Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 2021/ШЦТ/165

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмаа,

Улсын яллагч Э.,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.*******,

Шүүгдэгч Б. нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

  Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Равдан тайж овогт Баярхүүгийн т холбогдох эрүүгийн 2015002870066 дугаартай, 163/2021/0151/Э индекстэй хэргийг 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Равдан тайж овогт Баярхүүгийн , Өвөрхангай аймгийн Өлзийт суманд 1985 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Урьд ял шийтгүүлж байгаагүй.

 

  Холбогдсон хэргийн талаар:

  Шүүгдэгч Б.ыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.ын өгсөн: Би 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн үед Булган аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт очиж техникээ байрлуулж, засвар үйлчилгээ хийж эхэлсэн. Тэгээд үйл ажиллагаагаа 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн явуулсан. Уг газар нь хуучнаар “Эко алтан заамар” ХХК-ний буюу одоогоор “******* майнинг” ХХК-ний ашиглалтын талбай байсан. Тухайн талбайд бид нар очиж ажилласан. Тэнд 2016 он, 2017 онд ашиглаад үлдээсэн том, том нүхнүүд байсан. Мөн баяжмалтай шороогоо гаргаж өөр хөрсөн дээр асгасны улмаас овоолгууд үүссэн байсан. Тэр овоолсон шороонуудыг бид нар нүх рүү нь угаагаад, нүхийг бөглөх замаар техникийн нөхөн сэргээлт хийж байсан. Тухайн үед үйл ажиллагааны зардлаа төлж чадахгүй маш их алдагдалд орж байсан. Тэгээд бид нар ухсан нүхний хажуу талын газраас ухаж үзсэн. Учир нь түрээс болон бусад зардлаа дарах боломж байна уу гэж горьдож ухсан. Гэтэл өмнөх овоолсон шороотойгоо адилхан гарч байсан. Тэгээд бид нар нэмж ухаад яах вэ гээд ухсан нүхэндээ нөхөн сэргээлт хийгээд больё гээд ярилцаж байсан. Гэтэл тэр үед экологийн цагдаагийн албан хаагч ирж зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан гэж хэрэг үүсгэсэн. Би байгаль экологид учруулсан хохирлоо төлнө гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч яллах дүгнэлтийн хавсралтад авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, шүүгдэгч Б.ыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.ыг  10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох, гэмт хэргийн улмаас байгаль экологид нийт 12.349.395 төгрөгийн хохирол учирсан ба үүнийг шүүгдэгчээс гаргуулж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан **-** УБ улсын дугаартай 6.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий, **-** УН улсын дугаартай 80.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслүүдийн үнэ болох нийт 86.000.000 төгрөгийг гаргуулан хохиролд тооцуулах, хохирлоос үлдсэн хэсгийг улсын орлого болгох санал, ялын дүгнэлтийг гаргаж байна гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч хөнгөрүүлэх талын нотлох баримтыг шинжлэн судалж, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн ар гэр, хувийн байдал, ажил эрхлэлт зэргийг харгалзан үзэж 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан **-** УБ улсын дугаартай 6.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий, **-** УН улсын дугаартай 80.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслүүдийн үнэ болох нийт 86.000.000 төгрөгийг гаргуулан хохиролд тооцуулах, хохирлоос үлдсэн хэсгийг улсын орлого болгох улсын яллагчийн саналыг дэмжиж байна гэжээ.

 Эрүүгийн 2015002870066 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

  Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

  Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б. нь 2020 оны 5 дугаар сараас 8 дугаар сарын 19-ний хооронд Булган аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг “Тохойрол” гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулж 37.2 грамм алт олборлож, байгаль экологид 10.545.013 төгрөгийн шууд хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-4-25 тал/,

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-26 тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Б.*******ийн өгсөн: “...2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Б. гэгч нь Булган аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт "Тохойрол" гэх газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлолт, боловсруулалт явуулсан байна. Иймд ******* сумын Засаг даргын тамгын газрыг төлөөлж энэ хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч, хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. Бичил уурхайгаар ашигт малтмалын олборлолт явуулахын тулд сумын Засаг даргад хүсэлт гаргадаг, уг хүсэлтийн дагуу засаг даргын зүгээс давхцал шалгуулах албан бичгийг “Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтэст” явуулдаг, ингээд давхцалгүй байх юм бол сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд тухайн газрыг оруулж хэлэлцүүлэн орон нутгийн тусгай хэрэгцээний газарт авна. Ингээд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар дахин орж батлагдсан тохиолдолд ашигт малтмал олборлолт явуулж болох дүгнэлт гаргуулан тухайн иргэнтэй гэрээ байгуулан ажиллана. Энэ хэргийг хуулийн дагуу шалгаж өгнө үү. Шинжээчийн дүгнэлттэй танилцахад тухайн солбицол цэг дээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл аваагүй талбай байна. Миний зүгээс байгаль орчинд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс нөхөн төлүүлэх санал, хүсэлтэй байна. ...” гэх мэдүүлэг /1-р хх-34-35 тал/,

Гэрч Б.*******ы өгсөн “...Манай ах, нартай намайг ажиллахаас өмнө хамт ажиллаж байсан. Тэгээд ахтай холбогдоод ажил хиймээр байна гэхэд миний өмнө хамт ажиллаж байсан хүнд би техник түрээслэсэн байгаа хэлээд өгье гэсэн. Тэгээд 2020 оны 6 дугаар сарын сүүлээс 8 дугаар сарын 19-ний өдөр буюу цагдаагийн шалгалт ирэх хүртэл усан буучин, нацосчин гээд туслах ажлуудыг сарын 1.000.000 төгрөгөөр хийдэг байсан. Миний хувьд ахад хэлээд ажилд орсон болохоор ахын нөхөрлөл байна гэж л бодож байсан. Тэгээд тухайн үедын нөхөрлөл гээд мэдүүлэг өгсөн байсан. Миний хувьд тухайн асуудлын талаар сайн мэдэхгүй хий гэсэн ажлыг нь хийгээд явдаг байсан. ...” гэх мэдүүлэг /1-р хх-44-45 тал/,

Гэрч П.*******ы өгсөн “...Би Төв аймгийн ******* суманд гэх хүний Хово маркийн 20 тонны даацтай тээврийн хэрэгсэл жолоодон өмнө нь уул уурхайн ашигласан шороог нөхөн сэргээлтэд зөөдөг мөн алт угаах усан буу руу шороо зөөж асгадаг. ...Би өөрийн найз Төмөрбаатартай 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр утсаар яриад “хийчих ажил байна уу?” гэхэд “ гэдэг хүн Хово машин бариулдаг юм, чи яриад үз” гэсэн. Тэгээд той холбогдоод 20-26 ДАА улсын дугаартай Хово маркийн машиныг 2020 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн гэдэг хүний “Тохойрол” гэх газарт ажиллаж эхэлсэн. Тэгээд 20 хоногийн хугацаанд техник нь эвдрээд ажил байхгүй байна гээд ажиллаагүй. Тэгээд 8 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн хуучин ашиглаж байсан шороог экскаватороор ачиж өгөхөөр нь алт угаах төхөөрөмж рүү буулгаж зарим шороог нь хуучин ухсан нүх рүү буулгадаг байсан. нь бид нарыг хариуцаад ажиллуулдаг байсан. нь т техник түрээслэдэг, тэрийгээ ирж янзалдаг хүн юм шиг байсан. Миний хувьд цалингаа гэх хүнээс авдаг байсан. Би очоод удаагүй байсан учраас хэн нь биднийг хариуцаж байгаа талаар мэддэггүй байсан. , нар нь хамт яваад байдаг байсан болохоор хамтарч ажиллаж байгаа юм байна гэж бодсон. ...” гэх мэдүүлэг /1-р хх-46-47 тал/,

Гэрч У.Мөнх-Очирын өгсөн “...Би энэ байгууллагын дугуйт ачигч буюу ковшийн оператор хийдэг. Би алтны усан буунаас угаагаад гарсан хаягдлыг авч үүссэн нүхнүүдийг бөглөдөг. Энэ байгууллага Хово маркийн 20 тонны даацтай 2 тээврийн хэрэгсэлтэй. Энэ 2 машинаар ойр орчмын хуучин ашигласан шорооноос өдөрт дунджаар 20-25 машин шороо тээвэрлэн авчирдаг. ...2020 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн ковш барьж байсан. Тухайн үед ахтай ярьж байгаад ажилд орсон талаараа мэдүүлэг өгсөн. Түүнээс ахын ажиллуулж байгаа газар гэж бол хэлээгүй. Надад цалинг өгдөг байсан. Мөн сарын 2.000.000 төгрөгөөр ажиллах талаараа тай тохирсон. ах т 2 экскаватороо түрээслэсэн гэж байсан. ...Миний хувьд хий гэсэн ажлыг нь хийдэг байсан учраас ямар газар ажиллаж байгаа болон хэр хэмжээтэй алт авдаг байсан талаар мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг /1-р хх-48-49 тал/,

Гэрч П.Мөнхбаярын өгсөн “...Би тай 2019 онд “******* майнинг” ХХК-ний тусгай зөвшөөрлийн талбайд нөхөн сэргээлт хийж байсан юм. Тэгээд 2020 онд “******* майнинг” ХХК-тай ******* арвижих гэдэг нөхөрлөлөөр гэрээ байгуулж ажиллах гэсэн боловч ажил нь эхлээгүй 9 дүгээр сараас эхлэхээр байсан. Тэгээд нь “******* майнинг” ХХК-ний 2019 онд ажиллаж байсан хуучин талбай дээрээ ажиллах зөвшөөрөл аваад ажилласан. Миний хувьд тай хамтарч ажиллаагүй болохоор 18-97 УБ улсын дугаартай “Хьюндай Робекс 3000LС7” маркийн 2004 онд үйлдвэрлэгдэж, 2012 оны 5 дугаар сарын 27-ны өдөр орж ирсэн экскаваторыг 1 сарын 25 сая төгрөгөөр, “Doosan” маркийн улсын дугааргүй экскаваторыг 1 сарын 20 сая төгрөгөөр түрээслээд 9 сард ажил эхлэхээр хамтарч ажиллахаар болсон юм. Миний хувьд сардаа 1-2 удаа очиж техникийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгаж засвар үйлчилгээгээ хийдэг байсан. ...Гэхдээ ын ажилласан газар нь “******* арвижих” гэсэн нөхөрлөлтэй холбоогүй явуулсан үйл ажиллагаа юм. нь “******* майнинг” ХХК-ний захирал Эрдэнэжаргалаас зөвшөөрөл аваад 2019 онд ажиллаж байсан талбай дээрээ ажиллах зөвшөөрөл авсан гээд ажиллаж байсан. Тэгээд 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр цагдаа нар ирээд үйл ажиллагааг нь зогсоосон гэхээр нь 2 экскаватороо авах гээд очиход 2019 онд ажиллаж байсан талбайгаасаа өөр газар ухсан байсан. Би 2019 онд хамт ажиллаж байсан болохоор өмнө ажиллаж байсан газрыг нь мэддэг юм. Тэгтэл сүүлд өөр газар 3 нүх гаргасан байсан. ...” гэх мэдүүлэг /1-р хх-52-54 тал/,

Гэрч Ж.Гантулгын өгсөн: “...2020 оны 5 сарын дундуур фэйсбүүк дээр “Хово түрээслэнэ” гэсэн зар байхаар нь холбогдоод тай уулзсан. Тэгээд харилцан тохиролцоод 62-56 УБН улсын дугаартай Хово Синотрик ачааны машин, 38-12 УНД улсын дугаартай “Хово Синотрик” ачааны машинуудыг тус бүрийг нь 12 сая төгрөгөөр түрээслэсэн юм. Тэгээд 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр ын нөхөн сэргээлт хийж байгаа газар нь цагдаа ирээд зогсоосон гэж сонссон. нь миний 2 Ховог түрээслэхдээ “Эко Алтан заамар”-ын талбайд нөхөн сэргээлт хийх гэж байгаа гэсэн. Би ын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг нь үзээгүй. ...” гэх мэдүүлэг /1-р хх-60-62 тал/,

Гэрч Д.ийн өгсөн: “...18-97 УБ улсын дугаартай “Хьюндай Робекс 300011LС7” маркийн Экскаваторыг 2019 онд худалдан авч өөрийн нэр дээрээ шилжүүлсэн. Тэгээд уг техникээр ажил хийх гэсэн боловч чадаагүй юм. Тэгээд найзтай тохиролцон 70 сая төгрөгөөр зарахаар болж 35 сая төгрөгийг нь аваад үлдэгдэл 35 сая төгрөгийг нь 2020 онд багтааж авахаар болсон. Бичиг баримтаа мөнгөө төлж дуусахаар шилжүүлэхээр тохиролцсон. Тийм болохоор уг экскаваторын бичиг баримт нь миний нэр дээр байгаа боловч хариуцан ажиллуулж байгаа хүн нь юм. Би уг техникийн чанар байдлын талаар мэдэхгүй байна. Ашиглаж байгаа хүн нь болохоор мэдэж байгаа байх гэж бодож байна. ...” гэх мэдүүлэг /1-р хх-65-66 тал/,

Гэрч Ж.ийн өгсөн: "...Миний эзэмшлийн 20-26 ДАА улсын дугаартай “Хово Синотрик” маркийн ачааны машиныг 2020 оны 5 дугаар сараас эхлэн нь сарын 8 сая төгрөгөөр түрээслэсэн юм. Тухайн үед надаас техник түрээслэхдээ “Эко Алтан заамар”-ын талбайд нөхөн сэргээлт хийх гэж байгаа гэж байсан. Би ын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл болон бичиг баримтыг нь үзээгүй. Тухайн үед “Эко Алтан заамар”-ын талбай дээр нөхөн сэргээлт хийх гэж байгаа гэхээр нь зөвшөөрөл байгаа эсэхийг нь асуугаагүй. 20-26 ДАА улсын дугаартай “Хово Синотрик” маркийн техникийг 2018 оны 12 дугаар сард 25 сая төгрөгөөр худалдаж авч байсан. ..." гэх мэдүүлэг /1-р хх-180-181 тал/,

Байгаль орчны үнэлгээ, зөвлөгөөний "Эко инженеринг" ХХК-ний 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн №03 дугаартай шинжээч Б.Баясгалангийн "Тогтоолоор өгөгдсөн солбицол бүхий талбайд нэг ухаш үүссэн байна. Тогтоолоор өгөгдсөн солбицол бүхий 2908 м2 /0,29 га/ талбайн байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээ нь 10.545.013 төгрөг болж байна. Тухайн талбай нь урьд өмнө хөндөж байгаагүй эрүүл талбай байсан байна. Урьд өмнө эрүүл газар байсан болохыг Google earth программ дээрээс 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн зурагтай харьцуулж тогтоов. Тухайн талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх ажлын зардлын хэмжээ нь 1.804.382 төгрөг болж байна. Тухайн талбай нь “******* майнинг” ХХК-ний эзэмшлийн МҮ-007712 дугаар бүхий “Их тохойрол” гэх ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайтай бүрэн давхцалтай байна. Үүнд нийт 2908 м2 нь буюу 27 хувь нь лицензийн талбайн гадна байна. ..." гэх дүгнэлт /1-р хх- 114 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 4766 дугаартай физикийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Мөнхжингийн "Шинжилгээнд ирүүлсэн 37.2 грамм шаргал өнгийн металл нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 37.2 грамм шаргал өнгийн металл нь алтны металл байна. Шинжилгээнд ирүүлсэн 37.2 грамм алт нь 38%-ийн агууламжтай 9 каратын сорьцтой алт байна. ...” гэх дүгнэлт /1-р хх-147-148 тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.ын яллагдагчаар өгсөн: “...2019 онд “******* майнинг” ХХК-ний талбайд ажиллаж байгаад больсон. Тэгээд 2020 онд ажиллах гэхэд өмнөх жил ажиллаж байсан газраасаа хойшоо ажиллуулахаар болсон. Гэхдээ тухайн газар ажиллах хугацаа нь 2020 оны 9 сард эхлэх байсан. Тэгэхээр нь Эрдэнэжаргалтай уулзаад өөр хийх ажил байна уу? гэхэд 2019 онд ажиллаж байсан газраа ороод ажиллаж бай гэж хэлсэн. Тэгээд Эрдэнэжаргалын ажил гэсэн газар нь 2020 оны 9 дүгээр сард ажил эхлэхээр авчирсан байсан техникээ байрлуулсан байсан. Эрдэнэжаргалын зааж өгсөн газрын ойролцоо овоолго байхаар нь доош дараад ухахад эрүүл газар байсныг мэдэлгүй усанд нь тулгаад ухсан юм. Хьюдай Робекс маркийн **-** УБН улсын дугаартай Доосан маркийн улсын дугааргүй экскаватор зэргийгаас түрээсээр авсан байсан боловч эвдрээд ажиллахгүй байсан. өөрөө ирээд болохгүй байсныг мэдэж байгаа. Тэгэхээр нь ямар нэгэн байдлаар ажилд гаргаагүй юм. **-** УБН, **-** УНД улсын дугаартай Хово мөн адил эвдрээд ямар нэгэн ажилд гаргаагүй. Миний хувьд 1 Хово, 1 ковш, 1 экскаватор зэргээр үйл ажиллагааг явуулж байсан. Би тусгай зөвшөөрөлгүйгээр ажиллаж болохгүй гэдгийг мэднэ. Уг нь зөвшөөрөл болчих байх гээд очсон боловч бүтээгүй юм. Тэгээд олон хүн ажилуулаад мөн түрээсийн техник авчирсан байсан болохоор 3 хоног ажилласан юм. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Цаашдаа хууль журмын дагуу үйл ажиллагаа явуулна. Шүүх хурлаас өмнө хохирлоо төлж барагдуулна. ...” гэх мэдүүлэг /1-р хх-234-237 тал/,

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч, гэрч нарын өгсөн мэдүүлэг, Байгаль орчны үнэлгээ, зөвлөгөөний “Эко инженеринг” ХХК-ний шинжээчийн дүгнэлт, хэрэг учралын газарт болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Экскаваторын ******* дугаарын компьютер 1 ширхэг, ****** №****** дугаартай компьютер 1 ширхэг, 37.2 грамм шаргал өнгийн алт зэрэг нь шүүгдэгч Б.ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.

Шүүгдэгчийн тусгай зөвшөөрөлгүйгээр газрын хэвлийд халдаж ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулж буй үйлдэл нь хууль бус бөгөөд өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн ”санаатай” хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Б.ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж заасны дагуу шүүгдэгч Б.ыг 2020 оны 5 дугаар сараас 8 дугаар сарын 19-ний хооронд Булган аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг “Тохойрол” гэх газарт хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хоёр. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.ын гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 10.545.013 төгрөгийн, биологийн нөхөн сэргээлтийн зардал 1.804.382 төгрөгийн, /1-р хх-115-137 тал/, нийт 12.349.395 төгрөгийн шууд болон шууд бус хохирол учирсан, уг хохирол нөхөн төлөгдөөгүй байна.

Иймд шүүгдэгч Б.аас байгаль экологид учирсан хохирол болон нөхөн сэргээлтийн зардлыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон хэмээгээр буюу нийт 12.349.395 төгрөгийг гаргуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б. нь байгаль экологид учирсан хохирол болон нөхөн сэргээлтийн зардлыг төлөхөө илэрхийлсэн байна.

 

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.ыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

Хавтаст хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б. нь ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан хохирлыг төлөхөө илэрхийлсэн зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын төрлийг сонгож, 8000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрлийг нэг бүрчлэн заасан бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэг нь энэ зүйлд хамаарч байгааг дурдах нь зүйтэй юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлийг ойлгоно” гэж, “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус зохицуулсан байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Экскаваторын 21N8-32202 дугаарын компьютер 1 ширхэг, 76-80-70-1002 №151731 дугаартай компьютер 1 ширхэгийг эзэмшигч нарт нь буцаан олгож, шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Hyundai Robex-3000 IC7” загварын **-** УБ улсын дугаартай 6.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий, “Komatsu PC-360-7” загварын **-** УН улсын дугаартай 80.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслүүдийн үнэ болох нийт 86.000.000 төгрөгийг албадан гаргуулж, үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 37.2 грамм хэмжээтэй алтыг хурааж, улсын орлого болгох нь зүйтэй.

Энэ хэрэгт шүүгдэгч Б. нь цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт ирүүлсэн иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Равдан тайж овогт Баярхүүгийн ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.ыг 8000 /найман мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.000.000 /найман сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтанд торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд оногдуулсан торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

4. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3-т зааснаар шүүгдэгч Б.аас байгаль экологид учруулсан хохирол 10.545.013 /арван сая таван зуун дөчин таван мянга арван гурав/ төгрөг, болон биологийн нөхөн сэргээлт хийх ажлын зардал 1.804.382 /нэг сая найман зуун дөрвөн мянга гурван зуун наян хоёр/ төгрөг, болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 37.2 грамм шаргал өнгийн алт зэргийг тус тус гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.аас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Hyundai Robex-3000 IC7” загварын **-** УБ улсын дугаартай 6.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий, “Komatsu PC-360-7” загварын **-** УН улсын дугаартай 80.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслүүдийн үнэ болох нийт 86.000.000 төгрөгийг албадан гаргуулж, үнийн дүнгээс хохирлыг нөхөн төлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Экскаваторын ********* дугаарын компьютер 1 ширхэг, ******* №***** дугаартай компьютер 1 ширхэгийг эзэмшигч нарт нь буцаан олгосугай.

8. Энэ хэрэгт шүүгдэгч Б. нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний нэхэмжлэгч санал гомдолгүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.ОТГОНБААТАР