| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2017/00386/И |
| Дугаар | 492 |
| Огноо | 2017-06-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 492
Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Увс аймгийн Зүүнговь сумын Суврага багт оршин суух, 1966 онд төрсөн, 51 настай, эмэгтэй, ТВ66010560 регистрийн дугаартай, Бурдууд овогт Дүүрэнгийн Байгалийн, М.Батдоржийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Байгаль, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Байгаль шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М.Батдорж нь 1964 оны 2 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, ам бүл 6. М.Батдорж Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдэлд 1980 оны 7 дугаар сараас 1982 оны 6 дугаар сарыг дуустал, 1985 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан. Бог мал малладаг байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас болж бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр болон ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд олдохгүй байгаа учир шүүхэд хандаж байна. Иймд түүний Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдэлд 1980 оны 7 дугаар сараас 1982 оны 6 дугаар сарыг дуустал, 1985 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Байгаль нь М.Батдоржийн Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдэлд 1980 оны 7 дугаар сараас 1982 оны 6 дугаар сарыг дуустал, 1985 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг нь тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр гаргаж ирүүлсэн Моголцогийн Батдоржийн Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдэлд 1980 оны 7 дугаар сараас 1982 оны 6 дугаар сарыг дуустал, 1985 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал тус тус ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,
2. 1987 оны 5 дугаар сарын 30-ны өдөр БНМАУ-ын СНЗ-өөс М.Батдоржийг шагнасан талархал,
3. Итгэмжлэл,
4. Гэрч Р.Эрдэнэдэлгэрийн шүүхэд өгсөн: “Би 1976 оноос Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдлийн Үйлдвэр бригадад барилгачнаар ажилд орж улмаар тракторчнаар 1990 он хүртэл ажиллаад 1990 оны 8 дугаар сараас “Говийн хөгжил” ХХК болоход үргэлжлүүлэн тракторчноор 1995 он хүртэл тасралтгүй ажилласан юм. М.Батдорж нь 16 настайгаасаа “Говийн хөгжил” нэгдлийн Үйлдвэр бригадад туслах ажилчнаар анх ажилд орж улмаар нэгдлийн малчнаар ажиллах болсон хүн юм. Анх туслах ажилчнаар ажиллаж байхдаа миний грушек, туслахаар ажиллаж байсан учраас би түүнийг сайн таньж мэднэ, М.Батдорж “Говийн хөгжил” нэгдэлд ажиллаж байсан нь үнэн. Ажиллах хугацаандаа 3 жилийн цэргийн алба хаасан санагдаж байна. Тэгээд бид хамтдаа 1990 оны сүүлчээр нэгдэл хувьчлагдах хүртэл ажиллаад, М.Батдорж үргэлжлүүлэн компанид ажиллаагүй байхаа” гэх мэдүүлэг,
5. Гэрч Г.Цэцрээгийн шүүхэд өгсөн: “Би 1960 оноос 1990 оныг дуустал Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдлийн Тохой бригадын малчнаар ажиллаж байсан. М.Батдорж нь 1980-аад оноос эхэлж тус нэгдлийн сумын төвийн Үйлдвэр бригадад 1990 он хүртэл мал маллаад түүнээс хойш хувьдаа мал авч хөдөө нүүсэн айл юм. Түүний эхнэр Д.Байгаль нь мөн малчнаар ажиллаж байсан. Би Д.Байгальтай нэг баг, бригадын хүний хувьд түүний нөхөр М.Батдоржийг сайн таньж мэддэг, бид нэг байгууллагад хамт ажиллаж байсан нь үнэн. Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдлийн даргаар Т.Хүрэлхүү, С.Намсрайжав гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг,
6. Гэрч Р.Эрдэнэдэлгэр, Г.Цэцрээ нарын Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдэлд ажиллаж байсныг нотлох тэд нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.
М.Батдорж нь Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдэлд 1980 оны 7 дугаар сараас 1982 оны 6 дугаар сарыг дуустал, 1985 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгаас 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр гаргаж ирүүлсэн М.Батдоржийн цалингийн тодорхойлолт, ажиллаж байхдаа буюу 1987 онд шагнуулсан талархал, гэрч Р.Эрдэнэдэлгэр, Г.Цэцрээ нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд дээрхи нотлох баримтуудыг үндэслэн М.Батдоржийн Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдэлд 1980 оны 7 дугаар сараас 1982 оны 6 дугаар сарыг дуустал 2 жил малчнаар, 1985 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал 4 жил, 6 сар малчнаар, нийт 6 жил, 6 сар малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Байгалийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Шангас овогт Моголцогийн Батдоржийн Увс аймгийн Зүүнговь сумын “Говийн хөгжил” нэгдэлд 1980 оны 7 дугаар сараас 1982 оны 6 дугаар сарыг дуустал 2 /хоёр/ жил малчнаар, 1985 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал 4 /дөрөв/ жил, 6 /зургаа/ сар малчнаар, нийт 6 /зургаа/ жил, 6 /зургаа/ сар малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Байгалийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР