| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Донийн Отгонбаатар |
| Хэргийн индекс | 163/2021/0151/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/176 |
| Огноо | 2021-08-19 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 2021/ШЦТ/176
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмаа,
Улсын яллагч М.Сайнзаяа,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч П.Ган-Очир,
Шүүгдэгч О.*******, Ж.*******, М.*******, Ч.*******, Б.*******, П.*******а, Э.Очирболд нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.*******, Ж.*******, М.*******, Ч.*******, Б.*******, Т.*******а, Э.Очирболд нарт холбогдох эрүүгийн 2115000910158 дугаартай, 163/2021/0151/Э индекстэй хэргийг 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Сартуул овогт Очбадрахын *******, 1978 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ суманд төрсөн, 43 настай эрэгтэй, Төв аймгийн заамар сумын Хайлааст баг, Өгөөмөрийн 14-04 тоотод оршин суух хаягтай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Урьд 3 удаагийн ял шийтгэлтэй.
Монгол Улсын иргэн, Тайжууд овогт Жамъянгийн *******, 1976 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 9 дүгээр хорооны Эмнэлгийн ажилчдын 1-01 тоотод оршин суух хаягтай, бүрэн дунд боловсролтой, эксковаторын жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Урьд ял шийтгүүлж байгаагүй.
Монгол Улсын иргэн, Боржигон овогт Мөнхтогоогийн *******, 1980 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Булган аймгийн Дашинчилэн суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Урьд ял шийтгүүлж байгаагүй. /РД:
Монгол Улсын иргэн, Цагаан адуут овогт Чимэдцэрэнгийн *******, 1975 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Булган аймгийн Сайхан суманд суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Урьд ял шийтгүүлж байгаагүй.
Монгол Улсын иргэн, Булган овогт Баярсайханы *******, 1991 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Урьд ял шийтгүүлж байгаагүй.
Монгол Улсын иргэн, Ерөөлт овогт Түвдэндоржийн *******а, 1984 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Урьд ял шийтгүүлж байгаагүй.
Монгол Улсын иргэн, Тайж овогт Эрдэнэгэрэлийн Очирболд, 1993 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засвар, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, /РД:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.*******, Ж.*******, М.*******, Ч.*******, Б.*******, П.*******а, Э.Очирболд нарыг бүлэглэж тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.*******ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.*******ийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.*******ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.*******ы өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.*******ийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.*******агийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Очирболдын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч яллах дүгнэлтийн хавсралтад авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгч О.*******, Ж.*******, М.*******, Ч.*******, Т.*******а Э.Очирболд, Б.******* нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг тус бүр 2 жилийн хорих ялаар шийтгэх ялын санал, дүгнэлтийг гаргаж байна гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг сонслоо. Шүүгдэгч нарт 2 жилийн хорих ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Миний хувьд ялын дүгнэлтийг шүүмжлэх шаардлага байхгүй. Тэгэхдээ гэм буруугийн хэлбэрийн тухай асуудал, гэм хор арилгасан асуудлыг анхаарч үзэх хэрэгтэй. Уг хэрэг нь газрын хэвлийд халдсан л бол гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангадаг. Эзэмшлийн газарт шүүгдэгч нар очиж энэ хэргийг үйлдсэн байдаг. Шүүгдэгч Б.*******ийн асуудлыг шүүх шийдэх байх. Шүүгдэгч нарт 2 жилийн хорих ял оногдуулах асуудал яригдаж байна. Шүүгдэгч нар энэ зүйл, ангид заасан торгуулийн ялыг төлж чадахгүй гэж байна. Тиймээс шүүгдэгч нарын хувийн байдал, амьдралын нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд энэ зүйл ангийн хамгийн доод ял буюу 1 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан шүүгдэгч нарыг тэнсэж өгнө үү гэжээ.
Эрүүгийн 2115000910158 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.*******, Ж.*******, М.*******, Ч.*******, Б.*******, П.*******а, Э.Очирболд нар нь 2021 оны 5 дугаар сарын 05-06-ны шилжих шөнө Булган аймгийн Дашинчилэн сумын “Доргонт” багийн “Цагаанчулуут” гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулж байгаль экологид 134.648 төгрөгийн шууд хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх- 84-107 тал/,
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-10-11 тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Б.*******ын өгсөн: “...Бичил уурхайгаар ашигт малтмалын олборлолт явуулахын тулд сумын Засаг даргад хүсэлт гаргадаг. Уг хүсэлтийн дагуу засаг даргын зүгээс давхцал шалгуулах албан бичгийг “Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтэст” явуулдаг. Ингээд давхцалгүй байх юм бол сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралд тухайн газрыг оруулж хэлэлцүүлэн орон нутгийн тусгай хэрэгцээний газарт авна. Ингээд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар дахин орж батлагдсан тохиолдолд ашигт малтмал олборлолт явуулж болох дүгнэлт гаргуулан тухайн иргэнтэй гэрээ байгуулан ажиллана. ...Миний зүгээс байгаль орчинд учирсан хохирлыг гэм буруутай этгээдүүдээс нөхөн төлүүлэх саналтай байна. ...” гэх мэдүүлэг /1хх-29-31 тал/,
Гэрч. А.*******гийн өгсөн: “...Тус газар дээр ашигт малтмал хайх, олборлох тусгай зөвшөөрөл байхгүй. Сумын орон нутгийн тусгай хамгаалалтад 2015 онд авсан “В” хэсэгт хамаарагдана. 2021 оны 4 дүгээр сараас иргэд хууль бусаар гар аргаар ашигт малтмал хайх, олборлох зорилгоор газрын хэвлийд халдаж нүх ухаж эвдэгдсэн газрууд байгаа. …” гэх мэдүүлэг /1хх-33-34 тал/,
Гэрч Ж.*******ын өгсөн: “...Би 2021 оны 5 дугаар сарын 05-06-ны шилжих шөнө Булган аймгийн Дашинчилэн сумын “Доргонт” баг “Цагаанчулуут” гэх газарт “иргэд тээврийн хэрэгсэлтэй очиж хууль бусаар гар аргаар газар ухаж, алт олборлоод байна.” гэсэн дуудлага мэдээллийн дагуу аймгийн цагдаагийн газрын дэд дарга, хурандаа С.*******аар ахлуулсан ажлын хэсэгтэй тухайн газар дээр очсон юм. Бид нарыг очиход жалга дагасан, ухсан нүхнүүдийн хажууд хүмүүс цугларч бөөгнөрөл үүсгэсэн, машин дотроосоо багаж хэрэгслээ гаргаад зарим хүмүүс нь ухсан нүхэн дотор хүрз, осков, молдок зэргээр газраа ухаж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-75-76 тал/,
Байгаль орчны зөвлөх "Нуман-Алтай" ХХК-ний 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн №1/45 дугаартай шинжээчийн: “...Дээрх үйл ажиллагааны нөлөөгөөр эвдэрсэн талбайд судалгаа хийхэд байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нь 134.648 төгрөг, мөн тус талбайд нөхөн сэргээлт хийх ажлын зардал нь 364.089 төгрөг. ..." гэх дүгнэлт /1-р хх- 83-107 тал/,
Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.Хос-Эрдэний байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээнд нөхөн төлбөр тооцсон: “...Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5-д зааснаар “Газрын хэвлийд учирсан хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцсон хохирлын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” гэж заасны дагуу тооцоход 134.648*2=269.296 төгрөг. ...” гэх дүгнэлт /1хх-139 тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд О.*******ын яллагдагчаар өгсөн: “...2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 22 цагийн орчимд Өлзийгийн гэрт зүс таних Баасан гэх хүн орж ирээд “Ажилд явах уу?” гэхээр нь “тэгье” гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ металл хайгчаа авсан. Харин Баасан мотор, молдок, тайл, ховоо гэх багажуудыг авсан. Булган аймгийн Дашинчилэн сумын Доргонтын дүүжин гүүр дээрээс “Huyndai starex” машинаар Цэндээ, Баасан, Отгоо, Баасангийн 2 дүү, надтай нийлээд долуулаа Доргонтын нэг жалганд 40 гаран км явж очсон. Баасан 3м гүнтэй нэг нүхрүү орчихоод эргэж гарч ирээд “Энд ер нь алт байгаа юм уу” гэж хэлсэн.Тэгээд бид нар хайж байтал цагдаа нар ирээд бид нарыг саатуулсан. ...” гэх мэдүүлэг /1хх-190-192тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ж.*******ийн яллагдагчаар өгсөн: “...2021 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Булган аймгйин Дашинчилэн сумын “Доргонт” гэх газарт Цэнджав, *******, *******а, *******, Очирболд, ******* бид 7 явсан. Булган аймгийн Дашинчилэн сумын “Доргонт” гэх газар очиход энд тэндгүй ухагдсан нүхтэй байсан. Би нэг нүхрүү ороход өндөр нь 2 метр гаран байсан ба хажуу тийшийгээ 1 метр гаран ухсан байсан. Би дээр байгаа хүмүүст хандаж “техник хэрэгслээ буулгачих, энд нэг нүх ухаж үзье” гэж хэлээд дээш гарахад *******, *******, *******а, *******, Очирболд, ******* нар *******ын машин дотор байсан мотор, молдок, хүрз, метал хайгч зэрэг техник хэрэгслүүдийг буулгаж байхад цагдаа нар ирээд бид нарыг саатуулсан. ....” гэх мэдүүлэг /1хх-196тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд М.*******ын яллагдагчаар өгсөн: “...2021 оны 5 дугаар сарын 05-ны өдөр ******* надруу залгаад “танай урд талд алт гараад байгаа сурагтай, надад унаа байдаггүй хүргээд өгөөч” гэж ярихаар нь би “надаа зав алга байна, орой малаа хотлуулаад ажил дууссаны дараа болно гэвэл хүргээд өгье” гээд Дашинчилэн сумын “Доргонт” гэх газарт ******* танихгүй 5 залуугийн хамт машинаар хүргэж өгсөн. Тэгээд машинаас буугаад нүхэн дээгүүр явж байгаад нэг нүхэн дээр очоод “энийг цааш нь түнелдээд ухъя” гээд эхэлсэн. ...” гэх мэдүүлэг /1хх-201 тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.*******ы яллагдагчаар өгсөн: “...Хүмүүсийн ярианаас “Булган аймгийн Дашинчилэн сумын “Доргонт” гэх газар алт гарч байна” гэж яриаг сонсоод *******тай утсаар ярьж дүүжэн гүүрэн дээр хүрээд ир гэж ярьсан. ******* ирсэн ба *******, *******, Очирболд, *******, *******а, бид 6 зургаа *******ын машинд суугаад Булган аймгийн Дашинчилэн сумын “Доргонт” гэх газарт очсон. Нилээн орой болсон хойно тухайн очих газраа очоод зогссон. Тэр хавиараа ухсан нүхнүүд байсан ба ******* нэг нүх рүү ороод гарч ирээд байж байхад цагдаа нар ирээд бид нарыг саатуулсан. …” гэх мэдүүлэг /1хх-207 тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.*******ийн яллагдагчаар өгсөн: “...2021 оны 5 дугаар сарын 05-ны өдөр ******* ах бид хоёрыг явж байхад хар өнгийн “Старекс” маркийн тээврийн хэрэгсэл зогсож байсан. Уг тээврийн хэрэгсэлд суу гэж ******* ах хэлсэн. Тухайн тээврийн хэрэгсэлд ******* ах, Очирболд ах, өөр танихгүй 3 хүний хамт зургуулаа суусан. Танихгүй нэг ах жолоо барьж явсан. Тухайн тээврийн хэрэгсэлд суугаад би унтсан байсан. …” гэх мэдүүлэг /1хх-213 тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Т.*******агийн яллагдагчаар өгсөн: “...2021 оны 5 дугаар сарын 05-ны орой хүмүүс “алтанд явна” гэхээр нь би “цуг явъя” гэж хэлээд хар өнгийн Старекс маркийн тээврийн хэрэгсэлд танихгүй 5 залуугийн хамт суусан. Зүс таних ******* гэх хүмүүсийн хамт явсан. Нилээн явж байгаад нэг газар очоод зогссон. Машинаас буугаад машинд ачсан байсан алт олборлоход хэрэглэдэг багаж, хэрэгслүүдийг буулгаад байж байхад цагдаа нар ирээд бид нарыг саатуулсан. …” гэх мэдүүлэг /1хх-218 тал/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Очирболдын яллагдагчаар өгсөн: “...2021 оны 5 дугаар сарын 05-ны орой хар өнгийн Старекс тээврийн хэрэгсэлд ******* ах, *******, *******, *******, *******а бид 6 суусан ба ******* нь жолоо барьж явсан. Ойролцоогоор 2-3 цагийн дараа нэг газар очиж зогссон. ******* ах, ******* бид гурав тээврийн хэрэгсэл дотор унтаж байсан. *******а, *******, *******, ******* ах тэр дөрөв машинаас бууж байсан тэгж байхад цагдаа нар хүрч ирээд бид нарыг саатуулсан. …” гэх мэдүүлэг /1хх-223 тал/,
