| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 145/2017/00203/И |
| Дугаар | 270 |
| Огноо | 2017-06-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 270
Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа би
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг даргын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Тарагт сумын 3 дугаар багт оршин суух, 1946 онд төрсөн, 71 настай, Сартуул овгийн Хорлоогийн Баяраад холбогдох
3176400 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбарыг хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг дарга Х.Дашдэлэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Баяраа нь Тарагт сумын сум хөгжүүлэх сангаас 2014 оны 07 дүгээр сарын 08-ны өдөр 3000000 төгрөгийг арын 0,21%, жилийн 2.52%-ийн хүүтэй 3 жилийн хугацаатай Цайны газар ажиллуулах зориулалттай зээлсэн. Зээлийн эргэн төлөх хугацаа болоход зээлээ төлөхгүй, үйл ажиллагаагаа явуулахгүй, удаа дараа хугацаатай албан мэдэгдэл хүргүүлсэн боловч төлөхгүй байсаар хугацаа хэтэрч гэрээнд зааан нөхцлийг зөрчиж байна. Иймд Х.Баяраагаас 3176400 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Х.Баяраа шүүхэд гаргасан тайлбартаа: Тарагт сумын сум хөгжүүлэх сангийн нэхэмжилсэн 3176400 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Давж заалдах гомдол гаргах эрхгүй гэдгийг ойлголоо гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг дарга Х.Дашдэлэг нь хариуцагч Х.Баяраад холбогдуулан 3176400 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч Х.Баяраа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага болох 3176400 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн тайлбар шүүхэд гаргасан тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаарнэхэмжлэгч Өвөрхангай аймгийн Тарагт сумын Засаг дарга Х.Дашдэлэгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 3176400 төгрөгийг хариуцагч Х.Баяраа төлөхөөр хүлээн зөвшөөрсөн хариуцагчийнзөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагчаас 32886 төгрөгийг гаргуулан орон нутгийн орлогод оруулсугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.
4. Шүүгчийн захирамжинд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА