Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/180

 

 

 

МОНГОЛ УЛЫН НЭРИЙН ӨМНӨӨ

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энхмаа,

Улсын яллагч Э.Гантулга,

Хохирогч Г.*******,

Хохирогч Д.*******,

Хохирогч Д.,

Шүүгдэгч .*******, А.*******, тэдгээрийн өмгөөлөгч Э.*******,

Шүүгдэгч Н.*******, түүний өмгөөлөгч Д.*******,

Шүүгдэгч А.*******, түүний өмгөөлөгч П.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Наранцэцэгийн *******, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт анжийн *******, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бургатай овогт Мягмарын *******, Боржигон овогт Адъяасүрэнгийн ******* нарт холбогдох эрүүгийн 1915003860212 дугаартай, 163/2020/0094/Э индекстэй хэргийг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Боржигон овогт Наранцэцэгийн *******, 1987 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, эрэгтэй, 34 настай, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн 25-517 тоотод оршин суух, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг. Урьд 1 удаагийн ял шийтгэлтэй. /РД: АЯ87032133/,

Монгол Улсын иргэн, Боржигон овогт анжийн *******, 1990 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал суманд төрсөн, эрэгтэй, 30 настай, __________ гэх газарт оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, аав, ээж нарын хамт амьдардаг. Урьд 1 удаагийн ял шийтгэлтэй. /РД: _______________________/,

Монгол Улсын иргэн, Бургатай овогт Мягмарын *******, 1996 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, ______________________ оршин суух хаягтай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, аав, ээж, ах, дүү нарын хамт амьдардаг. Урьд 1 удаагийн ял шийтгэлтэй. /РД:___________________/,

Монгол Улсын иргэн, Боржигон овогт Адъяасүрэнгийн *******, 1990 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, ________________________ оршин суух хаягтай, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Урьд ял шийтгүүлж байгаагүй. /РД: _____________________/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.*******, .******* нар нь бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Булган аймгийн Баян-Агт сумын нутагт оршин суух иргэн Б., Д., Б.ь, Б.Должинсүрэн нарын гэрт хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж хохирогч Б.д 46.120.100 төгрөгийн, Д.т 752.000 төгрөгийн, Б.ьт 1.522.900 төгрөгийн хохирол,

Шүүгдэгч Н.******* нь 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сум, Өлзийт баг, Өлзийт хорооллын 11-06 тоотод оршин суух иргэн Д.ийн гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж 1.250.000 төгрөгийн хохирол,

-2018 оны 9 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Булган аймгийн Баян-Агт сумын Хүрэмт багийн нутагт оршин суух иргэн Г.гийн гэрт буюу хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтэрч 63.750 төгрөгийн хохирол,

-2018 оны 9 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Булган аймгийн Баян-Агт сумын Хүрэмт багийн худаг хорооны 1-05 тоотод оршин суух Д.ын гэрт буюу хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтэрч эмэгтэй хүний сүлжмэл мөнгөн бүс, эмэгтэй хүний мөнгөн бүс, эмээлийн 8 ширхэг хэрэгсэл, алтан бөгж, мөнгөн ээмэг 2 хос, мөнгөн ээмэг сувдан цагаан шигтгээтэй, мөнгөн бөгж 2 ширхэг, мөнгөн бугуйвч голдоо шүрэн шигтгээтэй 1 ширхэг, мөнгөн аяга 5 ширхэг, хөөрөгний шүрэн толгой 1 ширхэг, хувцас хийдэг гар цүнх, мөнгөн цөгц 1 ширхэг зэрэг эд зүйлс хулгайлж 5.340.000 төгрөгийн хохирол,

-2018 оны 9 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Булган аймгийн Баян-Агт сумын Хүрэмт багийн нутагт оршин суух иргэн О.ын эзэмшлийн “Мустанг-5” загварын улаан өнгийн мотоциклийг хулгайлж 1.530.000 төгрөгийн хохирол,

 -2020 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг Тамир хорооллын 25-2517 тоотод Э.Батболдтой маргалдаж улмаар зүүн гуяны хэсэгт нь ир ирмэгтэй зүйлээр хатгаж, толгой нүүр хэсэгт нь цохиж биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Н.*******, М.*******, Р.Пэрлэйжамц, А.******* нар нь бүлэглэж, машин механизм ашиглан 2020 оны 3 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Булган аймгийн айхан сумын 5 дугаар багийн нутаг “Дунд хороо” гэх газарт байрлах иргэн Г.*******ийн гэрт буюу хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтэрч 6-н завхай мөнгөн эмээл, Жийжүү хар төмөр дөрөө, жижиг гарын мөнгөн аяга, эрэгтэй хүний 41 размерын орос хромон гутал зэрэг эд зүйлс хулгайлж 7.761.080 төгрөгийн хохирол,

-2020 оны 3 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Булган аймгийн айхан сумын 5 дугаар багийн нутаг “Дунд хороо” гэх газарт байрлах иргэн Б.Эрдэнэ-Очирын гэрт буюу хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтэрч “амсунг” загварын 46 инчийн зурагт, 1 завхай эмээл 60 лан, 32 метр урт сур, мөнгөн хазаар 5 товруутай, эрэгтэй, эмэгтэй хүний хуримын монетон бөгж, ногоон даавуун гадаргатай эрэгтэй сэгсүүргэн дээл, ногоон торгон гадаргатай эрэгтэй хүний хурган дээл, эмэгтэй хүний хурган дотортой торгон дээл, эрэгтэй хүний булган малгай, монетон ээмэг, арьсан түрийвч, бэлэн 60.000 төгрөг, их гарын 2 ширхэг мөнгөн аяга, 3 ширхэг дунд гарын мөнгөн аяга, эрэгтэй хүний 41 размерын орос хромон гутал зэрэг эд зүйлс хулгайлж 18.092.400 төгрөгийн хохирол,

-2020 оны 3 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Булган аймгийн айхан сумын 5 дугаар багийн нутаг “Дунд хороо” гэх газарт байрлах иргэн Л.Бямбажаргалын гэрт буюу хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтэрч “амсунг” загварын 42 инчийн ЛД зурагтыг хулгайлж 725.560 төгрөгийн хохирол,

-2020 оны 3 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Булган аймгийн айхан сумын 5 дугаар багийн нутаг “Дунд хороо” гэх газарт байрлах иргэн Б.ын гэрт буюу хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтэрч 0.75 литрийн оёрхол архи 1 шил хулгайлж нийт 16.700 төгрөгийн хохирол,

-2020 оны 3 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Булган аймгийн айхан сумын 5 дугаар багийн нутаг “Дунд хороо” гэх газарт байрлах иргэн Д.Лувсанлхагвын гэрт буюу хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтэрч 3 жижиг дунд гарын мөнгөн аяга, жижиг гуутай бурхан багш, дунд зэргийн хэмжээтэй гуутай бурхан, мөнгөн ээмэг, бөгж, бугуйвч зэрэг эд зүйлс хулгайлж нийт 2.219.330 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.******* өгсөн мэдүүлэгтээ: Би улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдсанаас 1 үйлдлийг хийгээгүй. Архангай аймгийн Эрдэнэмандал суманд 2018 оны 9 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө хулгай хийсэн гэж байна. Би тэр шөнө Булган аймгийн Баян-Агт суманд О., гэдэг айлаас хулгай хийж байсан. Энэ хэргүүд нь 1 шөнө үйлдэгдсэн байна. Урьд нь надад Архангай аймгийн Эрдэнэмандал сумаас 5 үйлдэл холбогдож ирсэн. Үүнээс улсын яллагч 4 үйлдлийг хэрэгсэхгүй болгосон. Нэг хэрэг нь нэгдсэн. Дээрх хэрэг нь цаг хугацааны хувьд таарахгүй байгаа тул би энэ үйлдлийг хийгээгүй. Учир нь би 1 шөнийн дотор 2 өөр газар хулгай хийх боломжгүй. Архангай аймгийн Эрдэнэмандал сум Булган аймгийн Баян-Агт сум хоёрын хооронд хэдэн километрийн зайтай байдаг талаар би мэдэхгүй. Мөн хохирогч Д.ын хөөрөгний толгой, мөнгөн цөгцийг аваагүй. Бусад эд зүйлийг авсан. Би бусад үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч .******* өгсөн мэдүүлэгтээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.******* өгсөн мэдүүлэгтээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.******* өгсөн мэдүүлэгтээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.******* өгсөн мэдүүлэгтээ: Булган аймгийн айхан сумаас хулгай хийсэн 5 айлын нэг нь манайх юм. Би хөдөө мал маллаж амьдардаг. Манай сумын төвд байдаг байшин болон гэрт маань орж хулгай хийсэн байсан. Гэр орныг маань сандаачлаад, онгичоод хаячихсан байсан. Тухайн үед би тэвдсэндээ алга болсон эд зүйлээ бүрэн бүртгээгүй байсан. Хожим нь дахиад алга болсон зүйлүүд гарч ирсэн. Миний эмээл, хазаарыг авсан ба буцааж өгөөгүй. Мөн шинээрээ байсан хромон гутлыг маань өмсөөд хэрэглэхийн аргагүй болгосон байна. Эмээлийг маань хэдэн хэсэг болсон байна лээ. Тэгээд түүнийгээ буцаагаад төлсөн гэж яриад байна. Үлдсэн эд зүйлийн үнийг төлүүлнэ.  Мөн шинээрээ байсан гутлыг маань өмсөөд ажлын гутал шиг болгосон байсан тул гутлын үнийг гаргуулж болох уу? гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.******* өгсөн мэдүүлэгтээ: Би хохирлоо барагдуулмаар байна. айхан сумын төвд байдаг манай байшингийн цонхыг хагалж орсон байсан. Хулгай хийсэн хугацааг нь сайн санахгүй байна. 2020 оны 3 дугаар сарын үед байх.  Манай гэрээс 3 мөнгөн аяга, 2 бурхан, эмэгтэй мөнгөн бөгж, бугуйвч зэрэг эд зүйлийг авсан байсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д. өгсөн мэдүүлэгтээ: Шүүгдэгч Н.******* хөөрөгний толгой, мөнгөн цөгцийг маань аваагүй гэж байна. Би эрээн жижиг цүнхэнд хөөрөгний толгойг хийсэн байсан. Мөн мөнгөн цөгц, бурханы урд тавьсан 20.000 төгрөг бүгд байхгүй болсон. Н.******* худлаа ярьж байна. Миний 2 мөнгөн аяга, бугуйвч, сүлжмэл бүсийг буцааж өгсөн. Тэгэхдээ эд зүйлийг маань энэ хүүхэд өгөөгүй. Цагдаа нар олж өгсөн. Тэр холоос манай гэрийг мэдэж хулгай хийх боломжгүй. Манай Баян-Агт сумаас зааж өгдөг хүн байгаа гэж бодож байна. Тиймээс би учирсан хохирлоо барагдуулмаар байна. Би эд зүйлээ бүгдийг нь нүүрний будагны жижиг цүнхэнд хийсэн байсан. Манай гэрийн авдрыг бараг хөмөрсөн байсан. Би гэртээ ороод ухаан алдаж унахаа дөхсөн. Би эмээлийн даруулгаа авмаар байна. Би 70 нас хүрч яваа хүн. Тиймээс дахин дахин нааш, цаашаа явахад хэцүү байна. Надаас маш их зардал гарч байна ...” гэх мэдүүлэг болон талуудын хүсэлтээр эрүүгийн 1915003860212 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж, шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.*******, .******* нар нь бүлэглэн 2019 оны 8 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Булган аймгийн Баян-Агт сумын нутагт оршин суух иргэн Б., Д., Б.ь, Б.Должинсүрэн нарын гэрт хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж хохирогч Б.д 46.120.100 төгрөгийн, Д.т 752.000 төгрөгийн, Б.ьт 1.522.900 төгрөгийн хохирол,

Шүүгдэгч Н.******* нь 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэмандал сум, Өлзийт баг, Өлзийт хорооллын 11-06 тоотод оршин суух иргэн Д.ийн гэрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлж 1.250.000 төгрөгийн хохирол,

-2018 оны 9 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Булган аймгийн Баян-Агт сумын Хүрэмт багийн нутагт оршин суух иргэн Г.гийн гэрт буюу хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтэрч 63.750 төгрөгийн хохирол,

-2018 оны 9 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Булган аймгийн Баян-Агт сумын Хүрэмт багийн худаг хорооны 1-05 тоотод оршин суух Д.ын гэрт буюу хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтэрч эмэгтэй хүний сүлжмэл мөнгөн бүс, эмэгтэй хүний мөнгөн бүс, эмээлийн 8 ширхэг хэрэгсэл, алтан бөгж, мөнгөн ээмэг 2 хос, мөнгөн ээмэг сувдан цагаан шигтгээтэй, мөнгөн бөгж 2 ширхэг, мөнгөн бугуйвч голдоо шүрэн шигтгээтэй 1 ширхэг, мөнгөн аяга 5 ширхэг, хөөрөгний шүрэн толгой 1 ширхэг, хувцас хийдэг гар цүнх, мөнгөн цөгц 1 ширхэг зэрэг эд зүйлс хулгайлж 5.340.000 төгрөгийн хохирол,

-2018 оны 9 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Булган аймгийн Баян-Агт сумын Хүрэмт багийн нутагт оршин суух иргэн О.ын эзэмшлийн “Мустанг-5” загварын улаан өнгийн мотоциклийг хулгайлж 1.530.000 төгрөгийн хохирол,

 -2020 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг Тамир хорооллын 25-2517 тоотод Э.Батболдтой маргалдаж улмаар зүүн гуяны хэсэгт нь ир ирмэгтэй зүйлээр хатгаж, толгой нүүр хэсэгт нь цохиж биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч М.*******, Р.Пэрлэйжамц, А.*******, Н.******* нар нь бүлэглэж, машин механизм ашиглан 2020 оны 3 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Булган аймгийн айхан сумын 5 дугаар багийн нутаг “Дунд хороо” гэх газарт байрлах иргэн Г.*******ийн гэрт буюу хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтэрч 6-н завхай мөнгөн эмээл, Жийжүү хар төмөр дөрөө, жижиг гарын мөнгөн аяга, эрэгтэй хүний 41 размерын орос хромон гутал зэрэг эд зүйлс хулгайлж 7.761.080 төгрөгийн хохирол,

-2020 оны 3 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Булган аймгийн айхан сумын 5 дугаар багийн нутаг “Дунд хороо” гэх газарт байрлах иргэн Б.Эрдэнэ-Очирын эзэмшлийн гэрт буюу хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтэрч “амсунг” загварын 46 инчийн зурагт, 1 завхай эмээл 60 лан, 32 метр урт сур, мөнгөн хазаар 5 товруутай, эрэгтэй, эмэгтэй хүний хуримын монетон бөгж, ногоон даавуун гадаргатай эрэгтэй сэгсүүргэн дээл, ногоон торгон гадаргатай эрэгтэй хүний хурган дээл, эмэгтэй хүний хурган дотортой торгон дээл, эрэгтэй хүний булган малгай, монетон ээмэг, арьсан түрийвч, бэлэн 60.000 төгрөг, их гарын 2 ширхэг мөнгөн аяга, 3 ширхэг дунд гарын мөнгөн аяга, эрэгтэй хүний 41 размерын орос хромон гутал зэрэг эд зүйлс хулгайлж 18.092.400 төгрөгийн хохирол,

-2020 оны 3 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Булган аймгийн айхан сумын 5 дугаар багийн нутаг “Дунд хороо” гэх газарт байрлах иргэн Л.Бямбажаргалын гэрт буюу хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтэрч “амсунг” загварын 42 инчийн ЛД зурагтыг хулгайлж 725.560 төгрөгийн хохирол,

-2020 оны 3 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Булган аймгийн айхан сумын 5 дугаар багийн нутаг “Дунд хороо” гэх газарт байрлах иргэн Б.ын гэрт буюу хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтэрч 0.75 литрийн оёрхол архи 1 шил хулгайлж нийт 16.700 төгрөгийн хохирол,

-2020 оны 3 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Булган аймгийн айхан сумын 5 дугаар багийн нутаг “Дунд хороо” гэх газарт байрлах иргэн Д.Лувсанлхагвын гэрт буюу хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд хууль бусаар нэвтэрч 3 жижиг дунд гарын мөнгөн аяга, жижиг гуутай бурхан багш, дунд зэргийн хэмжээтэй гуутай бурхан, мөнгөн ээмэг, бөгж, бугуйвч зэрэг эд зүйлс хулгайлж нийт 2.219.330 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Баттулгын өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Булган аймгийн Баян-Агт сумын төвд байх хашаа байшинд хулгай орж эд зүйл алдсаны улмаас Цагдаагийн байгууллагад хандсан юм...би алдсан эд зүйлээ харвал танина...” гэх мэдүүлэг, /1хх-50-52 тал/,

Хохирогч Д.ийн өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Булган аймгийн Баян-Агт сумын төвд байдаг манай гэрт хулгай орж эд зүйл алдсан учир цагдаагийн байгууллагад хандсан юм... Манай гэр эзэнгүй, би өөрөө Булган аймаг сургалтад явсан хойгуур хулгай орсон байсан... гомдолтой байна, алдсан эд зүйлээ олж авах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг, /1хх-56-56 тал/,

Хохирогч Б.ын өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Булган аймгийн Баян-Агт сумын төвд байдаг манай гэрт хулгай орж эд зүйл алдагдсан учир цагдаагийн байгууллагад хандсан юм. Тухайн үед манайхтай хамт өөр 3 айлд хулгай орсон байсан. Манай гэр зундаа эзэнгүй байдаг юм. Хөдөө гарчихаад байдаг юм. Хулгай орохоос 3 хоногийн өмнө Орхон аймаг орчихоод ирсэн. Тухайн үед манай гэр зүгээр байсан. ...” гэх мэдүүлэг /1хх-61-62 тал/,

Хохирогч Д.ийн “...Би 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр сургуулийн хүүхдүүд хичээл амраад хүүхдүүдээ аваад хөдөө байдаг гэрлүүгээ явсан. Тэгсэн 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн үдээс хойш миний түлхүүр тавьсан айлаас Ганзаяа гэх хүн манай хүүгийн утас руу яриад “гэрт чинь хулгай орсон байна” гэхээр нь би хөдөө байдаг гэрээсээ 3 цагийн үед том хүү тай сумын төвд байдаг гэртээ ирсэн. Тэгсэн гэрийн хаалганы цоожийг эвдээд газар хаяцан байсан. Тэгээд би хүүгийн хамт гэртээ ороход авдар саванд байдаг хамаг юм ухаад авдарнаас гаргачихсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг /3хх 9-10 тал/,

Хохирогч Г.*******ийн өгсөн: “...Би 2020 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хөдөө байж байгаад сумын хэсгийн төлөөлөгч миний дугаар луу залгаад төвд байх танай гэрт хулгай орсон байна яаралтай ир гэж хэлсэн. Манай гэрийн цоожны цүүг суга татаад гэрт ороод хойморт байх авдарнаас эд зүйлийг нь гаргаад хаячихсан дотроос нь миний 6 завхай мөнгөн эмээлийн хат төмөр жийжүү дөрөөтэй нь тохом гөлөм байхгүй алга болсон байсан. ...Би 6 завхайтай эмээл, хромон гутал зэргийг авсан. Мөнгөн аягаа бол аваагүй байгаа. ...” гэх мэдүүлэг /4хх- 95-97 тал/,

Хохирогч Л.Бямбажаргалын өгсөн “...2020 оны 3 дугаар сарын 30-ны өглөө танай сумын төвд байх байшинд хулгай орсон байна сумын төвд яаралтай ир гээд хэсгийн төлөөлөгч ярьсан. Тэгээд гэртээ ирэхэд манай байшингийн зүүн талын цонхоор нь хулгайч орж байшинд байсан ЛД зурагтыг аваад явсан байсан. ...Тэгээд нилээн хэд хоногийн дараа айханы хэсгийн төлөөлөгч залгаад “сумын төвд ороод ир зурагтаа ав” гэж хэлсэн. Тэгээд эхнэрийн хамт ороод зурагтаа таньж авсан. ...” гэх мэдүүлэг /4хх- 85-87 тал/,

Хохирогч Б.ын өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 29-ний өдөр гэртээ ирэхэд манай байшингийн урд цонхныг түлхэж хулгайч ороод авдранд байсан бэлэн 500.000 төгрөг, 1 шил архи авсан байсан. ... Хэрэг болсноос хойш нилээд хэд хоногийн дараа байшингаасаа нүүх гээд юм аа базааж байхад авдарнаас би өөр хувцасны шүүгээнд байрлах миний улаан хүрэн өнгийн дээлэнд уг 500.000 төгрөг бэлнээр байсан. ...” гэх мэдүүлэг /4хх- 101-103 тал/,

Хохирогч Г.гийн өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 28-ны орой 21 цагийн үед би өөрийн эхнэр Одонтуяа, охин Батсүх нарын хамтаар Баян-Агт сумын Баянзүрх багийн нутаг “Өлийн шил” гэх газар руу яваад айлд очоод маргааш өглөө нь 07 цаг болж байхад ирсэн. Тэгээд гэртээ орсон чинь гэрийн хамаг юм буулгаад авдар сав ухаад орхисон байсан. Хаагуур хэн орчихов гэж бодоод хайсан чинь манай цонхны харалдаах байшингийн вакум цонх онгорхой байсан. Манай авдар дээр байдаг бурхан тахилын хэсэгт миний шүтдэг бурхан багшийн дүр бүхий суувал шармал бурхан маань байхгүй байсан. ...” гэх мэдүүлэг /5хх-131-132 тал/,

Хохирогч Д.ын өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө манай гэрт хулгай орж эд зүйлс алдагдсан юм. Манай гэрийн цоожийг эвдэлж ороод гэр доторх бүх авдар савыг онгойлгож, эд зүйлсийг нь урд нь гаргаад тавьсан байсан. ...Эмэгтэй хүний сүлжмэл мөнгөн бүс, эмэгтэй хүний мөнгөн бүс, эмээлийн 8 ширхэг хэрэгсэл, алтан бөгж, мөнгөн ээмэг, мөнгөн бөгж, мөнгөн бугуйвч, мөнгөн аяга 5 ширхэг, хөөрөгний шүрэн толгой, хувцас хийдэг гар цүнх, мөнгөн цөгц зэрэг эд зүйл алдагдсан. ...” гэх мэдүүлэг /5хх- 134-139 тал/,

Хохирогч О.ын өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Баян-Агт сумын Хүрэмт багийн 1300-13 тоотод байх манай байшингийн гадаа цонхны доор өөрийн “Мустанг-5” загварын мотоциклоо тавиад гэртээ орсон. Тэгээд шөнө 12 цагийн үед хашаандаа мод буулгах гэж гарахад мотоцикль байрандаа байсан. ...Тэгээд өглөө 8 цагийн үед босоод гэрээсээ гараад харахад мотоцикль байхгүй байсан. ...” гэх мэдүүлэг /5хх- 141 тал/,

Иргэний нэхэмжпэгч Б.гийн өгсөн: “...Би 2019 оны 8 дугаар сарын 20-ны үеэр Архангай аймгийн иргэн Очироо буюу Н.*******ээс мөнгөн хэрэглэлтэй хаш соруултай гаанс, 3 ширхэг мөнгөн аягыг хулгайн эд зүйл гэдгийг нь мэдэлгүй 1 сая төгрөгөөр худалдаж авсны улмаас надад 1 сая төгрөгийн хохирол учирсан. ...Би гомдолтой байна, нэг сая төгрөгийг буцааж авах хүсэлтэй байна. ...” гэх мэдүүлэг /1хх-68-69 тал/,

Иргэний нэхэмжлэгч Э.Урангоогийн өгсөн: “...Миний хувьд гомдолтой байна. ******* манай нөхөргаас “Тина” маркийн тээврийн хэрэгсэл 3 сая төгрөгөөр аваад тус машины мөнгөний оронд хулгайн эд зүйл өгч бидэнд хохирол учруулсан. Нэг сая төгрөгийг бэлнээр өгсөн үлдэгдэл 2 сая төгрөгийг нэхэмжилж байна. ...” гэх мэдүүлэг /3хх-16-17 тал/,

Иргэний нэхэмжпэгч Д.Далайгийн гэрчээр өгсөн “...Н.******* буюу Очироо гэх залуу 2017 оны намар миний “Ниссан тина” гэх машиныг аваад уг машины үнийг нь сүүлд өгнө гэсэн. Түүнээс хойш 2018 оны 7 дугаар сард *******ээс машины мөнгөө авъя гэхэд ******* надад эмээлийн 6 завхай хэрэглэл, 3 ширхэг мөнгөн тоног, 3 ширхэг мөнгөн аяга авсан. Тэгээд 2019 оны 8 дугаар сарын 20-ны үед надад улаан өнгийн “Даюун” гэх Хятад улсад үйлдвэрлэсэн мотоцикль авч ирсэн. Тэрнээс хойш 10 орчим хоногийн дараа хар өнгийн “Мустанг” маркийн мотоцикль авч ирээд 3 хоносон. Тэгээд Архангай аймгийн Хотонт сумын ант баг руу хүнд зарлаа гээд аваад явсан. ******* явсан өдрөө манайд сая төгрөг авч ирж өгсөн. 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн төвд зах дээр малгай авах гээд явж байсан чинь *******тэй таарсан малгай авах гээд явж байсан чинь ******* өөрийн өмсөж явсан малгайг “би энийг зарна, жил болж байгаа малгай” гэж хэлсэн. Тэгээд би тэр малгайг 100.000 төгрөгөөр худалдан авсан. Эмээлийн 6 завхай хэрэглэл 3 ширхэг мөнгөн тоногийг Архангай аймгийн Төвшрүүлэх сумын иргэн Болдын гэх залууд 2 төлөг, сартай зээрд зүсмийн нас нийлсэн морийг 1.000.000 төгрөгөөр бодож авсан. Мөн мөнгөн аягыг нь Архангай аймгийн Төвшрүүлэх сумын иргэн Амартүвшин гэх залууд 1 ширхэгийг 100.000 төгрөгөөр бодож нийт 300.000 худалдан борлуулсан. Уг Булган малгайг өөрөө өмсөж байгаа. Даюун гэх мотоциклийг өөрөө унаж байгаа. ...” гэх мэдүүлэг /3хх 25-26 тал/,

Иргэний нэхэмжлэгч Э.амбуугийн өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын эхээр өдрөө санахгүй байна. Н.******* ганцаараа мотоцикльтой ирээд “өрөндөө энийг авах уу” гээд надад эмээлийн 6 ширхэг мөнгөн завхай хэрэглэл үзүүлсэн. Би тухайн үед үнийг нь судалж үзээд хариу хэлье гэж хэлтэл Н.******* нь энэ эмээлийн 6 ширхэг хэрэглэлийг танайд түр орхичихъё гээд манайд 6 ширхэг эмээлийн мөнгөн хэрэглэлээ орхиод явсан. ...” гэх мэдүүлэг /4хх- 117-118 тал/,

Иргэний нэхэмжлэгч О.Алтанчимэгийн өгсөн: “...Пэрлэйжамц гэж хүн 2020 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сум 3-р багт байрлах “Баялаг-3” нэртэй барьцаат зээлийн газарт эрэгтэй монетон бөгж 6.5 грамтай барьцаанд тавьж 422.000 төгрөг бэлнээр авсан. Тухайн үед миний бөгж л гэж хэлж байсан санагдаж байна. ...” гэх мэдүүлэг /4хх- 121 тал/,

Иргэний нэхэмжпэгч Ш.ын өгсөн: “...******* буюу Очироо миний утас руу залгаад “та том зурагт авах уу” гэж залгасан. Хугацааг нь сайн мэдэхгүй байна. 2020 оны 4 дүгээр сарын эхээр санагдаж байна. Мөнгөний хэрэг болоод зурагтаа хямдхан зармаар байна гэсэн. Тэгээд үзээд 400.000 төгрөгөөр бэлэн авсан. Надад 120.000 төгрөгийн өртэй байж байгаад 280.000 төгрөг бэлэн авч өгсөн. ...” гэх мэдүүлэг /4хх- 126 тал/,

Гэрч Ч.гийн өгсөн: “...Би уг гаанс болон мөнгөн аягануудыг авсан гэдгийг мэднэ. Гэхдээ уг эд зүйлийг *******ээс авсныг өнөөдөр мэдсэн. Тухайн үед 2019 оны 8 дугаар сарын 20-ны үеэр манай нөхөр нь гаанс болон 3 ширхэг мөнгөн аягыг надад харуулаад хүн зарна гэж байна гэхээр нь би өөрөө мэд гэж байсан юм. ...” гэх мэдүүлэг /1хх-91-92 тал/,

Гэрч Г.ын өгсөн: “...2018 оны намар Манай ээж болох ийн гэрт хулгай орж 2 ширхэг мөнгөн аяга, булган малгай жижиг эмээлийн завхай, оюун шигтгээтэй бөгж зэрэг эд зүйлс алга болсон гэж манай ээж ярьж байсан. ...” гэх мэдүүлэг /3хх-30-31 тал/,

Гэрч З.ын өгсөн: “...Анх 2015 онд наадмаар ирсэн. Тэгээд дараа нь 2018 оны 8 дугаар сард манайд танихгүй 2 залуу дагуулж ирсэн. Түүнээс хойш 2019 оны 02 дугаар сард манайд танихгүй нэг залуу дагуулж ирээд 1 хоносон. Тэгээд 2018 оны 9 дүгээр сарын сүүлээр Найдангийнд ороход ******* манайд ирээд хэрэлдэж маргалдаад явлаа гэж ярьж байсан. ...” гэх мэдүүлэг /3хх- 35 тал/,

Гэрч Д.ийн өгсөн: “...Би 2020 оны 3 дугаар сарын 29-ний өглөө 06 цаг гэхэд боссон. Намайг гэрээс гарахад манай хашааны урдуур цагаан өнгөтэй ар талын багаж нь тэгшхэн жижиг машин зүүн талаас баруун тийшээ явсан. ...” гэх мэдүүлэг /4хх-154-155 тал/,

Гэрч Р.ийн өгсөн: “...2018 онд ******* бид хоёр нэг гэрт ороогүй байсан. ...2018 оны 10 дугаар сарын 10-ны үед байх тодорхой хугацааг нь санахгүй байна. Тэр үед үдээс хойш улаан хүрэн өнгийн “мустанг-5” загварын мотоцикль унаад ганцаараа ирсэн. Хөдөөнөөс эмээгийнхээс ирлээ гэж байсан. Тэр үед надад эмэгтэй хүний сүлжмэл мөнгөн бүс өгөөд “хүнээс авсан юм” гээд бэлэглэсэн. Тэр сүлжмэл бүс нь одоо надад байгаа. ....” гэх мэдүүлэг /5хх-158-159 тал/,

Гэрч Б.олонгын өгсөн: “...2018 онд санагдаж байна сарыг нь бол мэдэхгүй. Н.******* нь ганцаараа унаагүй, өглөө үүрээр орж ирсэн. Тэгээд манайд ирээд эмэгтэй хүний цулгуй сүлжмэл мөнгөн бүс болон 2 ширхэг мөнгөн аяга зэргийг 350.000 төгрөгөөр зарсан. ...” гэх мэдүүлэг /5хх- 174 тал/,

Гэрч З.ын өгсөн: “...Үүнээс хойш сарын дараа би байшингийнхаа үүдний тамбарын дээврийн хар цаас шинээр нааж янзлах гээд байшин хашаа хоёрынхоо хооронд хураасан байсан хуучин дранкыг гаргаж ирж байхад тэр дунд нэг бурхан байж байсан. ...” гэх мэдүүлэг /5хх-172-173 тал/,

Шүүгдэгч Н.******* нь 2020 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг Тамир хорооллын 25-2517 тоотод Э.Батболдтой маргалдаж улмаар зүүн гуяны хэсэгт нь ир ирмэгтэй зүйлээр хатгаж, толгой нүүр хэсэгт нь цохиж биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Батболдын өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 08-ны өдөр би хамтран амьдрагч Цэцэгбадам руу залгасан чинь утсаа авахгүй байсан. Нилээн хэдэн удаа залгасан чинь ******* гэх залуу утсыг нь аваад намайг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, Тамир хорооллын хаягийг нь мэдэхгүй байна, манайд хүрээд ир гэхээр нь би очсон. ******* гэх залуу Цэцэгбадамын хуучин нөхөр нь байгаа юм. алаад 3-4 орчим жил болсон байх. Тэгээд би Цэцэгбадамтай хамтран амьдарч эхэлсэн. Тэгсэн чинь чи одоо Цэцэгбадамаас сал би хүүхдүүдээ бодоод буцаад нийлж байна гээд намайг зуурч аваад нүүр хэсэгт цохисон. Бас миний баруун хэсэгт ирмэгтэй зүйлээр хатгасан. Цус ихээр гараад цагдаагийн байгууллагад хандсан. ...******* чи миний хуучин эхнэрээс салахгүй яваад байна гээд намайг зодсон. Би эхнэр, хүүхдүүдээ бодоод эргээд хамт амьдарна гээд маргалдаж байгаад миний толгой хэсэгт 3-4 удаа гараараа чанга цохисон. Мөн газар унагаж байгаад хөлөөрөө миний дээрээс өшиглөсөн. Зүүн талын ар гуя хэсэг рүү хурц ирмэгтэй зүйлээр хатгасан. ...” гэх мэдүүлэг /6хх-106-109 тал/,

Гэрч Г.Энхбаатарын өгсөн: “...Би Архангай аймгийн Эрдэнэбулган суманд хамаатны дүү болох *******ийнд унтаж байгаад сэрэхэд ******* танихгүй залуутай хэрэлдэж, хоорондоо барьцалдаад байсан. Тэгээд юу болоод байна гээд босож ирээд Очироо болон гаднаас орж ирсэн залууг салгаж болиулсан. Дараа нь гаднаас орж ирсэн залууг “юун залуу вэ?” гэж асуухад *******ийн салсан эхнэр Цэцэгбадамтай яваад байгаа залуу гэж байсан. ...Хамар, ам хэсгээс нь цус гарчихсан харагдаж байсан. ...” гэх мэдүүлэг /6хх- 110-111 тал/,

Гэрч Б.Цэцэгбадамын өгсөн: “...Миний хамтран амьдрагч Э.Батболд утсаар залгаад байсан чинь манай нөхөр миний утсыг аваад Батболдыг “манайд хүрээд ир” гэж хэлсэн. Тэгсэн удалгүй хүрч ирээд энэ хоёр хоорондоо маргалдаад байсан. Тэгж байгаад барьцалдаж аваад хоорондоо зодоон хийсэн. Би тэгэхээр нь салгах гээд дийлээгүй “боль, үг хэлээрээ учраа ол” гэж хэлсэн. Удалгүй Э.Батболд зүүн талын гуяа үзүүлсэн. Тэр хэсгээс нь цус их гарч байсан. Би яг юугаар хатгасныг хараагүй. ...”  гэх мэдүүлэг /6хх-114-116 тал/,

Гэрч Т.анжаасүрэнгийн өгсөн: “...Тухайн өдөр би ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаанд нэгдсэн эмнэлгээс “хүнд зодуулсан” гэсэн дуудлагаар очиж анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж саатуулах байран дээр хүргэгдэж ирсэн. ...Миний хамтран амьдрагч Цэцэгбадамын хуучин нөхөр Н.******* намайг зодоод миний зүүн талын гуяанд ир, ирмэгтэй зүйлээр хатгасан байна. Юугаар хатгасныг би мэдэхгүй байна гэж хариулж байсан. ...” гэх мэдүүлэг /6хх-119- 120 тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /2хх-242-245 тал/

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /3хх 3-5 тал/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4хх- 22-38 тал/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /5хх- 82-97 тал/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /5хх- 98-99 тал/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /5хх-100-104 тал/,

Хохирогч Д.д таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5хх-105-109 тал/,

Тольдох оюуны өгөөж ХХК-ны 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №210234 дугаартай шинжээчийн: “...Алдагдсан эд зүйлсийг нийт 6.934.630 төгрөг. ...” гэх дүгнэлт /5хх- 220-224 тал/,

Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн №116 дугаартай шинжээчийн

1. Э.Батболдын биед зүүн гуяны ар дунд хэсэгт зүсэгдсэн шарх, уруулын дотор салст, баруун хацар, зовхи, шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгний гадна буланд язарсан шарх, духны баруун дээд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.

3. Зүүн гуяны зүсэгдсэн шарх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг гудаагийн үйлчлэлээр үүснэ.

4. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой.

5. Дээрх гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Духны баруун дээд хэсгийн зулгаралт гэмтэл нь биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. ...” гэх дүгнэлт /6хх- 123 тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Н.*******ийн яллагдагчаар өгсөн: “...2019 оны 8 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэмандал суманд тарваганд явахаар найз *******ийнд ирсэн. Тэгээд тэндээсээ бид хоёр Булган аймгийн Баян-Агт сум руу орохоор тохиролцоод ирсэн. Хэдэн цагийн үед ирснээ санахгүй байна. Баян-Агт суманд ирчихээд сумын төвөөр нь явж үзэхэд эзэнгүй айлууд, байшингууд байсан. Тэгээд орой 12 цаг өнгөрч байсан байх хөдөлгөөн тасарсан үед бид 2 хулгай хийхээр болоод нийт 4 айлын байшинд ороод эмээл, гаанс, хазаар, мөнгөн аяга зэрэг эд зүйлүүд авсан санагдаж байна. Тэгээд аваад шууд Архангай аймгийн Эрдэнэмандал сум руу явсан. Хулгайлсан эд зүйлээ *******ийн байшинд хийгээд Архангай аймаг руу явсан. Гаансыг нь Мийгаа гэдэг хүнд 1 сая төгрөгөөр зарсан. ...Хэрэг үйлдэхдээ бид хоёр цонхоор нэвтэрч орж байсан. ...” гэх мэдүүлэг /1хх-171 тал/,

“...Тэгээд цагаан даавуугаар ороосон зүйлийг задлан үзэхэд нэг булган малгай, хоёр дунд гарын мөнгөн аяга, 3 ширхэг зоосон мөнгө, мөнгөн бугуйвч 1 ширхэг, мөнгөн бүсний даруулга байсан. Яг хэд байсныг тоолоогүй. ...Би тэгээд урд өмнө өртэй байсан. Өөрийн утсаар ахын гар утас руу залган яриад хулгай хийж авсан дунд гарын хоёр мөнгөн аяга, 3 мөнгөн зоосыг өрөндөө өгсөн. ...Далайд 3 сая төгрөгийн өртэй байсан. ...Би Булган малгайг сүүлд ньд 100.000 төгрөгөөр зарсан. Архангайн цагдаа нар уг малгай, мотоцикль болон зоосон мөнгө, 2 мөнгөн аягыг хураагаад авсан гэсэн. ...” гэх мэдүүлэг /3хх 70-71 тал/,

Шүүгдэгч .******* яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Очироо Баян-Агт орж ирээд хоёулаа хоёр айлаар орж хулгай хийе гэсэн. ...Тэгээд бид хоёр орой 00 цаг өнгөрч байхад 1 байшинд цонхоор нь Очироо орсон. Тэгээд гарч ирэхдээ 2 мөнгөн бүстэй гарч ирсэн. Дараагийн айлд ороод гарч ирэхдээ 2 мөнгөн аяга, дараагийнх нь айлд нь бэлэн 500.000 төгрөг, дараагийнх нь айлд эмээл, гаанс, 2 мөнгөн хазаар, 3 мөнгөн аяга авч гарч ирсэн. Тухайн үед би тэр айлуудад ороогүй гадаа нь зогсож байсан. Тэгээд бид хоёр хулгайлсан эд зүйлээ аваад Архангай аймгийн Эрдэнэмандал сум руу явж очиход Очироо намайг “чи эмээлтэй юм уу” гэж асуухаар нь “би эмээлгүй” гэхэд Очироо “ эмээлийн хэрэглэлийг нь чи авахгүй юу? Би хярыг нь авъя” гээд надад нэг мөнгөн хазаар 3 мөнгөн аяга, бэлнээр 250000 төгрөг өгсөн. ...” гэх мэдүүлэг /1хх-178-179 тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд М.*******ын яллагдагчаар өгсөн “...1 дэх айлаас зурагт, 2 дахь айлаас 12 завхай эмээл, 3 ширхэг үстэй дээл, эрэгтэй хүний монетон бөгж 1 ширхэг, 1 хос хромон гутал, илдсэн сур 2 ширхэг, мөнгөн хазаар 1 ширхэг, зурагт, булган малгай зэргийг, 3 дахь айлаас 6 завхай эмээл 1 ширхэг, 1 хос хромон гутал, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг зэргийг, 4 дэх айлаас 3 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 5 дахь айлаас оёрхол гэх архи авсан. ...” гэх мэдүүлэг /8хх- 149-150 тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд А.*******ын яллагдагчаар өгсөн “...Надад нэмж хэлэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан цагаан өнгийн Пробокс маркийн тээврийн хэрэгсэл нь манай ээжийн төрсөн ах болох *******ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. ******* ах болохоор эр-Од гэх хүнээс худалдаж авсан. Би урьд нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө ******* ахын эзэмшлийн тээврийн хэрэгсэл гээд мэдүүлэг өгчихвөл гэмт хэрэгт хамтран оролцон болчих байх гэж бодоод хэлээгүй өөрийн эзэмшлийнх гэж хэлсэн. Мөн 12 завхай эмээлийг хулгайн гэмт хэрэг үйлдсэний улмаас ашиг болгож аваагүй. *******ээс худалдаж авах санаатайгаар өөртөө авчихсан байсан. Хоёр дахь айлаас эрэгтэй хүний хуримын монетон бөгж, монетон ээмэг зэргийг мэдэхгүй байна. Тав дахь айлаас алдагдсан 2 ширхэг бурханг мэдэхгүй байна. Уг айл руу ******* орсон тул мэдэж байгаа. Мөн мөнгөн ээмэг, бөгж, бугуйвч гэх зүйлийг мэдэхгүй байна. ...” гэх мэдүүлэг /8хх-153-154 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэж байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хохирол, хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч Н.*******, .*******, А.*******, М.******* нарын үйлдэл идэвхтэй, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авсан гэм буруутай нь нотлогдсон байна.

Шүүгдэгч Н.*******, .*******, А.*******, М.******* нар нь бусдын эд хөрөнгө гэдгийг мэдэж байсан төдийгүй түүнийг зөөж тээвэрлэх машин механизмыг олж ашиглан өөрийн эзэмшилд оруулж захиран зарцуулсан үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэснээрээ гэм буруугийн хувьд ”санаатай”, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Шүүгдэгч Н.*******, М.*******, А.******* нарын үйлдэл нь өмчлөх эрхийн эсрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан, шүүгдэгч .*******ийн үйлдэл нь мөн хуулийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийн машин механизмыг ашигласан хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд шүүгдэгч Боржигон овогт Наранцэцэгийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн,

Шүүгдэгч Боржигон овогт Наранцэцэгийн *******, Бургатай овогт Мягмарын *******, Боржигон овогт Адъяасүрэнгийн ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн,

Шүүгдэгч Боржигон овогт анжийн *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Хоёр. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүхээс  шүүгдэгч Н.*******ээс хохирогч Д.т 900.000 төгрөг, хохирогч Д.т 250.000 төгрөг, хохирогч Д.д 4.484.400 төгрөг, хохирогч О.ад 1.530.000 төгрөг, хохирогч Г.*******эд 23.520 төгрөг, хохирогч Б.Эрдэнэ-Очирт 1.246.120 төгрөг, хохирогч Б.т 4.175 төгрөг, хохирогч Д.*******д 584.832 төгрөгийг, шүүгдэгч .*******ээс хохирогч Д.т 250.000 төгрөгийг, шүүгдэгч М.*******аас хохирогч Г.*******эд 23.520 төгрөг, хохирогч Б.Эрдэнэ-Очирт 1.246.120 төгрөг, хохирогч Б.т 4.175 төгрөг, хохирогч Д.*******д 554.832 төгрөгийг, шүүгдэгч А.*******аас хохирогч Г.*******эд 23.520 төгрөг, хохирогч Б.Эрдэнэ-Очирт 1.246.120 төгрөг, хохирогч Б.т 4.175 төгрөг, хохирогч Д.*******д 554.832 төгрөгийг тус тус гаргуулахаар шийдвэрлэсэн ба шүүгдэгчид, тэдгээрийн өмгөөлөгч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг завсарлуулж, хохирлыг нөхөн төлсөн байна. Үүнд:

Шүүгдэгч Н.******* нь хохирогч Д.т 250.000 төгрөг, хохирогч Д.д 4.484.400 төгрөгийг, хохирогч Г.*******эд 23.520 төгрөгийг, хохирогч Б.Эрдэнэ-Очирт 1.246.120 төгрөг, хохирогч Б.т 4.175 төгрөгийг, хохирогч Д.*******д 584.832 төгрөгийг, шүүгдэгч .******* нь хохирогч Д.т 250.000 төгрөгийг, шүүгдэгч М.******* нь хохирогч Г.*******эд 23.520 төгрөг, хохирогч Б.Эрдэнэ-Очирт 1.246.120 төгрөг, хохирогч Б.т 4.175 төгрөг, хохирогч Д.*******д 584.832 төгрөгийг, шүүгдэгч А.******* нь хохирогч Г.*******эд 23.520 төгрөг, хохирогч Б.Эрдэнэ-Очирт 1.246.120 төгрөг, хохирогч Б.т 4175 төгрөг, хохирогч Д.*******д 584.832 төгрөгийг хохирол тус тус төлсөн байх тул шүүгдэгч .*******, М.*******, А.******* нарыг гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос өөрт ногдох хэсгийг төлж барагдуулсан гэж үзэв.

Харин шүүгдэгч Н.******* нь хохирол төлбөр төлөхөөр шүүх хуралдааныг завсарлуулсан 5 хоногийн хугацаанд хохирогч Д., О. нартай холбоо тогтоож чадаагүй, хавтаст хэрэгт авагдсан утасны дугаар, дансны дугаар зөрүүтэй зэрэг шалтгаанаар тэдний хохирлыг төлж барагдуулаагүй байх тул нийт 2.430.000 төгрөг гаргуулж хохирогч Д.т  900.000 төгрөгийг, хохирогч О.ад 1.530.000 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Гурав. Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

шүүгдэгч Боржигон овогт Наранцэцэгийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн,

Шүүгдэгч Боржигон овогт Наранцэцэгийн *******, Бургатай овогт Мягмарын *******, Боржигон овогт Адъяасүрэнгийн ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн,

Шүүгдэгч Боржигон овогт анжийн *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Булган аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Боржигон овогт Наранцэцэгийн ******* /РД: АЯ87032133/-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Н.*******, .*******, М.*******, А.******* нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.*******, .*******, М.*******, А.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар шүүгдэгч Н.******* нь ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн 25-517 тоотод оршин суудаг, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй,

Шүүгдэгч .******* нь ам бүл 3, аав, ээжийн хамт Архангай аймгийн Эрдэнэмандал сумын 5 дугаар багийн Тээл гэх газарт мал маллан амьдардаг, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй,

Шүүгдэгч М.******* нь ам бүл 5, аав, ээж, ах, дүүгийн хамт Архангай аймгийн Өгийнуур сумын 2 дугаар багт мал маллан амьдардаг, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй,

Шүүгдэгч А.******* нь ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 2 дугаар багт мал маллан амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг тэдний хувийн байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Н.*******, .*******, М.*******, А.*******  нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирол төлбөрийг төлсөн, төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдгээрийн хувийн байдлыг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Н.*******ийг 4 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч М.*******ыг 3 жил, 3 сарын хугацаагаар хорих ялаар, А.*******ыг 2 жил, 3 сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч .*******ийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, тэдний хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээг хуульчилсан бөгөөд уг хуулийн 3.1 дүгээр хэсгийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэж;

Мөн хуулийн 3.2 дахь хэсэгт “Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хууль, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хууль, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй.” гэж тус тус заасан байна.

Шүүгдэгч Н.*******, .*******, М.*******, А.******* нар нь 2019 оны 8 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө, 2018 оны 9 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө, 2020 оны 3 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх бөгөөд урд өмнө нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж байгаагүй нөхцөл байдал хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Түүнчлэн 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.” гэж;

Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.14-т “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна. ...” гэж заасан байна.

Шүүгдэгч нарын хувийн байдлын талаарх нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан, шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч нарт хохирол учирсан бөгөөд шүүгдэгч .*******, М.*******, А.******* нар нь хохирол төлбөрөөс өөрт ногдох хэсгээ шүүхийн шатанд бүрэн төлж барагдуулсан, шүүгдэгч Н.******* нь хохирол төлбөрөөс зохих хэмжээгээр төлж барагдуулсан, үлдэх хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.

Тиймээс 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар шүүгдэгч Н.*******ийг Архангай аймгийн нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг 4 жил 3 сарын хугацаагаар, шүүгдэгч М.*******ыг Архангай аймгийн нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг 3 жил 3 сарын хугацаагаар, шүүгдэгч А.*******ыг Архангай аймгийн нутаг дэвсгэрээс гадагш зорих эрхийг 2 жил 3 сарын хугацаагаар, шүүгдэгч .*******ийг Архангай аймгийн нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг 2 жилийн хугацаагаар тус тус хязгаарлаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.*******, .******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй, 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн үнэ бүхий “Dayun” загварын /мотоцикль/ тээврийн хэрэгслийг шүүгдэгч Н.*******ийн өмчлөл эзэмшилд үлдээж, шүүгдэгч Н.*******, М.*******, А.******* нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 35-84 УНН улсын дугаартай, цагаан өнгийн Toyota Probox загварын тээврийн хэрэгсэл нь бусдын өмчлөл, эзэмшилд байдаг нь нотлогдсон тул уг тээврийн хэрэгслийг эзэмшигчид нь үлдээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэдэгт “...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж заасны дагуу гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 35-84 УНН улсын дугаартай, цагаан өнгийн Toyota Probox загварын тээврийн хэрэгслийн үнэ 5.600.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлж буюу шүүгдэгч М.*******, А.*******, Н.******* /Р.Пэрлэйжамц/ нараас тус бүр 1.400.000 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт оруулахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч Н.******* нь 459 хоног, шүүгдэгч М.******* нь 102 хоног тус тус цагдан хоригдсон, хэрэгт ирүүлсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч .*******, А.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Н.*******, М.******* нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигон овогт Наранцэцэгийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Боржигон овогт Наранцэцэгийн *******, Бургатай овогт Мягмарын *******, Боржигон овогт Адъяасүрэнгийн ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Боржигон овогт анжийн *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар Булган аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Боржигон овогт Наранцэцэгийн ******* /РД: АЯ87032133/-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Н.*******ийг 4 /дөрөв/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч М.*******ыг 3 /гурав/ жил, 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар, А.*******ыг 2 /хоёр/ жил, 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч .*******ийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.*******т оногдуулсан 4 /дөрөв/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч М.*******ад оногдуулсан 3 /гурав/ жил, 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч А.*******д оногдуулсан 2 /хоёр/ жил, 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч .*******д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5.2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч Н.*******т оногдуулсан 4 /дөрөв/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялыг, 4 /дөрөв/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

шүүгдэгч М.*******ад оногдуулсан 3 /гурав/ жил, 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялыг, 3 /гурав/ жил, 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

шүүгдэгч А.*******д оногдуулсан 2 /хоёр/ жил, 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялыг, 2 /хоёр/ жил, 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч .*******д оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус сольсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ийг Архангай аймгийн нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг 4 /дөрөв/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар, шүүгдэгч М.*******ыг Архангай аймгийн нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг 3 /гурав/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар, шүүгдэгч А.*******ыг Архангай аймгийн нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар, шүүгдэгч .*******ийг Архангай аймгийн нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг 2  /хоёр/ жилийн хугацаагаар тус тус хязгаарласугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.*******ийн цагдан хоригдсон 459 хоногийг, шүүгдэгч М.*******ын цагдан хоригдсон 102 хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялд нь оруулан тооцсугай.

9.Энэ хэрэгт шүүгдэгч .*******, А.******* нар нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.*******, М.******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч .*******, А.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

10.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүдэгч Н.*******ээс 2.430.000 /хоёр сая дөрвөн зуун гучин мянга/ төгрөгийг гаргуулж, үүнээс 900.000 /есөн зуун мянга/ төгрөгийг хохирогч Д.т,  1.530.000 /нэг сая таван зуун гучин мянга/ төгрөгийг хохирогч О.ад тус тус олгосугай.

11.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 5 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.*******, .******* нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй, 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн үнэ бүхий “Dayun” загварын /мотоцикль/ тээврийн хэрэгслийг шүүгдэгч Н.*******ийн өмчлөл эзэмшилд үлдээж, шүүгдэгч Н.*******, М.*******, А.*******, /Г.Пэрлэйжамц/ нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 35-84 УНН улсын дугаартай, “Toyota Probox” загварын тээврийн хэрэгслийг эзэмшигч, өмчлөгч Архангай аймгийн Түвшрүүлэх сумын 1 дүгээр багт оршин суух, Адуучин овогт үрэнгийн ******* /РД: АИ79021015/-ын өмчлөл эзэмшилд үлдээж, уг тээврийн хэрэгслийн үнэ 5.600.000 /таван сая зургаан зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Н.*******, М.*******, А.******* /Р.Пэрлэйжамц/ нараас хувь тэнцүүлж буюу шүүгдэгч тус бүрээс 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 6 ширхэг эмээлийн хэрэгслийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч, өмчлөгчид буцаан олгож, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний бичиг баримтгүй, хохирогч Г., Б.ь, Л.Бямбажаргал, Г.Должинсүрэн, Б. нар гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч нар, хохирогч нар, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ОТГОНБААТАР