| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цамбын Эрдэнэзуу |
| Хэргийн индекс | 147/2017/0300/и |
| Дугаар | 304 |
| Огноо | 2017-06-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 304
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг, “Одкон” хотхоны 4-25 тоотод оршин суух, /РД:ЛК58091018, утасны дугаар 99997989/, Хөхөөдэй овогт Миеэгомбын Алтан-Очирын
“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч М.Алтан-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Бат-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч М.Алтан-Очир нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 1992-1993 онуудад Сүхбаатар аймгийн “Салхит”-ын тэжээлийн аж ахуйн хадлангийн салаанд үйлчилгээний машины жолоочоор ажиллаж байсан. Дээрх онуудад ажилласан хугацаа нь хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн боловч тэжээлийн аж ахуйн санхүү, тооцооны материалыг 1989 оноос хойш архивт хүлээлгэн өгөөгүй учир аймгийн архиваас ажилд орсон, гарсан тушаал олдохгүй байна. Иймд миний 1992 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс 1993 оны 3 дугаар сарын 02-ны өдрийг дуустал Сүхбаатар аймгийн “Салхит”-ын тэжээлийн аж ахуйн хадлангийн салаанд жолоочоор ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар шүүхэд гаргасан хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч Хөхөөдэй овогт Миеэгомбын Алтан-Очир нь Сүхбаатар аймгийн “Салхит”-ын тэжээлийн аж ахуйн хадлангийн салаанд 1992 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс 1993 оны 3 дугаар сарын 02-ны өдрийг дуустал үйлчилгээний машины жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч М.Алтан-Очир нь нь Сүхбаатар аймгийн “Салхит”-ын тэжээлийн аж ахуйн хадлангийн салаанд 1992 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс 1993 оны 3 дугаар сарын 02-ны өдрийг дуустал үйлчилгээний машины жолоочоор ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн 1984 оны 6 дугаар сарын 15-ны өдөр нээлгэсэн 081800 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбар,
-гэрч Сүхмээрэн овогт Гомбосүрэнгийн Батцагаан /РД:ЛЮ59040575/-ы “М.Алтан-Очир нь Сүхбаатар аймгийн “Салхит”-ын тэжээлийн аж ахуйн Монхор даргатай тарианы салаанд 1992-1993 оныг дуустал үйлчилгээний жолоочоор 53 маркийн машин барьж байсан. Би энэ хадлангийн салаанд хадагч хийж байсан. Хавартаа энэ салаанд дугуй, трактор барьж хадланд гардаг байсан. Өвөлдөө бид нар аж ахуйн дотоод уурын зууханд галч, манаач гэх мэт ажилд хуваарилагдаж ажилладаг байсан. Цалингаа тогтмол авдаг байсан. М.Алтан-Очир нь тус хадлангийн салаанд 1992-1993 оныг дуустал тасралтгүй ажиллаж байсан. М.Алтан-Очир нь ажилдаа сайн, идэвхитэй хүн байсан” гэх мэдүүлэг,
-гэрч Шунга овогт Багварын Баярсайхан /РД:ЛЮ60050110/-ы “М.Алтан-Очиртой 1992 оноос цуг ажиллаж эхлээд танидаг болсон. М.Алтан-Очир нь Сүхбаатар аймгийн “Салхит”-ын тэжээлийн аж ахуйн Монхор даргатай хадлангийн тусгай салаанд 1992-1993 оны 7 сар хүртэл үйлчилгээний жолоочоор ажиллаж байсан. Би энэ хадлангийн салаанд гагнуурчин, хадуурчин хийж байсан. Хадлангийн салаа нь улирлын чанартай ажилладаг байсан. М.Алтан-Очир нь тус хадлангийн салаанд тасралтгүй ажиллаж байсан. Бид нар цуг ажиллаж байсан учраас М.Алтан-Очирын ажиллаж байсан талаар сайн мэдэж байна” гэх мэдүүлгүүдээр тус тус нотлогдож байна.
Иймд М.Алтан-Очирын хүсэлтийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хүсэлт гаргагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Хөхөөдэй овогт Миеэгомбын Алтан-Очир нь Сүхбаатар аймгийн “Салхит”-ын тэжээлийн аж ахуйн хадлангийн салаанд 1992 оны 2 дугаар сарын 10-ны өдрөөс 1993 оны 3 дугаар сарын 02-ны өдрийг дуустал үйлчилгээний машины жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