Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 00687

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Эрдэнэбат даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд 1986 онд төрсөн, 30 настай, эмэгтэй, Сондор зоогийн газарт бэлтгэгч ажилтай, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 33-06 тоотод оршин суух “Тогоруутан” овогт Алтанцэцэгийн Баярмаа /РГ-86080707/-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд 1980 онд төрсөн, 37 настай, эрэгтэй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, одоо Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багийн 33-06 тоотод оршин суух “Тогоруутан” овогт Пүрэвдоржийн Цэрэндорж /РГ-80112931/-д холбогдох

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал, нэхэмжлэгч А.Баярмаа, хариуцагч П.Цэрэндорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Баярмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би нөхөр Цэрэндоржтой 2008 онд танилцаад 2009 онд албан ёсоор гэр бүлээ батлуулсан. Хамт амьдрах хугацаанд том хүү Золбаяр 2009 оны 12 дугаар сарын 12-нд, бага хүү Зол-Эрдэнэ 2013 оны 3 дугаар сарын 15-нд тус тус төрүүлсэн. Цэрэндорж нь сүүлийн үед байнга намайг зоддог болсон ба өчигдөр хүртэл намайг өшиглөж зодсон. Байнгын ийм уур хэлтэнтэй байдаг нь хүүхдүүдэд маань муугаар нөлөөлж байна. Бүр миний ээжийг хүртэл зодож хэлэх хэлэхгүй үгээр хэлдэг юм. Цагдаад дуудлага өгөхөөр цагдаа нар ирээд эрүүл юм байна гээд авч явдаггүй ба эрүүлдээ зоддог юм. Яваад өгөхөөр нь цагдаад дуудлага өглөө гээд дахин зодож эхэлдэг болно. Би ажил төрөл хийдэг болохоор 2 хүүхдээ аваад явж чадна.

Иймд гэр бүлээ цуцлуулж, 2 хүүхдийн өөрийн асрамжинд авч, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулна. Эд хөрөнгийн маргаангүй гэв.

Хариуцагч П.Цэрэндорж шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид хоёрын салах шалтгаанд манай хадам ээж дандаа оролцож байдаг. Надад бол салах шалтгаан байхгүй гэж бодож байна нэгэнд одоо сална гэж байгаа бол салахыг хүлээн зөвшөөрч байна. Зодож байсан нь үнэн гэхдээ зодуулах асуудал дандаа өөрөөс нь болдог байсан. Салах юм бол 2 хүүхдээ өөрөө авах хүсэлтэй байна. Учир нь миний биеийн байдал муу өвчтэй учир тэтгэлэг төлөх боломжгүй учир хоёр хүүхдээ авах хүсэлттэй байна.

Иймд гэрлэлтээ цуцлуулж хоёр хүүхдээ өөрөө авна эхээс нь хүүхдийн тэтгэлэг авахгүй эд хөрөнгийн маргаангүй гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон гэрлэгчдийн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч А.Баярмаа нь хариуцагч П.Цэрэндоржид холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч А.Баярмаа нь хариуцагч П.Цэрэндорж нар нь гэрлэлтээ батлуулсан болон тэдний дундаас хүү Ц.Золбаяр,  хүү Ц.Зол-Эрдэнэ нар төрсөн болох нь.

Тухайлбал; Гэрлэгчдийг 2009 оны 3 дугаар сарын 04-ний өдөр гэр бүл болсныг 2009 оны 5 дугаар сарын 26-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Улсын бүртгэлийн ажилтан №30 дугаарт бүртгэж гэрлэлтийн гэрчилгээ олгосон болох нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

            2009 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүү “Тогоруутан” Цэрэндоржийн Золбаяр /РГ-09321210/, 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр  “Тогоруутан” Цэрэндоржийн Зол-Эрдэнэ /РГ-13231515/ нарыг төрүүлсэн ба тэдэнд олгосон төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхдийн эрүүл бойжиж байгаа гэх эмчийн тодорхойлолт болон гэрлэгчдийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, мэдүүлэг зэргээр тус тус нотлогдож байна. 

Гэрлэгчдийн хувьд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар гэрлэлт цуцлах ноцтой шалтгаан байхгүй, түүнийгээ нотолж чадахгүй хэдий ч гэр бүлийг дараах үндэслэлээр Үүнд:  Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас байнга хэрүүлтэй байдаг нь хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлж болзошгүй,

Нэхэмжлэгч А.Баярмаагийн: “....Цэрэндорж нь сүүлийн үед байнга намайг зоддог болсон ба өчигдөр хүртэл намайг өшиглөж зодсон....” гэх,

Хариуцагч П.Цэрэндоржийн: “....зодож байсан нь үнэн гэхдээ зодуулах асуудал дандаа өөрөөс нь болдог байсан....” гэх тайлбар мэдүүлэг, хэрэгт авагдсан фото зураг зэргээс дүгнэхэд гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй болох нь дээрх тайлбар, мэдүүлгээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан заалтыг хэрэглэж гэрлэгчид эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй, гэрлэгчдийн гэр бүлийг цуцлах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Хариуцагч П.Цэрэндорж шүүхэд ”....гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна  2 хүүхдээ өөрөө авах хүсэлтэй байна. Учир нь миний биеийн байдал муу өвчтэй учир тэтгэлэг төлөх боломжгүй учир хоёр хүүхдээ авах хүсэлттэй байна....” гэх тайлбар мэдүүлгийн тухайд:

Хариуцагч нь шүүхэд гаргасан “хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй” гэх тайлбар шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй болохоо хуульд заасан журмын дагуу танилцсан боловч ач холбогдол бүхий нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй “тэтгэлэг төлж чадахгүй, хүүхдээ өөрөө авна” гэдгээ нотолж чадахгүй байх ба Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “...эцэг, эх нь хүүхдээ...хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй....”, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар “….эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй….” гэж хуульд тус тус заасан байх тул хариуцагчийг хүүхдийн тэтгэлэг төлөхөөс чөлөөлж, хүүхдийг нь эцэгт нь өгөх боломжгүй байна.

Харин нэхэмжлэгчийн: “....би ажил төрөл хийдэг болохоор 2 хүүхдээ аваад явж чадна....” гэх тайлбар мэдүүлэг, насанд хүрээгүй Ц.Золбаярын шүүхэд өгсөн мэдүүлэг, хүүхдийн нас, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо зэргийг харгалзан үзээд хүүхдүүдийг эхийн асрамжинд үлдээж шийдвэрлэлээ.

 Иймд А.Баярмаа, П.Цэрэндорж нарын гэрлэлтийг цуцалж хүү Ц.Золбаяр,  Ц.Зол-Эрдэнэ нарыг эх А.Баярмаагийн асрамжинд үлдээж, эцгээс нь хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг  дурьдаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч А.Баярмааг шүүхээр гэр бүл цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагын “эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй” нэхэмжлэл болон хүүхдийн тэтгэлэгт төлөх улсын тэмдэгтийн хураамжаас шүүгчийн захирамжаар чөлөөлсөн. Харин хариуцагч П.Цэрэндоржоос гэр бүл цуцлуулах нэхэмжлэлд төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Хөвсгөл аймагт мөрдөгдөж байгаа хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээ 173.500 төгрөг байгаагаас 2009 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Ц.Золбаяр, 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү Ц.Зол-Эрдэнэ нарыг 11 хүртэлх  настай хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар тооцоход жилд 2.082.000 төгрөг болох ба нэг жилд төлөх тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжинд 48.262 төгрөг, нийт 118.462 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулах.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар “Тогоруутан” овогт Пүрэвдоржийн Цэрэндорж /РГ-80112931/  “Тогоруутан” овогт Алтанцэцэгийн Баярмаа /РГ-86080707/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2009 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү “Тогоруутан” овогт Цэрэндоржийн Золбаяр /РГ-09321210/, 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр төрсөн хүү “Тогоруутан” овогт Цэрэндоржийн Зол-Эрдэнэ /РГ-13231515/ нарыг эх А.Баярмаагийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар хүү Ц.Золбаяр, Ц.Зол-Эрдэнэ нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч П.Цэрэндоржоос сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч А.Баярмааг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч  П.Цэрэндоржоос улсын тэмдэгтийн хураамжинд 118.462 /нэг зуун арван найман мянга дөрвөн зуун жаран хоёр/ төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод оруулсугай.

5. Гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурьдсугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурав өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Т.Цацралд даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Л.ЭРДЭНЭБАТ