Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2023/0451

 

221/МА2023/0451

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Ж*******ийн нэхэмжлэлтэй

  захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

 

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Д.Ж

Нэхэмжлэгч Д.Ж

Хариуцагч Авлигатай тэмцэх газрын дарга

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 17*******ны өдрийн 364 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Д.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О, З.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Назгүль

Хэргийн индекс: 128/2023/0271/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Ж*******аас Авлигатай тэмцэх газрын даргад холбогдуулан “... Авлигатай тэмцэх газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 25*******ны өдрийн Б/30 дугаар тушаалын 1 дэх хэсгийг зөвтгөж, 28,094,768 төгрөгөөр дутуу олгосон эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, дээрх зөрүүг олгохыг хариуцагчид даалгах” шаардлага гаргаж маргажээ.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 17*******ны өдрийн 364 дүгээр шийдвэрээр Авлигын эсрэг хуулийн 30 дугаар зүйлийн 30.4*******т заасныг баримтлан Д.Ж*******ийн нэхэмжлэлтэй Авлигатай тэмцэх газрын даргад холбогдох Авлигатай тэмцэх газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 25*******ны өдрийн Б/30 дугаар тушаалын 1 дэх хэсгийг зөвтгөж, 28,094,768 төгрөгөөр дутуу олгосон эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, дээрх зөрүүг олгохыг хариуцагчид даалгахыг хүссэн шаардлаг бүхий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Д.Ж дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Анхан шатны шүүхээс маргаан бүхий захиргааны актаар түүнд албан тушаалын 36 сарын цалинтай тэмцэх хэмжээний 68,644,504 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

3.2. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Авлигын эсрэг хуулийн 30 дугаар зүйлийн 30.4*******т зааснаар миний ажиллаж байсан албан тушаал нь Авлигын эсрэг хуулийн 17 дугаар зүйлийн 17.1*******д зааснаар Улсын Их Хурлаас баталсан Авлигатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтцэд хамаарах бөгөөд цалин хөлсийг мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6*******д зааснаар Улсын Их Хурал баталдаг. Үүнээс үзэхэд Төрийн албаны тухай хуульд заасан журмын дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэл бүрдсэн буцалтгүй тусламж олгохдоо дундажийг тооцох зарчим баримтлах, харин Авлигын эсрэг хуулиар ажилласан жилээс хамаарч, хүртэл олгох зарчмыг баримтлахаар мөн чанарын хувьд ялгаатай хуульчилсан болох нь эргэлзээгүй байна.

3.3. Өөрөөр хэлбэл, Авлигатай тэмцэх газарт ажилласан хугацаа нь 10*******аас доошгүй ажил байх шаардлагыг тавьж 10 жил ажилласан бол 36 сарын цалинтай тэмцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор, харин 10*******аас бага ажилласан бол 36 сар хүртэл гэж хуульчилсан тул ажилласан жилд нь дүйцүүлэн нэг удаагийн тусламж олгохоор байна.

3.4. Эдгээрийг нэгтгэн үзвэл, Авлигын эсрэг хуулиар Авлигатай тэмцэх газарт ажилласан ажилтны нийгмийн баталгааг Төрийн албаны тухай хуулиас ялгамжтай зохицуулсан байна.

3.5. Шүүхээс Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”*******ын 2.1*******д заасныг үндэслэл болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэхээр байна.

3.6. Учир нь дээр дурдсанчлан Төрийн албаны хууль нь өөрөө дундажын зарчим буюу үндсэн цалингийн дундажаас тооцон нэг удаагийн буцалтгүй тусламж олгох зарчмыг хуульчилсан бол Авлигын эсрэг хууль нь энэхүү дундажын зарчмыг хуульчлаагүй, өөрөөр хэлбэл албан тушаалынх нь 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тусгай зохицуулалттай байна.

3.7. Дээрх журам нь Төрийн албаны тухай хуулийн дагуу нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход үйлчлэх бөгөөд Авлигын эсрэг хуулийн 30 дугаар зүйлийн 30.4*******т заасан нэг удаагийн тусламжийг олгоход үйлчлэхгүй, өөрөөр хэлбэл тус журмыг хэрэглэх үндэслэлийг хуулиар зөвшөөрч зохицуулаагүй болно.

3.8. Дээрх үндэслэлээр намайг өндөр насны тэтгэвэр тогтоолгоход миний эрхэлж байсан ахлах ажилтны албан тушаалын цалин 2,687,202 төгрөг байсан тул нэг удаагийн буцалтгүй тусламж 96,739,272 төгрөг байх ёстой юм.

4. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О, З.Э нараас нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг эсэргүүцэж шүүхэд тайлбар ирүүлсэн байна.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүх Төрийн албаны тухай хууль, Авлигын эсрэг хууль болон журмын холбогдох зүйл, заалтыг маргааны үйл баримтад нийцүүлэн зөв тайлбарлаж хэрэглээгүйн улмаас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, шийдвэрт өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

 

3. Шүүх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг дараах үндэслэлээр хангасан. Үүнд:

 

3.1. Авлигатай тэмцэх газрын даргын 2022 оны 03 дугаар сарын 25*******ны өдрийн Б/30 дугаар тушаалаар “... тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөн нэхэмжлэгчид албан тушаалын 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний 68,644,504 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохоор шийдвэрлэснийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч шүүхэд “... Авлигын эсрэг хуулийн 30 дугаар зүйлийн 30.4, 30.7, 30.8, Авлигатай тэмцэх газрын ахлах ажилтны албан тушаалын цалинг УИХ*******ын 2021 оны 11 дүгээр сарын 11*******ний өдрийн 85 дугаар тогтоолд заасны дагуу албан тушаалын цалинтай тэнцэх хэмжээгээр тооцож олгоогүй” үндэслэлээр дээрх нэхэмжлэлийг гаргаж маргажээ.

 

3.2. Анхан шатны шүүхээс “... нэхэмжлэгчид нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохдоо түүний өмнө авч байсан цалингийн 3 жилийн дунджаар бодож олгосон нь хуульд нийцсэн, ... УИХ*******ын 85 дугаар тогтоолоор баталсан цалинг тэрээр 2 сарын хугацаанд авч байсан, ... уг цалинг шууд /2,687,202*36=96,739,272/ төгрөгөөр бодож олгох боломжгүй” гэх дүгнэлтийг хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.

 

4. Авлигын эсрэг хуулийн 30 дугаар зүйлийн 30.7*******д “Авлигатай тэмцэх газрын албан хаагч төрийн албаны тухай хууль тогтоомжид заасан төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаа, нэмэгдэл баталгаа, цалин хөлс, нөхөн төлбөр, тусламж, шагнал урамшил, тэтгэмжээс гадна энэ хуульд заасан баталгаагаар хангагдана”, 30.8*******д “Энэ хуулийн 30.7*******д заасан баталгааг Авлигатай тэмцэх газрын албан хаагчид эдлүүлэхдээ ижил төрлийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, нэмэгдлийг давхардуулж олгохгүй бөгөөд сонголтыг Авлигатай тэмцэх газрын албан хаагч өөрөө хийнэ” гэж тус тус тодорхой хуульчилсан. Мөн Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1*******д зааснаар Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”*******ын 4.4*******т “Хэрэв Төрийн албаны тухай хуулиас бусад хуульд төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад нь зориулж нэг удаагийн тэтгэмж олгох талаар заасан бол төрийн албан хаагч тэдгээр тэтгэмжийн аль илүүг сонгох эрхтэй ба энэ тохиолдолд тэтгэмжийг давхардуулан олгохгүй” гэж журамласан байна.

 

4.1. Хууль болон журмын дагуу Авлигатай тэмцэх газрын албан хаагч өндөр насны тэтгэвэрт гарч, нэг удаагийн буцалтгүй тусламж авахдаа Авлигын эсрэг хууль болон Төрийн албаны тухай хуульд заасан нөхцөлүүдээс аль нэгийг сонгох эрхтэй, нэхэмжлэгч Д.Ж*******ийн тухайд Авлигын эсрэг хуулийн 30 дугаар зүйлийн 30.4*******т “Авлигатай тэмцэх газарт 10*******аас доошгүй жил ажилласан албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох бол түүнд албан тушаалынх нь 36 сар хүртэл цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно” гэж заасны дагуу тэтгэмжээ авах хүсэлтээ бичгээр илэрхийлж энэ үндэслэлээр маргаж байх тул хариуцагч энэ хуульд заасны дагуу тэтгэмжийг тооцож олгох үүрэгтэй байна.

 

4.2. Учир нь нэхэмжлэгчээс улсад 34 жил, үүнээс төрийн албанд 28 жил, Авлигатай тэмцэх газарт 14 жил тус тус ажилласан, энэ талаар хэргийн оролцогч нар аливаа байдлаар маргаагүй тул Авлигын эсрэг хуулийн 30 дугаар зүйлийн 30.4*******т заасан “Авлигатай тэмцэх газарт 10*******аас доошгүй жил ажилласан байх” хуулийн урьдчилсан нөхцөл шаардлагыг хангасан гэж үзэх үндэслэлтэй тул энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй болно. Өөрөөр хэлбэл, холбогдох шийдвэр гаргах нь захиргааны байгууллагын хуулиар хүлээсэн үүрэг бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтийг хуульд үндэслэж шийдвэрлээгүй тул “... нэг удаагийн буцалтгүй тусламжийн дутуу олгосон зөрүү олгохгүй байгаа эс үйлдэхүй” нь хууль бус гэж үзэхээр байна.

 

5. Харин Авлигатай тэмцэх газрын даргын 2022 оын 03 дугаар сарын 25*******ны өдрийн Б/30 дугаар тушаалын 1 дэх хэсгийг зөвтгөж, 28,094,768 төгрөгийг гаргуулахыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

 

5.1. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн өөрийнх нь тодорхойлсноор түүнийг төрийн албанд 28 жил ажилласан, үүнээс Авлигатай тэмцэх газарт 14 жил ажилласан гэж үзэж шүүхээс 28,094,768 төгрөгийг шууд болон шууд бус байдлаар гаргуулж шийдвэрлэх боломжгүй. Тодруулбал, нэг удаагийн буцалтгүй тэтгэмж олгох нь хариуцагч байгууллагын эрх хэмжээ бөгөөд түүний эрхэнд шүүх халдаж маргаан бүхий захиргааны актын холбогдох хэсгийг урьдчилсан байдлаар өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэхгүй хууль зүйн үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

 

6. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3*******д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 17*******ны өдрийн 364 дүгээр шийдвэрийн Тогтоох нь хэсгийн 1 дэх заалтыг “Авлигын эсрэг хуулийн 30 дүгээр зүйлийн 30.4, 30.7, 30.8*******д тус тус заасныг баримтлан Д.Ж*******ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Авлигатай тэмцэх газрын даргын нэг удаагийн буцалтгүй тусламжийн дутуу олгосон зөрүүг олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Д.Ж*******д Авлигын эсрэг хуулийн 30 дүгээр зүйлийн 30.4*******д зааснаар нэг удаагийн буцалтгүй тусламжийг албан тушаалын цалингийн хэмжээгээр тооцож, зөрүүг олгоход шаардагдах захиргааны акт гаргахыг хариуцагч Авлигатай тэмцэх газрын даргад даалгаж, үлдэх “...2022 оны 03 дугаар сарын 25*******ны өдрийн Б/30 дугаар тушаалын 1 дэх хэсгийг зөвтгөж, дутуу олгосон 28,094,768 төгрөгийг Д.Ж*******д олгохыг Авлигатай тэмцэх газрын даргад даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1*******д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулсугай.” гэж тус тус өөрчилж, Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Ж*******ийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3*******д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БААТАРХҮҮ

 

 

            ШҮҮГЧ                                                           Г.МӨНХТУЛГА

               

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН