| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбаатарын Энхжаргал |
| Хэргийн индекс | 108/2021/0146/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/158 |
| Огноо | 2021-10-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлчимэг |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 2021/ШЦТ/158
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Лувсанданзанжанцан,
улсын яллагч Ц.Гэрэлчимэг,
шүүгдэгч Ж.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гэрэлчимэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт Ж.Мад холбогдох эрүүгийн 2107000000212 дугаартай хэргийг 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Архангай аймаг, Жаргалант суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ******* засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ................................................... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ................................................... оршин суух, урьд ял шийтгэл үгүй,
******* овогт Ж.М /РД: /.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч Ж.М нь 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ................................................... тоотод нь гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Г.Мыг “ор зассангүй” гэх шалтгааны улмаас нүүр, цээжин тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь нүүр, баруун зүүн чамархай, цээж, баруун зүүн сарвуу, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “10 дугаар сарын 13-ны өдөр хоёр найз болон манай эхнэр ирээд бид дөрөв 2 шил архи уусан. 23 цагийн үед эхнэртэйгээ хоорондоо маргалдаад эхнэртээ гар хүрсэн” гэв.
Хохирогч Г.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 17 цагийн үед намайг ажлаа тараад байж байтал манай нөхрийн найз Г, Б нар над руу залгаад нөхөр чинь ганцаараа хэцүү байна. Бид хоёр Улаанбаатар хотод явж байна, хамтдаа Налайх дүүрэг рүү явъя гэхээр нь би зөвшөөрөөд 19 цагийн үед ................................................... тоотод ирэхэд манай нөхөр ганцаараа байсан. Ингээд бид 4 хоорондоо уулзаад ойрд уулзаагүй гээд дэлгүүр ороод 0,75 литрийн Соёрхол нэртэй 2 шил архи аваад тэрийгээ дөрвүүлээ хувааж уусан. Тэгээд шөнө 23 билүү 00 цагийн үед архиа ууж дуусгаад Б, Г хоёр унтахаар хэвтсэн. Би бас нөхөртэйгөө унтах гээд байж байтал манай нөхөр ороо засчих гэхээр нь би чадахгүй гэхэд манай нөхөр уурлаад агсам тавиад намайг учиргүй хардаад элдэв янзын хараалын үгээр доромжлоод “янхан, пизда” гэж байснаа миний нүүр рүү гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд би газар унахад цээж рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. ...манай нөхөр миний нүүрлүү 2-3 удаа цохих үед хамар маань гэмтсэн, одоо миний толгой бага зэрэг өвдөж, хамар хавдсан байгаа, бас миний зүүн хавирга хэсэг рүү өшиглөсний улмаас тэр хэсэг маань бага зэрэг хөндүүрлэж өвдөөд байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар хуудас/,
Гэрч Р.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид гурав 19 цагийн үед ................................ тоотод ирэхэд Мын нөхөр болох Ж.М гэртээ ганцаараа байж байсан. Тэгээд бид 4 хоол хийж идээд 0,75 литрийн Соёрхол нэртэй архи хувааж уугаад сууж байхад манай эхнэр тасраад унтаад өгсөн. Би архиа ууж дуусгаад эхнэрийн араар ороод унтсан. Тэгээд сэрэхэд гаднаас хоёр цагдаа орж ирээд Ж.М, М нарыг аваад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ж.М мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр найз Б, Г нар надруу залгаад эхнэрийг чинь аваад очих гэж байна гэж ярьсан. Тэгээд би хийж байсан ажлаа дуусгаад 18 цаг өнгөрч байхад гэр болох ................................ тоотод очоод байж байтал гаднаас найз болох Б, Г, эхнэр М нар орж ирээд хоол хийж идээд ойрд уулзаагүй хөөрөөд архи уухаар болоод би дэлгүүр яваад 0,75 литрийн Соёрхол нэртэй архинаас 2 шилийг аваад гэртээ очсон. Тэгээд бид 4 архиа ууж дуусаж байхад Г унтаад өгсөн. Удалгүй Б бас хажуугаар нь ороод унтаад өгсөн. Тэгээд эхнэр М бид 2 юм ярьж нилээн сууж байгаад би Мыг ороо засчих гэхэд М чадахгүй гэхэд би уурлаад уурандаа очоод баруун гараараа нүүрэн тус газар руу нь 2-3 удаа цохисон. Тэгээд М гэрээс гараад яваад өгсөн. ...Би Мын нүүрэнд гараараа цохисноос дээрх гэмтлийг учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 480 дугаартай
“1. Г.Мын биед нүүр, баруун зүүн чамархай, цээж, баруун зүүн сарвуу, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ж.Мын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43 дугаар хуудас/, байнга оршин суугаа хаягийн лавлагааны хуулбар /хх-ийн 44 дүгээр хуудас/, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 36-39 дүгээр хуудас/, Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 40-41 дүгээр хуудас/, Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 46-48 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30 дугаар хуудас/, захиргааны шийтгэл хүлээсэн эсэх АСАП сангийн мэдээлэл /хх-ийн 31-34 дүгээр хуудас хуудас/ зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж.М нь 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ................................................... тоотод нь гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Г.Мыг “ор зассангүй” гэх шалтгааны улмаас нүүр, цээжин тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь нүүр, баруун зүүн чамархай, цээж, баруун зүүн сарвуу, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Үүнд: Шүүгдэгч Ж.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “10 дугаар сарын 13-ны өдөр хоёр найз болон манай эхнэр ирээд бид дөрөв 2 шил архи уусан. 23 цагийн үед эхнэртэйгээ хоорондоо маргалдаад эхнэртээ гар хүрсэн” гэх мэдүүлэг,
Хохирогч Г.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би бас нөхөртэйгөө унтах гээд байж байтал манай нөхөр ороо засчих гэхээр нь би чадахгүй гэхэд манай нөхөр уурлаад агсам тавиад намайг учиргүй хардаад элдэв янзын хараалын үгээр доромжлоод “янхан, пизда” гэж байснаа миний нүүр рүү гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд би газар унахад цээж рүү хэд хэдэн удаа өшиглөсөн. ...манай нөхөр миний нүүрлүү 2-3 удаа цохих үед хамар маань гэмтсэн, одоо миний толгой бага зэрэг өвдөж, хамар хавдсан байгаа, бас миний зүүн хавирга хэсэг рүү өшиглөсний улмаас тэр хэсэг маань бага зэрэг хөндүүрлэж өвдөөд байгаа...” гэх мэдүүлэг,
Гэрч Р.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би архиа ууж дуусгаад эхнэрийн араар ороод унтсан. Тэгээд сэрэхэд гаднаас хоёр цагдаа орж ирээд Ж.М, М нарыг аваад яваад өгсөн...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Ж.Мын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Тэгээд эхнэр М бид 2 юм ярьж нилээн сууж байгаад би Мыг ороо засчих гэхэд М чадахгүй гэхэд би уурлаад уурандаа очоод баруун гараараа нүүрэн тус газар руу нь 2-3 удаа цохисон. Тэгээд М гэрээс гараад яваад өгсөн” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 480 дугаар дүгнэлт, Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт зэрэг болно.
Хохирогч Г.Мын эрүүл мэндэд учирсан “нүүр, баруун зүүн чамархай, цээж, баруун зүүн сарвуу, зүүн шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” гэмтэл нь шүүгдэгч “ор зассангүй” гэх шалтгааны улмаас нүүр, цээжин тус газарт нь гараараа цохих, хөлөөрөө өшиглөсний улмаас үүссэн байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.М, хохирогч Г.М нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч хамтран амьдардаг, 2 хүүхэдтэй, одоо тусдаа амьдарч байгаа, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай байх боловч хавтас хэрэгт авагдсан баримтаар аюулын зэргийн үнэлгээ “0” буюу бага, шүүгдэгч, хохирогч аль аль согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “ор зассангүй” гэх шалтгааны улмаас маргалдаж, шүүгдэгч Ж.М нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Г.Мын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байгаа нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулсан гэх шинжгүй байна гэж дүгнэж, харин шүүгдэгч Ж.Мын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ж.Мыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Г.М нь хавтаст хэрэгт баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад “ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” гэх тайлбар, мэдүүлгийг өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ж.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Г.М нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны үед илэрхийлсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтайгаар шүүхэд ирүүлсэн болно.
Шүүгдэгч Ж.М нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.
Шүүхээс шүүгдэгч Ж.Мад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа байдал, бусдад төлөх төлбөргүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчтай тохиролцсон саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