| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цамбын Эрдэнэзуу |
| Хэргийн индекс | 147/2017/0302/и |
| Дугаар | 321 |
| Огноо | 2017-07-04 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 321
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу би
Нэхэмжлэгч: “Бэрс Капитал” ХХКомпанийн
/Хаяг: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум 1 дүгээр баг, “Есөн-Эрдэнэ” төвийн 1 давхарт, регистрийн дугаар 5922178/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг, “Далан” 6 дугаар гудамжны 7 тоот, одоо Баруун-Урт сумын 5 дугаар баг, “Хайлааст” тоот буюу С.Мөнхнарангийн авто засварын газар, /РД:ЛГ88032436, утасны дугаар 96029777, 95067779/, Паамбан овогт Сүхбаатарын Мөнхнаранд холбогдох
“2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №ЧУ-2287 тоот Барьцаат зээлийн гэрээ болон барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэл болох 909 865, нотариатын үйлчилгээний төлбөр 7 000 төгрөг, нийт 916 865 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Бэрс Капитал” ХХКомпани нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Мөнхнаран нь тус компанитай 2016.10.21-ны өдөр №ЧУ-2287 тоот барьцаат зээлийн гэрээ болон барьцааны гэрээ байгуулан 2 000 000 төгрөгийг сарын 5%-ийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай зээлсэн. С.Мөнхнаран нь 2 000 000 төгрөгийг Хаан банкинд байрших өөрийн 5014170277 тоот дансыг гэрээнд бичиж, гарын үсэг зурж, дансаараа дамжуулан авсан. Уг зээлийн барьцаанд 3073СҮА улсын дугаартай, Honda Civic маркийн автомашиныг барьцаалж, уг автомашины эзэмших эрхийг “Бэрс Капитал” ХХКомпанийн нэр дээр шилжүүлсэн. Үүнээс үлдэгдэл төлбөр болох 748 860 төгрөг дээр 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийг дуустал сарын 5 %-ийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай сунгалт хийлгэсэн байдаг. 2017.5.18-ны өдөр зээлийг төлж, хаах ёстой байсан боловч огт төлөлт хийгээгүй өнөөдрийг хүрсэн. Манай компанийн зүгээс зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш зээлийн гэрээний үүргээ биелүүлж үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулахыг зээлдэгч С.Мөнхнарангаас удаа дараа шаардаж , мэдэгдэл өгч гэрт нь очиж уулзан, барьцааны зүйлийг өгөхийг сануулсан боловч С.Мөнхнаран нь авсан зээлээ төлөх ямар нэгэн үйлдэл хийгээгүйгээс гадна №ЧУ-2287 тоот барьцаат зээлийн гэрээ болон барьцааны гэрээнд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан барьцаа хөрөнгө болох аво машиныг үрэгдүүлэн, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах боломжгүй болгосон. Иймд С.Мөнхнарангаас зээлийн үлдэгдэл 748 860 төгрөг, алданги 161, 005 төгрөг, нотариатын үнэ 7 000 төгрөг нийт 916 865 төгрөг гаргуулж “Бэрс Капитал” ХХКомпанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Паамбан овогт Сүхбаатарын Мөнхнаран нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Бэрс Капитал” ХХКомпанийн нэхэмжилсэн 916 865 төгрөгийг 14 хоногийн хугацаанд төлнө гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэжээ .
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Бэрс Капитал” ХХКомпани нь хариуцагч С.Мөнхнарангаас “2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №ЧУ-2287 тоот Барьцаат зээлийн гэрээ болон барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэл болох 909 865, нотариатын үйлчилгээний төлбөр 7 000 төгрөг, нийт 916 865 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 916 865 /есөн зуун арван зургаан мянга найман зуун жаран тав/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн ба хариуцагчийн зөвшөөрсөн байдал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Бэрс Капитал” ХХКомпанийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26 555 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Мөнхнарангаас 916 865 төгрөгний үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 26 555 төгрөгний тал хувь болох 13 278 төгрөгийг, үлдэх 13 278 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч “Бэрс капитал” ХХКомпанид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Бэрс капитал” ХХКомпаний нэхэмжилсэн “2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №ЧУ-2287 тоот Барьцаат зээлийн гэрээ болон барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэл болох 909 865, нотариатын үйлчилгээний төлбөр 7 000 төгрөг, нийт 916 865 төгрөг”-ийг хариуцагч Паамбан овогт Сүхбаатарын Мөнхнаран нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Бэрс Капитал” ХХКомпанийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 26 555 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Мөнхнарангаас 916 865 төгрөгний үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 26 555 төгрөгний тал хувь 13 278 төгрөгийг, үлдэх 13 278 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж нэхэмжлэгч “Бэрс капитал” ХХКомпанид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