Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 2021/ШЦТ/675

 

 

 

 

 

 

 

 

2021          10              13                         2021/ШТ/675

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 185/2021/0146

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Санаасайхан,

Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Буянхишиг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Ш.Эрдэнэчимэг, Ж.Ганболд, Ю.Сэвлэгмаа, О.Алтанчулуу, Ю.Батцэнгэл,

Шүүгдэгч Б.Н-, Б.Б, Ш.И, Г.М , С.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.М, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хар адуут овогт Б.Н, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.И, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Т, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтуудад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.О нарт холбогдох эрүүгийн 2009009750718 дугаартай хэргийг дугаартай хэргийг хянан хэлэлцэв. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Яллагдагч Б.Н-, Б.Б-, П.Т  нар нь бүлэглэн 2978 УНП улсын  дугаартай Тоёота приус 11 маркийн, 1434 УБҮ улсын дугаартай Тоёота приус 30 маркийн автомашин тус тус ашиглаж

1. 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 516 дугаар байрны зогсоолд байрлуулсан байсан иргэн Ж.А ы 2061 УБП улсын дугаартай Тоёота приус 20 маркийн автомашины янданг хулгайлж, 530.000 төгрөгийн,

2. 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 515 дугаар байрны баруун хойд талын зогсоолд байрлуулсан байсан иргэн Г.Д-ийн Тоёота приус 20 маркийн автомашины янданг хулгайлж 790.000 төгрөгийн, иргэн З.Ц ийн 2807 УАЕ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн автомашины янданг хулгайлж 530.000 төгрөгийг хохирол тус тус учруулж, бусдад нийт 1.320.000 төгрөгийн,

3. 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 04 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн  30 дугаар хороо, 30б байрны зоорийн давхрын автомашины зогсоолд байрлуулсан байсан иргэн Ч.Д- Тоёота приус 20 маркийн автомашины янданг хулгайлж 1.530.000 төгрөгийн,

4. 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30б байрны гадна байрлуулж тавьсан байсан иргэн Ц.Б- эзэмшлийн 98-33 УБМ улсын дугаартай приус 20 маркийн автомашины зөөлөн янданг хулгайлж, 730.000 төгрөгийн,

5. 2020 оны 03 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөн Хан-Уул дүүргийн 4 I хороо, Вива сити хорооллын гадна байрлах авто зогсоол дээр байрлуулсан байсан Ч.Мөнхцэнгэлийн эзэмшлийн 21-72 УБК улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийн янданг хулгайлж 1.530.000 төгрөгийн,

Яллагдагч Б.Н-, Б.Б- нар нь бүлэглэн 2978 УНП улсын дугаартай Тоёота приус 11 маркийн автомашин ашиглаж

6. 2020 оны 03 дугаар сарын 07-ноос 11-ний өдрүүдэд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, 5 дугаар байрны хойд талын звтомашины зогсоолд байршуулсан байсан иргэн А.Т-ын эзэмшлийн Тоёота приус 20 загварын 49-39 УБС улсын дугаартай автомашины янданг хулгайлж, 1.530.000 төгрөгийн,

Яллагдагч Б.Н-, Г.М-, Б.Б-, П.Т  нар нь бүлэглэн, 2978 УНП улсын дугаартай Тоёота приус 11 маркийн, 1434 УБҮ улсын дугаартай Тоёота приус 30 маркийн автомашин тус тус ашиглаж

7. 2020 оны 03 дугаар сарын 24-ний шөнө Налайх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 49 дүгээр байрны гадна зогсоол дээр байсан иргэн 3.Идэрчулууны 91-98 УБМ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийн янданг хулгайлж 730.000 төгрөгийн, иргэн Б.О-ын 84-96 УБЯ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийн янданг хулгайлж 730.000 төгрөгийн, бусдад нийт 1.460.000 төгрөгийн,

8. 2020 оны 03 дугаар сарын 24-ний шөнө Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 80 дугаар байрны гадна зогсоол дээр байсан иргэн " Бумбаасамбуугийн эзэмшлийн 91-00 УБЕ улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгслийн зөөлөн янданг хулгайлж, 730.000 төгрөгийн

9. 2020 оны 03 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Налайх дүүргийн 5 л.гаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 71 дүгээр байрны гадна зогсоол дээр гзйршуулсан байсан иргэн О.Х- эзэмшлийн Тоёота приус 20 маркийн 73-75 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийн янданг хулгайлж, 730.000 төгрөгийн,

10. 2020 оны 03 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 180 дугаар цэцэрлэгийн гадна байрлуулсан байсан иргэн А.Ч-гийн эзэмшлийн 61-67 УБС улсын дугаартай Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хулгайлж, 790.000 төгрөгийн

11. 2020 оны 03 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 72 дугаар байрны гадна байрлуулсан иргэн А.Ч-гийн эзэмшлийн 55-37 УНО улсын дугаартай Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийн янданг хулгайлж 900.000 төгрөгийн

12. 2020 оны 03 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Налайх дүүргийн 5 дугаар хороо, 72 дугаар байрны гадаа байрлуулсан байсан иргэн Р.А-гийн 14-34 УБУ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийн янданг хулгайлж, 730.000 төгрөгийн,

Яллагдагч Б.Н-, Б.Б-, Ш.И- нар нь бүлэглэн 1434 УБҮ улсын дугаартай Тоёота приус 30 маркийн автомашин ашиглаж:

13. 2020 оны 03 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн ' 1 дугаар хороо, 28 дугаар сургуулийн баруун талын авто зогсоолд байрлуулсан байсан иргэн Д.Л гийн 33-75 УБО улсын дугаартай Тоёота приус 20 маркийн авто машины нүүрсэн янданг хулгайлж, 790.000 төгрөгийн

14. 2020 оны 03 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн дугаар хороо, Нарны хорооллын 6 дугаар байрны гадна авто зогсоолд байрлуулсан иргэн С.Н ын эзэмшлийн 34-58 УБЧ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн автомашины нүүрсэн янданг хулгайлж, 900.000 төгрөгийн

15. 2020 оны 03 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нарны хорооллын 6 дугаар байрны хойд талын зогсоолд байрлуулсан иргэн Э.Л-ийн эзэмшлийн 64-15 УБВ улсын дугаартай Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийн янданг хулгайлж, 900.000 төгрөгийн

16. 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр 90 дүгээр байрны гадна зогсоолд байсан иргэн Б.Балын эзэмшлийн 04-22 ТӨА улсын дугаартай Тоёота приус 20 маркийн автомашины янданг хулгайлж, 700.000 төгрөгийн

Яллагдагч Б.Н-, С.О-нар нь бүлэглэн 1490 УАА улсын дугаартай Тоёота приус 30 маркийн автомашин ашиглаж:

17. 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 17 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-1-124 тоот иргэн Ц.Г ын гэрт нэвтэрч Лж маркийн зурагтыг хулгайлж 1.503.200 төгрөгийн

18. 2020 оны 02 дугаар сарын 27-ноос 02 дугаар сарын 28-нд шилжих шөнө - Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жанжины 2-46 тоотод оршин суух иргэн Э.У-гийн гэрт нэвтэрч NНК маркийн 32 инчийн зурагт, босс гэсэн бичигтэй саарал өнгийн өсгөгч, явуулын караоке 1 ширхэг зэргийг хулгайлж, 870.000 төгрөгийн

19. 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Доод Өлзийтийн 2 дугаар гудамны 30 тоот иргэн Э.Б гийн гэрт хаалгыг нь эвдэн нэвтрэн, Скай ворд брендийн 42 инчийн зурагт, 2 ширхэг мөнгөн аяга, ээмэг бөгжний хослол, мөнгөн гинж зэргийг хулгайлж, 1.291.840 төгрөгийн хохирол,

Яллагдагч Б.Б-, П.Т  нар нь бүлэглэн 2978 УНП улсын дугаартай Тоёота приус 11 маркийн автомашин ашиглаж:

20. 2020 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 72 дугаар байрны гадна байрлуулсан иргэн П.Н-ын эзэмшлийн 26-19 УНҮ улсын дугаартай Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хулгайлж, 790.000 төгрөгийн

21. 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 67 дугаар байрны гадна байрлуулсан иргэн Д.М ын эзэмшлийн 38-33 УНГ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн автомашины янданг хулгайлж, 790.000 төгрөгийн

22. 2020 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 46 дугаар байрны гадна талын авто зогсоолд байрлуулан тавьсан байсан Б.Мөнх-ийн эзэмшлийн 49-43 УБУ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн автомашины янданг хулгайлж, 730.000 төгрөгийн,

23. 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Угсармалын 12 дугаар байрны гадна талын зогсоолд байрлуулсан иргэн.Я.Л-гийн 59-52 УБЗ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн автомашины янданг хулгайлж, 800.000 төгрөгийн

24. 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Чухаг хотхоны 326 байрны гадаа байрлуулсан байсан иргэн Б.О ын эзэмшлийн 68-67 УНҮ улсын дугаартай приус 20 маркийн автомашины янданг хулгайлж 750.000 төгрөгийн

25. 2020 оны 02 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хорооллын 45 дугаар байрны гадаа байсан иргэн П.З-ийн эзэмшлийн 89-42 ӨВА улсын дугаартай Тоёота приус 20 маркийн автомашины янданг хулгайлж 750.000 төгрөгийн

26. 2020 оны 03 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо Эрчим хүчний 2-30 дугаар байрны гадна талбайд байрлуулсан иргэн Д.Болд...ын эзэмшлийн 69-57 УБД улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийн янданг хулгайлж, 1.000.000 төгрөгийн

27. 2020 оны 02 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хороолол 46 дугаар байрны авто зогсоолд байсан иргэн Д.Оюу...ы эзэмшлийн 24-70 УНК улсын дугаартай приус 20 маркийн автомашины янданг хулгайлж, 700.000 төгрөгийн

28. 2020 оны 02 дугаар сарын 29-нөөс 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт 19 дүгээр байрны гадна зогсоолд байсан иргэн Ж.Л гийн эзэмшлийн 98-33 УБН улсын дугаартай Тоёота приус 20 маркийн автомашины янданг хулгайлж 700.000 төгрөгийн хохирол,

Яллагдагч С.О-нь ганцаараа

29. 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 22 цагийн үед Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 13 дугаар гудамжны 1396 тоотод байрлах иргэн А.Б-хүн байнга амьдрах зориулалттай гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч Панасоник брендийн 42 инчийн зурагтыг хулгайлж, 400.000 төгрөгийн,

30. 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, МПМ цогцолборын гадна байршуулсан байсан иргэн Т.Батз...гийн эзэмшлийн “Cube” брендийн унадаг дугуйг хулгайлж, 900.400 төгрөгийн хохирол тус тус учруулж, бусдад нийт 30 удаагийн үйлдлээр 27.775.440 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Н-, Б.Б-, П.Т  нар нь бүлэглэн 2978 УНП улсын  дугаартай Тоёота приус 11 маркийн, 1434 УБҮ улсын дугаартай Тоёота приус 30 маркийн автомашин ашиглаж,

1. 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 516 дугаар байрны зогсоолд байрлуулсан байсан иргэн Ж.А ы 2061 УБП улсын дугаартай Тоёота приус 20 маркийн автомашины янданг шүүгдэгч хулгайлж, 530.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

  • Хохирогч Ж.А-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 23 цагийн үед 516-р байрны хойно байрлах төлбөртэй зогсоолын зам дагуу үүдэнд нь өөрийн 2061 УБП улсын дугаартай приус 20 маркийн мөнгөлөг саарал өнгийн автомашинаа байрлуулаад гэрлүүгээ ороод өглөө 09 цагийн үед гарч ирээд автомашинаа асаах гэтэл сонин дуугараад сзйхаар нь хартал автомашины яндан байхгүй байсан...” гэх мэдүүлэг, /1хх-ийн 42-43 тал/
  •  Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 25-30 тал/,
  • Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл “... Хангай хотхоны 516-р байрны хойно байрлах төлбөртэй зогсоолын хаалгыг заасан. Заасан газарт нь “Хуушуур бууз” гэдэг газар гз/флуулсан. Уг газарт 2020 оны 03 сарын 06-наас 07-нд шилжих шөнө приус 20 маркийн мөнгөлөг саарал өнгийн автомашины 1 ширхэг янданг авсан...” /1хх-ийн 35-39 тал/
  • Яллагдагч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б.Н 22 цаг өнгөрч байхад манай гэрт Мөнхбаясгалангийн 1434 УБУ дугаартай приус 30 маркийн машинтай ирсэн тэгээд бид хоёр манай гэрээс гараад Тэлмүүний гэрт тэгэхэд Тэлмүүн өөрийн машин болох 2978 УБП дугаартай авто машинтайгаа бид гурав гарсан. Хангай хотхоны хойно байрлах 516 дугаар байрны хойно байрлах төлбөртэй авто зогсоолын гадаа байсан 2061 УБП улсын дугаартай Тоёота приус 20 маркийн авто машины янданг би домкардаад Б.Н, Тэлмүүн бид хоёр доогуур нь орж янданг нь тайлж авсан. Тэгээд нөгөө яндангаа аваад  Тэлмүүний цагаан приус 11 машинд ачаад явсан... ” гэх мэдүүлэг /1хх-ийн 6-8 тал/
  • Яллагдагч Б.Н- мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Хангай хотхонд байдаг Б.Бгийн гэрт очоод Б.Бг аваад Тэлмүүний гэрт очсон тэгэхэд Тэлмүүн өөрийн машин болох 2978 УБП дугаартай авто машинтайгаа бид гурав гарсан Хангай хотхоны 516 дугаар байрны хойно байрлах төлбөртэй авто зогсоолын гадаа байсан 2061 УБП улсын дугаартай Тоёота приус 20 маркийн авто машины янданг Б.Б домкарадаад Тэлмүүн бид хоёр доогуур нь орж янданг нь тайлж авсан. Тэгээд нөгөө яндангаа аваад Тэлмүүний цагаан приус 11 машинд ачаад явсан”           гэх       мэдүүлэг /1хх-ийн 11-13 тал/

...би 22 цаг өнгөрч байхад Хангай хотхонд байдаг Б.Бгийн гэрт нь очоод Б.Бг аваад Тэлмүүний гэрт очсон тэгэхэд Тэлмүүн өөрийн машин болох 2978 УБП дугаартай автомашинтайгаа бид гурав гарсан. Хангай хотхоны 516 дугаар байрны хойно байрлах төлбөртэй авто зогсоолын гадаа байсан 2061 УБП улсын дугаартай тоёота приус 20 маркийн авто машины янданг Б.Б домкардаад Тэлмүүн бид хоёр доогуур нь орж янданг нь тайлж авсан...” гэх мэдүүлэг, /8хх-ийн 41-48 тал/

  •  Яллагдагч П.Тий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...намайг 'эртээ байж байтал манай хоёр найз болох Б.Н, Б.Б нар манай гадаа ирээд намайг дуудсан тэгээд бид гурав миний машин болох 2978 УБП улсын дугаартай приус 11 авто машинтай яваад Хангай хотхоны 516 дугаар байрны хойно байрлах төлбөртэй авто зогсоолын гадаа байсан 2061 УБП улсын дугаартай Тоёота приус 20 маркийн авто машины янданг Б.Б домкарадаад Б.Н бид хоёр доогуур нь орж янданг нь тайлж авсан. Тэгээд нөгөө яндангаа аваад миний машинд ачаад явсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 16-18 тал/
  •  Хөрөнгийн үнэлгээний тайлангийн дүгнэлт /1хх-ийн 55-56 тал/ зэрэг болно.

2. 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хангай хотхоны 515 дугаар байрны баруун хойд талын зогсоолд байрлуулсан байсан иргэн Г.Дийн Тоёота приус 20 маркийн автомашины янданг хулгайлж 790.000 төгрөгийн, иргэн З.Ц ийн 2807 УАЕ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн автомашины янданг хулгайлж 530.000 төгрөгийг хохирол тус тус учруулж, бусдад нийт 1.320.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Г.Д  ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2020 оны 03 дугаар сарын 07-ны 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Цагдаагийн 515 дугаар байранд хамаатны айлд ирсэн бөгөөд өөрийн эзэмшлийн Тоёота приус 20 цэнхэр өнгийн тээврийн хэрэгслийг тухайн байрны баруун хойно байх гудамжинд нэг байшингийн хажууд байрлуулсан юм. Ингээд өглөө 10 цагийн үед гарч ирэхэд миний машины нүүрсэн яндан байхгүй байсан...”, “...2020 оны 03 дугаар сарын 07-ны үүрийн 06 цагийн үед миний ирсэн айлын залуу Болдбаатар гадаа чимээ гараад байна чиний машины хажуугаар хүн яваад байна чиний машины цаанаас нэг юм аваад машиндаа хийчихлээ тоёота приус 30 цайвар цэнхэр өнгийн хойд гупергүй машин байна өөр бас нэг приус 11 байна гээд өөд өөдөөсөө хараад зогсож байна чи гарч машинаа шалгах уу гэхээр нь би тоохгүй гайгүй байлгүй гээд унтсан юм...” гэх мэдүүлэг /1хх-ийн 97-99 тал/

- Хохирогч З.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдөр оройны 21 цаг өнгөрч байхад ажлаасаа гараад СБД-ийн 11 хороо Цагдаагийн 515 дугаар байранд байрлах гэрийнхээ баруун хойд талд байрлах гэр хорооллын гудамжинд өөрийн 2807 УАЕ дугаартай приус 20 автомашинаа байрлуулчихаад гэртээ орсон юм. Тэгээд 2020 оны 03 сарын 07-ны өглөө 10 цагийн орчимд гэрээсээ гараад машинаа халаах гээд асаасан чинь миний машин чанга дуутай болчихсон байсан тэгээд яагаад ингэж дуу гараад байгааг нь мэдэхгүй болохоор аавыгаа дуудсан чинь манай аав гарч ирээд машины доогуур шагайж харсан чинь миний машины яндан байхгүй байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 102-104 тал/,

- Гэрч Г.Болдбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 07-ны үүрээр 06 цаг өнгөрч байхад манай орон сууцны гадна юм түжигнэх чимээ гарсан бөгөөд би цонхоор хартал приус 30 маркийн цайвар цэнхэр өнгийн хойд гупергүй машин мөн приус 10 маркийн цагаан өнгөтэй тээврийн хэрэгсэл өөд өөдөөсөө хараад зогсож байсан ба 4-н залуу хажууд нь зогсож байсан юм. Ингээд хоёр залуу нь цэнхэр өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгслийн хажуунаас урт төмөр зүйл аваад приус 30 машины хойд багажинд хийгээд тухайн хоёр тээврийн хэрэгсэл хөдлөөд явсан юм... Ингээд би өглөө гэрээс гараад Доржпүрэвийн машиныг үзэхэд доор нь хоёр юм унжсан хойноос харахад яндан нь байхаар би тоогоогүй юм. Гэтэл дунд хэсгийн янданг нь тайлаад авсан байна...”, “4-н залуу байсан ойролцоогоор 20-30 орчим насны 170-175 см орчим өндөртэй залуучууд байсан юм. Тухайн 4-н залууг сайн анзаараагүй нэг залуу нь засвар ажлын бололтой дүрэмт хослолтой байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 107-108 тал/,

- Яллагдагч Б. Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...цааш яваад мөн Хангай хотхоны зүүн тал байрлах цагдаагийн байрны гадаа байсан хоёр приус 20 машины янданг тайлаад мөн Тэлмүүний машинд ачсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 66-68 тал/,

  •  Яллагдагч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өсгөн: “...цааш яваад мөн Хангай хотхоны зүүн тал байрлах цагдаагийн байрны гадаа байсан хоёр приус 20 машины янданг тайлаад мөн Тэлмүүний машинд ачсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 71-73 тал/,
  •  Яллагдагч П.Тий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...цаашаа яваад 515 дугаар байрны хажууд зогсоолд байсан одоо энэ хоёр машины янданг Б.Н домкрадаад Б.Б бид 2 тайлсан тэгээд уг машины янданг приус 30 маркийн машин болох Нямдагвын унаж явсан машинд ачсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 76-79 тал/,
  •  Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 86-91 тал/
  •  Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх-ийн 35-39 тал/
  •  Хөрөнгийн үнэлгээний тайлангийн дүгнэлт /1хх-ийн 120-121 тал/, /1хх-ийн 129-130 тал/ зэрэг болно.

3. 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 04 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн  30 дугаар хороо, 30б байрны зоорийн давхрын автомашины зогсоолд байрлуулсан байсан иргэн Ч.Д-Тоёота приус 20 маркийн автомашины янданг хулгайлж 1.530.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

  • Хохирогч Ч. Даваажавын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 14 цаг 30 минутын үед 6913 УНС улсын дугаартай автомашины Сүхбаатар дүүрэг 10-р хороо ЗОБ байрны Б1 давхарт байх грашид байрлуулаад гэртээ ороод 09-ний өдрийн 13 цагийн үед гарч ирээд асаатал муухай дуу гараад байхаар нь үзтэл автомашины зөөлөн яндан байхгүй байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 174-175 тал/
  •  Яллагдагч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 08-ны орой бид гурав яндан хулгай хийх зорилготой уулзаад хотоор тойрч явж байгаад Гандийгийн сургуулийн хажуугаар гартал уг сургуулийн хажуу талын 306 байрны доод гражны хаалга онгорхой байхыг нь хараад хоёр машинаа жоохон зайдуу тавиад Б.Б бид хоёр орсон харин Тэлмүүн машин дотроо хүн харж байсан юм. Тэгээд бид хоёр дотор нь ороод өөд өөдөөсөө харсан хоёр машины янданг нь тайлж авсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 141-143 тал/

 “...тухайн өдөр Б.Б бид хоёр явсан уг машины янданг авсан нь үнэн..” гэх мэдүүлэг /8хх-ийн 41-48 тал/

  •  Яллагдагч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 08-ны орой бид гурав уулзаад хотоор тойрч явж байгаад Гандийгийн сургуулийн хажуугаар гартал уг сургуулийн хажуу талын 306 байрны доод грашны хаалга онгорхой байхыг нь хараад хоёр машинаа жоохон зайдуу тавиад Б.Н бид хоёр орсон харин Тэлмүүн машин дотроо хүн харж байсан юм. Тэгээд бид хоёр дотор нь өөд өөдөөсөө харсан хоёр машины янданг нь тайлж авсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 146-148 тал/,
  •  Яллагдагч П.Тий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 09-ний шөнө эхнэртэйгээ эмэгтэйчүүдийн баяр тэмдэглээд гэртээ байж байтал шөнө Б.Н Б.Б хоёр 01 цагийн үед ирсэн тэгээд гараад иртэл бас нөгөө хоёр Мөнхбаясгалангийн 1434 УБУ улсын дугаартай хар өнгийн приус 30 маркийн авто машинтай байж байсан тэгээд өөрийн эзэмшлийн 1978 УНП улсын дугаартай цагаан өнгийн приус 11 маркийн машинтай бид гурав цуг гарсан тэгээд Хангай хотхоноор хулгай хийчихээр машин байна уу? гээд хайгаад явж байсан тэгтэл Гандийгийн сургуулийн хойно байрлах 306 байрны доод грашны хаалга онгорхой байхыг нь хараад хоёр машинаа уг байрнаас жоохон зайдуу тавиад Б.Б, Б.Н хоёр бид хоёр ийшээ ороод ирье гэж хэлээд гарсан. Би машин дотроо хүн харахаар үлдсэн тэгтэл удалгүй 30-40 минутын дараа Б.Б, Б.Н хоёр 2 яндан аваад гараад ирсэн. Уг хоёр янданг приус 30 'зркийн Нямдагвын барьж явсан машинд ачаад явсан...” гэх мэдүүлэг  /1хх-ийн 151-153 тал/
  •  Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 159-163 тал/
  • Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх-ийн 35-39 тал/
  •  Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 170-171 тал/
  •  Хөрөнгийн үнэлгээний тайлангийн дүгнэлт /1хх-ийн 191-192 тал/ зэрэг болно.

4. 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 30б байрны гадна байрлуулж тавьсан байсан иргэн Ц.Б- эзэмшлийн 98-33 УБМ улсын дугаартай приус 20 маркийн автомашины зөөлөн янданг хулгайлж, 730.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

-Хохирогч Ц. Буяндалайгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 306 байрны 24 тоотод эхнэр хүүхдийн хамт амьдардаг юм. 2020 оны 03 дугаар сарын 08-ны орой 22 цагийн үед өөрийн 9833 УБМ улсын дугаартай саарал өнгийн приус 20 маркийн авто машинаа байрныхаа осор байрлах грашдаа байрлуулаад тавьсан юм. Тэгээд маргааш өглөө нь буюу 2020 оны 03 дугаар сарын 09-ны 06 цаг 40 минутанд машин дээрээ ирж машинаа асаатал миний машин сонин дуугараад байхаар нь гайхаад буугаад хартал миний зөөлөн яндан алга болсон байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 229-231 тал/,

- Яллагдагч Б. Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 08-ны орой бид гурав яндан хулгай хийх зорилготой уулзаад Б.Н, Тэлмүүн хоёрын машинтай хотоор тойрч явж байгаад Гандийгийн сургуулийн хажуугаар гартал уг сургуулийн хажуу талын 306 байрны доод гражны хаалга онгорхой байхыг нь хараад хоёр машинаа жоохон зайдуу тавиад Б.Б бид хоёр орсон харин Тэлмүүн машин дотроо хүн харж байсан юм. Тэгээд бид хоёр дотор нь ороод өөд өөдөөсөө харсан хоёр машины янданг нь тайлж авсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 203-205 тал/,

Яллагдагч Б.Н- мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 08-ны орой бид гурав яндан хулгай хийх зорилготой уулзаад хотоор тойрч явж байгаад Гандийгийн сургуулийн хажуугаар гартал уг сургуулийн хажуу талын 306 байрны доод гражны хаалга онгорхой байхыг нь хараад хоёр машинаа жоохон зайдуу тавиад Б.Б бид хоёр орсон харин Тэлмүүн машин дотроо хүн харж байсан юм. Тэгээд бид хоёр дотор нь ороод өөд өөдөөсөө харсан хоёр машины янданг нь тайлж авсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 208-210 тал/,

 “...тухайн үед мөн Б.Б бид хоёр оан дээрхи хулгай хийдэг автомашины яндангийн хамт авч явсан...” гэх мэдүүлэг /8хх-ийн 41-48 тал/,

- Яллагдагч П.Тий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 09-ний шөнө эхнэртэйгээ эмэгтэйчүүдийн баяр тэмдэглээд гэртээ байж байтал шөнө Б.Н Б.Б хоёр 01 цагийн үед ирсэн тэгээд гараад иртэл бас нөгөө хоёр Мөнхбаясгалангийн 1434 УБУ улсын дугаартай хар өнгийн приус 30 маркийн авто машинтай байж байсан тэгээд өөрийн эзэмшлийн 2978 УНП улсын дугаартай цагаан өнгийн приус 11 маркийн машинтай бид гурав цуг гарсан тэгээд Хангай хотхоноор хулгай хийчихээр машин байна уу? гээд хайгаад явж байсан тэгтэл Гандийгийн сургуулийн хойно байрлах 306 байрны лоод грашны хаалга онгорхой байхыг нь хараад хоёр машинаа уг байрнаас жоохон зайдуу тавиад Б.Б, Б.Н хоёр бид хоёр ийшээ ороод ирье гэж хэлээд явсан. Би машин дотроо хүн харахаар үлдсэн тэгтэл удалгүй 30-40 минутын дараа Б.Б, Б.Н хоёр 2 яндан аваад гараад ирсэн. Уг хоёр янданг приус 30 маркийн Нямдагвын барьж явсан машинд ачаад явсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 213-215 тал/

  •  Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх-ийн 35-39 тал/
  •  Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 223-225 тал/
  • Хөрөнгийн үнэлгээний тайлангийн дүгнэлт /1хх-ийн 242-243 тал/ зэрэг болно.

5. 2020 оны 03 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива сити хорооллын гадна байрлах авто зогсоол дээр байрлуулсан байсан Ч.Мөнхцэнгэлийн эзэмшлийн 21-72 УБК улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийн янданг хулгайлж 1.530.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

  • Хохирогч Ч.Мөнхцэнгэлийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 03 сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 4-р хороо Вива сити хороололд байх найз Өсөхбаярын гэрт орой 21:58 минутад ирээд өөрийн 2172 УБК улсын дугаартай саарал өнгийн приус 20 маркийн автомашиныг тус хорооллын хойд талын автомашины зогсоол дээр байрлуулж үлдээгээд 2020 оны 03 сарын 12-ны өглөө 13 цагийн орчим гарч ирээд машинаа асаахад орилоод байсан тэгээд машин доогуураа тонгойгоод үзэхэд утсыг нь унжуулаад янданг нь аваад явсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6 212-213 тал/,
  •  Яллагдагч П.Тий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Вива сити орчмоос автомашины янданг өөрийн найзууд болох Б.Н, Б.Б нарын хамт хулгайлан авсан...” гэх мэдүүлэг /6хх-ийн 171-172 тал/
  •  Яллагдагч Б. Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Вива сити орчмоос автомашины янданг өөрийн найзууд болох Б.Н, Тэлмүүн нарын хамт хулгайлан авсан...” гэх мэдүүлэг /6хх-ийн 176-177 тал/,
  •  Яллагдагч Б.Н- мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Вива сити орчмоос автомашины янданг өөрийн найзууд болох Б.Б, Тэлмүүн нарын хамт хулгайлан авсан...” гэх мэдүүлэг /8хх-ийн 41-48 тал/ “...Б.Б, Тэлмүүн бид гурав мөн шөнө 22 цаг өнгөрч байхад Вива сити хотхонд очоод машинаа хол байрлуулж байгаад гурвуулаа алхаж очоод уг машины янданг авсан...” гэх мэдүүлэг
  •  Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /6хх-ийн 187-191 тал/
  •  Хөрөнгийн үнэлгээний тайлангийн дүгнэлт /6хх-ийн 221-222 тал/ зэрэг болно.

Яллагдагч Б.Н-, Б.Б- нар нь бүлэглэн 2978 УНП улсын дугаартай Тоёота приус 11 маркийн автомашин ашиглаж,

 

6. 2020 оны 03 дугаар сарын 07-ноос 11-ний өдрүүдэд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, 5 дугаар байрны хойд талын автомашины зогсоолд байршуулсан байсан иргэн А.Т-ын эзэмшлийн Тоёота приус 20 загварын 49-39 УБС улсын дугаартай автомашины янданг хулгайлж, 1.530.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

  • Хохирогч А. Туяацацралын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би өөрийн эзэмшлийн саарал өнгийн тоёота приус 20 маркийн 4939 УБС улсын дугаартай автомашинаа 2020 оны 03-р сарын 02-ны оройны 23 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 7-р хорооны нутаг дэвсгэр 5-р байрны хойд талын автомашины зогсоолд байршуулж тавиад 2020 оны 03 сарын 08-ны өдрийн 13 цагийн орчим гараад машинаа унаад хөдөлтөл миний машин аймар чанга дуугараад байхаар нь засварын газар очоод үзүүлтэл тухайн засварын газрын ажилтан таны машины яндан байхгүй байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /7хх-ийн 1-2 тал/
  •  Хөрөнгийн үнэлгээний тайлангийн дүгнэлт /7хх-ийн 11-12 тал/ зэрэг болно.

 

Яллагдагч Б.Н-, Г.М-, Б.Б-, П.Т  нар нь бүлэглэн, 2978 УНП улсын дугаартай Тоёота приус 11 маркийн, 1434 УБҮ улсын дугаартай Тоёота приус 30 маркийн автомашин тус тус ашиглаж

 

7. 2020 оны 03 дугаар сарын 24-ний шөнө Налайх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 49 дүгээр байрны гадна зогсоол дээр байсан иргэн 3.Идэрчулууны 91-98 УБМ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийн янданг хулгайлж 730.000 төгрөгийн, иргэн Б.О-ын 84-96 УБЯ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийн янданг хулгайлж 730.000 төгрөгийн, бусдад нийт 1.460.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

  • Хохирогч З.Идэрчулууны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 23-ны орой 20 цагийн үед байрныхаа гадна эзэмшлийн 9198 УБМ улсын дугаартай тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслээ байрлуулаад гэртээ орж амарсан. Ингээд 2020 оны 03 дугаар сарын 24-ний өглөө 10 цагийн орчим ажилдаа явахаар гарч ирээд машинаа асаатал муухай дуугараад явчихаар нь доогуур нь тонгойгоод хартал нүүрсэн яндан алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 59-60 тал/
  • Хохирогч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: 2020 оны 03 дугаар сарын 23-ны орой 18 цагийн үед ажпаа тараад гэртээ очоод байрныхаа урд машинаа байрлуулж тавиад гэртээ ороод дахин гарч ирэлгүй амарсан. Ингээд өглөө 07 цагийн үед босоод ажилдаа явахаар машинаа асаатал муухай дуугараад явчихаар нь дүү Гансүх рүү залгаад асуутал ирээд үзээд нүүрсэн яндан нь байхгүй байна гэсэн...” гэх мэдүүлэг /2хх-ийн 107-108 тал/,
  •  Гэрч Г.Гансүхийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр манай эгч Оюунжаргал над руу гар утсаараа яриад миний машин их сонин дуутай болчихлоо чи ирээд үзээд өгөөч гэж над руу ярихаар нь эгчийн машин дээр ирсэн чинь манай эгчийн нарийн янданг нь зөгийн шүүртэй нь хулгайч авсан байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 111-112 тал/
  •  Яллагдагч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тухайн өдөр бид нар Налайх дүүрэг шөнө ороод түүгээр тойрч явж байгаад нэг байрны гаднаас хоёр машины яндан авсан...” гэх мэдүүлэг /8хх-ийн 41-48 тал/
  •  Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 31-34 тал/, /2хх-ийн 98-100 тал/
  •  Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2хх-ийн 35 тал/, /2хх-ийн 103 тал/,
  •  Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /2хх-ийн 36-37 тал/
  •  Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 38-46 тал/
  •  Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 101-102 тал/
  •  Хөрөнгийн үнэлгээний тайлангий дүгнэлт /2хх-ийн 87-88 тал/, /2хх-ийн 115-116 тал/

 

8. 2020 оны 03 дугаар сарын 24-ний шөнө Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 80 дугаар байрны гадна зогсоол дээр байсан иргэн " Бумбаасамбуугийн эзэмшлийн 91-00 УБЕ улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгслийн зөөлөн янданг хулгайлж, 730.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

  • Хохирогч Г. Бумбаасамбуугийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би өөрийн найз Б.Золбаяраас 9100 УБЕ улсын дугаартай тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг 2018 онд худалдаж аваад одоог хүртэл нэрээ шилжүүлж чадаагүй яваа юм. 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр манай эхнэр Ганчимэг машинаа унаж ажилдаа яваад орой 22 цагийн үед ирээд байрныхаа гадна зогсоолд байрлуулж тавиад гэртээ орж ирээд амарсан. Тэгээд маргааш нь ажилдаа явахаар 08 цагийн явахаар гараад машинаа асаатал муухай дуугарахаар нь гайхаад буугаад хартал нүүрсэн яндан алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 162- 163 тал /
  •  Яллагдагч Б.Н- мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн: “...энэ хэргийг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /8хх-ийн 41-48 тал/
  •  Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 155-157 тал/
  •  Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /2хх-ийн 158 тал/
  •  Хөрөнгийн үнэлгээний тайлангийн дүгнэлт /2хх-ийн 167-168 тал/ зэрэг болно.

 

9. 2020 оны 03 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Налайх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 71 дүгээр байрны гадна зогсоол дээр гзйршуулсан байсан иргэн О.Х-эзэмшлийн Тоёота приус 20 маркийн 73-75 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийн янданг хулгайлж, 730.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

  • Хохирогч О.Х-мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 17 цагийн үед ажпаа тараад гэртээ буюу Налайх дүүргийн 5 дугаар хороо 71-р байрныхаа гадаа өөрийн эзэмшлийн тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслээ байрлуулаад гэртээ орж амарсан. Тэгээд 2020 оны 03 дугаар сарын 24-ний өглөө 05 цагийн үед ажилдаа явахаар гарч ирээд машинаа асаатал муухай дуугараад явчихаар нь доогуур нь тонгойгоод хартал нүүрсэн яндан алга болсон байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 217-218 тал/
  •  Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 212-214 тал/
  •  Хөрөнгийн үнэлгээний тайлангийн дүгнэлт /2хх-ийн 225-226 тал/
  •  Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /3хх-ийн 45 тал/ зэрэг болно.

 

10. 2020 оны 03 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 180 дугаар цэцэрлэгийн гадна байрлуулсан байсан иргэн А.Ч-гийн эзэмшлийн 61-67 УБС улсын дугаартай Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хулгайлж, 790.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

  • Хохирогч А.Ч-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 03-р сарын 20-ны өдөр 10 цагийн үед Баянгол дүүргийн 3-р хороо 72-р байрны ар талын 180-р цэцэрлэгийн төмөр хашааны наад талд нь өөрийн эзэмшлийн 6167 УБС улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслээ байрлуулчихаад 2020 оны 03-р сарын 21-ны өдөр 11 цагийн үед өөрийн машинаа асаахад миний машины зөөлөн яндан нь алга болсныг мэдсэн...” гэх мэдүүлэг /3хх-ийн 247-248 тал/
  •  Яллагдагч Б.Н- мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би дээр хэлсэн байгаа уг 72 байрны гаднаас хоёр машины яндан авсан..." гэх мэдүүлэг /8хх-ийн 41-48 тал/
  •  Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-ийн 227-230 тал/
  •  Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /3хх-ийн 238 тал/
  •  Хөрөнгийн үнэлгээний тайлангийн дүгнэлт /4хх-ийн 18-19 тал/ зэрэг болно.

 

11. 2020 оны 03 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 72 дугаар байрны гадна байрлуулсан иргэн А.Ч-гийн эзэмшлийн 55-37 УНО улсын дугаартай Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийн янданг хулгайлж 900.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

  • Хохирогч А.Ч-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020.03.20-ны өдөр орой 23 цагийн үед Баянгол дүүргийн 1-р хороо 72-р байрны 180-р цэцэрлэг хоёрын голд 5537 УНО улсын дугаартай приус 20 маркийн авто машинаа байрлуулаад гэртээ орж амраад маргааш нь болох 2020.03.21-ны өдөр өглөө нь гэрээсээ гарч ирээд машинаа өөр газар байрлуулах гээд машин дээрээ очоод машинаа асаатал машин сонин дуугараад байхаар нь тойрч үзээд яндан байхгүй болсныг мэдсэн...” гэх мэдүүлэг /4хх-ийн 186 тал/
  •  Яллагдагч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  ‘...тухайн өдөр Б.Б Тэлмүүн бид гурав мөн орой 23 цаг өнгөрч байхад уулзаад Мөнхбаясгалан, Б.Б хоёр машиндаа хүн хараад Тэлмүүн бид хоёр бууж уг зогсоол дээр байсан хоёр машины яндан авсан...” гэх мэдүүлэг : /8хх-ийн 41-48 тал/
  •  Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /4хх-ийн 183 тал/
  •  Хөрөнгийн үнэлгээний тайлангийн дүгнэлт /4хх-ийн 196-198 тал/ зэрэг болно.

12. 2020 оны 03 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Налайх дүүргийн 5 дугаар хороо, 72 дугаар байрны гадаа байрлуулсан байсан иргэн Р.Агийн 14-34 УБУ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийн янданг хулгайлж, 730.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

  • Хохирогч Р.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “..Миний бие өөрийн эзэмшлийн 6414 УБЛ улсын дугаартай тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслээ өөрийн садангийн дүү Э.Аззаяад түр хугацаагаар унуулж байсан юм. Тэгтэл 2020 оны 03 сарын 26 өдөр над руу Аззаяа залгаад машины яндан алга болсон талаар хэлсэн...” гэх мэдүүлэг /8хх-ийн 21-22 тал/
  •  Гэрч Э. Аззаяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би 2020 оны 3 сарын 23-ны өдрийн 19 цагийн орчим Налайх дүүргийн 5 хороо 72 байрны гадаа өөрийн эзэмшлийн 6414 УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслээ байрлуулсан юм. 2020 оны 03 сарын 24-ний өглөө 15 цагийн үед машинаа унах гээд машин дээрээ ирсэн чинь машины яндан хулгайд алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /8хх-ийн 23-24 тал/
  •  Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /8хх-ийн 15-17 тал/
  •  Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /8хх-ийн 18 тал/
  •  Хөрөнгийн үнэлгээний тайлангийн дүгнэлт /8хх-ийн 29-30 тал/ зэрэг болно.

 

Яллагдагч Б.Н-, Б.Б-, Ш.И- нар нь бүлэглэн 1434 УБҮ улсын  дугаартай Тоёота приус 30 маркийн автомашин ашиглаж:

 

13. 2020 оны 03 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 28 дугаар сургуулийн баруун талын авто зогсоолд байрлуулсан байсан иргэн Д.Л гийн 33-75 УБО улсын дугаартай Тоёота приус 20 маркийн авто машины нүүрсэн янданг хулгайлж, 790.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Д.Л гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  /3хх-ийн 82-84 тал/ ..Би 2020 оны 03 дугаар сарын 17-ны шөнө гадуур явж байгаад өөрийн автомашинаа Баянгол дүүргийн 12 дугаар хороо 28 дугаар сургуулийн баруун талд оайрлах автомашины зогсоолд байрлуулчихаад өөрийн гэр болох Баянгол дүүргийн 12 дугаар хороо 11-32 тоотод орж унтаж амарчихаад өглөө 08 цагт гарч ирээд машин дээрээ очоод асаасан чинь маш их дуу чимээ гарч байсан тэгэхээр нь гайхаад автомашиныхаа доогуур харсан чинь миний машины яндан байхгүй оайсан...” гэх мэдүүлэг /8хх-ийн 23-24 тал/

  •  Яллагдагч Б.Н- мөрдөн шалгах ажиллагааны үед өсгөн “...мөн би энэ хоёртой шөнө явж байгаад Идэр машин дотроо үлдээд Б.Б бид хоёр бууж уг машины янданг авсан...” гэх мэдүүлэг  /8хх-ийн 41-48 тал/
  •  Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-ийн 70- 71 тал/
  •  Хөрөнгийн үнэлгээний тайлангийн дүгнэлт /3хх-ийн 96-97 тал/

14. 2020 оны 03 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн дугаар хороо, Нарны хорооллын 6 дугаар байрны гадна авто зогсоолд байрлуулсан иргэн С.Н ын эзэмшлийн 34-58 УБЧ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн автомашины нүүрсэн янданг хулгайлж, 900.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

  • Хохирогч С.Н ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би төрсөн эгч болох С. Мягмарлхамын эзэишлийн 3458 УБЧ улсын дугаартай хөх цэнхэр өнгийн тоёота приус 20 маркийн хэрэгслийг би хэрэглэж байгаад 2020 оны 03 дугаар сарын 21-ний орой 19 цагийн үед ажлаасаа тараад Баянгол дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нарны хорооллын 6-р байрны ард талд байрлах ил зогсоолд өөрийн унаж явсан 3458 УБЧ улсын дугаартай тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслээ 6-р байр луу харж зогсоогоод 2020 оны 03 дугаар сарын 23-ны өглөө ажилдаа явахаар болж 07 цаг 50 минут өнгөрч байхад 3458 УБЧ улсын дугаартай тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслээ байрлуулсан газраа ирээд машинаа асаахад сонин дуу гараад хиншүү үнэртээд алдаа заагаад байхаар нь машинаа унтраагаад ажилдаа яарч байсан учир ажилдаа явж ирээд 18 цагийн үед машин дээрээ ирэхэд миний машины ойролцоо байрлах хар өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн яндан алга болсон гээд нэг залуу байж байхаар нь чи миний машины нүүрсэн яндан нь байна уу үзээд өгөөч гээд харуулахад миний машины нүүрсэн яндан алга болсныг мэдсэн...” гэх мэдүүлэг /3хх-ийн 129-130 тал/
  •  Гэрч С. Мягмарлхамын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...Би өөрийн төрсөн дүү болох С.Н ад 2020 оны 02 сараас хойш өөрийн эзэмшлийн 3458 УБЧ улсын дугаартай цэнхэр өнгийн тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслээ хэрэглүүлж байхад 2020 оны 03-р сарын 21-22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хорооллын 6-р байрны хойд талын ил зогсоол дээр байрлуулчхаад 2020 оны 03-р сарын 23-ны өдөр ажилдаа явах гээд машинаа асаасан чинь таны машинаас сонин дуу гараад юм эвдэрсэн юм шиг байна та масло тосоо сольсон уу гэж асууж байсан. Орой нь ажлаа тараад машин дээрээ очоод үзэхэд нүүрсэн яндан нь алга болсон байсан...” гэх мэдүүлэг /3хх-ийн 131-132 тал/
  •  Яллагдагч Б.Н- мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөөн: “...энэ хэргийг Б.Б, Идэр бид нар ... шөнө цуг хийсэн юм” гэх мэдүүлэг /8хх-ийн 41-48 тал/,
  •  Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /3хх-ийн 124 тал/
  •  Хөрөнгийн үнэлгээний тайлангийн дүгнэлт /3хх-ийн 142-144 тал/ зэрэг болно.

15. 2020 оны 03 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нарны хорооллын 6 дугаар байрны хойд талын зогсоолд байрлуулсан иргэн Э.Л ийн эзэмшлийн 64-15 УБВ улсын дугаартай Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийн янданг хулгайлж, 900.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

  • Хохирогч Э. Лхагвадоржийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...2020 оны 03-р сарын 21-ны өглөө 11 цагийн үед манай эхнэр нэр дээр байдаг 6415 УБВ улсын дугаартай хар өнгийн тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслээ Баянгол дүүргийн 3-р хороо Нарны хорооллын 6-р байрны хойд талын харуул байрны баруун талд нь урагшаа харуулж байрлуулчхаад гэртээ орж амраад 2020 оны 03-р сарын 23-ны өглөө 08 цаг өнгөрч байхад ажилдаа явах гээд машинаа асаахад миний хар өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгслээ асаахад сонин дуу гараад байхаар хойд талд нь очоод доогуур нь тонгойгоод харахад миний машины нүүрсэн яндан нь алга болсон байхаар нь ажилтай байсан учраас машинаа орхиод Нарны хорооллын хамгаалалтын ажилчдад хэлчхээд ажилдаа явж байгаад 17 цагийн үед машин дээрээ ирэхэд миний машинтай ойролцоо цэнхэр өнгийн приус 20 маркийн автомашины нүүрсэн яндан хулгайд алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /4хх-ийн 122-123 тал/
  •  Яллагдагч Б.Н- мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тэр өдөр бас орой явж байгаад Идэр машиндаа үлдээд Б.Б бид хоёр машинаас бууж уг зогсоолоос 2 машины яндан авсан..." гэх мэдүүлэг /8хх-ийн 41-48 тал/
  •  Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /4хх-ийн 112 тал/
  •  Хөрөнгийн үнэлгээний тайлангийн дүгнэлт /4хх-ийн 136-138 тал/ зэрэг болно.

