| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2017/00442/И |
| Дугаар | 501 |
| Огноо | 2017-07-05 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 501
Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт оршин суух, 1962 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар:ОБ62031519, Улаанаахан овогт Түвдэнгийн Баттулгын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Анхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ё.Мөнхгэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Баттулга шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 1962 онд төрсөн, 55 настай. Би Увс аймгийн Бөхмөрөн сумын “Бадрал” нэгдэлд 1978 оноос эхлэн илгээлтээр малчин болж 1981 он хүртэл ажиллаад 1981 оноос 1984 оны хоорон цэргийн алба хааж ирээд үргэлжлүүлэн 1989 оныг дуустал хугацаанд “Бадрал” нэгдэлд хонь, ямаа маллаж байсан юм. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах нас болсон тул бичиг баримтаа цэгцлэх шаардлагатай болсноор шүүхэд хандаж байна. Иймд миний 1978 оны 1 дүгээр сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Бөхмөрөн сумын “Бадрал” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Анхцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Т.Баттулга нь Увс аймгийн Бөхмөрөн сумын “Бадрал” нэгдэлд 1978 оны 1 дүгээр сараас 1981 оны 5 дугаар сарыг дуустал малчнаар ажиллаж байгаад цэргийн албанд татагдсан. Цэргээс халагдаж ирээд тус нэгдэлдээ 1984 оны 8 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал мөн малчнаар ажиллаж байсан. Бог мал маллаж байсан. Тэрээр өндөр насны тэтгэвэрт гарах нас болсон тул бичиг баримтаа цэгцлэх шаардлагатай болсноор шүүхэд хандсан. Иймд Т.Баттулгын Увс аймгийн Бөхмөрөн сумын “Бадрал” нэгдэлд 1978 оны 1 дүгээр сараас 1981 оны 5 дугаар сарыг дуустал, 1984 оны 8 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг нь тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Баттулга нь Увс аймгийн Бөхмөрөн сумын “Бадрал” нэгдэлд 1978 оны 1 дүгээр сараас 1981 оны 5 дугаар сарыг дуустал, Увс аймгийн Бөхмөрөн сумын “Бадрал” нэгдэлд 1984 оны 8 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараахь нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1. Увс аймгийн Архивын тасгаас 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдөр гаргаж ирүүлсэн Түвдэнгийн Баттулгын Увс аймгийн Бөхмөрөн сумын “Бадрал” нэгдэлд 1978 оны 1 дүгээр сараас 1981 оны 5 дугаар сарыг дуустал, 1984 оны 8 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал тус тус ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт,
2. Увс аймгийн Бөхмөрөн сумын “Бадрал” нэгдэлд малчнаар ажиллаж байхдаа буюу 1984, 1986 онуудад нэгдлийн малчидтай хамт авахуулсан фото зургууд,
3. Тагнуулын ерөнхий газрын тусгай архиваас 2017 оны 6 дугаар сарын 07-ны өдөр гаргаж ирүүлсэн архивын лавлагаа,
4. Итгэмжлэл,
5. Гэрч П.Эрдэнийн шүүхэд өгсөн: “Би 1970 оноос 1992 оны хооронд Увс аймгийн Бөхмөрөн сумын “Бадрал” нэгдэлд бригадын дарга, агент, хоршооны нярав зэрэг ажлуудыг хийж байсан. 1981 онд намайг “Бадрал” нэгдлийн 1 дүгээр бригадын даргаар томилогдон очиход Т.Баттулга тэнд малчнаар ажиллаж байсан бөгөөд 1992 онд тус нэгдэл тарах хүртэл ажилласан. Бид нэг нутаг усны хүмүүс бөгөөд би өөрөө “Бадрал” нэгдлийн 1, 2 дугаар бригадын дарга, агент хийж байсан учраас түүнийг сайн танина, бид хамт ажиллаж байсан нь үнэн. Тухайн үед Увс аймгийн Бөхмөрөн сумын “Бадрал” нэгдлийн даргаар С.Эрдэнэ, С.Сайжрах, Ч.Буянтогтох гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг,
6. Гэрч Х.Сүрэнхорлоогийн шүүхэд өгсөн: “Би 1964 оноос эхлэн Увс аймгийн Бөхмөрөн сумын “Бадрал” нэгдлийн 2 дугаар бригадын малчнаар 1992 оныг дуустал хугацаанд ажилласан юм. 1981 онд манай нөхөр П.Эрдэнэ 1 дүгээр бригадын багийн даргаар томилогдон бид 2 дугаар бригад руу нүүж очиход Т.Баттулга тэнд малчнаар ажиллаж байгаад удалгүй цэргийн алба хаахаар явсан санагдаж байна. Тэгээд цэргээс халагдаж ирээд 1992 онд нэгдэл тарах хүртэл ажилласан юм. Тэдний аав, ээж ах дүү нар нь бүгдээрээ мал малладаг хүмүүс бөгөөд төрсөн ах Т.Даландаваа нь улсын аварга малчин хүн байдаг юм” гэх мэдүүлэг,
7. Гэрч П.Эрдэнийн Увс аймгийн Бөхмөрөн сумын “Бадрал” нэгдэлд ажиллаж байсныг нотлох түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс аймгийн Бөхмөрөн сумын Намын үүрийн товчооны 1977 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 21 тоот “Бригадын дарга томилох тухай” тогтоол, Увс аймгийн Бөхмөрөн сумын Намын үүрийн товчооны 1988 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 11 тоот “Бригадын даргаас чөлөөлөх тухай” тогтоол, Х.Сүрэнхорлоогийн Увс аймгийн Бөхмөрөн сумын “Бадрал” нэгдэлд ажиллаж байсныг нотлох түүний ажиллаж байсан байдлыгг тогтоосон Увс аймгийн Сум дундын шүүхийн 2003 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 317 тоот шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтууд хэрэгт авагджээ.
Нэхэмжлэгч Т.Баттулга нь Увс аймгийн Бөхмөрөн сумын “Бадрал” нэгдэлд 1978 оны 1 дүгээр сараас 1981 оны 5 дугаар сарыг дуустал, Увс аймгийн Бөхмөрөн сумын “Бадрал” нэгдэлд 1984 оны 8 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгаас 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдөр гаргаж ирүүлсэн Т.Баттулгын Увс аймгийн Бөхмөрөн сумын “Бадрал” нэгдэлд 1981 оны 1 дүгээр сараас 1981 оны 5 дугаар сарыг дуустал, 1984 оны 8 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал тус тус ажиллаж авч байсан цалингийн тодорхойлолт, малчнаар ажиллаж байхдаа буюу 1984, 1986 онуудад нэгдлийн малчидтай хамт авахуулсан фото зургууд, гэрч П.Эрдэнэ, Х.Сүрэнхорлоо нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч Т.Баттулгын Увс аймгийн Бөхмөрөн сумын “Бадрал” нэгдэлд 1978 оны 1 дүгээр сараас 1981 оны 5 дугаар сарыг дуустал 3 жил, 5 сар малчнаар, Увс аймгийн Бөхмөрөн сумын “Бадрал” нэгдэлд 1984 оны 8 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал 5 жил, 5 сар малчнаар, нийт 8 жил, 10 сар малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.Баттулгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Улаанаахан овогт Түвдэнгийн Баттулгын Увс аймгийн Бөхмөрөн сумын “Бадрал” нэгдэлд 1978 оны 1 дүгээр сараас 1981 оны 5 дугаар сарыг дуустал 3 /гурав/ жил, 5 /тав/ сар малчнаар, Увс аймгийн Бөхмөрөн сумын “Бадрал” нэгдэлд 1984 оны 8 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал 5 /тав/ жил, 5 /тав/ сар малчнаар, нийт 8 /найм/ жил, 10 /арав/ сар малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Т.Баттулгын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэр0лэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БОЛОР