Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/253

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга С.Уянга,

Улсын яллагч М.Берикбол,

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч С.Баярцэцэг,

Өсвөр насны шүүгдэгч **********************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **********************холбогдох эрүүгийн 2138000000235 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Өсвөр насны шүүгдэгч **********************нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутаг дэвсгэрт 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хохирогч **********************эзэмшлийн өвлийн байшинд нэвтэрч улаан өнгийн “Samsung-s2”, хөх өнгийн “nоtе-1” маркийн 2 ширхэг гар утсыг хулгайлж 75,000 төгрөгийн хохирол учруулсан,

Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутаг дэвсгэрт 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хохирогч **********************эзэмшлийн өвлийн байшинд нэвтэрч гар утас цэнэглэх зориулалт бүхий Power bank-г хулгайлж 30,000 төгрөгийн хохирол учруулсан,

Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутаг дэвсгэрт 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хохирогч **********************эзэмшлийн байшинд нэвтэрч хэтэвч, хаан банкны виза карт, бэлэн 30.000 төгрөгийг хулгайлж 55,000 төгрөгийн хохирол учруулсан,

Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутаг дэвсгэрт 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хохирогч **********************эзэмшлийн байшинд нэвтэрч цагаан өнгийн LG загварын гар утсыг хулгайлж 230,000 төгрөгийн хохирол учруулсан,

Хөвсгөл аймгийн Тариалан сумын “Мандал” 1 дүгээр багт оршин суух хаягтай иргэн **********************гэрийн вакум цонхны түгжээг 2021 оны 06 дугаар сард эвдэн, нэвтрэн орж дуу өсгөгч /спикер/, 1 килограмм чихэр зэргийг хулгайлж 67,000 төгрөгийн хохирол учруулсан,

 Хөвсгөл аймгийн Тариалан сумын “Мандал” 1 дүгээр багийн 23-05 тоотод оршин суух хаягтай **********************гэрийн вакум цонхны түгжээг 2021 оны 06 дугаар сард эвдэн, нэвтрэн орж Samsung note-2 загварын гар утас 1 ширхэг, жордан-7 пүүз 3 хос зэргийг хулгайлж 310,000 төгрөгийн хохирол учруулсан,

Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутаг дэвсгэрт 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 6 дугаар сарын 12-ны өдрийн хооронд хохирогч **********************эзэмшлийн байшинд нэвтэрч nike airforce маркийн цагаан өнгийн ултай хар өнгийн пүүз 1 хосыг хулгайлж 158,000 төгрөгийн хохирол учруулсан,

Хөвсгөл аймгийн Тариалан сумын 1 дүгээр баг “Бадрах” 5-9 тоотод байрлах хохирогч **********************өмчлөлийн байшингийн цонхыг 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр эвдэж, орон байрт нэвтэрч Samsung LG маркийн гар утас, 50,000 төгрөг зэрэг эд зүйлийг хулгайлж 320,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өсвөр насны шүүгдэгч **********************нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутаг дэвсгэрт 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хохирогч **********************эзэмшлийн өвлийн байшинд нэвтэрч улаан өнгийн “Samsung-s2”, хөх өнгийн “nоtе-1” маркийн 2 ширхэг гар утсыг хулгайлж 75,000 төгрөгийн хохирол учруулсан,

Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутаг дэвсгэрт 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хохирогч **********************эзэмшлийн өвлийн байшинд нэвтэрч гар утас цэнэглэх зориулалт бүхий Power bank-г хулгайлж 30,000 төгрөгийн хохирол учруулсан,

Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутаг дэвсгэрт 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хохирогч **********************эзэмшлийн байшинд нэвтэрч хэтэвч, хаан банкны виза карт, бэлэн 30.000 төгрөгийг хулгайлж 55,000 төгрөгийн хохирол учруулсан,

Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутаг дэвсгэрт 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хохирогч **********************эзэмшлийн байшинд нэвтэрч цагаан өнгийн LG загварын гар утсыг хулгайлж 230,000 төгрөгийн хохирол учруулсан,

Хөвсгөл аймгийн Тариалан сумын “Мандал” 1 дүгээр багт оршин суух хаягтай иргэн **********************гэрийн вакум цонхны түгжээг 2021 оны 06 дугаар сард эвдэн, нэвтрэн орж дуу өсгөгч /спикер/, 1 килограмм чихэр зэргийг хулгайлж 67,000 төгрөгийн хохирол учруулсан,

 Хөвсгөл аймгийн Тариалан сумын “Мандал” 1 дүгээр багийн 23-05 тоотод оршин суух хаягтай **********************гэрийн вакум цонхны түгжээг 2021 оны 06 дугаар сард эвдэн, нэвтрэн орж Samsung note-2 загварын гар утас 1 ширхэг, жордан-7 пүүз 3 хос зэргийг хулгайлж 310,000 төгрөгийн хохирол учруулсан,

Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутаг дэвсгэрт 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 6 дугаар сарын 12-ны өдрийн хооронд хохирогч **********************эзэмшлийн байшинд нэвтэрч nike airforce маркийн цагаан өнгийн ултай хар өнгийн пүүз 1 хосыг хулгайлж 158,000 төгрөгийн хохирол учруулсан,

Хөвсгөл аймгийн Тариалан сумын 1 дүгээр баг “Бадрах” 5-9 тоотод байрлах хохирогч **********************өмчлөлийн байшингийн цонхыг 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр эвдэж, орон байрт нэвтэрч Samsung LG маркийн гар утас, 50,000 төгрөг зэрэг эд зүйлийг хулгайлж 320,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2138000000235 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Өсвөр насны шүүгдэгч Н.Өлзий-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “…Аззаяа гэдэг айлын байшингийн хаалганы цоожийг эвдэлж ороод байшин дотор байсан Samsung S2, хөх өнгөтэй note-1 маркийн гар утаснуудыг авсан...Х.Отгонсүрэн гэдэг айлын байшингийн хаалганы цоожийг эвдэж ороод power bank байхаар нь авсан... Хөвсгөл гэдэг айлын байшингийн хаалганы цоожийг эвдэж ороод LG маркийн гар утас авсан...Амарсанаа гэдэг айлын байшингийн урд цонхыг төмрөөр хөшиж онгойлгоод спикер, чихэр авсан... Оюун-Эрдэнэ гэдэг айлын байшингийн урд цонхыг төмрөөр хөшиж онгойлгоод note загварын гар утас, жордан брэндийн 3 хос пүүз авсан...Отгонбаярын байшингийн урд талын цонхыг түлхэж онгойлгоод 3 пүүз, нөүт-2 маркийн гар утас авсан...Шинэболдын гэрт очиход цоожтой байхаар нь тавыг нь эргүүлээд дотогш орсон. Тэгээд цагаан ултай пүүз, мотоциклийн толь, хаазны тросс зэргийг авсан... Баасангарав гэдэг айлын байшингийн цонхыг төмрөөр хөшиж онгойлгоод  гар утас, бэлэн 50.000 төгрөгийг авсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч **********************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2021 оны 06 дугаар сарын 10-наас 24-ний хугацаанд Улаанбаатар хот орж байгаад гэртээ ирсэн чинь манай байшингийн цонх эвдэж хулгай орж дотроос нь улаан өнгийн Samsung S2, хөх өнгөтэй note-1 маркийн 2 ширхэг гар утас хулгайд алдсан байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 22-23-р хуудас),

Хохирогч **********************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр өөрийн бага охин Номиндарийн хамт гэрээсээ 11 цаг өнгөрч байхад ажил руугаа ирээд орой18 цагийн үед ажлаа тараад гэртээ очсон чинь өвлийн байшингийн таамбарын цоожны цүүг эвдээд цоожийг нь мулталж аваад дотор талын хаалганы цоожийг юмаар цохиод эвдсэн байсан. Тэгээд гэртээ орсон чинь гэрийн дотор талын хамаг эд хогшлыг гаргаад хаясан байсан. Тэгсэн миний утас цэнэглэдэг power bank алга болсон байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 77-78-р хуудас),

Хохирогч **********************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2021 оны 6 дугаар сарын 23-ны өдөр гэрээсээ гараад гол орж хүүгээ салхилуулчхаад ирсэн чинь манай гэрийн хаалга онгорхой байсан. Тэгэхээр нь би гайхаад гэртээ орсон чинь манай хамаг эд зүйлийг сэндийчээд тараагаад шидсэн байсан. Тэгэхээр нь би гайхаад өөрийн эзэмшлийн эд зүйлийг бүртгэж үзэхэд орон дээр байсан цүнхнээс түрүүвч авч явсан байсан. Түрүүвчинд хаан банкны виза карт, 30,000 төгрөг хамт байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 109-110-р хуудас),

Хохирогч **********************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Гэртээ ирсэн чинь манай гэрийн хаалганы цоож эвдэж гэрт орсон байсан. Тэгэхээр нь би гайхаад гэртээ орсон чинь манай гэрийн хамаг эд зүйлийг аваад шидчихсэн байсан. Тэгээд авдрын буланд тавьсан байсан LG маркийн цагаан өнгийн гар утас аваад яваад өгсөн байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 140-141-р хуудас),

Хохирогч **********************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Тэгээд 2021 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гэртээ ирсэн чинь манай гэрийн цонхийг осковоор онгойлгож дотор нь орсон байсан. Тэгээд гэртээ ороод үзсэн чинь гэрийн хамаг эд зүйл онгойлгож сэндийчиж гаргаж шидсэн байсан. Мөн авдар дээр байсан том спикер авсан. Авдар дотор байсан чихэр зэргийг авсан байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 172-173-р хуудас),

Хохирогч **********************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2021 оны 06 дугаар сард манай нөхөр Отгонбаярын ах болох Отгонбаатар манай хөдөө байдаг гэрлүү утсаар “танай төвийн гэрийн өвлийн байшингийн вакум цонх онгорхой байна, та 2 орж ирж цонхоо хаа” гэж хэлэхээр нь төв рүү орж ирээд гэртээ очсон чинь өвлийн байшингийн вакум цонхыг эвдээд гэрт ороод гэрийн эд зүйлсийг ухаж, замбараагүй болгож орхиод гэрээс 3 ширхэг зарж байсан жордан-7 нэртэй цагаан алаг, цэнхэр, хар өнгийн пүүз, нөүт-2 загварын хар өнгийн гар утас 1 ширхэг алга болсон...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 204-205-р хуудас),

Хохирогч **********************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Миний мотоциклийн хаазны тросс, хажуу талын таг, толь алга болсон байсан. Тэгээд гэртээ орох гэсэн чинь гэрийн хаалганы цоож эвдээд дотогш орсон байсан. Тэгэхээр нь би яваад ортол гэрийн хамаг юмыг гаргаж шидээд явсан байхаар нь би гэрийнхээ эд зүйлийг шалгасан чинь цагаан өнгийн ултай хар өнгийн пүүз 1 хос алга болсон байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 235-236-р хуудас),

Хохирогч **********************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Манай гэрт ороод хойморт байрлах 3 авдрыг ухаж дотор нь байсан бүх эд зүйлийг гаргаж шидсэн байсан. Мөн орны гудсан доор байсан цагаан өнгийн гар утас, 50000 төгрөг авсан, мөлхөө тавилгын хүүхдийн тоглоом дотор байсан цагаан өнгийн самсунг маркийн гар утас авсан. Тэгээд өөр зүйл алга болоогүй юм шиг байсан...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 24-25-р хуудас),

Гэрч **********************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Өлзий хар саарал футболктой, цамц гэдсээрээ ороосон байдалтай харагдаж байсан. Тэгээд ямар учраас эзэнгүй айлд орж байгаа юм бол гээд харсан чинь цонх онгойлгоод яваад орчихсон. Тэгэхээр нь би хулгай хийж байна гэж бодоогүй хүүхдээ аваад явчхаад ирсэн. Тэгтэл манай гэрийн хаалга онгорхой манайд бас орчихсон байсан. Мөн Хөвсгөл эгчийн гэрт орж хулгай хийсэн байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 26-27-р хуудас),

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 13-14, 68-69, 131-132, 163-164, 195-196, 226-227, 2-р хх-ийн 15-16, )

      Хөрөнгө үнэлсэн тайлан (1-р хх-ийн 37-38, 86-87, 118-119, 149-150, 181-182, 213-214,  2-р хх-ийн 2-3, 33-34-р хуудас),

      Өсвөр насны шүүгдэгч **********************хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал багийн Засаг даргын тодорхойлолт, байнга оршин суух хаягийн тодорхойлолт, төрсний бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (1-р хх-ийн 44, 46-58-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2138000000235 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч **********************нь Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутаг дэвсгэрт 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хохирогч **********************эзэмшлийн өвлийн байшинд нэвтэрч улаан өнгийн “Samsung-s2”, хөх өнгийн “nоtе-1” маркийн 2 ширхэг гар утсыг хулгайлж 75,000 төгрөгийн хохирол учруулсан,

Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутаг дэвсгэрт 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хохирогч **********************эзэмшлийн өвлийн байшинд нэвтэрч гар утас цэнэглэх зориулалт бүхий Power bank-г хулгайлж 30,000 төгрөгийн хохирол учруулсан,

Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутаг дэвсгэрт 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хохирогч **********************эзэмшлийн байшинд нэвтэрч хэтэвч, хаан банкны виза карт, бэлэн 30.000 төгрөгийг хулгайлж 55,000 төгрөгийн хохирол учруулсан,

Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутаг дэвсгэрт 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хохирогч **********************эзэмшлийн байшинд нэвтэрч цагаан өнгийн LG загварын гар утсыг хулгайлж 230,000 төгрөгийн хохирол учруулсан,

