Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/676

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Г.Золбоо нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Тэмүүжин,

улсын яллагч Ц.Отгонсүрэн /Хан-Уул дүүрэг/,

иргэдийн төлөөлөгч Г.С,

хохирогч П.Б,

шүүгдэгч Т.Х, түүний өмгөөлөгч Э.Ундраххэрлэн,

шүүгдэгч П.О, түүний өмгөөлөгч Д.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт П-ийн О-т 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсгүүдэд заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэг, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар,

Б овогт Т-ийн Х-т 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн **************дугаартай хэргийг 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн ************-ны өдөр ********************* тоотод оршин суух,

- урьд ************************* дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 118 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн тусгай ангийн 239 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, нийт 3 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

- **************************** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, Б овогт П-ийн О /РД: *********************/.

2. Монгол Улсын иргэн **************************1 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Т-ийн Х /РД: *********************/.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч П.О нь Ч.Э, Б.А, С.Б нартай урьдчилан үгсэн тохиролцож, гэмт хэрэг үйлдэхэд гардан зохион байгуулж удирдан 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 22 цагийн орчим ******************** дүгээр орцны үүдэнд хохирогч М.Э-ыг гэртээ орох гэж байхад түүний эд хөрөнгийг авах зорилгоор гольфийн цохиураар хөл рүү нь цохин унагааж, зэв арилгадаг шүршдэг зүйлийг түүний нүүр лүү цацан түүний биед дагзны хуйханд шарх, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж, түүний “Леново маркийн таблет, эрэгтэй хүний улаан өнгийн гар цүнх зэрэг нийт 490.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг дээрэмдсэн,

Шүүгдэгч П.О, Т.Х нар нь бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хохирогч П.Б-ы өмчлөлийн ********************* талбай бүхий 2 өрөө орон сууцыг “зарж өгнө” гэж хуурч, итгэмжлэл хийлгүүлэн залилан авч 99.055.600 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.О мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Х мэдүүлэхдээ: “...Миний бие бетон зуурмагийн үйлдвэр ажиллуулдаг. Манайх бартераар ажлаа явуулдаг бөгөөд тухайн үед бартераар энэ байрыг аваад гэрээ байгуулсан боловч ийм байдалд хүрчихлээ. Энэ гэмт хэргийг би П.О-тай хамтарч бүлэглэж үйлдээгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Б мэдүүлэхдээ: “...Миний хувьд одоогоор 100.000.000 төгрөгийг хүлээн авсан. Гэхдээ эдгээр хүмүүс нь 2 жилийн хугацаанд миний мөнгийг хэрэглэсэн. Миний бие мөнгөнийхөө хүүг эдгээр хүмүүсээс авмаар байна. 2019 оны 07 дугаар сард наадмын өмнө П.О нь анх өөрийгөө С гэж танилцуулаад “байрыг чинь борлуулаад өгье, бид нар том том гэрээ байгуулах гэж байна, та надад байраа шилжүүлээд өгчих” гэхээр нь би хөдөө явж байна гэж хэлсэн. Тэгээд хөдөөнөөс ирэхэд С буюу П.О нь надтай яриад “наймаа бүтсэн, байраа шилжүүлээд өгөөч 50.000.000 төгрөгийг бэлэн өгье” гээд үлдэгдлийг дараа өгөхөөр тохиролцсон. Ингээд миний байрыг шилжүүлж аваад мөнгө өгөх болоход утсаа салгаад алга болцгоосон. Миний дансанд ямар ч мөнгө орж ирээгүй. Одоо 100.000.000 төгрөгийнхөө хүүг нэхэж байна. Цагдаагаар 2 жил явсан, эдгээр хүмүүсийг их хайсан. Гомдолтой байна...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1. 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх 70-73/,

2. 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн эд зүйл хураан авах тогтоол /1 хх 74/,

3. 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /1 хх-75/,

4. 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 хх 78/,

5. Хохирогч М.Э-ын:

“... Би “***********” ХХК-д нягтлан бодогчоор ажилладаг юм. ...2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн орой 20 цаг өнгөрч байхад ажлаасаа тараад ...шууд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ************ орцны гадна талд машинаа байрлуулаад гэртээ орох гээд алхаад явж байсан. ...Машинаас буугаад 10 орчим метр алхаад явж байхад араас нэг хар өнгийн масктай залуу ирээд гартаа барьсан байсан гольфийн цохиураар миний баруун талын гуя руу цохисон. Тэгэхээр нь эргээд харахад дахин баруун гуя руу цохиод мөн зүүн гуя руу нэг удаа цохисон. Тэгээд би тэр хүнээс холдоод зайгаа барьсан чинь араас нэг залуу гарч ирээд миний толгой орчим газарт хатуу зүйлээр 2-3 удаа цохисон. Тэгэхээр нь эргээд нөгөө хүнийг харах гэсэн чинь миний нүүр лүү шүршдэг будаг цацаад байсан. Тухайн үед шүршдэг будагны дотор байдаг шариг нь дуугарч байгаа нь сонсогдож байсан. Энэ үед би нүдээ аниад гартаа барьсан байсан цүнхээ хаясан байсан ба араас дахин 2-3 удаа цохиод байхаар нь тусламж гуйхад миний цүнхийг нөгөө 2 залуу аваад зугтсан. Энэ үед би хөл өвдөөд явж чадахгүй байсан учраас орцны үүдэнд сандал дээр суугаад хэсэг манарч байгаад харсан чинь гольфийн цохиурын үзүүр нь хугарсан байдалтай байсан. Тэгээд би явж чадахгүй байсан учраас гадаа байсан гольфийн цохиурыг нь аваад гэртээ орж цагдаад дуудлага өгсөн. ...Би толгойны ар дагз хэсэгтээ 2 оёдол тавиулсан миний 2 хөлийн гуя нэлээн хөхөрч няцарсан байсан. Тухайн үед шүүх эмнэлгийн байгууллагад үзүүлэхэд хөнгөн гэмтэл гарч байсан. Тухайн үеийн эмчилгээ хийлгэсэн төлбөрөө нэхэмжилж байна, эдгээр хүмүүст хуулийн дагуу арга хэмжээ авч хуулийнх нь дагуу ял шийтгэлийг нь оногдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /1 хх 101-103, 106-107/,

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 14797 дугаартай шинжээчийн:

“...Э-ын биед дагзны хуйханд шарх, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, хоёр гуяанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 4 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт /1 хх 133/,

7. 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “эд зүйлийн үнэлгээ” /1 хх 138/,

8. Хөрөнгийн үнэлгээний “Тэнцвэр Эстимейт” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Х-547 тоот дүгнэлт /1 хх 140-142/,

9. Гэмт хэрэгт хамтран оролцсон Ч.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...хоёр хоногийн дараа О ах над руу нөгөө залуугийн мөнгийг нь очиж авах уу, яах уу гэж надаас асуухаар нь юу ч гэсэн уулзъя замаараа Б-г аваад очъё гэж хэлсэн. Би Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байх нисэхээс өөрийн эзэмшлийн ********** УНХ улсын дугаартай приус 10 маркийн машинтай хөдлөөд замаараа Б-г аваад О ахыг Төмөр замаас аваад нөгөө ахын гэрийн гадаа очиж харья гээд Б комбинатад байх хүнтэй утсаар яриад гольфийн цохиур авсан. ...хүлээгээд сууж байхад О ах найзаасаа нөгөө хүн чинь хаана явж байгаа юм бэ ирж байгаа юм уу гээд утсаар асууж байсан. ...Ингээд байж байсан чинь машинтайгаа байрныхаа гадаа ирж зогсоод зогсоол дээр тавихаар нь би Б бид хоёр маск зүүгээд би гольфийн цохиур бариад Б машинд байсан улаан өнгийн машин цэвэрлэгч бодис аваад буусан юм. Ингээд орц руу орох гээд явж байхад би тэр залуугийн цүнхээ барьсан гуя орчим нь нэг удаа цохисон чинь цохиур нь хугараад унасан. Тэгээд хугарсан хэсгээр нь дахиж нэг удаа нөгөө талын гуя руу нь цохисон чинь нөгөө ах ёоёо гээд доошоо суухаар нь хаячхаад зугтаасан. Энэ үед араас Б цүнхийг нь аваад хүрээд ирсэн. Ингээд арын зам руу гүйгээд О луу яриад хаана байгаа талаар асуухад 19-ийн үйлчилгээний төвийн хойд талын замын орчим Б бид хоёр уулзаад цүнхийг нь үзэхэд дотор нь хоёр ширхэг таблет байсан. Ингээд О-тай уулзаад А дээр үйлдвэрийн цагаан хаалга орчим уулзаад мөнгө байхгүй байна гэдгийг хэлэхэд А ах “та нар яаж байгаа юм гэсэн...” гэсэн мэдүүлэг /1 хх 155-158/,

10. Гэмт хэрэгт хамтран оролцсон Б.А-ын мөрдөн байцаалтад өгсөн:

“...манай найз О миний утас руу залгаад уулзъя гээд дуудаад байсан. Бааранд орсон чинь О танихгүй 2 залуугийн хамт сууж байсан. Тэгээд энд тэндхийн атманууд яриад мөнгө төгрөг хэрэгтэй байна гээд янз бүрийн юм ярьж байгаад дээрэм булаалт хийвэл гээд хоорондоо инээлдээд яриад байсан. ...Ингээд тэд нар хоорондоо бэлэн мөнгөтэй хүн байвал булаалт хиймээр байна гэсэн утгатай зүйл ярихаар нь, ...жишээ татаад найзууд дунд орлогоо авч явдаг бэлэн мөнгөтэй хүн байгаа манай шар доктор гээд ундааны үйлдвэрт ажилладаг найз бас орлого мөнгөө авдаг гэж хэлсэн. ...О над руу 21 цагийн орчим залгаад уулзъя гээд гуйгаад байхаар нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах үйлдвэрийн цагаан хаалганы орчмоос О, нөгөө хоёр залуугийн хамт надтай ирж уулзаад нөгөө найзыг чинь цохисон гэж хэлэхээр нь та нар яаж байгаа юм бэ хачин юм хийж байхын гээд уурлаад шууд гэр лүүгээ яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /1 хх 165-166, 201-202/,

11. 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн ******* дугаартай албан тоот /2 хх 46, 71-79/,

12. Хохирогч П.Б-ы:

“...Би Баянгол дүүргийн 3 дугаар хороо “*********** тоотод 45,8 м.кв талбайтай 2017 онд ашиглалтад орсон урьд хүн амьдарч байгаагүй 2 өрөө орон сууцтай байсан юм. Миний хувьд уг байрыг зарж борлуулж гадаад улс руу гэр бүлээрээ явах гэж төлөвлөж байсан бөгөөд энэ талаар хүмүүст хэлж байсан юм. 2019 оны 07 дугаар сард ажлын шугамаар танилцсан Т.Х, С гэх хүмүүс нь таны байрыг 100 сая төгрөгөөр зараад өгье гээд байсан. ...Ингээд нотариатын газарт Х-ын хамт очиж ...үл хөдлөх хөрөнгийг Т.Х нь хөрөнгийн барьцаанд тавих, барьцааны гэрээ, барьцаалбарт гарын үсэг зурах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, гэрээг нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх, хүлээн авах, мөнгө хүлээн авах, лавлагааг авах, худалдах, бэлэглэх, арилжих зэрэг итгэмжлэлийг 1 жилийн хугацаатай байгуулсан. Итгэмжлэл байгуулсны дараа Х-т хандаж урьдчилгаа 50.000.000 төгрөгийг шаардсан чинь маргааш өгье гэсэн. Ингээд 2 хоногийн 9911-тэй дугаараас “*********” компанид авто ломбард ажилдуулдаг хүн байна би танай байрыг Х-аас автомашин оролцуулж худалдаж авсан юм гэхээр нь би Х-аас нэг ч төгрөг аваагүй тийм учраас байраа өгөхгүй гэж байгуулсан. ...Ингээд би С гэх хүнтэй утсаар ярьсан чинь 7 хоног хүлээчих би танд нэг мөсөн мөнгийг чинь өгөх гээд хойшлуулаад байна гэхээр нь 7 хоног хүлээгээд гадаад гарах болсон учир ТҮЦ машинаас эд хөрөнгийн лавлагаа авах гэхэд уг байр маань миний нэрээс гарчихсан байсан. Үүнээс хойш Х, С нарын утас нь огт холбогдохгүй байсан бөгөөд Сгийн утас нь холбогдсон ч утсаа авахаа больсон. ...Харин С-г Х нь О гэж яриад байгаа юм. ...2019 оны 07 дугаар сарын 07-08-ны өдрийн хавьцаа санагдаж байна хөдөө наадамд явах гээд Улаанбаатар хотоос гараад явж байсан чинь дээрх уулзалт дээр надад зарах 2 өрөө орон сууц байгааг мэдсэн учир О над руу залгаад ахаа нөгөө орон сууцыг чинь одоо худалдаж авах хүн байна одоо миний нэр дээр шилжүүлээд өгөөч гэж хэлсэн тэгэхээр нь би хөдөө явж байна яаж буцаад хот орох бэ, буцаж хотод ирээд ярья гэж хэлээд өнгөрсөн. ...тэгсэн 07 дугаар сарын 17-ны үед санагдаж байна О над руу ахаа том ажил орж ирсэн би орон сууцыг чинь өгөөд танд бэлэн мөнгийг чинь гаргаад өгье Х-ыг тань руу яриулъя гэж дахин ярьсан...” гэсэн мэдүүлэг /3 хх 23-25/,

13. Гэрч Ч.Э-ийн:

“...Би Х гэдэг залууг урьдаас мэддэг юм. Х нь барилга барьж бартераар авсан байраа машинаар тулах гээд санал болгодог байсан юм. 2019 оны 08 дугаар сарын эхээр шиг санаж байна манай машин зардаг “Уран ган” авто экспо дээр ирээд Баянгол дүүргийн 3 дугаар хороо ************ тоот 2 өрөө байрыг санал болгоод би уг байрыг нь өөрийн зарж байсан ВМW 520d про эдишн маркийн цагаан өнгийн 2016-2017 онд үйлдвэрлэгдсэн машинаар сольсон. Уг машиныг 120.000.000 төгрөгөөр зарах гэж байсан юм...” гэсэн мэдүүлэг /3 хх-37/,

14. “***********” ХХК хөрөнгийн үнэлгээний “Улаанбаатар хотын ************** талбайтай 2 өрөө орон сууцыг 99.055.600 төгрөгөөр үнэлсэн...” гэсэн тайлан /З хх 49/,

15. 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан:

“...анх өөрийгөө С гэж танилцуулсан О гэх эрэгтэй энд байна. О гэгч нь 1 дугаартай зураг дээр байна. Би хэд хэдэн удаа уулзсан учраас таньж байна гэж хохирогч П.Б зургийг зааж байснаар таньж олуулах ажиллагааг дуусгав...” гэсэн тэмдэглэл /З хх 224/,

16. 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Баянгол дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 1464 дугаартай албан тоот /4 хх-29/,

17. Гэрч Ц.Ч-ын:

“...Би Б Х нарыг танина. Гэхдээ би Б-ыг таньдаг байсан ба 2019 оны 05-06 дугаар сарын үед Б намайг Х гэх залуутай танилцуулсан. Ингэхдээ Х нь бетон зуурмагийн компанитай. Танайх эдний байгууллагаар бетоноо аваад оронд нь барилгаасаа оффисын талбай өгч бартер хийж болох юм байна гэсэн. Тэгээд Б Х бид 3 хамт сууж байгаад уулзаж би Х-тай бетон зуурмаг нийлүүлэх гэрээ хийхээр болсон. Тэгээд Х бид 2 цаашид өөр барилга дээр үргэлжлүүлэн хамтран ажиллахаар яриад 621.000.000 орчим төгрөгийн бетон зуурмаг нийлүүлэхээр гэрээ байгуулж Х надаас эхний ээлжид урьдчилгаа 30 хувьд тэнцэх байр, машин нийлүүлээч гэсэн. Ингээд уг мөнгөөр бетоноо бэлдэж нийлүүлээд ажил жигдрэхээр буцааж өгөх тухай ярьсан. Тэгээд би Х-т Баянгол дүүргийн нутагт байрлах Хөгжил хотхонд 3 өрөө байр, гражийн хамт 100.000.000 гаран төгрөгөөр үнэлж өгөөд Х-аас барилгатаа бетон авч эхэлсэн. Ингээд сүүлдээ бетоноо нийлүүлэхээ болиод би араас нь хөөцөлдөж байгаад өгсөн байрныхаа үнийн дүнд дүйцэхүйц бетон олж авсан. Удалгүй бетоны үйлдвэр нь ажиллахаа болиод Х ч утсаа авахаа больж манайх өөр газартай гэрээ хийж бетон авч ажлаа үргэлжлүүлсэн. Миний зүгээс Х-аас ямар нэг авах авлага, өглөг байхгүй...” гэсэн мэдүүлэг /3 хх 38/,

18. Шүүгдэгч П.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“...Манай таньдаг Б гэдэг хүн байгаа, энэ хүн бетон зуурмаг борлуулаад өгнө гэж хэлээд Б гэх хүний гар утасны дугаарыг надаа өгсөн. Манай үеэл Х бид хоёр хамт явж байгаад би Б гэх хүний гар утас руу залгаад “хаана байгаа юм бэ, өөртөө чинь бетон зуурмагийн талаар ярилцах гэсэн юм” гэж хэлсэн чинь Б надаас “чи юу нь юм” гэхээр нь “манай үеэл бетон зуураг бэлтгэдэг хүн байгаа тантай уулзуулах гэсэн юм” гэж хэлсэн чинь Б Хан-Уул дүүргийн хажууд байдаг “Соёл” саун дээр хүрээд ирээч гэхээр нь Х бид хоёр очсон чинь Б ганцаараа байсан. Тэгээд би Б-тай танилцахдаа намайг найз нөхөд таньдаг хүмүүс маань С гэж дууддаг эцэг эхээс заяасан нэрийг маань О гэдэг гээд гар бариад танилцаж байсан. Би гадаа машиндаа тамхи татаад сууж байхад Б Х хоёр хоорондоо юм ярьж байгаад “С” төвийн замын эсрэг талд байрлах баригдаж байгаа барилгыг заагаад манай найз Ч энэ барилгыг бариулсан одоо энэ дээр бетон зуурмаг авах хэрэгтэй байгаа юм гэж хэлээд хоорондоо ярьж байгаад бие биеийнхээ гар утасныхаа дугаарыг авалцаад салцгаасан. 2019 оны 08 дугаар сард шиг санаж байна над руу Б 2-3 удаа залгаж “Х-тай ярих гэсэн юм” гэхээр нь “би хөдөө явж байна” гэж хэлэхээр Б “гар утас нь холбогдохгүй байна. Утсаа авахгүй байна” гэх мэтээр яриад байдаг. 2020 оны 09 дүгээр сард Б над руу залгаад “би танай Х-т байр өгөөд залилуулсан” гэж хэлэхээр нь би Б, Х хоёрын хооронд байр мөнгөний асуудал байгаа юм байна гэж мэдсэн. Би Эрүүгийн ******************* дугаартай хэрэгт намайг яллагдагчаар татсан байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Б, Х хоёрын хооронд үүссэн гэрээний маргаан гэж ойлгож байна. Анх би утсаар ярьсан болохоор намайг танилцуулсан хамтарсан гэж үзэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бас эрүүгийн ******************* дугаартай хэрэгт яллагдагчаар татсан байна. Намайг энэ хэрэгт гүтгэж зохиомол хэрэг үүсгэж оролцуулсан талаар яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэсэн мэдүүлэг /3 хх 125/,

19. Шүүгдэгч Т.Х-ын хохирогч П.Б-д хохирол төлбөр төлсөн талаарх баримт /4 хх 153-154/, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 270 дугаар шийтгэх тогтоол  болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд П.О, Т.Х нарт холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч “Шүүгдэгч П.О-ыг бүлэглэж, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж бусдыг дээрэмдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсгүүдэд заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд,

Шүүгдэгч П.О, Т.Х нарыг бүлэглэн хуурч, баримт бичиг ашиглаж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдыг залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул тэднийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар гэм буруутайд тус тус тооцуулах, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр “...Шүүгдэгч П.О-ын тухайд залилах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэдэг дээр маргахгүй. Харин 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь шүүгдэгч П.О нь зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж бусдын эд хөрөнгийг дээрэмдээгүй тул хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ундраххэрлэн “...Шүүгдэгч Т.Х нь залилах гэмт хэргийг үйлдсэн гэдэг дээр маргахгүй. Харин уг гэмт хэргийг шүүгдэгч П.О-тай бүлэглэж үйлдээгүй. Хэрэгт авагдсан хохирогч болон гэрчүүдийн мэдүүлэг, Т.Х-ын хохирогчтой байгуулсан гэрээ зэргээр П.О нь энэ залилах гэмт хэрэгт хамтран оролцоогүй гэдэг нь тогтоогдож байхад түүнийг энэ хэрэгт хамтран оролцсон гэж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй тул П.От холбогдох залилах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч П.О, Т.Х нарт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Дээрэмдэх гэмт хэргийн тухайд:  

Шүүгдэгч П.О нь: Ч.Э, Б.А, С.Б нартай бүлэглэн, гэмт хэрэг үйлдэхийг санаачлан 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 22 цагийн орчим Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 37 дугаар байрны 1 дүгээр орцны үүдэнд хохирогч М.Э-ыг гэртээ орох гэж байхад түүний эд хөрөнгийг авах зорилгоор гольфийн цохиураар хөл рүү нь цохин унагааж, зэв арилгадаг шүршдэг зүйлийг түүний нүүр лүү цацан түүний биед дагзны хуйханд шарх, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулж, түүний “Леново маркийн таблет, эрэгтэй хүний улаан өнгийн гар цүнх зэрэг нийт 490.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг дээрэмдсэн болох нь:

- Хохирогч М.Э-ын “...2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн орой 20 цаг өнгөрч байхад ажлаасаа тараад ...шууд Хан-Уул дүүргийн ************* дүгээр орцны гадна талд машинаа байрлуулаад гэртээ орох гээд алхаад явж байсан. ...Машинаас буугаад 10 орчим метр алхаад явж байхад араас нэг хар өнгийн масктай залуу ирээд гартаа барьсан байсан гольфийн цохиураар миний баруун талын гуя руу цохисон. Тэгэхээр нь эргээд харахад дахин баруун гуя руу цохиод мөн зүүн гуя руу нэг удаа цохисон. Тэгээд би тэр хүнээс холдоод зайгаа барьсан чинь араас нэг залуу гарч ирээд миний толгой орчим газарт хатуу зүйлээр 2-3 удаа цохисон. Тэгэхээр нь эргээд нөгөө хүнийг харах гэсэн чинь миний нүүр лүү шүршдэг будаг цацаад байсан. Тухайн үед шүршдэг будагны дотор байдаг шариг нь дуугарч байгаа нь сонсогдож байсан. Энэ үед би нүдээ аниад гартаа барьсан байсан цүнхээ хаясан байсан ба араас дахин 2-3 удаа цохиод байхаар нь тусламж гуйхад миний цүнхийг нөгөө 2 залуу аваад зугтсан...” гэсэн мэдүүлэг,

- Гэмт хэрэгт хамтран оролцсон Ч.Э-ын “...хоёр хоногийн дараа О ах над руу нөгөө залуугийн мөнгийг нь очиж авах уу, яах уу гэж надаас асуухаар нь юу ч гэсэн уулзъя замаараа Б-г аваад очъё гэж хэлсэн. Би Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд байх нисэхээс өөрийн эзэмшлийн ********** УНХ улсын дугаартай приус 10 маркийн машинтай хөдлөөд замаараа Б-г аваад О ахыг Төмөр замаас аваад нөгөө ахын гэрийн гадаа очиж харья гээд Б комбинатад байх хүнтэй утсаар яриад гольфийн цохиур авсан. ...хүлээгээд сууж байхад О ах найзаасаа нөгөө хүн чинь хаана явж байгаа юм бэ ирж байгаа юм уу гээд утсаар асууж байсан. ...Ингээд байж байсан чинь машинтайгаа байрныхаа гадаа ирж зогсоод зогсоол дээр тавихаар нь би Б бид хоёр маск зүүгээд би гольфийн цохиур бариад Б машинд байсан улаан өнгийн машин цэвэрлэгч бодис аваад буусан юм. Ингээд орц руу орох гээд явж байхад би тэр залуугийн цүнхээ барьсан гуя орчим нь нэг удаа цохисон чинь цохиур нь хугараад унасан. Тэгээд хугарсан хэсгээр нь дахиж нэг удаа нөгөө талын гуя руу нь цохисон чинь нөгөө ах ёоёо гээд доошоо суухаар нь хаячхаад зугтаасан. Энэ үед араас Б цүнхийг нь аваад хүрээд ирсэн. Ингээд арын зам руу гүйгээд О луу яриад хаана байгаа талаар асуухад 19-ийн үйлчилгээний төвийн хойд талын замын орчим Б бид хоёр уулзаад цүнхийг нь үзэхэд дотор нь хоёр ширхэг таблет байсан. Ингээд О-тай уулзаад А дээр үйлдвэрийн цагаан хаалга орчим уулзаад мөнгө байхгүй байна гэдгийг хэлэхэд А ах “та нар яаж байгаа юм гэсэн...” гэсэн мэдүүлэг,

- Гэмт хэрэгт хамтран оролцсон Б.А-ын “...манай найз О миний утас руу залгаад уулзъя гээд дуудаад байсан. Бааранд орсон чинь О танихгүй 2 залуугийн хамт сууж байсан. Тэгээд энд тэндхийн атманууд яриад мөнгө төгрөг хэрэгтэй байна гээд янз бүрийн юм ярьж байгаад дээрэм булаалт хийвэл гээд хоорондоо инээлдээд яриад байсан. ...Ингээд тэд нар хоорондоо бэлэн мөнгөтэй хүн байвал булаалт хиймээр байна гэсэн утгатай зүйл ярихаар нь, ...жишээ татаад найзууд дунд орлогоо авч явдаг бэлэн мөнгөтэй хүн байгаа манай шар доктор гээд ундааны үйлдвэрт ажилладаг найз бас орлого мөнгөө авдаг гэж хэлсэн. ...О над руу 21 цагийн орчим залгаад уулзъя гээд гуйгаад байхаар нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах үйлдвэрийн цагаан хаалганы орчмоос О, нөгөө хоёр залуугийн хамт надтай ирж уулзаад нөгөө найзыг чинь цохисон гэж хэлэхээр нь та нар яаж байгаа юм бэ хачин юм хийж байхын гээд уурлаад шууд гэр лүүгээ яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 14797 дугаартай шинжээчийн “...Э-ын биед дагзны хуйханд шарх, баруун зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, хоёр гуяанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 4 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт,

- 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн эд зүйл хураан авах тогтоолууд, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл,

- 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “эд зүйлийн үнэлгээ”, Хөрөнгийн үнэлгээний “Тэнцвэр Эстимейт” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Х-547 тоот дүгнэлт, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн гольфийн цохиур зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Б овогт П-ийн О-т холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсгүүдэд заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэг зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

2002 оны Эрүүгийн хуулиар бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж буюу урьдчилан үгсэн тохиролцсон бүлэг, ...зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж үйлдсэн бол хүндрүүлэх шинжид тооцохоор мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан байна.

Энэ гэмт хэрэг нь 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байх цаг хугацаанд буюу 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2015 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдөж байна.

Иймд шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх шаардлага бий болж байх бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. ... “тусгайлан бэлтгэсэн зэвсгийн, чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно” гэж хуульчлан тогтоожээ. 

Өөрөөр хэлбэл, гольфийн цохиур нь 2002 оны Эрүүгийн хуулиар зэвсгийн чанартай эд зүйлд хамаардаг байсан бол 2015 оны Эрүүгийн хуулиар зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйлд хамаарахгүй тул 2015 оны Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-д заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн” гэж үзэхгүй юм.

Учир нь гольфийн цохиур гольфийн спортыг тоглоход хэрэглэгддэг эд зүйл байх бөгөөд хэргийн үйл баримтаас дүгнэхэд дээрх шүүгдэгч нар гольфийн цохиурыг тусгайлан бэлтгэж, засаж тохируулаагүй. Харин тухайн дээрмийн гэмт хэргийг үйлдэхэд гольфийн цохиураар хохирогчийн хөл гуя руу цохисон нь зэвсгийн чанартай зүйлийг урьдаас засаж тохируулж бэлдсэн гэх шинжид хамаарахгүй, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг санаачилсан, бусадтай хамтран үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болж байна.

Иймд прокуророос шүүгдэгч П.О-т 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсгүүдэд заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн зүйл ангийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хууль зүйн хувьд дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь бие, эрүүл мэндэд нь аюултайгаар хүч хэрэглэсэн идэвхтэй үйлдлээр илэрдэг ба тус гэмт хэргийн санаа зорилго нь шунахай сэдэлтээр үйлдэгддэг. Нөгөө талаас дээрмийн гэмт хэрэг бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд авсан эсэхээс үл хамаарч довтолгооноор төгсдөг.

Шүүгдэгч П.О-ын хувьд амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шунахай сэдэлтээр “бэлэн мөнгөтэй хүн байвал булаалт хиймээр байна”, “танай найзууд дунд орлогоо авч явдаг бэлэн мөнгөтэй хүн байна уу” гэх зэргээр тухайн гэмт хэргийг санаачлан, Ч.Э, С.Б нарыг машинаар хохирогчийн гэрийн гадаа хүргэж өгөх, авах зэргээр хамтран бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн байна.

Иймд, шүүгдэгч Т.О-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийн санаачлан, бусадтай хамтран оролцсон гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Залилах гэмт хэргийн тухайд:

Шүүгдэгч Т.Х, П.О нар нь: бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хохирогч П.Б-ы өмчлөлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо, *************0 тоот 45.8 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг “зарж өгнө” гэж хуурч, итгэмжлэл хийлгүүлэн залилан авч 99.055.600 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь:

- Хохирогч П.Б-ы “...Би Баянгол дүүргийн 3 дугаар хороо “Уран ган” ******** м.кв талбайтай 2017 онд ашиглалтад орсон урьд хүн амьдарч байгаагүй 2 өрөө орон сууцтай байсан юм. 2019 оны 07 дугаар сард ажлын шугамаар танилцсан Т.Х, С гэх хүмүүс нь таны байрыг 100 сая төгрөгөөр зараад өгье гээд байсан. ...Ингээд нотариатын газарт Х-ын хамт очиж ...үл хөдлөх хөрөнгийг Т.Х нь хөрөнгийн барьцаанд тавих, барьцааны гэрээ, барьцаалбарт гарын үсэг зурах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, гэрээг нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх, хүлээн авах, мөнгө хүлээн авах, лавлагааг авах, худалдах, бэлэглэх, арилжих зэрэг итгэмжлэлийг 1 жилийн хугацаатай байгуулсан. Итгэмжлэл байгуулсны дараа Х-т хандаж урьдчилгаа 50.000.000 төгрөгийг шаардсан чинь маргааш өгье гэсэн. Ингээд 2 хоногийн 9911-тэй дугаараас “**********” компанид авто ломбард ажилдуулдаг хүн байна би танай байрыг Х-аас автомашин оролцуулж худалдаж авсан юм гэхээр нь би Х-аас нэг ч төгрөг аваагүй тийм учраас байраа өгөхгүй гэж байгуулсан. ...Ингээд би С гэх хүнтэй утсаар ярьсан чинь 7 хоног хүлээчих би танд нэг мөсөн мөнгийг чинь өгөх гээд хойшлуулаад байна гэхээр нь 7 хоног хүлээгээд гадаад гарах болсон учир ТҮЦ машинаас эд хөрөнгийн лавлагаа авах гэхэд уг байр маань миний нэрээс гарчихсан байсан. Үүнээс хойш Х, С нарын утас нь огт холбогдохгүй байсан бөгөөд С-гийн утас нь холбогдсон ч утсаа авахаа больсон. ...Харин С-г Х нь О гэж яриад байгаа юм. ...2019 оны 07 дугаар сарын 07-08-ны өдрийн хавьцаа санагдаж байна хөдөө наадамд явах гээд Улаанбаатар хотоос гараад явж байсан чинь дээрх уулзалт дээр надад зарах 2 өрөө орон сууц байгааг мэдсэн учир О над руу залгаад ахаа нөгөө орон сууцыг чинь одоо худалдаж авах хүн байна одоо миний нэр дээр шилжүүлээд өгөөч гэж хэлсэн тэгэхээр нь би хөдөө явж байна яаж буцаад хот орох бэ, буцаж хотод ирээд ярья гэж хэлээд өнгөрсөн. ...тэгсэн 07 дугаар сарын 17-ны үед санагдаж байна О над руу ахаа том ажил орж ирсэн би орон сууцыг чинь өгөөд танд бэлэн мөнгийг чинь гаргаад өгье Хыг тань руу яриулъя гэж дахин ярьсан...” гэсэн мэдүүлэг,

- Гэрч Ч.Э-ийн “...2019 оны 08 дугаар сарын эхээр шиг санаж байна манай машин зардаг “Уран ган” авто экспо дээр ирээд Баянгол дүүргийн 3 дугаар хороо “********”-ны ********** тоот 2 өрөө байрыг санал болгоод би уг байрыг нь өөрийн зарж байсан ВМW 520d про эдишн маркийн цагаан өнгийн 2016-2017 онд үйлдвэрлэгдсэн машинаар сольсон. Уг машиныг 120.000.000 төгрөгөөр зарах гэж байсан юм...” гэсэн мэдүүлэг, 

- “***********” ХХК хөрөнгийн үнэлгээний “Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 3-р хороо, **************** тоот хаягт байрлах 48.8 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 99.055.600 төгрөгөөр үнэлсэн...” гэсэн тайлан,

- 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан “...анх өөрийгөө С гэж танилцуулсан О гэх эрэгтэй энд байна. О гэгч нь 1 дугаартай зураг дээр байна. Би хэд хэдэн удаа уулзсан учраас таньж байна гэж хохирогч П.Б зургийг зааж байснаар таньж олуулах ажиллагааг дуусгав...” гэсэн тэмдэглэл,

- 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Баянгол дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 1464 дугаартай албан тоот,

- Шүүгдэгч Т.Х-ын хохирогч П.Б-д хохирол төлбөр төлсөн талаарх баримт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ундраххэрлэн “...Шүүгдэгч Т.Х нь залилах гэмт хэргийг шүүгдэгч П.О-тай бүлэглэж үйлдээгүй...” гэсэн дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзсэн.

Учир нь хэргийн үйл баримтаар шүүгдэгч П.О нь хохирогч П.Б-д өөрийгөө С буюу С гэж танилцуулан “таны байрыг 100 сая төгрөгөөр зараад өгье”, “7 хоног хүлээчих би танд нэг мөсөн мөнгийг чинь өгөх гээд хойшлуулаад байна”, “ахаа том ажил орж ирсэн би орон сууцыг чинь өгөөд танд бэлэн мөнгийг чинь гаргаад өгье, Хыг тань руу яриулъя” гэх зэргээр шүүгдэгч Т.Х-тай бүлэглэн хохирогч П.Б-ы өмчлөлийн ***************** талбай бүхий 2 өрөө орон сууцыг залилсан гэмт хэрэгт хамтран оролцсон болох нь үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг бүхий этгээд болох хохирогчийн мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл зэргээр тогтоогдсон, хохирогчийн мэдүүлгийг үгүйсгэх, няцаах үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болно

Залилан мэхлэх гэмт хэрэг нь хуурч мэхлэх, итгэл эвдэх гэх зэрэг бусад аргаар бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө олж авах хэлбэрээр үйлдэгддэг ба, хуурах гэдэг нь үйлдлээр бодит байдлыг гуйвуулах, зохиомол байдлыг бий болгох замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг хэлэх ба илрэх арга нь худал хэлэх, хуурамч баримт бичиг үйлдэх гэх зэрэг бусад байдлаар илэрнэ.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Т.О, Т.Х нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “хуурч, баримт бичиг ашиглаж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулан залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэстэй байна.

- Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар заасан.

Дээрэмдэх гэмт хэргийн улмаас хохирогч М.Э-д 490.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол, эмчилгээний зардалд 990.000 төгрөгийг хохирол, нийт 1.480.000 төгрөгийг хохирогч нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нар нь хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулсан байна.

Залилах гэмт хэргийн улмаас хохирогч П.Б-д 99.055.600 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүх хуралдаанд хохирогч П.Б нь “2 жилийн хугацаанд эдгээр хүмүүс миний мөнгийг хэрэглэсэн тул хүүг нь нэхэмжилж байна” гэж мэдүүлсэн боловч нэхэмжилж байгаа үнийн дүн тодорхойгүй байх тул шүүх түүний нэхэмжлэлийг хэлэлцээгүй бөгөөд энэ гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол төлөгдсөн байна гэж үзсэн тул шүүгдэгч П.О, Т.Х нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “шүүгдэгч П.О-т 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял,

- П.О, Т.Х нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус бүрд нь 3 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулах,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч П.О-т оногдуулах хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 7 жилийн хугацаагаар тогтоох, шүүгдэгч нарт оногдуулах хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх...” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаяр “...Шүүгдэгч П.О нь 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн. Өнөөдөр 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр байгаа. Гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 5 жил өнгөрсөн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн залилах гэмт хэргийн тухайд шүүгдэгч П.О нь бусдад төлөх төлбөргүй байгаа тул хорихоос өөр төрлийн ял буюу торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ундраххэрлэн “...Шүүгдэгч Т.Х нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн байх тул түүнд торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.   

Шүүх: шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Шүүгдэгч П.О нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд 2 удаагийн ял шийтгэлтэй, шүүгдэгч Т.Х нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй байх ба тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Батбаярын гаргасан “Гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш 5 жил өнгөрсөн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул шүүгдэгч П.О-т холбогдох дээрэмдэх гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзсэн.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдсэн этгээд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай дахин үйлдвэл хөөн хэлэлцэх хугацааг сүүлчийн гэмт хэргийг үйлдсэн үеэс гэмт хэрэг тус бүрд шинээр тоолно” гэж хуульчилсан байна.

Шүүгдэгч П.О-ын хувьд тэрээр 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн, шүүхээс түүний үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон хөнгөрүүлж зүйлчилсэн бөгөөд энэ зүйл ангид заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар 5 жил байхаар хуульд заасан боловч шүүгдэгч П.О нь 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул сүүлийн гэмт хэрэг үйлдсэн үеэс гэмт хэрэг тус бүр дээр хөөн хэлэлцэх хугацааг шинээр тоолохоор байна.

Харин шүүгдэгчийн хувийн байдал буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарт учруулсан хохирлыг нөхөн төлсөн, түүний ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан заалтыг хэрэглэх нь зүйтэй гэж үзсэн болно.

Иймд эрүүгийн хариуцлагыг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, нөгөө талаас эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч П.О-т 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял,

- шүүгдэгч П.О, Т.Х нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус бүрийг 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 12.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.О-т оногдуулсан 1 жил, 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч П.О-ын урьд цагдан хоригдсон 5 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцож, шүүгдэгч Т.Х-ын урьд сэжигтнээр баривчлагдсан 2 хоногийг түүний эдлэх торгох ялд оруулан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон нийт 30.000 төгрөгийн түүний эдлэх ялаас хасаж, шүүгдэгч Т.Х-ын биечлэн эдлэх ялыг 11.970.000 төгрөгөөр торгох ялаар тус тус тогтоов.

Шүүгдэгч П.О, Т.Х нарын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хуульд заасан 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж, шүүгдэгч П.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Т.Х-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

- Бусад асуудлаар:

Шүүгдэгч П.О, Т.Х нарыг шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулж, эрүүгийн *************дугаартай хэргийг шүүх эцэслэн шийдвэрлэсэн учир энэ хэрэгт хамааралтай гэж үзэн мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Х, П.О нарын арилжааны банкуудад эзэмшдэг харилцах, хадгаламжийн дансны зарлагын гүйлгээг хязгаарласан прокурорын тогтоол, мөн Т.Х-ын өмчлөлийн Улсын бүртгэлийн ********* дугаартай Баянгол дүүргийн 22 дугаар хороо, 4 дүгээр хороолол 34 дүгээр байрны 31 тоот орон сууцны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Мөн эрүүгийн ***************** дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг гольфийн цохиурыг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 270 дугаартай шийтгэх тогтоолоор устгахаар шийдвэрлэсэн, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч П.О, Т.Х нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч П.О-т холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Боржигон овогт П-ийн О-ыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон” гэмт хэрэгт гэмт хэрэг үйлдэхийг санаачлан бусадтай хамтран оролцсон гэм буруутайд,

- шүүгдэгч Боржигон овогт П-ийн О, Боржигон овогт Т-ийн Х нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “хуурч, баримт бичиг ашиглаж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулан залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.О-ыг 1 /нэг/ жил, 3 /гурван/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. Шүүгдэгч П.О, Т.Х нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус бүрийг 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 12.000.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.О-т оногдуулсан 1 жил, 3 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.О, Т.Х-т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдэнд анхааруулсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.О-ын урьд цагдан хоригдсон 5 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцож, шүүгдэгч Т.Х-ын урьд сэжигтнээр баривчлагдсан 2 хоногийг түүний эдлэх торгох ялд оруулан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон 30.000 төгрөгийн ялыг хасаж, шүүгдэгч Т.Х-ын биечлэн эдлэх ялыг 11.970.000 төгрөгөөр торгох ялаар тус тус тогтоосугай.

9. 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 529 дугаартай “П.О, Т.Х нарын арилжааны банкуудад эзэмшдэг харилцах, хадгаламжийн дансны зарлагын гүйлгээг хязгаарласан” прокурорын тогтоол, 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 552 дугаартай “Т.Х-ын өмчлөлийн Улсын бүртгэлийн Y-2205030799 дугаартай Баянгол дүүргийн 22 дугаар хороо, 4 дүгээр хороолол 34 дүгээр байрны 31 тоот орон сууцны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан” прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг гольфийн цохиурыг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 270 дугаартай шийтгэх тогтоолоор устгахаар шийдвэрлэсэн, энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч П.О, Т.Х нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай. 

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч П.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2021 оны 10 дугаар сарын сарын 27-ны өдрөөс эхлэн тоолсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

13. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.От авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч Т.Х-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   М.ДАЛАЙХҮҮ

                               ШҮҮГЧ                                   С.БОЛОРТУЯА

                                              ШҮҮГЧ                                           Г.ЗОЛБОО