16. 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр 90 дүгээр байрны гадна зогсоолд байсан иргэн Б.Балын эзэмшлийн 04-22 ТӨА улсын дугаартай Тоёота приус 20 маркийн автомашины янданг хулгайлж, 700.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

  • Хохирогч Б. Балжиннямын мөрдөн шалгах ажиллгааны үед өсгөн: “...2020 оны 03 сарын 04-ний өдөр СХД-н 19 хороо 90 дүгээр байрны ард талд байрлах гэрэлтүүлэггүй зогсоолд байрлуулаад гэртээ орж амарсан юм. Ингээд маргааш өглөө нь буюу 2020 оны 03 сарын 05-ны өдрийн 09 цагийн үед ажил руугаа явах гэж гараад машинаа асаасан чинь их дуу чимээтэй байгаад байхаар нь доогуур нь хараад үзтэл нүүрсэн яндан нь алга болсон байсан...” гэх мэдүүлэг /5хх-ийн 212-213 тал/,
  •  Яллагдагч Б.Н- мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...энэ хэргийг үйлдсэн тухайн өдөр Б.Б, Идэр бид гурав шөнө 03 цагийн орчим нэг өндөр байрны гадна байсан авто машины янданг авсан...” гэх мэдүүлэг /8хх-ийн 41-48 тал/
  •  Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /5хх-ийн 153-156 тал/
  •  Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /5хх-ийн 203-208 тал/
  •  Хөрөнгийн үнэлгээний тайлангийн дүгнэлт /5хх-ийн 231-232 тал/ зэрэг болно.
  •  

Яллагдагч Б.Н-, С.О-нар нь бүлэглэн 1490 УАА улсын дугаартай Тоёота приус 30 маркийн автомашин ашиглаж:

 

17. 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 17 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-1-124 тоот иргэн Ц.Г ын гэрт нэвтэрч Лж маркийн зурагтыг хулгайлж 1.503.200 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

  • Хохирогч Ц.Г ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манайх СБД-ийн 16-р хороо Бэлхийн 33-1-124 тоотод амьдардаг юм. 2020 оны 02 сарын 22-ноос 23-нд шилжих шөнө би эхнэртэйгээ хамт 35-р зөрлөгт манай хадмынд байгаа хүүхдүүдээ эргэхээр явсан юм. Тэгээд 2020 оны 02 сарын 27-ны орой 18 цаг өнгөрч байх үед манай хүүгийн Булгаа гэдэг найз нь манай эхнэр лүү залгаад танай гэрийн цоож чинь байхгүй хаалга нь онгорхой байна гэж хэлсэн байсан. Би өмнө нь Булгаад гэр харж байгаарай гэж хэлж захисан байсан юм. Булгаа манайд хулгайч орсон байна гэдгийг хэлэхээр нь би цагдаад мэдэгдсэн. Шөнө гэртээ ирээд шалгатал зурагтын тавиур дээр байсан 57 инчийн ЛЖ маркийн зурагт удирдлагатайгаа хамт алдагдсан байсан...” гэх мэдүүлэг  /7хх-ийн 48-50 тал/
  • Яллагдагч С. С.О-гын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 14-н цагийн орчим манай он жав Гантулга над руу залгаад чамруу Б.Н гэдэг хүн залганаа гэхээр нь яах гэж байгаа юм бэ гэсэн чинь наад нөхөр чинь машинаа барьцаанд тавьчихсан чинь алдах гээд байна чи туслаад өгөөч тэгье гэсэн удалгүй Б.Н гэх хүн над руу залгаад 18 Гантулгын найз байнаа гэхээр нь мэдэж байгаа гэхэд чи Гантулгын лизингийг хулгай хийж гаргаж өгсөн юм байна чи надад туслаач гэхээр нь за гээд бид хоёр дамбын тойргийн энд уулзахаар болоод уулзсан. Бид хоёр уулзчихаад хулгай хийх талаар яриад Б.Н машинаар зуун хувь үйлчилж өгнө гэсэн тэгээд бид хоёр тоосгоны үйлдвэрийн эцсийн наад талын гудамжаар дээшээ өгсөж явж байхад тал хашаатай буюу урд хэсгээрээ хашаагүй хашаан дотор нь ганц Монгол гэр байхаар нь машинаараа гэрийн үүдийг хааж тавиад хаалганы цоожийг мулт татаад орсон гэрт ороход хойморт нь 50 инчийн Хятад улсад үйлдвэрлэсэн ЛЖ маркийн зурагт байхаар тэрийг нь аваад гарсан...” гэх мэдүүлэг /7хх-ийн 20-24 тал/
  •  Яллагдагч Б.Н- мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тухайн үед би С.О-гыг шал танихгүй явж байгаад Бэлхийн хойшоо өгсөөд хашааны буланд зогсож бай гэж хэлэхээр нь би хашааны буланд байж байтал С.О-г зурагт аваад гараад ирсэн...” гэх мэдүүлэг  /8хх-ийн 41-48 тал/
  •  Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /7хх-ийн 35-40 тал/
  •  Хөрөнгийн үнэлгээний тайлангийн дүгнэлт /7хх-ийн 74-75 тал/ зэрэг болно.

 

18. 2020 оны 02 дугаар сарын 27-ноос 02 дугаар сарын 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жанжины 2-46 тоотод оршин суух иргэн Э.У-гийн гэрт нэвтэрч NНК маркийн 32 инчийн зурагт, босс гэсэн бичигтэй саарал өнгийн өсгөгч, явуулын караоке 1 ширхэг зэргийг хулгайлж, 870.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

  • Хохирогч Э. Ууганаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 ны 02 сарын 16-ны өдөр Өвөрхангай аймаг Богд сум руу хоёр хүүгээ аваад ,агаан сараар шинэлчихээд өнөөдөр 2020 оны 03 сарын 05-ны өдөр 22 цагт БЗД- йн 12-р хороо Жанжины 2-46 тоотод байрлах гэртээ ирэхэд амбаарын хаалга, гэрийн хаалга хоёулаа онгорхой, гэрэл асаалттай байсан...”, “...1МНК маркийн 32 нчийн хар өнгийн зурагт, Возз гэсэн бичигтэй өсгөгч 1 ширхэг саарал өнгийн, хар өнгийн явуулын караоке 1 ширхэг эд зүйлүүд алдагдсан...” гэх мэдүүлэг /7хх-ийн 217-218 тал/,
  •  Яллагдагч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “..С.О-г гитар, өсгөгч, 32 инчийн хагарсан зурагт гурав авч гарч ирсэн...” гэх мэдүүлэг /8хх-ийн 41-48 тал/
  •  Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /7хх-ийн 207-212 тал/
  •  Хөрөнгийн үнэлгээний тайлан /7хх-ийн 224 тал/ зэрэг болно.
     

19. 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Доод Өлзийтийн 2 дугаар гудамны 30 тоот иргэн Э.Б гийн гэрт хаалгыг нь эвдэн нэвтрэн, Скай ворд брендийн 42 инчийн зурагт, 2 ширхэг мөнгөн аяга, ээмэг бөгжний хослол, мөнгөн гинж зэргийг хулгайлж, 1.291.840 төгрөгийн хохирол хохирол учруулсан болох нь:

 

  • Хохирогч Э. Бямбасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...2020 оны 03 сарын 03-ны өглөө би ажилдаа явсан. 2020 оны 03 сарын 04-ний өдөр гэртээ ирэлгүй манай эхнэр хүүхэд хөдөө Зүүнхараад байсан учраас шууд Зүүнхараа явсан. Тэгээд Зүүнхараад байхад 2020 оны 03 сарын 07-ны өглөө манай эхнэр рүү хажуу айлын эмгэн нь залгаад та хоёр гэртээ ирчихсэн юмуу гэж асуусан гэсэн тэгэхээр нь үгүй шдээ хөдөө байна гэхэд 2,3 хоног гэрийн чинь хаалга онгорхой байлаа шдээ гэж хэлсэн гэсэн мөн хашаан дотор чинь махлагдуу эрэгтэй хүн явж байсан гэж хэлсэн. Манай гэрийн хаалга эвдээд гэрт байсан эд зүйл алдагдсан байсан.”, “...манай гэрээс 49 инчийн Скай ворд маркийн зурагт, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг, эмэгтэй хүний монетан ээмэг бөгж кулоны хамт, эрэгтэй хүний мөнгөн хүзүүний гинж, цагаан өнгийн зэс аяга зэрэг алдагдсан байсан. Манай гэрийн хаалга болон амбаарын цоожийг эвдээд орсон байсан. Авдрын цоожнуудыг нарийн зүйлээр хөшиж эвдсэн байсан...” гэх мэдүүлэг /7хх-ийн 119-120 тал/

"... Ямар нэгэн содон шинж тэмдэг байхгүй. Манай гэрт нийт 14 ширхэг мөнгөн аяга байдаг. Уг хоёр мөнгөн аягыг цай уух гэж гаргаж тавьсан байсан юм.... Уг хоёр ширхэг мөнгөн аяга нь бэлгэнд ирсэн мөнгөн аяга байсан. Зэс аяга хүнд бэлэглэхгүй шүү дээ. Манай хуримаар хадам аав ээж хоёр багц мөнгөн аяга бэлгэлэсэн. Түүний хоёр ширхэг нь байгаа зэс байх ямар нэгэн үндэслэл байхгүй...” гэх мэдүүлгүүд, /10хх-ийн 181-182 тал/

  •  Яллагдагч Б.Н- мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Өлзийт хорооллоос С.О-г Идэр нарын хамт эд зүйл хулгайлахаар яваад нэг айлын хашааны гадаа баруун талд нь зогсоод С.О-г машинаас бууж хашаа давж орсон. Идэр бид хоёр машинтайгаа хашааны үүдэнд зогсож байхад С.О-г хашааны дотроос нь онгойлгож гарч ирээд гэрт нь том зурагт байна өргөлцөөдөх гэхээр нь бид хоёр чадахгүй гээд машиндаа сууж байсан чинь С.О-г зурагт аваад уг айлаас гарч ирсэн бөгөөд бид хоёр руу хамт өргөлцөхөд яадаг юм, ядаж машиныхаа хаалгыг онгойлгоод өг гэж хэлж байсан бөгөөд машины хаалга дотроос нь би онгойлгож өгөхөд С.О-г зурагтыг машинд хийгээд бид гурав тэндээс хөдөлсөн. Тухайн ажлаас зурагт, дунд гарын цагаан зэс аяга 1 ширхэгийг С.О-г авч гарч ирсэн юм...” гэх мэдүүлэг /7хх-ийн 87-88 тал/
  •  Яллагдагч С. С.О-гын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Хан-Уул дүүргийн 14-р хороо Өлзийт хорооллоос Идэр Б.Н нарын хамт хулгай хийхээр би Нямдагвын 1490 УАА улсын дугаартай усан ногоон өнгийн приус 30 машинаар нь Өлзийт хороолол руу яваад уг хорооллын хамгийн баруун захын айлын хашааны үүдэнд очоод хашааны хаалгаар би дотогш орж хашаанд байх хоёр гэрийн хойд талынх нь гэр рүү очиход үүдний амбаар нь хятад цоожоор цоожилсон байсныг Нямдагвын машинаас авсан отверкаараа хөшиж онгойлгоод дотогш ороход гэрийнх хаалга түгжээтэй байхаар нь хүчээр татаад дотогш орсон. гэрт ороод харахад нэг цагаан метал аяга шүүгээн дээр байхаар нь аваад гэрээс араад машиндаа суугаад явж байгаад нөгөө аягаа харахад зэс аяга байхаар нь нэгэнт ийм хол ирсэн юм чинь буцаж очоод зурагтыг нь авчихъя гэж нөгөө хоёртоо хэлэхэд тэр хоёр зөвшөөрөөд бид гурав буцаж очоод хашааны хаалгыг нь онгойлгоод машинаа оруулж зогсоогоод би гэр рүү орж зурагтыг нь авсан...” гэх мэдүүлэг /7хх-ийн 94-95 тал/
  •  Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /7 хх-ийн 109-114 тал/
  •  Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /7хх-ийн 15-117 тал/
  •  Хөрөнгийн үнэлгээний тайлангийн дүгнэлт /7хх-ийн 150-151 тал/, /7хх-ийн 165-166 тал/ зэрэг болно.

 

Яллагдагч Б.Б-, П.Т  нар нь бүлэглэн 2978 УНП улсын дугаартай Тоёота приус 11 маркийн автомашин ашиглаж:

20. 2020 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 72 дугаар байрны гадна байрлуулсан иргэн П.Н-ын эзэмшлийн 26-19 УНҮ улсын дугаартай Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хулгайлж, 790.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Хохирогч П. Нямбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 03-р сарын 18-ны орой 22 цагийн үед Баянгол дүүргийн 3-р хороо 72-р байрны ар талд өөрийн эзэмшлийн 2619 УНҮ улсын дугаартай цагаан өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэлээ ил зогсоол байрлуулж тавьчихаад, 2020 оны 03-р сарын 19-ны өглөө 10 цагийн үед асаахад сонин дуу гараад байхаар нь доогуур нь тонгойгоод харахад миний машины нүүрсэн яндан алга болсон байсан...” гэх мэдүүлэг /3хх-ийн 182-183 тал/

  •  Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-ийн 165-167 тал/
  •  Хөрөнгийн үнэлгээний тайлангийн дүгнэлт /3хх-ийн 195-196 тал/ зэрэг болно.

21. 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 67 дугаар байрны гадна байрлуулсан иргэн Д.М ын эзэмшлийн 38-33 УНГ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн автомашины янданг хулгайлж, 790.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

  • Хохирогч Д. Мөнхзулын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 03-р сарын 18-ны орой өөрийн эзэмшлийн цагаан өнгийн 3833 УНГ улсын дугаартай тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй хуучин ажиллаж байсан хүмүүстэй хоолонд орчихоод гэрт нь хүргэж өгчихөөд явж байгаа 2020 оны 03-р сарын 19-нд шилжих 01 цагийн үед Баянгол дүүргийн 3-р хорооны нутаг байрлах 67 дугаар байрны урд талын хуучин төмөр хаалгатай цагаан тоосгон грашны урд талд машинаа байрлуулчихаад гэртээ орж амраад өглөө нь 07 цагийн үед ажилдаа явахаар болоод машинаа асаагаад үзтэл сонин дуу гараад байхаар нь янданг нь үзтэл байхгүй байсан...” гэх мэдүүлэг  /4хх-ийн 60-61 тал/
  •  Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /4хх-ийн 40-43 тал/
  •  Хөрөнгийн үнэлгээний тайлангийн дүгнэлт /4хх-ийн 80-81 тал/ зэрэг болно.

22. 2020 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 46 дугаар байрны гадна талын авто зогсоолд байрлуулан тавьсан байсан Б.Мөнхийн эзэмшлийн 49-43 УБУ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн автомашины янданг хулгайлж, 730.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

  • Хохирогч Б. Мөнхтүшигийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 03-р сарын 17-ны өглөө 10 цагийн үед гэрээсээ гараад Гэмтлийн мнэлгийн голын замд байдаг Говийн хүчтэн дэвжээн дээрээ очиж бөхийн элтгэлээ хийгээд тэндээсээ өдөр 14 цагийн үед гараад гэр рүү буюу Баянгол үүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 47 байрны гадна зогсоол дээр өрийн эзэмшлийн 4943 УБУ улсын дугаартай цагаан өнгөтэй приус 20 маркийн втомашинаа байрлуулж тавьчаад гэрлүүгээ ороод тэр өдрөө ерөөсөө гэрээсээ гараагүй амарсан. Маргааш нь буюу 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр миний автомашины улсын дугаар явдаггүй өдөр учраас байсан байранд нь үлдээгээд эхнэртэйгээ өдөржингөө эмнэлгээр явж байгаад 2 дугаар төрөх дээр эхнэрийгээ хэвтүүлчихээд гэрлүү хариад амарсан. Тэгээд маргааш нь буюу 2020 оны 03 дугаар сарын 19-ны өдөр 12 цагийн үед эхнэр Дархижавыг эргэх гээд хоол унд бэлдээд гэрээсээ гараад машин дээрээ очоод машинаа асаасан чинь трактор шиг хүнгэнэж дуугараад байхаар нь гайхаад машинаа унтраагаад доогуур нь харсан чинь 2 ширхэг боолт уначихсан яндан алдагдсан байсан...” гэх мэдүүлэг  /4хх-ийн 239-240 тал/
  •  Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /4хх-ийн 225-227 тал/
  •  Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /4хх-ийн 228-231 тал/
  •  Эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /4хх-ийн 235 тал/
  •  Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /4хх-ийн 236 тал/
  •  Хөрөнгийн үнэлгээний тайлангийн дүгнэлт /4хх-ийн 245-246 тал/ зэрэг болно.

 

23. 2020 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Угсармалын 12 дугаар байрны гадна талын зогсоолд байрлуулсан иргэн Я.Л-гийн 59-52 УБЗ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн автомашины янданг хулгайлж, 800.000 төгрөгийн хохирол учруулсан болно:

  • Хохирогч Я.Л-гийн мөрдөн шалгах ажиллаганы үед өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 18 цаг өнгөрч байхад өөрийн эзэмшлийн 5952 УБЗ маркийн улсын дугаартай бор шаргал өнгийн Тоёота приус 20 маркийн автомашинаа 12-р байрны хойд талд байх зогсоолд байршуулчихаад, 2020 оны 02 сарын 23-ны өдөр 11 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад машинаа асаасан чинь чанга чимээ гараад байхаар нь машин доогуураа харсан чинь янданг нь тайлаад аваад явсан байсан...” гэх мэдүүлэг /5хх-ийн 36-37 тал/
  •  Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /5хх-ийн 22-30 тал/
  •  Хөрөнгийн үнэлгээний тайлангийн дүгнэлт /5хх-ийн 51-52 тал/ зэрэг болно.

24. 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Чухаг хотхоны 326 байрны гадаа байрлуулсан байсан иргэн Б.О ын эзэмшлийн 68-67 УНҮ улсын дугаартай приус 20 маркийн автомашины янданг хулгайлж 750.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

  • Хохирогч Б. Отгонжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...Би Сонгинохайрхан дүүргийн 27-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Чухаг хотхоны 326 тоотод оршин суудаг юм. 2020 оны 02 сарын 29-ний өдөр орой 20 цагийн орчим өөрийн эзэмшилд байдаг 6867 УНҮ цагаан өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгслийг ертөнцийн зүгээр баруун тийш харуулж зогсоол дээр байрлуулсан юмаа. Тэгээд би 2020 оны 03 сарын 02-ны өдөр буюу нэг дэх өдөр өглөө 07 цагийн орчим машинаа асаах гэтэл их дуу гараад байхаар нь гайхаад тухайн үедээ машинаа үзэлгүйгээр шууд автобусаар автобусаар ажилдаа явсан. Өнөөдөр би машин яагаад асахгүй байгаа юм бол гэж бодоод дуудлагын засвар дуудаж үзүүлтэл засварчин нь таны машины нүүрсэн яндан байхгүй байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /5хх-ийн 91-92 тал/
  •  Хөрөнгийн үнэлгээний тайлангийн дүгнэлт /5хх-ийн 108-109 тал/
  •  Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /5хх-ийн 78-86 тал/ зэрэг болно.

25. 2020 оны 02 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хорооллын 45 дугаар байрны гадаа байсан иргэн П.З-ийн эзэмшлийн 89-42 ӨВА улсын дугаартай Тоёота приус 20 маркийн автомашины янданг хулгайлж 750.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

  • Хохирогч П.З-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  “...Би Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр Орчлон хороолол 45- 80 тоотод оршин суудаг бөгөөд 2020 оны 02 дугаар сарын 22-ны орой 17 цагийн үед өөрийн эзэмшлийн 89-42 ӨВА улсын дугаартай приус 20 маркийн автомашиныг байрлуулсан. Тэгээд маргааш машинаа асааж хөдлөөгүй эргэж тойроогүй байж байгаад 2020 оны 02 сарын 24-ны өглөө 11 цагийн үед машинаа асаасан чинь түжигнэж дуугараад байхаар нь доогуур нь харсан чинь яндан алга болсон байсан...” гэх мэдүүлэг /5хх-ийн 148 тал/
  •  Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /5хх-ийн 133-141 тал/
  •  Хөрөнгийн үнэлгээний тайлангийн дүгнэлт /5хх-ийн 162-163 тал/ зэрэг болно.

26. 2020 оны 03 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо Эрчим хүчний 2-30 дугаар байрны гадна талбайд байрлуулсан иргэн Д.Болд...ын эзэмшлийн 69-57 УБД улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийн янданг хулгайлж, 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

  • Хохирогч Д. Болдбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  "... Тухайн он сарыг бол андуурсан байна. 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр машинаа байрлуулаад 03-ны өдөр алдсан гэдгийг мэдсэн. Харин 3 сар гэдгийг 4 сар гэж андуурсан байна. 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр манай эхнэр юманд явах гээд гараад машинаа асаатал чанга чимээ гарсан. Тэгэхээр нь манай эхнэр хүүгээ дуудаж харуулсан байсан юм. Би анх очиж мэдүүлэг өгөхдөө миний машин болохоор би өөрөө мэдсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /10хх-ийн 179-180 тал/,
  •  Гэрч Г.Тунгалагсэлэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  "... 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр манай нөхөр Болдбаатар бид өөрийн эзэмшлийн 6957 УБД улсын дугаартай авто машинаар гадуур явж байгаад орой 19 цагийн үед ирж гадаа зогсоолд байрлуулсан байсан. Тэгээд 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 17 цаг өнгөрч байхад гараад машинаа асаатал манай машинд маш их чанга дуу чимээ гарсан. Тэгэхээр нь би машинаа унтраагаад хүүхэд Батзоригийг дуудаад машинаа үзүүлтэл манай хүү доогуур нь шагайж хараад яндан нь алга болсон байна гэж хэлсэн. Тэгээд нөхөртөө хэлээд бид нар цагдаад мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /10хх-ийн 183-184 тал/
  •  Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /6хх-ийн 08-16 тал/
  •  Хөрөнгийн үнэлгээний тайлангийн дүгнэлт /6хх-ийн 40-42 тал/ зэрэг болно.

27. 2020 оны 02 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хороолол 46 дугаар байрны авто зогсоолд байсан иргэн Д.Оюу...ы эзэмшлийн 24-70 УНК улсын дугаартай приус 20 маркийн автомашины янданг хулгайлж, 700.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

  • Хохирогч Д. Оюунсайханы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 27-р хороо Орчлон хороолол 46-84 тоотод оршин суудаг бөгөөд 2020 оны 02 сарын 27-ны орой 19 цагийн үед өөрийн эзэмшлийн 2470 УНК улсын дугаартай приус 20 маркийн хар өнгийн машиныг байрны баруун талд байх грашны наад талын зогсоолд байрлуулаад гэртээ орсон бөгөөд маргааш өдөр нь 14 цагийн үед угаалгах гэж гарч ирээд машинаа асаасан чинь сонин дуугараад байхаар нь тонгойгоод харсан чинь арын яндан сул хөдөлж байсан...” гэх мэдүүлэг /6хх-ийн 88-89 тал/
  •  Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /6хх-ийн 67-69 тал/
  •  Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /6хх-ийн 74-82 тал/
  •  Хөрөнгийн үнэлгээний тайлангийн дүгнэлт /6хх-ийн 102-103 тал/ зэрэг болно.

28. 2020 оны 02 дугаар сарын 29-нөөс 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт 19 дүгээр байрны гадна зогсоолд байсан иргэн Ж.Л гийн эзэмшлийн 98-33 УБН улсын дугаартай Тоёота приус 20 маркийн автомашины янданг хулгайлж 700.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

  • Хохирогч Ж. Лхамсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 02 сарын 29-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 27-р хорооны нутаг дэвсгэр 19-р байрны гадна зогсоол дээрээс тоёота приус 20 маркийн 9833 УБН улсын дугаартай автомашины нүүрсэн яндан хулгайд алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /6хх-ийн 142 тал/
  •  Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /6хх-ийн 131- 139 тал/
  •  Хөрөнгийн үнэлгээний тайлангийн дүгнэлт /6хх-ийн 154-156 тал/ зэрэг болно.

Яллагдагч С.О-нь ганцаараа

29. 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 22 цагийн үед Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн нарангийн 13 дугаар гудамжны 1396 тоотод байрлах иргэн А.Б-хүн байнга амьдрах зориулалттай гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч Панасоник брендийн 42 инчийн зурагтыг хулгайлж, 400.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

  • Хохирогч А. Батжаргалын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2020 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо Зүүн наран 133-1396 тоотод гэртээ байж байхад манай найз Батсайхан дуудаад байхаар нь би 14 цагийн үед гэрээсээ гараад Баянгол дүүргийн 16-р хороонд байдаг найз Батсайханы гэрт очоод байж байхад гаднаас манай найз Батнасан орж ирээд 2019 энд Батнасан нь алтан гадас одон авсан байхаар нь найзынхаа алтан гадас одонг мялааж архи дарс хувааж уугаад оройтсон болохоор би гэрлүүгээ яваагүй найз Батсайханы гэрт хоноод 2020 оны 01 сарын 19-ний өглөө сэрээд байж байхад манай айлын Батжаргал ах над руу залгаад гэрт чинь хулгай орсон юм шиг байна хаалга нь дэлгээтэй онгорхой байна гэхээр нь би гэртээ иртэл гэр доторх эмх замбараагүй болсон байсан”, “манай гэрээс зурагт алга болсон байсан...манай зурагт 42 инчийн Панасоник маркийн зурагт байсан” гэх мэдүүлэг /9хх-ийн 82-84 тал/
  •  Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /9хх-ийн 76-79 тал/
  •  Хөрөнгийн үнэлгээний тайлангийн дүгнэлт /9хх-ийн 114-116 тал/
  •  Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /9хх-ийн 125- 126 тал/ зэрэг болно.

 

30. 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, МПМ цогцолборын гадна байршуулсан байсан иргэн Т.Батз...гийн эзэмшлийн “Cube” брендийн унадаг дугуйг хулгайлж, 900.400 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь:

Хохирогч Т.Батз...гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Би 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр өөрийн ажилладаг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, МПМ цогцолборын гадна 14 цагийн орчим өөрийн эзэмшлийн унадаг дугуйгаа хулгайд алдсан...” гэх мэдүүлэг  /10хх-ийн 156 тал/

Иргэний нэхэмжпэгч Э.Сайнбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Пүрэвбаатар гэсэн нэртэй фэйсбүүк хаягнаас унадаг дугуй худалдаж авсан юм. Тэгээд өөртөө хэрэглэж байгаад 2020 оны 10 дугаар сарын дундуур хүйтэрч байгаа юм чинь зараад ирэх жилээс сайжруулах бодолтой зарах зар тавьсан. Намайг зар тавьсанаас хойш хоёр хоногийн дараа хоёр залуу ирж үзээд авсан...” гэх мэдүүлэг /10хх-ийн 161 тал/,

  •  гэрч Т.Алтансүхийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:  "... Би унадаг дугуй авна зарна гэсэн нэртэй фэйсбүүк зарын групп дээрээс зар харж байгаад дугуй худалдаж авна гэсэн зар оруулсан байхад 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Тэнгис Тэнгис гэсэн нэртэй хаягнаас дугуй авах уу гэж мессенжер бичихээр нь манай ажил дээр хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд орой 23 цаг өнгөрч байхад нэг залуу миний ажилладаг Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Саруул захын хашаанд ирээд зарах гэж байгаа дугуй гэж хэлээд Сиbе брендийн хар ногоон өнгийн унадаг дугуй аваад ирсэн. Тэр залуу эхэлж хэлэхдээ 600.000 төгрөгөөр зарна гэж байгаад урьдчилгаа гэж 60.000 төгрөгийг Хаан банкны 5042465111 дугаартай С.О-г гэсэн нэртэй данс руу шилжүүлсэн..." гэх мэдүүлэг /10хх-ийн 164-165 тал /,
  •  Хөрөнгийн үнэлгээний тайлангийн дүгнэлт /10хх-ийн 168 тал/,
  •  Эд зүйлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд /10 хх-ийн 149-150 тал/,
  •  Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /10хх-ийн 152-153 тал/,

 Яллагдагч С.С.О-гын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... би урьд өгсөн мэдүүлэг дээрээ худлаа хэлсэн. Би өөрөө уг дугуйг хулгайлан авсан...” гэх мэдүүлэг зэргээр, мөн шүүгдэгч нарын энэхүү шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Б.Н-н хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Шүүгдэгч Б.Н-н иргэний үнэмлэхийн лавлагаа  /8хх-ийн 195 тал/,
  • Шүүгдэгч Б.Н-г урьд нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /8хх-ийн 194 тал/,
  • Шүүгдэгч Б.Н-н байнга оршин суугаа хаягийн тодохойлолт /8хх-ийн 196 тал/,
  • Шүүгдэгч Б.Н-н гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /8хх-ийн 197 тал/,
  • Шүүгдэгч Б.Н-н жолоочийн лавлагаа /8хх-ийн 207 тал/,
  • Шүүгдэгч Б.Н-н төрсний гэрчилгээний хуулбар лавлагаа /8хх-ийн 208 тал/,
  • Шүүгдэгч Б.Н-н цэргийн үүрэгтний үнэмлэхийн хуулбар /8хх-ийн 209 тал/,
  • Шүүгдэгч Б.Н-н ЕБС-ийн тодорхойлолт, сурагчийн хувийн хэрэг /8хх-ийн 210-212 тал/

Шүүгдэгч Г.М-гийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Шүүгдэгч Г.М-гийн иргэний үнэмлэхний лавлагаа /8хх-ийн 179 тал/,
  • Шүүгдэгч Г.М-гийн урьд нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /8хх-ийн 178 тал/,
  • Шүүгдэгч Г.М-гийн байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /8хх-ийн 180 тал/,
  • Шүүгдэгч Г.М-гийн гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /8хх-ийн 181 тал/,
  • Шүүгдэгч Г.М-гийн баклаврын дипломны хуулбар /8хх-ийн 183 тал/,
  • Шүүгдэгч Г.М-гийн бүрэн дунд боловсролын үнэмлэх /8хх-ийн 184 тал/,
  • Шүүгдэгч Г.М-гийн жолоочийн лавлагаа /8хх-ийн 186 тал/,

Шүүгдэгч Ш.И-ийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Шүүгдэгч Ш.И-ийн иргэний үнэмлэхний лавлагаа /8хх-ийн 214 тал/,
  • Шүүгдэгч Ш.И-ийн урьд нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /8хх-ийн 213 тал/,
  • Шүүгдэгч Ш.И-ийн байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /8хх-ийн 215 тал/,
  • Шүүгдэгч Ш.И-ийн гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /8хх-ийн 216 тал/,
  • Шүүгдэгч Ш.И-ийн жолоочийн лавлагаа /8хх-ийн 217 тал/,
  • Шүүгдэгч Ш.И-ийн цэргийн үүрэгтний үнэмлэхийн хуулбар /8хх-ийн 218 тал/,

Шүүгдэгч Б.Б-гийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Шүүгдэгч Б.Б-гийн иргэний үнэмлэхний лавлагаа /8хх-ийн 221 тал/,
  • Шүүгдэгч Б.Б-гийн урьд нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /8хх-ийн 220 тал/,
  • Шүүгдэгч Б.Б-гийн байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /8хх-ийн 222 тал/,
  • Шүүгдэгч Б.Б-гийн гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /8хх-ийн 223 тал/,
  • Шүүгдэгч Б.Б-гийн жолоочийн лавлагаа /8хх-ийн 224 тал/,
  • Шүүгдэгч Б.Б-гийн цэргийн үүрэгтний үнэмлэхийн хуулбар /8хх-ийн 226 тал/,

Шүүгдэгч П.Т ий хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Шүүгдэгч П.Т ий иргэний үнэмлэхний лавлагаа /8хх-ийн 233 тал/,
  • Шүүгдэгч П.Т ий урьд нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /8хх-ийн 232 тал/,
  • Шүүгдэгч П.Т ий байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /8хх-ийн 235 тал/,
  • Шүүгдэгч П.Т ий гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /8хх-ийн 234 тал/,

Шүүгдэгч С.С.О-гын хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Шүүгдэгч С.С.О-гын иргэний үнэмлэхний лавлагаа /9хх-ийн 21 тал/,
  • Шүүгдэгч С.С.О-гын урьд нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /9хх-ийн 25 тал/,
  • Шүүгдэгч С.С.О-гын урьд 2018 онд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийтгүүлсэн талаарх шийтгэх тогтоолын хуулбар, 2011 онд Сүхбаатар дүүргийн шүүхээр шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар /9хх-ийн 28-38 тал/
  • Шүүгдэгч С.С.О-гын гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /9хх-ийн 20 тал/ болон хэрэгт авагдсан бусад баримт зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нар нь өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн нөхцөл байдал мөн хохирогч  нар нь өөрсдийн эд хөрөнгийг хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Шүүгдэгч Б.Н-, Г.М-, Ш.И-, П.Т , Б.Б-, нарын үйлдэлд хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу учрах саадыг арилгах зорилгоор ... машин механизм ашиглаж үйлдсэн, шүүгдэгч С.С.О-гын үйлдэлд хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу учрах саадыг арилгах зорилгоор ... машин механизм ашиглаж “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр”-нд нэвтэрч дээрх гэмт хэргийг үйлдсэн байна. Учир нь бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдаж болохгүйг, мөн өөрсдийнх нь үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр атлаа “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр”-нд нэвтэрч дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, Монгол Улсын иргэний Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийн эсрэг “бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүрмөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулах боломж бүрдүүлж” бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн байна гэж үзлээ.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

 

 

Шүүгдэгч Б.Н-, Г.М-, Ш.И-, П.Т , Б.Б- С.О-нарын үйлдсэн гэмт хэргүүдийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эд хөрөнгөд 27.775.440 төгрөгийн бодит хор уршиг учирсан гэж шүүх дүгнэлээ. 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан.

