар орон нутгийн хөгжлийн санал асуулга аваад явж байхад над руу О эгчээ танайд хүн оруулах гэсэн юм гээд залгасан. Тэгээд би 9, 10 болж байхад гэртээ ирчхээд хойшоо очиж гэр галлаж өгөхөд 7 хүн 2 машинтай ирсэн. Тэгээд би гэрийг нь галлаж өгчихөөд буцаж гэртээ ирээд дахиж нэг гэр авъя гэхээр нь дахиад өөр нэг гэрийг нь галлаж өгчихөөд буцаж мод өгөхөд нэг хувинтай нүүрсээ хийсэн байсан. Тэгээд 10 цаг 35 минутын үед очиход бүгд унтсан байхаар нь би буцаад явсан. Маргааш нь би ажилтай 8 өнгөрөөд О колонк руу талийгаачийн найз жижиг залуугаар хүргүүлэх гэж байхдаа намайг та явах юм уу гэхэд би арай явах болоогүй байна гэсэн. Энэ хоёрыг явсны дараа Э гээд залуу талийгаачтай орж ирээд будаа агшаагчийн саванд будаа, тогоо авч яваад боодгоо чанаж иднэ гээд аваад явсан. Тэгээд би ажилдаа яваад өдөр 1 цаг өнгөрөөд 2 цаг болж байхад дөнгөж гэртээ орж ирээд байж байтал жижигхэн залуу гүйж ирээд эгчээ болохоо байлаа гэхээр нь би хойшоо утсаа бариад гүйгээд очсон чинь М гээд хүүхэд, Эа гээд залуу 2 гадаа зогсож байсан. Тэгээд эгчээ түргэн дуудаарай гэхээр нь түргэн, цагдаа дуудаад удалгүй цагдаа, түргэн ирсэн” гэв.
Гэрч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Хэрэг болдог өдрийн урд өдөр нь Эа руу юм асуух гээд залгахад Эын төрсөн өдөр гээд Эатай уулзаад Тэрэлж явсан. Тэрэлжид очоод ууж идэцгээгээд байж байсан. Тэгээд Тэрэлжид очдог өдрөө талийгаач нь М руу дайраад муудалцаад байхаар нь би салгаад талийгаач, найз эмэгтэйтэйгээ урд гэр рүү очиж хоноод өглөө ирээд талийгаач Мыг унтаж байхад нь татаж чангаагаад, заамдаж боогоод байхаар нь би бас салгасан. Тэгээд өглөө бид нар хот руу явахаар байсан. Явахаасаа өмнө дэлгүүр рүү архинд явж ирээд талийгаач түрүүлж гэр рүү ороод би нойл орж ирээд Эыг гэр рүү оръё гээд би түрүүлж гэр рүү ороход талийгаач үүдэнд цус алдсан хэвтэж байсан. Тэгээд би гүйж гараад машинд байсан хүмүүсийг дуудаж буцаж ороод цус алдсан газар нь дараад Эа түргэн дуудах гээд гараад гүйсэн” гэв.
Гэрч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Бид нар анх ажил дээр байхад Эа над руу залгаад ирээд аваадах гэхээр нь би машинаа аваад Чулуун овооны дэлгүүр дээр очоод уулзаад нэг шил архи хувааж уугаад Тэрэлж явахаар болоод бүгд Тэрэлж явсан. Тэгээд очоод ууцгааж байгаад 2 гэрт хуваагдаж хоноод маргааш өглөө хойд гэрт орж бөөгнөрөөд юм идэж уугаад би тасраад унтсан байсан. Тэгээд юманд явцгаасан байсан би мэдээгүй. Тэгээд гэрт намайг унтаж байхад гэнэт чимээ гарсан сэрээд харсан чинь талийгаач уначихсан цус нь гоожсон байдалтай, М хажууд нь зогсож байсан би сандраад гараад тусламж дуудахаар цагдаагийн пост хүртэл тусламж дуудахаар гүйгээд ирсэн” гэв.
Шинжээч С.Төгсбуян шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Мын биед гэмтлийн зэрэг тогтоохоор үзлэг хийхэд биед баруун сарвууны зулгарал гэмтэл тогтоогдсон, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Уг гэмтэл мөн уг хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой гэсэн дүгнэлтийг гаргасан байна. Нэмж хэлэхэд шинжээч эмч үзлэг хийхдээ цамц, өмдийг нь тайлж үзлэг хийдэг. ...Амь тэмцэлдсэн гэдэг утгаар ярьж үзвэл амь тэмцэлдсэн гэхээр 2 хүн хоорондоо эсэргүүцэл үзүүлэхээр 2 хүний биед шархнаас өөрөөр шарх үүсэх боломжтой. Хүн өөрийн биеийн хаана хүрч болох тэр бүх газраа гэмтэл учруулах боломжтой гэж шинжлэх ухаанд үздэг. Тэгэхээр талийгаачийн гар нь хүзүүнийхээ аль ч талд нь хүрч байгаа учраас гэмтэл өөртөө учруулах боломж байгаа, гэхдээ өөртөө учруулж байгаа хүчийг өөрөө өөртөө хийсэн үү? Хүн хүч ашиглаж хүзүү рүү чиглүүлж байгаа юу? Энийг шинжээч эмч тогтоох боломж байхгүй. Энийг криминалистикийн шинжээч болон мөрдөгч нар тухайн үеийн нөхцөл байдлаар тогтоох байх. Шархны чиглэлийн хувьд хутга биш зөв биш хэлбэртэй, олон үзүүртэй, шил нь хүний арьсыг зүсээд буцаж авахад зүсээд гарч ирж байгаа. Шил гарт ямар байдалтай баригдсанаас үүссэн чиглэл нь тогтоогдоно. ...Хүзүүндээ шарх авснаас хойш хэдхэн секундын дотор, хүзүүгээ хөдөлгөж чадахгүй, цус гоожиж, мэдрэлийн бүс, рефлексийн бүс тасарснаас үүдэн юу болчихов гэж бодож амжаагүй байхад рефлексээр ямар ч ухамсарт үйлдэл хийж чадахгүй болно. Анх байсан байрлалаасаа хөдлөх, хөдлөхгүй байх нь тухайн хүний рефлекст үйлдлээс л шалтгаална” гэв.
Хоёр. Эрүүгийн 2107000000043 дугаартай хэргээс талуудын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд. Үүнд:
“1. Талийгаачийн биед хүзүүний хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн гүрээний гадна тараагуур судасны тасрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
2. Талийгаачийн биед хуучин гэмтэл тогтоогдсонгүй.
3. Талийгаачийн хүзүүний зүүн талд 7х4см хэмжээтэй зөв бус хэлбэртэй, зах ирмэг нь тэгш, хоёр талын үзүүр нь хурц төгсгөлтэй, зүүнээс баруун, дээрээс доош чиглэлтэй, ардаас урагш чиглэлтэй хатгагдаж зүсэгдсэн шархтай байна.
4. Талийгаачийн зүүн гүрээний тараагуур судасны ойролцоох рефлексийн бүс гэмтэж рефлексийн гаралтай зүрх зогсож нас баржээ.
5. Талийгаачийн үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
6. Талийгаачийг нас барсан цаг хугацааг цогцосны анхны үзлэгээр тогтооно.
7. Талийгаачийн цусанд 2,3 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна.
8. Талийгаачид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн ч амь насыг нь аврах боломжгүй байжээ.” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 166-169 дүгээр хуудас/,
“1. О.Мын биед баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 175-176 дугаар хуудас/,
“1. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд нь шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн өмд дээр татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан хуучин ханзралт, хөх өнгийн өмд дээр татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан хуучин урагдалт, хар саарал өнгийн цамц дээр татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан хуучин ханзралтууд, хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ зүсэгдэлт, хар өнгийн хагас ханцуйтай цамц дээр хатуу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр гарсан хуучин цооролтууд байна.
3. Хувцас дээр гарсан гэмтлийн цаг хугацааг тогтоох боломжгүй.” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 179-181 дүгээр хуудас/,
“1. О.М нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.
2. О.М нь урьд ямар нэгэн сэтгэцийн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна.
3. О.М нь мэдүүлэг өгөх чадвартай байна.
4. О.М нь хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн үйл ажиллагаа алдагдсан гэх шинж баримт үгүй байна. О.М нь хэрэг хариуцах чадвартай байна.
5. О.Мын санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан гэх баримт, шинж үгүй байна” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 177-178 дугаар хуудас/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагчаас О.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Баярбат хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батзориг, М.ҮТ нар шүүгдэгч О.Мыг яллах дүгнэлтэд дурдсан хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдон тогтоогдоогүй, аргагүй хамгаалалтын шинжтэй тул хэргийг хэрэгсэхгүй болгох, цагаатгуулах гэсэн байр сууринаас оролцож, дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч О.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 03 дугаар 05-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэрэлж шугуй 38 тоот /гэр амралтын газар/-т О.Гтэй тухайн нөхцөлд үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний хүзүүний зүүн хэсэгт архины шилний хагархай хэсгээр хатгаж зүүн гүрээний тараагуур судасны ойролцоох рефлексийн бүс гэмтэж рефлексийн гаралтай зүрх зогсож нас барж хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Үүнд: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Чимгээ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Орой 20 цагийн үед найз Угийнх нь эхнэр Мандах надруу залгаад Ш, У, Г гурав граш дээр ирээд гурван хүүхэнтэй явсан гэж хэлэхээр нь би 21 цагийн үед нөхөр рүүгээ залгахад хань нь Угийн машиныг бариад Тэрэлж явж байна гэсэн. ...Тэгээд утас нь холбогдохгүй болоод орой манай хамаатны хүн Налайхад Ш нэг асуудал болсон юм шиг байна оч гэхээр нь энд ирээд ийм асуудал болсныг сая мэдлээ. Маш харамсалтай байна... гэх мэдүүлэг,
Гэрч Б.Мийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...гэрт намайг унтаж байхад гэнэт чимээ гарсан сэрээд харсан чинь талийгаач уначихсан цус нь гоожсон байдалтай, М хажууд нь зогсож байсан би сандраад гараад тусламж дуудахаар цагдаагийн пост хүртэл тусламж дуудахаар гүйгээд ирсэн гэх мэдүүлэг,
Гэрч Б.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...гэр амралтынхаа гадаа ирээд талийгаач түрүүлээд машинаас бууж ороод М, Э, бид 3 машиндаа 5, 6 минут байж байгаад ороход талийгаач үүдэнд цус алдсан хэвтэж байсан. Тэгээд машинаас Э бууж очоод хүүе найз чинь цус алдсан болохоо байлаа гээд намайг дуудахад хүзүүнээс нь цус гарсан гэрийн үүдэнд хэвтэж байхаар нь би тодорхой хэмжээнд хүзүүн дээр нь гараараа дарж байж байгаад Эод хөгшөөн дарж байгаарай түргэн дуудахгүй бол болохоо байлаа гээд гэрээс гарч түргэн, цагдаа руу залгаад байж байтал удалгүй Э араас гарч ирээд найз чинь өнгөрчихлөө гээд удалгүй цагдаа нар ороод ирээд бүгдээрээ буруу харж зогсоогоод бид нар Налайхын цагдаагийн хэлтэс дээр ирсэн” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Явахаасаа өмнө дэлгүүр орж архинд явж ирээд талийгаач түрүүлж гэр рүү ороод би нойл орж ирээд Эыг гэр рүү оръё гээд гэр рүү би түрүүлж ороход талийгаач үүдэнд цус алдсан хэвтэж байсан. Тэгээд би гүйж гараад машинд байсан хүмүүсийг дуудаж буцаж ороод цус алдсан газар нь дараад Эа түргэн дуудах гээд гараад гүйсэн.” гэх мэдүүлэг,
Гэрч Ц.Эгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэгээд би ажилдаа яваад өдөр нэг өнгөрөөд 2 цаг болж байхад дөнгөж гэртээ орж ирээд байж байтал жижигхэн залуу гүйж ирээд эгчээ болохоо байлаа гэхээр нь би хойшоо утсаа бариад гүйгээд очсон чинь М гээд хүүхэд, Эа гээд залуу 2 гадаа зогсож байсан. Тэгээд эгчээ түргэн дуудаарай гэхээр нь түргэн, цагдаа дуудаад удалгүй цагдаа, түргэн ирсэн” гэх мэдүүлэг,
Гэрч Г.Оы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэгээд би ажил дээр очсоноос хойш 12 цаг 30 минутын үед талийгаач ирээд надад жоохон тарваганы мах авч ирж өгөөд явчхаад нэлээн байж байгаад ирэхдээ энэ 4 дөрвүүлээ очиход Г, М 2 байгаагүй. Тэгээд очоод надаас юм авах гэсэн юм гээд 20.000 төгрөг авсан. Тэгээд архи авч ирээд тэр архийг нээх уух хүн байхгүй байсан. Тэгээд энэ 4 доошоо буугаад цаг гаруйн дараа ийм юм болчихлоо гэж эрхлэгч хэлсэн” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Унтаж байхад хүмүүс орилолдоод муудалцаад байх шиг чимээ гарч би сэрээд босч очиход Ш гэрийн дотор үүдэнд цус алдаад хэвтэж хүзүүний зүүн талаас нь цус олгойдоод гарч байсан ба хажууд нь М архины шилний хагархай баруун гартаа барьчихсан зогсож байсан. ...Өчигдөр орой гэрт архи уугаад сууж байхад Ш, М хоёр маргалдаж бие биедээ томроод байсан ба зодолдсон зүйл байхгүй, Ш томроод баас минь чацга минь гээд үг хэлээр доромжлоод байхад М дээр нь гарах гээд маргаад байсныг нь санаж байна. ...Би Мд чи хүн алчихлаа шүү дээ гэхэд тэр юу ч хэлэхгүй зогсоод байсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Д.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд Эыг сэрээгээд машинаас бууж байтал Э гэрээс гарч ирээд айсан, сандарсан байдалтай, ямар ч ойлгомжгүй цус алдаад, зүсэгдчихлээ гэхээр нь би юу болсон юм бол гээд машинаас буугаад гэрт орох гээд хаалга онгойлготол хохирогч хаалганы босгоны дөнгөж цаад талд цус алдсан бадалтай газар хэвтэж байхаар нь цусыг нь тогтоож дараарай, түргэн дуудъя гэхэд Э гэр амралтын газрын эзэн рүү явах шиг болсон. Харин Эа орон дээрээс даавуу авч ураад байх шиг харагдаж байсан. Тэгээд яах ч учраа олохгүй байж байтал гэр амралтын эзэн эмэгтэй, Эын ахтай хамт гүйж ирэхээр нь амралтын эзэн эмэгтэйн утаснаас 103 руу залгахад Тэрэлжийн эмч рүү залга гээд тасалчихсан. Тэгтэл гэр амралтын газрын эзэн эмэгтэй Тэрэлжийн эмч рүү залгаад, дараа нь цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тэр хоёрыг юунаас болж маргалдсан болохыг мэдээгүй ямартай ч Г Мыг л ялихгүй юмнаас маргалдаад өдөөд доромжлоод байсан. ...Тэгээд машинаас буугаад бие засчихаад гэрлүү орох гэтэл талийгаач Г гэрийн хаалган дээр уначихсан цус алдсан байдалтай хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Харин М нь гэрийн хойморын зүүн дээд орон дээр “пизда” гээд хараачихсан сууж байсан. Харин М хойморь хэсэгт босоод зогсчихсон Мыг “хүн алчихлаа ш дээ” гээд загнах байдалтай зогсож байсан. Тэгээд цагдаа ирэхтэй зэрэгцээд эмч ирж үзээд нас барсан байна гэдгийг хэлсэн...” гэх мэдүүлэг,