Хөвсгөл аймгийн Тариалан сумын “Мандал” 1 дүгээр багт оршин суух хаягтай иргэн **********************гэрийн вакум цонхны түгжээг 2021 оны 06 дугаар сард эвдэн, нэвтрэн орж дуу өсгөгч /спикер/, 1 килограмм чихэр зэргийг хулгайлж 67,000 төгрөгийн хохирол учруулсан,

 Хөвсгөл аймгийн Тариалан сумын “Мандал” 1 дүгээр багийн 23-05 тоотод оршин суух хаягтай **********************гэрийн вакум цонхны түгжээг 2021 оны 06 дугаар сард эвдэн, нэвтрэн орж Samsung note-2 загварын гар утас 1 ширхэг, жордан-7 пүүз 3 хос зэргийг хулгайлж 310,000 төгрөгийн хохирол учруулсан,

Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутаг дэвсгэрт 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс 6 дугаар сарын 12-ны өдрийн хооронд хохирогч **********************эзэмшлийн байшинд нэвтэрч nike airforce маркийн цагаан өнгийн ултай хар өнгийн пүүз 1 хосыг хулгайлж 158,000 төгрөгийн хохирол учруулсан,

Хөвсгөл аймгийн Тариалан сумын 1 дүгээр баг “Бадрах” 5-9 тоотод байрлах хохирогч **********************өмчлөлийн байшингийн цонхыг 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр эвдэж, орон байрт нэвтэрч Samsung LG маркийн гар утас, 50,000 төгрөг зэрэг эд зүйлийг хулгайлж 320,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан өсвөр насны шүүгдэгч                 Н.Өлзий-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч **********************(1-р хх-ийн 22-23-р хуудас), хохирогч **********************(1-р хх-ийн 77-78-р хуудас), хохирогч **********************(1-р хх-ийн 109-110-р хуудас), хохирогч **********************(1-р хх-ийн 140-141-р хуудас), хохирогч ********************** (1-р хх-ийн 172-173-р хуудас), хохирогч **********************(1-р хх-ийн 204-205-р хуудас), хохирогч **********************(1-р хх-ийн 235-236-р хуудас), хохирогч **********************(2-р хх-ийн 24-25-р хуудас), гэрч **********************(1-р хх-ийн 26-27-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 13-14, 68-69, 131-132, 163-164, 195-196, 226-227, 2-р хх-ийн 15-16, )

      Хөрөнгө үнэлсэн тайлан (1-р хх-ийн 37-38, 86-87, 118-119, 149-150, 181-182, 213-214,  2-р хх-ийн 2-3, 33-34-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул өсвөр насны шүүгдэгч Н.Өлзий-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцов.

      Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг, эцэг, эхийн хараа хяналт сул зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хулгайлах гэмт хэргийг өсвөр насны шүүгдэгч нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

       Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Өсвөр насны шүүгдэгч                          **********************нь хохирогч **********************75,000 төгрөгийн, хохирогч ************** 30,000 төгрөгийн, хохирогч А.Батжаргалд 55,000 төгрөгийн, хохирогч ************ 230,000 төгрөгийн, хохирогч *************** 67,000 төгрөгийн, хохирогч ********** 310,000 төгрөгийн, хохирогч ************* 158,500 төгрөгийн, хохирогч *************** 320,000 төгрөгийн хохирол учруулснаа тус тус нөхөн төлсөн байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн өсвөр насны шүүгдэгч Н.Өлзий-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч  үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Өсвөр насны шүүгдэгч **********************нь 2021 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (1-р хх-ийн 48-58-р хуудас)-аар тогтоогдож байна.

       Өсвөр насны шүүгдэгч **********************нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Өсвөр насны шүүгдэгч **********************нь ам бүл 2, эцгийн хамт амьдардаг зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулж, уг хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна” гэж заасан бөгөөд өсвөр насны шүүгдэгч Н.Өлзий-Эрдэнийн гэмт үйлдлүүд нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгтӨсвөр насны хүн 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйл/...гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн бол шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна.” гэж заасны дагуу өсвөр насны шүүгдэгч  **********************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулах 2 жилийн хугацаагаар хорих ялаас хоёр жилийн хорих ялыг өршөөн хасах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2138000000235 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Өсвөр насны шүүгдэгч **********************, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

       2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч **********************2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

       3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Өсвөр насны шүүгдэгч **********************оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.

      4. Өршөөл үзүүлэх тухай (2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн) хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч **********************оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаас  2 (хоёр) жилийн хорих ялыг өршөөн хассугай.

      5. Эрүүгийн 2138000000235 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

     6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч **********************урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР