Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 500

 

     Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

    Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 23 дугаар хороо, Зүүн Ард-Аюуш, 25 дугаар гудамжны 55 тоотод оршин суух, 1957 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар:АЗ57082013, Баяд овогт Минжүүрийн Үнэнбатын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 27-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч М.Үнэнбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 1957 онд төрсөн, 60 настай, ам бүл 3. Би 1972 онд 7 дугаар анги төгсөөд 1972 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1975 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Увс аймгийн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрт гуалин татагчаар, 1975 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1978 оны 10 дугаар сарын 22-ны өдрийг дуустал хугацаанд цэргийн алба хаасан. Цэргийн алба хааж ирээд 1978 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 1981 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Увс аймгийн Хар тарвагатайн нүүрсний уурхайд дизельчнээр, 1981 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 1982 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тус уурхайд маркшейдерээр, 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэл рейс тоологчоор тус тус ажиллаж байгаад сургуульд суралцахаар явсан. 1983 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 7 дугаар сарын 08-ны өдрийг дуустал хугацаанд Дархан хотын Политехникумын уулын ашиглалтын техникийн мэргэжлээр суралцаж төгссөн. Сургуулиа төгсөөд 1987 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 1987 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүртэл Геологи уул уурхайн үйлдвэрийн харъяа Өнгөт чулуу олборлох үйлдвэрт баяжуулагчаар, мөн тус үйлдвэрт 1987 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл мастераар тус тус ажиллаж байгаад Увс аймагт шилжиж ирээд 1990 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 1999 оны 2 дугаар сарыг дуустал Увс аймгийн Хартарвагатайн нүүрсний уурхайд талбайн мастераар тус тус ажиллаж байсан. 1999 оноос 2017 он хүртэл Улаабаатар хотын ОСНААУГ машинистаар тус тус ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас болж бичиг баримтаа бүрдүүлэхэд тухайн үед ажиллаж байсныг нотлох хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч Ус аймгийн Хартарвагатайн нүүрсний уурхайн материал архивт байхгүй тул шүүхэд хандаж байна. Иймд миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

        Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      Нэхэмжлэгч М.Үнэнбат нь Увс аймгийн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрт 1972 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1975 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл гуалин татагчаар, Увс аймгийн Хар тарвагатайн нүүрсний уурхайд 1978 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 1981 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл дизельчнээр, Увс аймгийн Хар тарвагатайн нүүрсний уурхайд 1981 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 1982 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл маркшейдерээр, Увс аймгийн Хар тарвагатайн нүүрсний уурхайд 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэл рейс тоологчоор, Геологи уул уурхайн үйлдвэрийн харъяа Өнгөт чулуу олборлох үйлдвэрт 1987 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 1987 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүртэл баяжуулагчаар, Геологи уул уурхайн үйлдвэрийн харъяа Өнгөт чулуу олборлох үйлдвэрт 1987 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл мастераар, Увс аймгийн Хар тарвагатайн нүүрсний уурхайд 1990 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 1999 оны 2 дугаар сарыг дуустал талбайн мастераар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд: 

1. Увс аймгийн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрээс 1973 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр М.Үнэнбатад нээсэн бүрэн бичилттэй хөдөлмөрийн дэвтрийн хуулбар,

2. Увс аймгийн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрийн даргын 1972 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 71 тоот “Ажилчин авч ажиллуулах ба шилжүүлэн ажиллуулах тухай” тушаалд “…Минжүүр овогтой Үнэнбатыг 1972 оны 7 дугаар сарын 15-наас эхлэн гуалин татагчаар ажиллуулсугай” гэжээ,

3. Увс аймгийн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрийн даргын 1975 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 69 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд “Минжүүр овогтой Үнэнбат нь Ардын цэргийн албанд явах болсон тул 1975 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ажлаас нь чөлөөлсүгэй”,

4. Увс аймгийн Хартарвагатайн нүүрсний уурхайн даргын 1983 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 205 тоот “Хартарвагатайн уурхайн рейс тоологч М.Үнэнбатыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалд “Тус уурхайд рейс тоологчоор ажиллаж байсан М.Үнэнбатыг 1983 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй” гэжээ,

5. Увс аймгийн Хартарвагатайн нүүрсний уурхайн даргын 1990 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 13 тоот “М.Үнэнбатыг ажилд тавьж ажиллуулах тухай” тушаалд “М.Үнэнбатыг 1990 оны 2 дугаар сараас эхлэн уурхайн мастераар авч ажиллуулсугай” гэжээ,

6. М.Үнэнбатад 1995 оны 1 дүгээр сарын 01-ний нээсэн 1995 оны 1 дүгээр сараас 2004 оны 12 дугаар сарыг дуустал бичилттэй нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

7. Увс аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсээс гаргаж ирүүлсэн М.Үнэнбатын Увс аймгийн Хартарвагатайн нүүрсний уурхайд 1995 оны 1 дүгээр сараас 1999 оны 2 дугаар сарыг дуустал төлж байсан шимтгэл төлөлтийн лавлагаа,

8. Увс аймгийн Хартарвагатайн нүүрсний уурхайн захиргааны 1998 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 105 тоот “Ажил байдлын тодорхойлолт”,

9. Увс аймгийн Архивын тасгаас 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр гаргаж ирүүлсэн “Увс аймгийн Хартарвагатайн уурхайн баримт манай архивт шилжиж ирээгүй тул Минжүүр овогтой Үнэнбатын ажилласан жилийг шүүн үзэх боломжгүй байна” гэх тодорхойлолт,  

10. Тагнуулын ерөнхий газрын тусгай архиваас 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдөр гаргаж ирүүлсэн архивын лавлагаа,

11. Итгэмжлэл,

12. Гэрч Т.Цэцэгмаагийн шүүхэд өгсөн: “Би 1980 онд Увс аймгийн Хартарвагатайн нүүрсний уурхайд талбайн мастераар томилогдож ажилласан. Би 1985 он хүртэл тус уурхайдаа ажилласан. Намайг ажилд ороход М.Үнэнбат нь Хартарвагатайн нүүрсний уурхайд дизельчнээр ажиллаж байсан. Тэгээд удалгүй буюу 1981 оны 3 дугаар сараас маркшейдерээр /талбайн хэмжээ гаргадаг ажил/ ажиллах болсон. Мөн 1982 оны 10 сараас эхлэн 1983 оны 8 сар хүртэл тус уурхайдаа рейс тоологчоор /хөрс хуулдаг машины тоо гаргадаг/ ажиллаж байгаад сургуульд явсан. Сургуулиа төгсөөд Өнгөт чулууны үйлдвэрт ажилласан гэсэн. Тэгээд буцаж ирээд 1990 оноос дахин Хартарвагатайн нүүрсний уурхайд мастераар ажилласан хүн юм. Сүүлийн жилүүдийг нь би Увс аймгийн Мэргэжлийн хяналтын газарт Геологи уул уурхайн хяналтын улсын байцаагчаар ажиллаж байгаад шалгалтаар тус уурхайд очиход М.Үнэнбат ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

13. Гэрч Г.Хаянхярваагийн шүүхэд өгсөн: “Би 1981 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс 1985 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүртэл Увс аймгийн Хартарвагатайн нүүрсний уурхайд хөрс хуулалтын жолоочоор ажилласан. Намайг ажилд ороход М.Үнэнбат нь Хартарвагатайн нүүрсний уурхайд дизельчнээр ажиллаж байсан. Тэгээд удалгүй буюу 1981 оны 3 дугаар сараас маркшейдерээр ажиллах болсон. Мөн 1982 оны 10 сараас эхлэн 1983 оны 8 сар хүртэл тус уурхайд рейс тоологчоор ажиллаж байгаад Техникумд явсан. Би Улаангомд шилжиж ирээд Эрчим хүчний үйлдвэрт ажилд орсон ба уурхайгаас нүүрс тээвэрлэдэг байсан. Намайг нүүрс тээвэрлэж байхад буюу 1990 оны үед М.Үнэнбат нь Хартарвагатайн нүүрсний уурхайд талбайн мастераар ажиллаж байсан” гэх мэдүүлэг,

14. Гэрч Т.Цэцэгмаа, Г.Хаянхярваа нарын Увс аймгийн Хартарвагатайн нүүрсний уурхайд ажиллаж байсныг нотлох тэд нарын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.  

      Нэхэмжлэгч М.Үнэнбат нь Увс аймгийн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрт 1972 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1975 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл гуалин татагчаар, Увс аймгийн Хар тарвагатайн нүүрсний уурхайд 1978 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 1981 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл дизельчнээр, Увс аймгийн Хар тарвагатайн нүүрсний уурхайд 1981 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 1982 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл маркшейдерээр, Увс аймгийн Хар тарвагатайн нүүрсний уурхайд 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэл рейс тоологчоор, Геологи уул уурхайн үйлдвэрийн харъяа Өнгөт чулуу олборлох үйлдвэрт 1987 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 1987 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүртэл баяжуулагчаар, Геологи уул уурхайн үйлдвэрийн харъяа Өнгөт чулуу олборлох үйлдвэрт 1987 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл мастераар, Увс аймгийн Хар тарвагатайн нүүрсний уурхайд 1990 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 1999 оны 2 дугаар сарыг дуустал талбайн мастераар тус тус ажиллаж байсан болох нь Увс аймгийн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрээс 1973 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр М.Үнэнбатад нээсэн бүрэн бичилттэй хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн байдал, Увс аймгийн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрийн даргын 1972 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 71 тоот “Ажилчин авч ажиллуулах ба шилжүүлэн ажиллуулах тухай” тушаал, Увс аймгийн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрийн даргын 1975 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 69 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Увс аймгийн Хартарвагатайн нүүрсний уурхайн даргын 1983 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 205 тоот “Хартарвагатайн уурхайн рейс тоологч М.Үнэнбатыг ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Увс аймгийн Хартарвагатайн нүүрсний уурхайн даргын 1990 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 13 тоот “М.Үнэнбатыг ажилд тавьж ажиллуулах тухай” тушаал, М.Үнэнбатад 1995 оны 1 дүгээр сарын 01-ний нээсэн 1995 оны 1 дүгээр сараас 2004 оны 12 дугаар сарыг дуустал бичилттэй нийгмийн даатгалын дэвтэр, Увс аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсээс гаргаж ирүүлсэн М.Үнэнбатын Увс аймгийн Хартарвагатайн нүүрсний уурхайд 1995 оны 1 дүгээр сараас 1999 оны 2 дугаар сарыг дуустал төлж байсан шимтгэл төлөлтийн лавлагаа, Увс аймгийн Хартарвагатайн нүүрсний уурхайн захиргааны 1998 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 105 тоот “Ажил байдлын тодорхойлолт”, гэрч Т.Цэцэгмаа, Г.Хаянхярваа нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

     Иймд нэхэмжлэгч М.Үнэнбатын Увс аймгийн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрт 1972 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1975 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 3 жил гуалин татагчаар, Увс аймгийн Хар тарвагатайн нүүрсний уурхайд 1978 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 1981 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл 2 жил, 10 сар, 17 хоног дизельчнээр, Увс аймгийн Хар тарвагатайн нүүрсний уурхайд 1981 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 1982 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 10 сар, 8 хоног маркшейдерээр, Увс аймгийн Хар тарвагатайн нүүрсний уурхайд 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 10 сар, 15 хоног рейс тоологчоор, Геологи уул уурхайн үйлдвэрийн харъяа Өнгөт чулуу олборлох үйлдвэрт 1987 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 1987 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 1 сар, 18 хоног баяжуулагчаар, Геологи уул уурхайн үйлдвэрийн харъяа Өнгөт чулуу олборлох үйлдвэрт 1987 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 2 жил, 4 сар, 28 хоног мастераар, Увс аймгийн Хар тарвагатайн нүүрсний уурхайд 1990 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 1999 оны 2 дугаар сарыг дуустал 9 жил, 1 сар талбайн мастераар, нийт 19 жил, 2 сар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.   

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.Үнэнбатын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

       Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Баасанжавд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч “Миний бие ажлаар Увс аймгийн Өндөрхангай сум руу явж байгаа тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй боллоо. Иймд намайг оролцуулахгүйгээр миний аав М.Үнэнбатын ажиллаж байсан байдлыг тогтоох шүүх хурлыг хийж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Баяд овогт Минжүүрийн Үнэнбатын Увс аймгийн Цагаанхайрхан сумын Модны үйлдвэрт 1972 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 1975 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 3 /гурав/ жил гуалин татагчаар, Увс аймгийн Хар тарвагатайн нүүрсний уурхайд 1978 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 1981 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл 2 /хоёр/ жил, 10 /арав/ сар, 17 /арван долоо/ хоног дизельчнээр, Увс аймгийн Хар тарвагатайн нүүрсний уурхайд 1981 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөс 1982 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 10 /арав/ сар, 8 /найм/ хоног маркшейдерээр, Увс аймгийн Хар тарвагатайн нүүрсний уурхайд 1982 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 10 /арав/ сар, 15 /арван тав/ хоног рейс тоологчоор, Геологи уул уурхайн үйлдвэрийн харъяа Өнгөт чулуу олборлох үйлдвэрт 1987 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 1987 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүртэл 1 /нэг/ сар, 18 /арван найм/ хоног баяжуулагчаар, Геологи уул уурхайн үйлдвэрийн харъяа Өнгөт чулуу олборлох үйлдвэрт 1987 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 1990 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл 2 /хоёр/ жил, 4 /дөрөв/ сар, 28 /хорин найм/ хоног мастераар, Увс аймгийн Хар тарвагатайн нүүрсний уурхайд 1990 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 1999 оны 2 дугаар сарыг дуустал 9 /ес/ жил, 1 /нэг/ сар талбайн мастераар, нийт 19 /арван ес/ жил, 2 /хоёр/ сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч М.Үнэнбатын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

                                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              П.БОЛОР