Дээрх гэмт хэргийн улмаас

Хохирогч Б.Мөнхт 730.000 төгрөгийн хохирол шүүгдэгч Б.Б-, П.Т  нар нь учруулсан бөгөөд хохирлыг бүрэн төлж барагдуулсан,

Хохирогч Д.М д 790.000 төгрөгийн хохирол шүүгдэгч Б.Б-, П.Т  нар нь учруулсан бөгөөд хохирлыг бүрэн төлж барагдуулсан,

Хохирогч А.Ч-д 900.000 төгрөгийн хохирол шүүгдэгч Б.Б-, П.Т , Б.Н- нар нь учруулсан бөгөөд хохирлыг бүрэн төлж барагдуулсан,

Хохирогч П.Н-т 790.000 төгрөгийн хохирол шүүгдэгч Б.Б-, П.Т  нар нь учруулсан бөгөөд хохирлыг бүрэн төлж барагдуулсан,

Хохирогч А.Ч-д 790.000 төгрөгийн хохирол шүүгдэгч Б.Б-, П.Т , Б.Н-, Г.М- нар нь учруулсан бөгөөд хохирлыг бүрэн төлж барагдуулсан,

Хохирогч Э.Л ид 900.000 төгрөгийн хохирлыг Б.Б-, Ш.И-, Б.Н- нар учруулсан бөгөөд хохирлыг бүрэн төлж барагдуулсан,

Хохирогч З.Идэрчулуун, Б.О- нарт 1.460.000 төгрөгийн хохирол шүүгдэгч Б.Б-, П.Т , Б.Н-, Г.М- нар нь учруулсан бөгөөд хохирлыг бүрэн төлж барагдуулсан,

Хохирогч Г.Бумбаасамбууд 730.000 төгрөгийн хохирол шүүгдэгч Б.Б-, П.Т , Б.Н-, Г.М- нар нь учруулсан бөгөөд хохирлыг бүрэн төлж барагдуулсан,

Хохирогч Р.Ад 730.000 төгрөгийн хохирол шүүгдэгч Б.Б-, П.Т , Б.Н-, Г.М- нар нь учруулсан бөгөөд хохирлыг бүрэн төлж барагдуулсан,

Хохирогч О.Хонгорт 730.000 төгрөгийн хохирол шүүгдэгч Б.Б-, П.Т , Б.Н-, Г.М- нар нь учруулсан бөгөөд хохирлыг бүрэн төлж барагдуулсан,

Хохирогч Я.Л-д 800.000 төгрөгийн хохирол шүүгдэгч Б.Б-, П.Т  нар нь учруулсан бөгөөд хохирлыг бүрэн төлж барагдуулсан,

Хохирогч Д.Оюу...д 700.000 төгрөгийн хохирол шүүгдэгч Б.Б-, П.Т  нар нь учруулсан бөгөөд хохирлыг бүрэн төлж барагдуулсан,

Хохирогч Б.О д 750.000 төгрөгийн хохирол шүүгдэгч Б.Б-, П.Т  нар нь учруулсан бөгөөд хохирлыг бүрэн төлж барагдуулсан,

Хохирогч П.З- 750.000 төгрөгийн хохирол шүүгдэгч Б.Б-, П.Т  нар нь учруулсан бөгөөд хохирлыг бүрэн төлж барагдуулсан,

Хохирогч Ж.Л д 700.000 төгрөгийн хохирол шүүгдэгч Б.Б-, П.Т  нар нь учруулсан бөгөөд хохирлыг бүрэн төлж барагдуулсан,

Хохирогч Б.Балд 700.000 төгрөгийн хохирол шүүгдэгч Б.Б-, П.Т  нар нь учруулсан бөгөөд хохирлыг бүрэн төлж барагдуулсан,

Хохирогч Ж.А д 530.000 төгрөгийн хохирол шүүгдэгч Б.Б-, П.Т  нар нь учруулсан бөгөөд хохирлыг бүрэн төлж барагдуулсан,

Хохирогч Я.Туяацацралд 1.530.000 төгрөгийн хохирол шүүгдэгч Б.Б-, Б.Н- нар нь учруулсан бөгөөд хохирлыг бүрэн төлж барагдуулсан,

Хохирогч Ч.Даваажавд 1.530.000 төгрөгийн хохирол шүүгдэгч Б.Б-, Б.Н-, П.Т  нар нь учруулсан бөгөөд хохирлыг бүрэн төлж барагдуулсан,

Хохирогч Ц.Буяндалайд 730.000 төгрөгийн хохирол шүүгдэгч Б.Б-, Б.Н-, П.Т  нар нь учруулсан бөгөөд хохирлыг бүрэн төлж барагдуулсан,

Хохирогч Ч.Мөнхцэнгэлд 1.530.000 төгрөгийн хохирол шүүгдэгч Б.Б-, Б.Н-, П.Т  нар нь учруулсан бөгөөд хохирлыг бүрэн төлж барагдуулсан,

Хохирогч Т.Батз...д 900.400 төгрөгийн хохирол шүүгдэгч С.О-нь учруулсан бөгөөд хохирлыг бүрэн төлж барагдуулсан,

Хохирогч Г.Д, З.Ц  нарт 1.320.000 төгрөгийн хохирол шүүгдэгч Б.Б-, Б.Н-, П.Т  нар нь учруулсан бөгөөд хохирлыг бүрэн төлж барагдуулсан,

Хохирогч Ж.Л д 700.000 төгрөгийн хохирол шүүгдэгч Б.Б--500к өгсөн, П.Т  нар нь учруулсан бөгөөд хохирлыг бүрэн төлж барагдуулсан,

Хохирогч Э.У-д 870.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч С.С.О-г, Б.Н- 435К нар учруулсан бөгөөд хохирлыг бүрэн төлж барагдуулсан.

 

Хохирогч Ц.Г од 1.503.200 төгрөгийн хохирол шүүгдэгч Б.Н- 750к, С.О-нар нь учруулсан бөгөөд хохирлыг бүрэн төлж барагдуулсан.

Хохирогч А.Батжаргалд 400.000 төгрөгийн хохирол шүүгдэгч Б.Гантулга, С.О-нар нь учруулсан бөгөөд хохирлыг бүрэн төлж барагдуулсан,

Хохирогч Э.Б д 1.291.840 төгрөгийн хохирол шүүгдэгч Ш.И-, Б.Н- 765к, С.О-нар нь учруулсан бөгөөд хохирлыг бүрэн төлж барагдуулсан,

Шүүгдэгч Б.Б- нь хохирогч Я.Л-д 500.000 төгрөгийн хохирол, Д.Болд...т 535.000 төгрөгийн хохирол, Г.Дт 500.000 төгрөгийн хохирол барагдуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн “хохирол барагдуулах” дансанд тушаасан тухай бэлэн мөнгөний баримт шүүхэд ирүүлсэн байна.

Хохирогч Д.Л д 790.000 төгрөгийн хохирол шүүгдэгч Б.Б-, Ш.И-, Б.Н- нар нь учруулсан бөгөөд хохирлыг бүрэн төлж барагдуулсан,

Хохирогч Д.Болд... 1.000.000 төгрөгийн хохирол шүүгдэгч Б.Б--535к, П.Т  нар нь учруулсан бөгөөд хохирлыг бүрэн төлж барагдуулсан,

Иймд шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.

 

Иргэний нэхэмжлэгч Э.Сайнбаярын нэхэмжилсэн 700.000 төгрөгийн хувьд тухайн гэмт хэргийн улмаас дээрх нөхцөл байдал үүссэн боловч иргэний нэхэмжлэгч Э.Сайнбаяр нь унадаг дугуйг Э.Пүрэвбаатар гэгчээс худалдан авсан нөхцөл байдал тогтоогдож байна. ........

 

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Н-, Г.М-, Ш.И-, П.Т , Б.Б- С.О-нарын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б Б.Н-, Г.М-, Ш.И-, П.Т , Б.Б- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх,

шүүгдэгч С.С.О-гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглаж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,  2.4-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан тэдэнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, тэдний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасны дагуу хорих ялыг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад тусгаарлан эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нарын хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, шүүгдэгч нарын хохирол төлбөрийг төлөх талаар санаачлагатай хандаж байгаа байдал болон шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байгаа, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Н-, Г.М-, Ш.И-, П.Т , Б.Б- С.О-нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нар нь гэмт хэргийг зориуд санаатайгаар үйлдэж байгааг “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн” гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамруулаагүй болно.

Шүүгдэгч тус бүрийн хувьд хохирол төлбөр төлсөн нь ял хөнгөрүүлэх нөхцөл байдалтай,  харин ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч С.О-нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан болох нь ял шийтгэлийн лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбаруудаар тогтоогдож байна.

Иймд шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж байгаа арга, хэрэгсэл, нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 27.775.440 төгрөгийг шүүгдэгч нар нь төлж барагдуулсан нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, нас, хүйс, цагдан хоригдсон хугацаа, биеийн байдал зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Б.Н-, Г.М-, Ш.И-, П.Т , Б.Б- нарыг  “Хулгайлах гэмт хэргийг бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэлд нь, шүүгдэгч С.С.О-гыг “Хулгайлах гэмт хэргийг тээврийн хэрэгсэл ашиглан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” үйлдэлд нь тус тус 2 жил 06 сарын хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийг удирдлага болгон шүүгдэгч Б.Н-, Г.М-, Ш.И-, П.Т , Б.Б- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жил 06 сарын хорих ялыг, 2 жил 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлж өршөөн сольж, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүх шүүгдэгч Б Б.Н-, Г.М-, Ш.И-, П.Т , Б.Б-, С.О-нарт ял оногдуулахдаа шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргасан: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Н-д 2 жил 06 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Б-д 2 жил 06 сар, шүүгдэгч П.Т д 2 жил 6 сар, шүүгдэгч Г.М-д 2 жил, шүүгдэгч Ш.И-т 2 жил, шүүгдэгч С.С.О-гт мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх ял оногдуулъя” гэснийг санал, шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын “ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж,  2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд хамруулж өгнө үү” гэснийг тус тус харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “1.Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.Н-н баривчлагдсан 2 хоногийг, П.Т , Б.Б-гийн цагдан хоригдсон 26 хоногийг, С.С.О-гын цагдан хоригдсон 231 хоногийг /// шүүгч 231 мөн үү/// зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж нийт эдлэх 2 жил 06 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж, тус тус эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч П.Т , Б.Б- нарт 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдөр авсан, шүүгдэгч С.С.О-гт 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.М-, Ш.И- нар цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.О-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан “бусдын хөрөнгийг машин механизм ашиглаж хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б.Н-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “бусдын хөрөнгийг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Г.М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “бусдын хөрөнгийг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Ш.И-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “бусдын хөрөнгийг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “бусдын хөрөнгийг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч П.Т-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “бусдын хөрөнгийг машин механизм ашиглаж, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч С.О-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хорих ялаар,

Шүүгдэгч Б.Н-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хорих ялаар,

Шүүгдэгч Г.М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хорих ялаар,

Шүүгдэгч Ш.И-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хорих ялаар,

Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хорих ялаар,

Шүүгдэгч П.Т-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийг удирдлага болгон шүүгдэгч С.С.О-гт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хорих ялыг 2 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Шүүгдэгч Б.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хорих ялыг 2 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Шүүгдэгч Г.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хорих ялыг 2 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Шүүгдэгч Ш.И-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хорих ялыг 2 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хорих ялыг 2 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Шүүгдэгч П.Т д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хорих ялыг 2 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус дүйцүүлж өршөөн сольж, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг тус тус хүлээлгэсүгэй.

4. Шүүгдэгч Б Б.Н-, Г.М-, Ш.И-, П.Т , Б.Б-, С.О-нарт оногдуулсан 2 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх албанд даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б Б.Н-, Г.М-, Ш.И-, П.Т , Б.Б-, С.О-нарт сануулсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-н баривчлагдсан 2 хоногийг, П.Т, Б.Б-гийн цагдан хоригдсон 26 хоногийг, С.О-гын цагдан хоригдсон 231 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж нийт эдлэх 2 жил 06 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж тооцсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч С.О-гт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 961 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 480.000 төгрөгөөр торгох ялаас тусад нь эдлүүлсүгэй.

8. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн “хохирол барагдуулах” дансанд тушаасан 1.535.000 төгрөгийг хохирогч Я.Л-д 500.000 төгрөгийг, хохирогч Д.Болд...т 535.000 төгрөгийг хохирол, Г.Дт 500.000 төгрөгийг тус тус олгосугай.

9. Энэ хэрэгт шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.М-, Ш.И- нар цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

10. Шүүгдэгч П.Т , Б.Б- С.О-нарт  авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

11. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч,  хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах,  яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл  шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.АЗЖАРГАЛ