Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 491

 

     Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

   Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, сургуулийн 46 дугаар гудамжны 992 тоотод оршин суух, 1961 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар:ОЭ61051463, Тугтан овогт Цэзэнгийн Цэцгээгийн нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 6  дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Цэцгээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Ц.Цэцгээ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 1961 онд төрсөн, 56 настай, 3 хүүхэд төрүүлж өсгөсөн. Би 19  настайгаасаа эхлэн Увс аймгийн Эрүүлийг хамгаалах газрын харъяа Хар толгойн Тэжээлийн аж ахуйд яслид 1980 оны 1 дүгээр сараас 1986 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүртэл тогоочоор, Увс аймгийн Эрүүлийг хамгаалах газрын харъяа төвийн 3 дугаар яслид 1986 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 02-ний өдөр хүртэл сав угаагчаар, Увс аймгийн Эрүүлийг хамгаалах газрын харъяа 4 дүгээр яслид 1987 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сахиулаар, Эрүүлийг хамгаалах газрын харъяа 2 дугаар яслид 1989 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл цагаан хэрэглэлийн угаарчаар тус тус ажиллаж байсан. Миний ажилд томилогдсон болон чөлөөлөгдсөн зарим тушаалууд байгаа боловч хөдөлмөрийн дэвтэр болон анх ажилд орсон тушаал нь олдохгүй байна. Иймд миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

       Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Ц.Цэцгээ нь Увс аймгийн Эрүүлийг хамгаалах газрын харъяа Хар толгойн Тэжээлийн аж ахуйд яслид 1980 оны 1 дүгээр сараас 1986 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүртэл тогоочоор, Увс аймгийн Эрүүлийг хамгаалах газрын харъяа төвийн 3 дугаар яслид 1986 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 02-ний өдөр хүртэл сав угаагчаар, Увс аймгийн Эрүүлийг хамгаалах газрын харъяа 4 дүгээр яслид 1987 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сахиулаар, Эрүүлийг хамгаалах газрын харъяа 2 дугаар яслид 1989 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл цагаан хэрэглэлийн угаарчаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд: 

1. Увс аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1986 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 69 тоот “Хүлээлгэсэн хугацааны цалин олгох тухай” тушаалд “ХТАА-н яслид тогоочоор ажиллаж байсан Ц.Цэцэгээ нь орон тооны илүүдлээр ажлаас хийдэгдсэн боловч уг хугацаанд ажил олгох боломжгүй байсан тул 1985 оны 10 дугаар сарын 01-нээс 11 дүгээр сарын 1 хүртэлх хүлээлгэсэн хугацаанд яслийн тогоочийн сарын цалин 365 төгрөг нөхөн олгохыг санхүүд зөвшөөрсүгэй” гэжээ,

2. Увс аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1986 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 99 тоот “Цалингүй чөлөө олгох тухай” тушаалд “Төвийн 3 дугаар яслийн сав угаагч Ц.Цэцэгээгийн хүсэлт эрүүл мэндийг нь харгалзан 1986 оны 5 дугаар сарын 18-наас эхлэн 1 сарын цалингүй чөлөө олгосугай” гэжээ,

3. Увс аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1987 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 265 тоот “Сахиул ажилд томилох тухай” тушаалд “Төвийн 4 дүгээр яслийн сахиулаар Ц.Цэцэгээг 1987 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн томилсугай” гэжээ,

4. Увс аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1989 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 14 тоот “Ажилчдыг ажлаас чөлөөлөх ба ажилд түр томилох тухай” тушаалд “Төвийн 4 дүгээр яслийн сахиул Ц.Цэцэгээг үндсэн ажлаас нь 1989 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн чөлөөлж мөн өдрөөс 2 дугаар яслид цагаан хэрэглэлийн угаагчаар…томилсугай” гэжээ,  

5. Увс аймгийн Эрүүл мэндийн газрын 1992 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 100 тоот “Ажлаас халах тухай” тушаалд “Төвийн яслиуд Улаангом сумын харъалалд шилжиж байгааг үндэслэн тушаах нь” хавсралтын 17-рт Ц.Цэцэгээ, үйлчлэгч, одоо акттай” гэж бичигджээ,

6. Увс аймгийн Архивын тасгийн 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 178 тоот “Увс аймгийн 2-р яслийн цалингийн баримт, НААҮГ-ийн цалингийн баримт манай архивт шилжиж ирээгүй тул Цэзэн овогтой Цэцгээгийн цалинг шүүн үзэх боломжгүй байна” гэх лавлагаа зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.  

      Нэхэмжлэгч Ц.Цэцгээ нь Увс аймгийн Эрүүлийг хамгаалах газрын харъяа Хар толгойн Тэжээлийн аж ахуйд яслид 1980 оны 1 дүгээр сараас 1986 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүртэл тогоочоор, Увс аймгийн Эрүүлийг хамгаалах газрын харъяа төвийн 3 дугаар яслид 1986 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 02-ний өдөр хүртэл сав угаагчаар, Увс аймгийн Эрүүлийг хамгаалах газрын харъяа 4 дүгээр яслид 1987 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сахиулаар, Эрүүлийг хамгаалах газрын харъяа 2 дугаар яслид 1989 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл цагаан хэрэглэлийн угаарчаар тус тус ажиллаж байсан болох нь Увс аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1986 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 69 тоот “Хүлээлгэсэн хугацааны цалин олгох тухай” тушаал, Увс аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1986 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 99 тоот “Цалингүй чөлөө олгох тухай” тушаал, Увс аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1987 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 265 тоот “Сахиул ажилд томилох тухай” тушаал, Увс аймгийн Эрүүлийг хамгаалах газрын даргын 1989 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 14 тоот “Ажилчдыг ажлаас чөлөөлөх ба ажилд түр томилох тухай” тушаал, Увс аймгийн Эрүүл мэндийн газрын 1992 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 100 тоот “Ажлаас халах тухай” тушаал зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

   Иймд нэхэмжлэгч Ц.Цэцгээгийн Увс аймгийн Эрүүлийг хамгаалах газрын харъяа Хар толгойн Тэжээлийн аж ахуйд яслид 1980 оны 1 дүгээр сараас 1986 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 6 жил, 2 сар, 25 хоног тогоочоор, Увс аймгийн Эрүүлийг хамгаалах газрын харъяа төвийн 3 дугаар яслид 1986 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 02-ний өдөр хүртэл 1 жил, 6 сар, 6 хоног сав угаагчаар, Увс аймгийн Эрүүлийг хамгаалах газрын харъяа 4 дүгээр яслид 1987 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 1 жил, 10 сар, 29 хоног сахиулаар, Эрүүлийг хамгаалах газрын харъяа 2 дугаар яслид 1989 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 3 жил, 1 сар, 16 хоног цагаан хэрэглэлийн угаарчаар, нийт 12 жил, 9 сар, 16 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.   

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Цэцгээгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тугтан овогт Цэзэнгийн Цэцгээгийн Увс аймгийн Эрүүлийг хамгаалах газрын харъяа Хар толгойн Тэжээлийн аж ахуйд яслид 1980 оны 1 дүгээр сараас 1986 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 6 жил, 2 сар, 25 хоног тогоочоор, Увс аймгийн Эрүүлийг хамгаалах газрын харъяа төвийн 3 дугаар яслид 1986 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 02-ний өдөр хүртэл 1 жил, 6 сар, 6 хоног сав угаагчаар, Увс аймгийн Эрүүлийг хамгаалах газрын харъяа 4 дүгээр яслид 1987 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 1989 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүртэл 1 жил, 10 сар, 29 хоног сахиулаар, Эрүүлийг хамгаалах газрын харъяа 2 дугаар яслид 1989 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс 1992 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 3 жил, 1 сар, 16 хоног цагаан хэрэглэлийн угаарчаар, нийт 12 жил, 9 сар, 16 хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

     2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.Цэцгээгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              П.БОЛОР