Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 483

 

                                               Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

                                               баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

       Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,

      Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багт байрлах, 2693321 регистрийн дугаартай, Хаан банкны Увс салбарын нэхэмжлэлтэй,

     Б.Тилекбергенийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

    Нэхэмжлэгч Хаан банкны Увс салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гантулга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай банк нь Б.Тилекберген /РД:БЖ80111556/-д 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 10.000.000 төгрөгийн цалингийн зээлийг сарын 1.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээл хүүгийн төлбөрийг сар бүр тэгш төлөх нөхцөлөөр олгосон юм. Б.Тилекберген нь тухайн үед Увс аймгийн Баруунтуруун суман дахь Хилийн Цэргийн 0311-р ангид Хилийн албаны шуурхай жижүүрээр ажилладаг байсан. Зээлийн гэрээ байгуулж мөнгөө авснаас хойш зээлээ 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл зээл болон хүүгээ цаг хугацаанд нь тогтмол төлж байсан бөгөөд 2015 оны 11 дүгээр сард ажлаас халагдан Баян-Өлгий аймаг явснаас хойш зээлээ огт төлөөгүй араас нь холбоо барихад “Зээлээ хийнэ” гэдэг байсан боловч Казакстан гараад сураггүй алга болсон. 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр Б.Тилекбергений эхнэр Тыныбай овогт Калемтай /РД:БЖ81042584/ 95428545 дугаарын утсаар холбоо барьж зээл хугацаа хэтэрсэн тухай хэлэхэд “Нөхөр Казакстан гарсан холбоо барьж чадахгүй байгаа” гээд 2 хоногийн дараа утасны дугаар олж өгөхөөр болсон. 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Тилекбергений эхнэр Калемтай 95428545 дугаарын утсаар холбоо барьж *77757623115, *77076837514 дугаар өгөхөөр утасаа авахгүй учир дахин Калемд зээл хугацаа хэтэрч байгаа тухай хэлэхэд “Би тэр зээл аваагүй, шүүх цагдаадаа өг, бид 2 салсан” гэсэн хариу өгсөн. Одоо Тилекберген нь хаана оршин сууж байгаа нь тодорхойгүй тул эрэн сурвалжилж хаягийг нь тогтоож өгнө үү. Б.Тилекберген нь Казакстан улсын Алма-ата хотод байгаа тодорхой хаяггүй, холбоо барих утас *77076837514 дугаар дээр байгаа. Б.Тилекбергений эхнэр Т.Калем нь Баян-өлгий аймаг, Өлгий сумын 2 дугаар баг, Цагаан эрэг, 4 дүгээр гудамж, 09 тоот иргэний үнэмлэхийн хаягтай, утас: 95428545 болно” гэжээ.

       Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гантулга шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Хаан банкны Увс салбарын зүгээс 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдөр өгсөн зээлдэгч Б.Телекбергенийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Зээлдэгч Б.Телекберген нь Казакстан улсад байгаа, зээлээ төлж барагдуулахаар тохиролцсон тул уг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна” гэжээ.                                                 

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч Хаан банкны Увс салбар нь Б.Тилекбергенийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

     Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гантулгын 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

    Нэхэмжлэгч Хаан банкны Увс салбар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлсөн ба тал хувь болох 35.100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 35.100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хаан банкны Увс салбарт олгож шийдвэрлэлээ.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Нэхэмжлэгч Хаан банкны Увс салбар нь Б.Тилекбергенийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 35.100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хаан банкны Увс салбарт олгосугай.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч нь шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                              П.БОЛОР