Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх ийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 274

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа би

Нэхэмжлэгч: “Скайтел”ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Нарантуяагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:  Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг, 13-110 тоотод оршин суух, Шар мэнд овгийн Болдын Амгаланбаатарт холбогдох

“68262 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Скайтел”ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Нарантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Амгаланбаатар нь 2015 оны 06 дугаар сарын 27-ны өдөр дараа төлбөрт үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээ байгуулж, 96110507 дугаарын эзэмшигч болсон. Б.Амгаланбаатар нь гэрээний үүргээ үл биелүүлэн 96110507 дугаарын 2015 оны 08 дугаар сарын байдлаарх төлбөр 64262 төгрөгийг төлөөгүй байна. Иймд Б.Амгаланбаатараас төлбөрийн үлдэгдэл 85352 төгрөг, нотариатын зардал 4000 төгрөг, нийт 68262 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

Хариуцагч Б.Амгаланбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь “Скайтел” ХХК-иас 96110507 дугаарыг худалдан авсан нь үнэн. “Скайтел” ХХК-ийн нэхэмжилж буй 68262 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2017 лгы 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Шүүгчийн захирамжинд гомдол гаргах эрхгүйг ойлголоо гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Скайтел”ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Нарантуяа нь “68262 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

     Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Амгаланбаатар нь “68262 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д тус тус заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар “Скайтел”ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Д.Нарантуяагийн нэхэмжлэлтэй Б.Амгаланбаатараас “68262 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Амгаланбаатараас 2275 төгрөг, орон нутгийн орлогийн 5540607728 тоот данснаас 2275 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Скайтел” ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 4550 төгрөгөөс 2275 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.

4. Шүүгчийн захирамжинд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ШҮҮГЧ                                   А.ҮҮРИЙНТУЯА