Гэрч Ц.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Удалгүй би ч ажилдаа яваад ажлаа хийж байгаад 14 цаг 10 минутын орчимд би цайгаа уухаар гэртээ орж ирээд дөнгөж байж байтал нэг хар куртиктэй залуу гүйж ирээд “хойно ёстой болохоо байлаа эгчээ” гэхээр нь “яасан бэ” гээд амралтын гэрлүү дагаад гүйгээд гэр дээр очиход өглөө тогоо, ус авсан Ш гээд залуу гэрийн үүдэнд доошоо хараад хэвтчихсэн, нил цус болчихсон, эрээн цамцтай залуу гүрээг нь дарчихсан байсан. Тэгээд тэнд байсан залуучууд бүгд л “эгчээ түргэн дуудаад өгөөчээ утас цэнэггүй болчихсон байна” гэхээр нь би эхлээд түргэн тусламжруу залгахад утас нь яриад холбогдохгүй байхаар нь хэсгийн цагдаа руу залгаж дуудаад, дараа нь Тэрэлжийн эмч рүү залгаад дуудсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ш буугаад гэрлүү орсон. Бид гурав машиндаа юм ярьсан хэвээр сууж байтал тар няр хийх чимээ гарахаар нь Э 2 пизда чинь муудаад байгаа юм уу даа гээд машинаас бууж гэр рүү орсноо хөөе хурдан ирээ гээд дуудахаар нь би гүйгээд ортол гэрийн дотор үүдэнд Ш дээшээ харсан байдалтай хүзүүнээс нь цус олгойдож байсан. Би айж сандраад цус олгойдож байгаа газар нь гараараа дартал цус гараад байсан. Эыг алив хүзүүний цусыг гаргахгүй дарж бай, би түргэн дуудъя гээд Эод өгч даруулаад гэрээс гарч түргэн 103 руу залгаж Тэрэлжид амралтын газарт хүн цус алдаад байна гэж дуудлага өгсөн. Тэр үед Э өнгөрчихлөө гэсээр гэрээс гарч ирсэн. Удалгүй цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Багахангай, Налайх дүүргийн шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээчийн Цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 21 дугаартай дүгнэлт, Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч Ц.Батзориг, М.ҮТ нар дүгнэлтдээ “...О.Мын өөрийгөө хамгаалах үйлдлийн улмаас талийгаачийн амь хохирсон үйлдэлд шууд шалтгаант холбоо байгаа гэдэгт маргахгүй. Харин хавтас хэрэгт О.Мыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж шууд заасан нотлох баримт байхгүй, О.М нь өөрт ирсэн довтолгоо, өөрийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах үйлдэл хийсэн. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын шинж буюу өөрт ирсэн довтолгоо нь дуусаагүй байхад өөрийгөө хамгаалах зайлшгүй шаардлагын үүднээс гарыг нь цааш нь түлхэх үйлдэл нь аргагүй хамгаалалтын шинжийг хангаж байна. Иймд хэргийг цагаатгаж өгнө үү” гэж мэтгэлцсэнийг, шүүгдэгч О.М нь “талийгаач намайг баруун гараараа заамдаж, зүүн гартаа архины шил барьж надруу дайрсан, би шахаанд орж гарах боломжгүй болсон тул бид хоёр ноцолдож, дайрч, хатгах үйлдэл хийхэд нь 2-3 удаа займчуулан бултаж, ахиж хатгах гэж дайрахад нь би гарыг нь цааш дараад түлхэхэд энэ асуудал үүссэн” гэж маргасныг шүүх хянаж үзлээ.
Амь хохирогчийн биед хүзүүний зүүн талд 7х4 см хэмжээтэй зөв бус хэлбэртэй, зүүнээс баруун, дээрээс доош, ардаас урагш чиглэлтэй хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь богино хугацаанд гадны хүчний үйлчлэлээр үүсэх боломжтой гэмтэл байх бөгөөд харин амь хохирогчийн хууль бус довтолгооны эсрэг шүүгдэгч өөрийгөө хамгаалах үйлдэл хийсэн, ноцолдсон, амь тэмцэлдэн болон амь хохирогч нь өөрийн гарт барьсан архины шилний хагархайгаар гадны түлхэх хүчний үйлчлэлээр өөртөө учруулсан гэх нөхцөл байдал нь хэрэгт авагдсан баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан мэдүүлэг зэргээр тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч О.Мын биед баруун сарвууны 2 дугаар хурууны 3 дугаар үенд ташуу байрлалтай зураасан хэлбэрийн 0,5 см урттай зулгаралт гэмтэл учирсан, өөр ямар нэгэн шарх, хөхрөлт, няцралт бүхий гэмтэл учраагүй, амь хохирогчийн биед хүзүүнд шарх гэмтлээс өөр ил харагдах гэмтэлгүй байсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 153 дугаар, 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 21 дүгээр дүгнэлт, шинжээч эмч С.Төгсбуянгийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч О.М нь амь хохирогчийн хууль бус довтолгооноос өөрийгөө хамгаалах үйлдэл хийж, амь тэмцэлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэж, энэ талаар гаргасан шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын тайлбар, дүгнэлтийг үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэдийн төлөөлөгч Х.Эн дүгнэлтдээ “Архинаас үүдэлтэй хүний амь хохирсон байна. Биеэ хамгаалах, аргагүй хамгаалалт гэж үзэж байна” гэх дүгнэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хянаад шүүгдэгч О.М гэм буруутай болох нь хавтас хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлэгдсэн баримтаар нотлогдон тогтоогдож байна гэж үзсэн тул иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах шаардлагагүй гэж үзсэн болно.
Иймд шүүгдэгч О.М нь амь хохирогч О.Гтэй тухайн нөхцөлд үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний хүзүүний зүүн хэсэгт архины шилний хагархай хэсгээр хатгаж хүнийг алсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас О.Гийн амь нас хохирсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч оршуулгын зардалд 28.962.233 төгрөг, лам болон шашны зардалд 6.386.500 төгрөг, машины зээлийн үлдэгдэл 5.000.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 3.000.000 төгрөг, нийт 43.348.733 төгрөгийг, амь хохирогчийн 5 хүүхдэд цаашид 18 нас хүртэл хүүхэд бүрт тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг нэхэмжилсэн болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн нийт 43.348.733 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас лам болон шашны зардалд нэхэмжилсэн 6.386.500 төгрөг, машины зээлийн үлдэгдэлд нэхэмжилсэн 5.000.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөнд нэхэмжилсэн 3.000.000 төгрөг, нийт 14.386.500 төгрөгийг шаардлагыг хэрэгсэхгүй болгуулахаар, оршуулгын зардалд нэхэмжилсэн 28.962.233 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 17.649.208 төгрөгийн зардал нь баримтаар тогтоогдож байна хэмээн хүлээн зөвшөөрч, үлдэгдэл зардлыг тодорхойлсон баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй буюу үнийн дүн, тоо засвартай, тамга тэмдэг дарагдаагүй, байгууллагын нэр тодорхой бус, гарын үсэг зураагдаагүй байна гэж маргасан болно.
Шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн оршуулгын зардалд нэхэмжилсэн 28.962.233 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 24.947.353 төгрөгийг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэж шүүгдэгч О.Маас гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Чимгээд олгохоор шийдвэрлэж, оршуулгын зардлын зөрүү 4.014.880 төгрөг нь оршуулахтай холбоотой зайлшгүй зардал мөн боловч нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв. Шүүгдэгч О.М нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд буюу 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 5.000.000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 3.000.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн Хаан банкны 5077066557 дугаарын данс руу шилжүүлсэн байх тул 8.000.000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 16.947.353 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй гэж үзэв.
Түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөлөгчийн хөлсөнд нэхэмжилсэн 3.000.000 төгрөг нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өөрийн хүсэл зоригоо илэрхийлж хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгч сонгон авч, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын хоорондоо харилцан тохиролцсон төлбөр гэж үзэн, энэ нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд тооцогдохгүй гэх үндэслэлээр, лам болон шашны зардалд нэхэмжилсэн 6.386.500 төгрөг нь оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал бус зан үйлтэй холбоотой зардал гэх үндэслэлээр, Автомашин худалдах худалдан авах зээлийн болон барьцааны гэрээний үлдэгдэл 5.000.000 төгрөг нь энэ гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол бус гэх үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгов. Харин амь хохирогчийн 5 хүүхдэд цаашид 18 нас хүртэл хүүхэд бүрт тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг гаргуулах нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч О.Мыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарсны дараа шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь “хохирол нөхөн төлөх үндэслэлээр 4 хоногийн завсарлага авах” хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл завсарлуулсан ба энэхүү хугацаанд шүүгдэгч нь 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 2.000.000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 14.947.950 төгрөг, нийт 16.947.950 төгрөгийг төлсөн болох нь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Чимгээгийн “16.947.950 төгрөгийг дансаар хүлээн авсан” гэх тайлбараар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч О.Мыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч О.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жил хорих ял оногдуулж, уг ялыг хаалттай хорих ангид эдлүүлэх” гэсэн дүгнэлт,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Батзориг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.1, 1.2, 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүл мэндийн хувьд бөөрний архаг өвчинтэй, шүүхээс тогтоосон хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан 5 жил 8 сар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү” гэсэн дүгнэлт,
шүүгдэгчийн өмгөөлөгч М.ҮТ “Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гүнээ гэмшиж байгаа зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар ялын доод хэмжээ буюу 5 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж өгнө үү” гэсэн дүгнэлт,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Т.Баярбат “Ял шийтгэлийн хувьд энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд 8-15 жил хорих ял гэж заасан байгаа учраас өмгөөлөгчийн хувьд хэдэн жил хорих ял гэж хэлэх боломжгүй байна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл бол гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хэрэглэгдэхээр заасан заалт байдаг. Үүнийг шүүх бүрэлдэхүүн анхаарах байх, өөр хэлэх зүйл байхгүй” гэх санал,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Чимгээ “Би энэ хүнд маш их гомдолтой байна. Би цаашид яаж амьдрах вэ, хүүхдүүд маань орой болгон надаас аавыгаа нэхээд уйлаад байна. Маш их гомдолтой байна” гэсэн дүгнэлт, тайлбарыг гаргасан болно.
Шүүгдэгч О.М нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар 2004 онд ял шийтгүүлснээс хойш дахин гэмт хэрэг үйлдээгүй, хуульд зааснаар түүнд нэмж нэгтгэх ялгүй байх ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т заасныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /шүүгдэгч, амь хохирогч нар аль аль согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хүний амь нас хохирсон, оршуулгын зардалд 24.947.353 төгрөг төлөгдсөн/, хувийн байдал /эрүүл мэндийн хувьд бөөрний архаг үрэвсэлтэй/ зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 /ес/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч О.Мын 2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр сэжигтнээр баривчлагдсан 48 цаг буюу 2 хоног, 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 09 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 199 хоног, нийт 201 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “өмгөөлөх тал” гэж, шүүгдэгч, түүний өмгөөлөгчийг ойлгохоор хуульчилсан бөгөөд шүүгдэгч О.М нь хүнийг санаатай алаагүй гэж гэм буруугийн талаар маргаж, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, түүний өмгөөлөгч нар цагаатгах байр суурьтай оролцож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж мэтгэлцсэн тул шүүгдэгч О.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэл тогтоогдоогүй, энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг СД-ыг хавтаст хэргийн хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргах, архины шилний амсар бүхий хагархай хэсэг, “Хараа” гэсэн шошготой шилний хагархай хэсгүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан коммист даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД
ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