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтоож эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч, гэрч нарын өгсөн мэдүүлэг, Байгаль орчны зөвлөх "Нуман-Алтай" ХХК-ний шинжээчийн дүгнэлт, хэрэг учралын газарт болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн үлээгч мотор 1 ширхэг, хар өнгийн бариултай “TANK” гэсэн бичигтэй, хэвийн ажиллагаатай молток, цагаан өнгийн банктай 220 вольт гаргадаг цахилгаан үүсгэгч мотор 1 ширхэг, хар өнгийн нүүрэндээ “Tekuetiks” гэсэн бичигтэй G2 загварын металл хайгч 1 ширхэг, хар өнгийн удирлагын дэлгэцэн дээрээ “MINELAB” гэсэн бичигтэй, дэлгэцийн хойно “Gold mouster 1000” гэсэн бичигтэй металл хайгч 1 ширхэг, гар аргаар хийсэн алтны хуурай сэгсрэгч, 6 метрийн урттай олстой тайл 1 ширхэг, хар саарал өнгийн 8 литрийн хэмжээтэй сав 1 ширхэг зэрэг нь шүүгдэгч О.*******, Ж.*******, М.*******, Ч.*******, П.*******а, Э.Очирболд нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, тэдгээрийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзнэ.
Харин шүүгдэгч Б.******* нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт би тухайн үед унтаж байсан. Алт ухна гэдгийг мэдээгүй гэж гэм буруугийн талаар маргаж байгаа боловч дараах нотлох баримтуудаар няцаагдаж байна. Үүнд: Гэрч Ж.*******ын өгсөн: “...Би 2021 оны 5 дугаар сарын 05-06-ны шилжих шөнө Булган аймгийн Дашинчилэн сумын “Доргонт” баг “Цагаанчулуут” гэх газарт “иргэд тээврийн хэрэгсэлтэй очиж хууль бусаар гар аргаар газар ухаж, алт олборлоод байна.” гэсэн дуудлага мэдээллийн дагуу аймгийн цагдаагийн газрын дэд дарга, хурандаа С.*******аар ахлуулсан ажлын хэсэгтэй тухайн газар дээр очсон юм. Бид нарыг очиход жалга дагасан, ухсан нүхнүүдийн хажууд хүмүүс цугларч бөөгнөрөл үүсгэсэн, машин дотроосоо багаж хэрэгслээ гаргаад зарим хүмүүс нь ухсан нүхэн дотор хүрз, осков, молдок зэргээр газраа ухаж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-75-76 тал/, Ж.*******ийн яллагдагчаар өгсөн: “...2021 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Булган аймгйин Дашинчилэн сумын “Доргонт” гэх газарт Цэнджав, *******, *******а, *******, Очирболд, ******* бид 7 явсан. Булган аймгийн Дашинчилэн сумын “Доргонт” гэх газар очиход энд тэндгүй ухсан нүх байсан. Би нэг нүхрүү ороход өндөр нь 2 метр гаран байсан ба хажуу тийшээ 1 метр гаран ухсан байсан. Би дээр байгаа хүмүүст хандаж “техник хэрэгслээ буулгачих, энд нэг нүх ухаж үзье” гэж хэлээд дээш гарахад *******, *******, *******а, *******, Очирболд, ******* нар *******ын машин дотор байсан мотор, молдок, хүрз, метал хайгч зэрэг техник хэрэгслүүдийг буулгаж байхад цагдаа нар ирээд бид нарыг саатуулсан. ....” гэх мэдүүлэг /1хх-196 тал/, Ч.*******ы яллагдагчаар өгсөн: “...Хүмүүсийн ярианаас “Булган аймгийн Дашинчилэн сумын “Доргонт” гэх газар алт гарч байна” гэж яриаг сонсоод *******тай утсаар ярьж дүүжэн гүүрэн дээр хүрээд ир гэж ярьсан. ******* ирсэн ба *******, *******, Очирболд, *******, *******а, бид 6 зургаа *******ын машинд суугаад Булган аймгийн Дашинчилэн сумын “Доргонт” гэх газарт очсон. …” гэх мэдүүлэг /1хх-207 тал/, зэргээр шүүгдэгч Б.******* нь анхнаас алт ухах санаа зорилготой, багаж хэрэгслийг зөөж байрлуулсан, хохирол төлбөрийг бусад шүүгдэгч нарын хамт хувааж төлсөн, шүүхэд хандаж эцсийн болгож үг хэлэхдээ гэм буруугаа хэлээн зөвшөөрсөн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч Б.*******ийг О.*******, Ж.*******, М.*******, Ч.*******, П.*******а, Э.Очирболд нартай бүлэглэн 2021 оны 5 дугаар сарын 05-06-ны шилжих шөнө Булган аймгийн Дашинчилэн сумын “Доргонт” багийн “Цагаанчулуут” гэх газарт хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулсан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр газрын хэвлийд халдаж ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулж буй үйлдэл нь хууль бус бөгөөд өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн “санаатай” хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч О.*******, Ж.*******, М.*******, Ч.*******, Б.*******, П.*******а, Э.Очирболд нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж заасны дагуу шүүгдэгч О.*******, Ж.*******, М.*******, Ч.*******, Б.*******, П.*******а, Э.Очирболд нар нь бүлэглэн 2021 оны 5 дугаар сарын 05-06-ны шилжих шөнө Булган аймгийн Дашинчилэн сумын “Доргонт” багийн “Цагаанчулуут” гэх газарт хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Хоёр. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч О.*******, Ж.*******, М.*******, Ч.*******, Б.*******, П.*******а, Э.Очирболд нарын гэм буруутай үйлдлийн улмаас байгаль орчинд 269.296 төгрөгийн, биологийн нөхөн сэргээлтийн зардал 364.089 төгрөгийн, нийт 633.385 төгрөгийн шууд болон шууд бус хохирол учирсан, уг хохирол нөхөн төлөгдсөн байна. /1хх-23 тал/
Иймд шүүгдэгч О.*******, Ж.*******, М.*******, Ч.*******, Б.*******, П.*******а, Э.Очирболд нарыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Гурав. Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч О.*******, Ж.*******, М.*******, Ч.*******, Б.*******, П.*******а, Э.Очирболд нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасны дагуу тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч О.*******, Ж.*******, М.*******, Ч.*******, Б.*******, П.*******а, Э.Очирболд нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
Хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нарын хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч О.*******, Ж.*******, М.*******, Ч.*******, П.*******а, Э.Очирболд нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлсөн тул тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасан хуулийг хэрэглэх бүрэн боломжтой байна.
Харин шүүгдэгч Б.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй, шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдээгүй, гэм буруугүй гэж мэтгэлзэж, шүүхэд дээрх саналыг гаргасан хэдий ч шүүх шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасан хуулийг хэрэглэх боломжгүй байна.
Тиймээс шүүгдэгч О.*******, Ж.*******, М.*******, Ч.*******, П.*******а, Э.Очирболд нарын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг хэргийн нөхцөл байдал болон шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хор уршиг болон тэдний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрийг хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.*******ийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж буй байдал түүний хувийн байдлыг харгалзан түүнд 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгч Б.*******ийн хөрөнгө, орлогын байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч түүнд оногдуулсан 5.400.000 төгрөгөөр торгох ялыг сар бүр хувь тэнцүүлсэн хэмжээгээр хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг биелүүлэх хугацааг 36 сарын хугацаагаар тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******д сануулах нь зүйтэй байна.
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг, эрүүгийн хариуцлагын төрлийг нэг бүрчлэн заасан бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэг нь энэ зүйлд хамаарч байгааг дурдах нь зүйтэй юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлийг ойлгоно” гэж, “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус зохицуулсан байна.
Хэрэгт гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж хэрэгт шүүгдэгч М.*******ын эзэмшлийн 20-64 БУЛ улсын дугаартай “Старекс” загварын тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгож шийдвэрлэв.
Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан үлээгч мотор 1 ширхэг, хар өнгийн бариултай “TANK” гэсэн бичигтэй, хэвийн ажиллагаатай молток, цагаан өнгийн банктай 220 вольт гаргадаг цахилгаан үүсгэгч мотор 1 ширхэг, хар өнгийн нүүрэндээ “Tekuetiks” гэсэн бичигтэй G2 загварын металл хайгч 1 ширхэг, хар өнгийн удирлагын дэлгэцэн дээрээ “MINELAB” гэсэн бичигтэй, дэлгэцийн хойно “Gold mouster 1000” гэсэн бичигтэй металл хайгч 1 ширхэг зэргийг шүүгдэгч нараас хураан авч, улсын орлого болгож, гар аргаар хийсэн алтны хуурай сэгсрэгч, 6 метрийн урттай олстой тайл 1 ширхэг, хар саарал өнгийн 8 литрийн хэмжээтэй сав 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц усгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч О.*******, Ж.*******, М.*******, Ч.*******, Б.*******, П.*******а, Э.Очирболд нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт ирүүлсэн иргэний бичиг баримтгүйг тус тус дурдаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тайжууд овогт Жамъянгийн *******, Сартуул овогт Очбадрахын *******, Боржигон овогт Мөнхтогоогийн *******, Цагаан адуут овогт Чимэдцэрэнгийн *******, Булган овогт Баярсайханы *******, Ерөөлт овогт Түвдэндоржийн *******а, Тайж овогт Эрдэнэгэрэлийн Очирболд нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, ашиглалт явуулсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******, Э.Очирболд, П.*******а, Ч.*******, М.*******, Ж.******* нарт тус бүр хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар шүүгдэгч Б.*******ийг 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч О.*******, Э.Очирболд, П.*******а, Ч.*******, М.*******, Ж.******* нарт тус бүр оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, түүнчлэн энэ хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч О.*******, Э.Очирболд, П.*******а, Ч.*******, М.*******, Ж.******* нарт сануулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 5400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг сар бүр хувь тэнцүүлсэн хэмжээгээр хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг биелүүлэх хугацааг 36 /гучин зургаа/ сар буюу 3 /гурав/ жилийн хугацаагаар тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******д сануулсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.*******, Э.Очирболд, П.*******а, Ч.*******, Б.*******, М.*******, Ж.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шүүгдэгч О.*******, Э.Очирболд, П.*******а, Ч.*******, Б.*******, М.*******, Ж.******* нарын байгаль орчинд учруулсан хохиролд Төрийн банкны төлбөрийн тооцооны төвөөр дамжуулан төлсөн 364.089 төгрөг, 269.296 төгрөгийг Булган аймгийн Дашинчилэн сумын Байгаль хамгаалах сангийн Төрийн сангийн 100040555402 дугаар данснаас буцаан гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн /РД:9085084/ Төрийн сан дахь 100900013040 тоот дансанд оруулсугай.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч М.*******ын эзэмшлийн 20-64 БУЛ улсын дугаартай “Старекс” загварын тээврийн хэрэгслийг хурааж, улсын орлого болгосугай.
11. Энэ хэрэгт шүүгдэгч О.*******, Э.Очирболд, П.*******а, Ч.*******, Б.*******, М.*******, Ж.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй, иргэний нэхэмжлэгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүйг тус тус дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан үлээгч мотор 1 ширхэг, хар өнгийн бариултай “TANK” гэсэн бичигтэй, хэвийн ажиллагаатай молток, цагаан өнгийн банктай 220 вольт гаргадаг цахилгаан үүсгэгч мотор 1 ширхэг, хар өнгийн нүүрэндээ “Tekuetiks” гэсэн бичигтэй G2 загварын металл хайгч 1 ширхэг, хар өнгийн удирлагын дэлгэцэн дээрээ “MINELAB” гэсэн бичигтэй, дэлгэцийн хойно “Gold mouster 1000” гэсэн бичигтэй металл хайгч 1 ширхэг зэргийг шүүгдэгч нараас хураан авч, улсын орлого болгож, гар аргаар хийсэн алтны хуурай сэгсрэгч, 6 метрийн урттай олстой тайл 1 ширхэг, хар саарал өнгийн 8 литрийн хэмжээтэй сав 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц усгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгчид, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ОТГОНБААТАР