Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 323

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны  “А” танхимд  нээлттэй явуулсан иргэний шүүх хуралдаанаар: 

 

Хүсэлт гаргагч: Хаан банкны Сүхбаатар салбарын хүсэлттэй

Итгэмжлэгдсэн төлөөлөгч: Салбарын ахлах эдийн засагч ажилтай  /ЛЮ82032466, утасны дугаар 99083991/, Боржигон овогт Халзанхүүгийн Алтантуяа

“Хошууд овогт Ядамын Батдоржийг эрэн сурвалжлуулах” тухай хүсэлтийг 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хаан банкны Сүхбаатар салбар нь шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар ХААН банкны төв тооцооны төвөөс Баруун-Урт сумын 4-р багийн харъяат Хошууд ургийн овогт Ядамын Батдорж /РД:ЛЮ68112238/ нь 2014 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 9 750 518.89 төгрөгний цалингийн зээлийг жилийн 15.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нь Сүхбаатар аймагт “Цайрт минерал” ХХК-д Баяжмалын цехэд ажиллаж байхдаа дээрх цалингийн зээлийг авсан бөгөөд 2014 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс хойш зээлээ төлөөгүй. Ажлаасаа халагдсан шалтгаанаар зээлээ төлөхгүй байсан ба холбоо барих боломжгүй болсон. “Зээлдэгчийн хамаатан гэх хүнээс асууж тодруулахад хөдөө мал маллаж байгаад Улаанбаатар явсан, одоо хаа байгааг сайн мэдэхгүй” гэсэн байна. Түүний төрсөн эгч Бямбаа нь аймгийн нэгдсэн эмнэлэгийн баруун талын орон сууцанд амьдардаг. Бямбаагийн охин Э.Аззаяа нь Хас банкны Сүхбаатар салбарт эдийн засагчаар ажиллаж байгаа. Зээлдэгч гэрээний үүргээ биелүүлэхгүй зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж хугацаа хэтрүүлэн, хаяг дээрээ байхгүй байгаа тул эрэн сурвалжлах шийдвэр гаргаж өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлт гаргагч “ХААН” банкны Сүхбаатар салбар нь Хошууд овогт Ядамын Батдорж /РД:ЛЮ68112238/-ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ. 

 

 Я.Батдорж нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд байх ба хаана байгаа нь мэдэгдэхгүй, оршин суугаа хаяг нь тодорхойгүй, утсаар холбоо барих боломжгүй байгаа нь хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд Хошууд овогт Ядамын Батдоржийг эрэн сурвалжлуулах тухай “ХААН” банкны Сүхбаатар салбарын хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хүсэлт гаргагч нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох  Я.Батдоржийн иргэний үнэмлэхний хуулбар /РД:ЛЮ68112238/, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн зохион байгуулагч 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн “Я.Батдорж нь тус багийн нутаг дэвсгэрт амьдардаггүй нь үнэн болно” гэх тодорхойлолт, төрсөн эгч Бямбаа нь аймгийн нэгдсэн эмнэлэгийн баруун талын орон сууцанд амьдардаг, Бямбаагийн охин Э.Аззаяа нь Хас банкны Сүхбаатар салбарт эдийн засагчаар ажиллаж байгаа зэргээс өөр мэдээллийг шүүхэд ирүүлээгүй байна.

 

Хүсэлт гаргагч “ХААН” банкны Сүхбаатар салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Хошууд овогт Ядамын Батдорж /РД:ЛЮ68112238/-ийг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар Я.Батдоржиийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа хаягийг олж тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Сүхбаатар аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн  Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.     

 

 

                  

 ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                            Ц.ЭРДЭНЭЗУУ